Previous month:
November 2019

May 2020

Дижитал шилжилт, хөгжил, түүх ...

Энэхүү ярилцлагыг “Монголиан экономи” сэтгүүлийн сурвалжлагч Т.Сарангуа

тус сэтгүүлийн 2020 оны гуравдугаар сарын “E-Mongolia”

дугаарт зориулан хийсэн юм.

-Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төрийн цахим шилжилтийн үйл явцыг та хэрхэн дүгнэх вэ?

-Төрийн байгууллагад юу болж байгааг би гаднаас нь хэлж чадна. Хэрэглэгчийн нүдээр, яг л бусад хүмүүс төрийн байгууллагуудыг яаж харж байгаа тэр нүдээр л хардаг. Төрийн байгууллага дахь цахимжилтын хувьд Үндэсний дата төв байгуулаад, дараа нь төрийн үйлчилгээнд цахим хөтөлбөрүүд хэрэгжүүлээд идэвхтэй байсан.

Харин сүүлийн гурав, дөрвөн жилд идэвх муу байна уу даа гэсэн сэтгэгдэл төрж байна. Цахим шилжилтийг ажлын хуучин арга барил, хуучин технологийг автоматжуулаад, зөвхөн зардлыг нь бууруулж хийдэггүй. Мэдээллийн технологийг зүйрлэвэл, чамд далавч өгвөл шувуу шиг амьдрах ёстой болохоос биш гоё далавчтай газрын амьтан шиг гүйгээд байж болохгүй. Жишээ нь, тендерийн тухай яръя. Өнөөдөр Монгол Улсын бараг бүх насанд хүрсэн хүн фэйсбүүкт, мэдээллийн нээлттэй орчинд байна. Гэтэл төр нь тендерийн материалаа нуудаг эсвэл ганц сонинд хэвлэх байдлаар хаалттай орчинд хийх тухай яриад байна.

Энгийнээр хэлбэл, цахим шилжилт бол мэдээллийн технологийн асуудал биш. Харин мэдээллийн технологи ашиглаж тухайн байгууллага, компани, салбарыг цоо шинэ түвшинд гаргах тухай юм. Цахим шилжилт нь автоматжуулалт, комьютержүүлэлт биш. Барууны орнуудад цахим шилжилт гэж тухайн компани орчин үеийн дижитал зах зээлд цоо шинээр төрөх, манайхны хэлдгээр төрөл арилжихыг хэлдэг. Амазон худалдааг 100 хувь өөрчилсөн болохоос дэлгүүрийг автоматжуулаад, олон дэлгүүрийг компьютерээр холбосон юм биш.

Хятадын Алибаба гар утасны төлбөр тооцоо, банкуудыг өөрчилсөн болохоос банкийг гоё болгоогүй. Цахим шилжилт нь зөвхөн компьютер, мэдээллийн технологийн тухай яриа биш цаана нь байгаа байгууллага, институцийн үйл ажиллагаа, зорилгыг өөрчлөх явдал юм. Тийм учраас цахим шилжилтийг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд дангаараа хийдэггүй.

 

Continue reading "Дижитал шилжилт, хөгжил, түүх ..." »