Бизнесээ системчлэхийн давуу талууд
Business.MN подкаст

Мэдлэгийн үнэ цэн

Үйлдвэр зогсчээ. Хэвлэх гол машин ажиллахгүй болсон учир бүх ажил хүлээхээс өөр аргагүй болов.

Засварын хоёр ажилтан өглөөнөөс хойш ухсан боловч чухам юунаас болоод машин гацаад байгаа учрыг олж чадахгүй байв. Цаг явсаар… 

Сул зогссон цаг тутамд компани олон сая төгрөгийн алдагдал хүлээж байлаа. Асуудал зөвхөн мөнгөнд байсангүй. Чухал том хэрэглэгчийн яаралтай захиалга бүтэхгүй болох эрсдэл улам ихэсч байв. Түүгээр ч зогсохгүй, нэгэнт эхэлсэн ажлаа дуусгахгүй бол дутуу байгаа бүх бүтээгдэхүүн хаягдана. 

Value_of_Expertise-300x300Компаний захирал өрөөндөө нэлээд бухимдангуй сууна. Хагас цаг тутам туслахаа явуулж байдлыг нягтлах боловч сайн мэдээ ирэхгүй л байлаа. 

Үдийн завсарлагаа болов. Засварынхан ажилласаар, компанийн удирдлага цайндаа ч гарсангүй, ажлын байрандаа эргэлдэнэ. 

Орой боллоо. Засварынхан машиныг ажиллуулж чадсангүй. Тэр бүү хэл яагаад гацаад байгаа учрыг ч сайн тодорхойлж чадсангүй.  

Захирал утсаа авч залгалаа. Тэгээд, удахгүй Зөвлөх инженер ирнэ гэв. Үйлдвэр цааш удаан зогсвол алдагдал, эрсдэл дэндүү өндөр болох учир захирал асуудлыг шийдэх бүхий л аргыг хайж байв.

Зөвлөх ирлээ. Тэр машиныг тойрч хэсэг нягтлан үзэв. Залгаж үзэв. Машины асаад унтрах дууг анхааралтай сонсож зогссоноо алх авч нэг газар зөөлөн тогшлоо. Дахин нэг тогшлоо.

Засварчин залууд хандаж “За одоо машинаа залга” гэлээ. Залуу машиныг залгамагц юу ч болоогүй юм шиг машин түчигнэн ажиллаж эхлэв.

Бүгд хөөрөн баярлалдав. Захиралын дотор онгойж баярласнаа ч нууж чадахгүй байлаа.

Ажил дуусч, захирал Зөвлөхөөс “Таны ажлын хөлсөнд бид хэдийг төлөх вэ?” гэж асуулаа.

“Таван сая төгрөг” гэж Зөвлөх хэлэв…

Захирлын өрөөнд хамт байсан санхүүгийн ажилтан ихэд гайхаж “Та ганц хоёр л тогшсон шүү дээ. Алхаар тогших ийм үнэтэй байх гэж үү?” гэв.

Зөвлөх түүн рүү харж инээгээд “Тиймээ, чиний зөв. Алхаар тогших бол ердөө нэг төгрөгийн үнэтэй үйлчилгээ. Би хоёр л тогшсон. Тиймд хөлс нь хоёр төгрөг болно. Харин үлдсэн 4’999’998 төгрөг нь миний мэдлэг, мөн 20 жилийн туршлагын минь үнэ цэн юм” гэв.

Захирал санхүүгийн ажилтандаа хандаж “Одоохон тооцоог хийгээдэх” гээд Зөвлөхөд хандаж “Танд маш их баярлалаа. Таньтай бид хамтарч ажиллахдаа үргэлж таатай байх болно” гэж хэлээд гар барилаа.

comments powered by Disqus