Previous month:
May 2019

June 2019

Дижитал Хархорум

Karakorum_Silver_Tree

Өсөлт бүр хөгжил болдоггүй. Тэнцвэргүй, өрөөсгөл өсөлт хямрал, гажуудал болдгийг бид байгаль ертөнц (хорт хавдар), эдийн засаг, бизнес (Голланд өвчин), нийгмийн амьдралаасаа (баян ядуугийн ялгарал) олонтаа олж хардаг билээ.

Хөгжил бол мөн чанартаа төгөлдөршил юм. Аливаа системд илүү өндөр түвшний харилцаа холбоос бүрэлдэн тогтож, үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсноор амьдрах, зохицох, өрсөлдөх чадвар нь дээшилнэ.

Элементүүдийнх нь үүрэг функц, үйл ажиллагаа нарийсч, тэдгээрийн хоорондын холбоос улам цэгцрэн хурдасч, бүтээмж дээшилж, систем бүхлээрээ түвшин ахиж хөгжиж явдаг.

Системийн холбоосууд шат ахин хөгжсөнөөр элементүүд нь улам нарийн төрөлжиж, илүү боловсронгуй, бүтээмжтэй болж хөгжих шинэ орон зай үүсдэг. Үүний үр дүнд системийн төдийгүй элемент нэг бүрийн түвшин дээшилж, нийгмийн нэг гишүүн, хувь хүний тухайд ярьвал, амьдралын чанар, амжиргаа нь сайжирч явдаг. Үүнийг бид олон хүн Өмнөд Солонгос болон бусад хөгжингүй улс орнууд буюу илүү өндөр түвшний системийн орчинд гарч ажилласнаар бүтээмж, орлого нь шууд нэмэгддэг жишээнээс тод харж болно.

Монгол улс, үндэстэн Их Говь, Өргөн Сибирийн дунд “мартагдахаараа” уналтад орж, харин улс үндэстнүүдийн харилцаанд идэвхитэй орж, өөрийн түүхэн байр суурийг олж чадсан цагт хүчтэй хөгжиж ирсэн байдаг. Товчоор хэлбэл, бидний гадаад холбоос бидний хувь заяанд ямагт хамгийн чухал үүрэгтэй фактор байж ирсэн гэхэд болно.

Continue reading "Дижитал Хархорум" »