Blogging

Мэдээллийн үнэ цэнэ

Аялал жуулчлалын нэгэн компаний захирал надтай уулзахаар ирэв. Бид урьд өдөр нь утсаар товч ярилцсан байсан учир асуудал түвэгтэй, алдааг засах боломжгүйг би гадарлаж байлаа.

ImagesТэдний компани гаднаас жуулчид авдаг, тоо нь байнга өсч, энэ жил олон жуулчин авна гэж төлөвлөж байжээ. Гэтэл ярилцаж, харьцаж байсан жуулчдын олонхи нь ирсэнгүй. Харин яагаад жуулчид эрс цөөрсний учрыг компаний захирал саяхан олж мэдсэн байв.

Тэдний компанид ажиллаж, жуулчидтай нь харилцдаг байсан ажилтан залуу өвөл ажлаасаа халагджээ. Компаний бүх харилцаа холбоог хариуцдаг байсан тэр залуу ажилдаа өөрийн хувийн и-мэйлээ ашигладаг байсан байна. Тэр ажлаас гарахдаа бичиг цаасаа ямар ч асуудалгүй хүлээлгэн өгч, тооцоогоо ном ёсоор хийж, түүний оронд орсон шинэ ажилтан ч ажилдаа хэл амгүй шамдан оржээ.

Зун боллоо. Ирэх жуулчид эрс цөөрчээ. Тэд учрыг мэдэхгүй байв.

Continue reading "Мэдээллийн үнэ цэнэ" »


Business.MN сэтгүүлийн флип-дугаар

MagsBusiness.MN сэтгүүлийг захиалмаар байна, гэхдээ эхлээд олоод нэг үзчих юмсан гэж олон хүн хэлдэг. Харин бидэнд хүссэн хүн бүрт сэтгүүлийг биетээр нь илгээж, урьдчилан үзүүлэх боломж байсангүй. Хэвлэгдэн гарсан эхний 3 дугаар бүрэн борлогдож дууссан. Одоо 4 дэхь дугаар хэвлэгдэн захиалагчдынхаа гар дээр очиж байна.

Сайн мэдээ гэвэл, энд бид сэтгүүлийнхээ анхны дугаарыг онлайн флип-форматаар бэлтгэж нийтэллээ. Энэ флип дугаараас таныг манай сэтгүүлийн талаар бүрэн ойлголт, мэдрэмж авч чадна гэж найдаж байна.

Continue reading "Business.MN сэтгүүлийн флип-дугаар" »