Бизнес бол Процесс (2)
Business.MN сэтгүүлийн флип-дугаар

Маркетингийн 1 хуудас төлөвлөгөө

Номын тухай 

1pmpАмжилттай бизнес босгохын тулд та тохиолдлын чанартай маркетингийн үйл ажиллагаагаа зогсоож бизнесийн огцом өсөлтийн төлөө найдвартай төлөвлөгөөг дагаж эхлэх хэрэгтэй. Уламжлалт ойлголтоор маркетингийн төлөвлөгөө бий болгох гэдэг бол хүнд хэцүү, цаг зав шаардсан ажил байсан … Харин одоо бизнес эрхлэгч хэн ч, ажлаа дөнгөж эхэлж буй энтрепренерүүд ч энэ номыг уншаад өөрийн, сайтар боловсруулсан маркетингийн стратеги, төлөвлөгөөгөө алхам алхмаар боловсруулах чадвартай болно.

Жижиг бизнес эрхлэгчдийн амьдралд ойр аргачлалыг нээсэн “Маркетингийн 1 хуудас төлөвлөгөө” энэ номыг уншсанаар та дараах зүйлсийг мэдэх болно:
  • Хэрхэн шинэ хэрэглэгчид, харилцагчид, өвчтөнүүдийг олох болон хэрхэн хуучин хэрэглэгчдээсээ илүү ашиг олох тухай
  • Яагаад “том бизнес” төрлийн маркетинг нь жижиг дунд төрлийн бизнесийг болон стратегийг сүйрүүлдэг тухай
  • Хэт улайрсан, гуйсан, залхаасан биш байдлаар худалдан авалтын тохиролцоог дуусгах урлагийг эзэмших тухай. Мөн таны боломжит хэрэглэгч мөнгийг минь аваач хэмээн гуйдаг болгох тухай
  • Маш энгийн бөгөөд алхам алхмаар хэрхэн өөрийн маркетингийн төлөвлөгөөг нэг хуудсанд багтаан бий болгох тухай. Маркетингийн 1 хуудас төлөвлөгөө аргачлалын дагуу 9 нүдэнд мэдээллээ бөглөөд маркетингийн төлөвлөгөөгөө бэлэн болгох тухай
  • Өрсөлдөгчдөө хэрхэн дарах болон хэрхэн өөрийгөө цор ганц логик сонголт болгох тухай
  • Багахан төсвөөр хэрхэн гайхалтай үр дүнд хүрэх болоод шууд хариу үйлдэлт маркетингийн нууцуудыг үүнд ашиглах тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээндээ хэрхэн өндөр төлбөр авах ба үүнд хэрэглэгч танд үнэнээсээ талархах тухай

Худалдан авах

Номыг Интерном, Аз хур номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

Утас - Интерном дэлгүүр: 7577-7700,  Аз хур дэлгүүр: 7000-4343.

Интерном болон Аз хур ном дэлгүүрээр захиалбал үнэгүй хүргэнэ.

Comments

The comments to this entry are closed.