Online Education

Яагаад Дижитал? Яагаад Дата?

Миний Дижитал гарц TED Ulaanbaatar 2018 лекцийн бичлэгийг энд үзэж болно.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяараа шуугих болсон Дижитал, Дата эрин, давалгаа, шилжилт гэх мэт сэдэвтэй их хэлэлцүүлэг, ярианы учир шалтгаан чухам юунд вэ? Бизнес, компаниа авч яваа завгүй хүмүүс яагаад үүнд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, олон ажлынхаа зэрэгцээгээр судлан суралцаж, энэ бүхнээс хоцролгүй явах ёстой вэ? Энэ бүхэн Монголын бизнес, Монгол улсын хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ? ... Магадгүй, бүрэлдэж буй цоо шинэ энэ нөхцөл байдал бидэнд хөгжлийн замаа эргэн харж, дүгнэж, алсын хараа, хөгжлийн загвараа шинээр томьёолох боломж олгож байгаа бус уу? 

 

 


Системийн сэтгэлгээ ба Хөгжил

СЭЗДС-ийн профессор Ц.Цэнд-Аюуш (@tsendee51) сургууль дээрээ Хөгжлийн семинар нэртэй цуврал лекцүүдийг зохион байгуулж байгаа юм байна.  Би уг семинарт уригдаж “Системийн сэтгэлгээ ба Хөгжил” гэсэн сэдвээр лекц уншив. Үүний өмнө УИХ-ын гишүүн Р.Амаржаргал (@AmarjargalR) хөгжлийн онолоор, харин энэ долоо хоногт нийтлэлч Баабар (@baabarniitlelch) төрийн өмчит компаниудын талаар лекцээ уншжээ.

Миний лекц 1 цаг 20 минут орчим үргэлжилсэн бөгөөд би түүндээ оюутнуудад системийн сэтгэлгээ, судалгааны талаар анхны төсөөллийг өгөх зорилго тавьсан юм. Лекцийн 30 минутын товчилсон хувилбарыг эндээс үзнэ үү.

image