Атомщикуудтай маргах нь
Цахим матаас

Монгол нутгийн дуусашгүй их баялаг

“Атомщикуудтай маргах нь” блогийг маань уншсан олон уншигчид Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц, хөгжлийн боломжийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл надаас хүссэн юм. Тиймд би энэ салбарт ажилладаг мэргэжлийн хүмүүс, байгууллагаас авсан зарим нэг судалгааны дүн, танилцуулга материалыг тэдний зөвшөөрөлтэйгээр блогтоо хэвлэлээ. 

image

Танилцуулга-1. Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, тоогоор

Судалгаанаас үзэхэд, байгалийн сэргээгдэх нөөцөө ашиглан өнөөгийн Монголын хэрэгцээг 2600 (!) дахин хангаж чадах их эрчим хүчийг тасралтгүй, мөнхөд үйлдвэрлэж явах бололцоо бидэнд байна. 

Доорх танилцуулгыг Монголын сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч NewCom групп -ээс авсан болно.  

NewCom групп Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт монголын анхны Салхин парк буюу 50MВт хүчин чадал бүхий салхин цахилгаан станц барих ажлаа эхлээд байна.

image

Танилцуулга-2: Дэлхийн нар, салхины эрчим хүчний хөгжил

image

Танилцуулга-3: Монголын Говийн нар, салхины эрчим хүчний нөөц, харьцуулахад

image

Танилцуулга-4: Монголын нарны эрчим хүчний нөөц

image

Танилцуулга-5: Монголын салхины эрчим хүчний нөөц

Нүүрс, уран, нефтийн хэчнээн их нөөц байлаа ч нэг л өдөр дуусна.  Харин Монгол нутгийн нар, салхины нөөц бол бидний дуусашгүй, мөнхийн их баялаг билээ. Тэгээд ч эрчим хүчний энэ эх үүсвэр нь утаа тортог, нүүрс хүчлийн хий ялгаруулж, агаар, орчин бохирдуулахгүй, асар их ус хэмнэдэг.

Монгол улс маань 2050 он гэхэд байгаль дэлхийдээ хамгийн ээлтэй хөгжлийн замаар замнаж буй Азийн тэргүүний орон болчихсон байгаасай, бидэнд тийм боломж бүрэн бий гэж би боддог. 

Ирээдүй өчигдөр эхэлчихсэн гэж үг байдаг. Харин тэр ирээдүйг бид өнөөдөр ногоон өнгөтэйгээр харж байна.

Comments

Enkhbat

Нарны хавтанг ашиглах үед ямар ч хор байхгүй. Байшингаа дээвэрлэсэн ч болно :)

Enkhbat

Үнэндээ бол иу бүрэн зөв барьвал нэг их асуудал гардаггүй юм бна лээ

Enkhbat

СЭХ-ийг том сүлжээнд нийлүүлж баланслуулдаг. Тиймд хадгалах асуудал нэг их үүсэхгүй. Мөн цахилгаан илүүдсэн үед зохицуулах олон арга байдаг. Нүүрсний ЦС ч мөн адил хүчн чадлаа хурдан өөрчилж чаддаггүй учир энэ асуудлыг адилхан шахуу аргаар шийддэг

Enkhbat

Хэрэв шувуу нарны хавтан мөргөж үхнэ гээд айвал тэд байшинг хүртэл мөргөөд үхэж болно шүү дээ. Асуудал бол нар салхины эрчим хүч !00% аюулгүйдээ биш одоогоор 1% аюул байсаар байгаа. Гэхдээ хүн төрөлхтөн нүүрсний ЦС, АЦС-аас урагш маш том алхам хийж байгаадаа юм.

Enkhbat

Сайн төхөөрөмжүүд бий болож эхэлж байна. Удахгүй манайд их орж ирэх биз

Enkhbat

СЭХ ий хэрэглээ маш хурдан өсч, үнэ эрс хямдарч байна. Удахгүй зуслангийн байшингууд ч тийм хавтантай байдаг болно

Enkhbat

Ямар ч технолог байгальд их бага нөлөө үзүүлдэг. Жишээ нь автомашин ч утаа, шуугиан, тоос их гаргана ... Компьютерийн дэлгэц, гар утас маш бага радиацтай гэх мэтээр. Салхин сэнс ч мөн адил, зөв хэрэглэхгүй бол сөрөг нөлөөтэй. Гэхдээ энэ нь бидний өдөр тутмын хэрэглэж буй технологиудаас ихгүй байх бүрэн боломжтой байдаг (Нүүрсний болон АЦС-аас бол 1000 дахин бага нөлөөтэй) Ийм учраас л түүнийг наймаачдаар биш харин мэргэжлийн компаниар хийлгэх хэрэгтэй байдаг юм

баска

narnii havtan uildverleh yavtsad hortoi bodis gardag yumuu yalgardag yum shig harin ashiglah yed hortoi bodis yalgardag gej sonsoogoi

баска

энэ ертөнц дээр төгс зуйл байхгүй. монголын байрлал эквадороос нилээд хойш учир нарний хавтан маш хэвгий байрлалтай байна юун шувууны үүр тогтох, тэгээд нарны хавтанд хөдөлдөг эд анги байхгүй үйлдвэрээс нь 25 жилийн баталгаа өгдөг бараг дэлхийн жишиг хурдхан шиг л хөрөнгө олж шуурхай хөдлөхл хэрэгтэй бусад жижиг сажиг зуйлс нЬ ажил эхлэхээр тодорхой болно Нэг тийм үг байдаг ш дээ асуудлын 50 хувь нь явцдаа тодорхой болоод шийдэхэд хялбаршдаг гээд gehdee manaih nuurseer arai l ih bayan yum tuuntei orsoldoh erchim huchnii noots oirdoo l oldohgui baih za ter us atom muu eriin zuils shuu teruugeer yavsan gai tendee ain

Мийгаа

шувуу мэрэгч амьтын асуудлыг шийдчих гарц тухай үедээ олдоно өө. АЦС бариад өнөөх нь ямар нэг байдлаар осолдвол ойр орчных нь шувуугаар тогтохгүй амьд бодьгалиуд мөхлийн ирмэгт тулна шүү дээ.

POELS

Er ni bol manai salxinii erch xvch ashiglaval ilvv dvrtei l dee. Er ni bol sergeexed erchim xvchnii sul tal ni bol enehuu gargasan energy-g yaj xadgalax ve gedeg l asuudal bgaa yum. Busadaar bol neex ix muu nuluu bxgvi. Manaix Japan-g dagaval ilvv saindaa. Japan-d bairilga baiguulamj bolgonii deer narnii panel buyu PV xeregtei l dee. Tegeed interconnection systemeer xolbood ugvul ch bolj bgaa ni ter. Bichvel ix yum bgaa ch ene site-d orj bgaa xvmvvs google-eer xaigaad vzvel ilvv goyo goyo medeeleluud bgaa.

tuvshin

Судалгаа тооцоог оруулсан таньд баярлалаа. Би хувьдаа нар салхиний эрчим хүчийг дэмжиж явдаг юм. Гэлээ гээд ямар ч сайхан ногоон технологи байсан сөрөг муу тал байж л байгаа. Ямар ч байсан монголоо бүрэн хангачих шавхагдашгүй нөөц байгаа л юм байна үүнд итгэлээ. Нар салхины эрчим хүч богино хугацаанд ашиг авчирдаггүй суурь хөрөнгө оруулалт ихтэй. Салхин сэнс болон нарны эрчим хүчний хавтан энэ тэр нь өөрөө тийм хямд зүйл биш. Суурилууллаа гэхэд бусадтай адилхан эвдрэл гэмтэл элэгдэл хорогдол гарна. Энэ бүхэнд гарах зардалыг бүгдийг оролцуулаад гарах зардал нь нүүрс түлж цахилгаан гаргахаас үнэтэй байж бас болохгүй л байх. Жирийн иргэд чинь яг цагаа тулахаар үнэтэй юм бас хэрэглэж өгдөггүй тал бас бий. Бас өөрөө их тогтворгүй нар салхи муу үед цахилгаан бага гаргана гэсэн үг. Бас шувуудад хамгийн хохиролтой тусна. Мэрэгч жижиг амьтадаар хооллодог бол доошоо шумбаж хоолоо идэх гэж байгаад цавчуулж үхнэ. нарны үүсгүүрийн хавтан дээр үүрээ засаж өндөгөө устгуулна. Ингээд ирэнгүүт мэрэгч амьтад нь өснө өвс ногоо талхлагдана. Хор цацаж мэрэгчдийг устгалаа гэхэд тэндэх өвсөөр хооллодог амьтад бүгд хордоно.Бас нарнаас энерги авдаг хавтангууд нь тодорхой хэмжээгээр ямар ч гэлээ хорт бодис гаргадаг юм шиг байна лээ энэ талаар хувьдаа хайж үзсэн юм байхгүй л дээ.Энэ тэр гээд л өөрийн гэсэн сул талууд байгаа л байх. АЦС гэхээрээ л аймшгийн эд нар салхи гэхээрээ л лаг технологи гэж хэлж болохгүй байх. Аль алинийх нь сайн муу талыг тухайн чиглэлийн эрдэмтэдийг авчирч улс төржилгүйгээр дуусдаггүй яриа нэвтрүүлэгтээ урьж оролцуулж зураг хөрөг гарган сайтар хэлэлцүүлэг явуулбал жирийн иргэдэд тун тустай ойлгомжтой гоё байх бол уу гэж бодож байна.

buya

sergeegdeh erchim huch mash ih heregtei shuu.bi ih sonirhdog.lagerinha gada /oron suutsand ashiglaj bolohgui gesen ym bhgui biz de/narni ymu salhini huchig ashiglasan tog gargadag tuhurumjtei boloh ymsan ged l boddog bolovch mongold narnih orj irsen bolovch salhinih hudaldaalagddag gj duulagui/ail urhuuded zoriulsan/.demjij bnaa Enhbat gishuunee

Bilguun

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж байна ... Ийм их нөөцтэй гэж мэдээгүй юм байна.

Манай 80 гарсан өвөө л хөдөө мал дээр нарны хавтан ашиглаад цахилгаан гэрэлтэй догь сууж байна. Тэгэхэд би ядаад сэтгэгдэл бичээд ч болов дэмжэе

Tsooomo

Салхины том сэнснүүд шувуудын амьдралд сөргөөр нөлөөлдөг гэж дуулсан юм байна. Ер нь одоогоор мэдэгдэж байгаа сэргээгдэх эрчим хүчнүүдийн сул талууд нь юу вэ? Эдийн засаг болон байгаль талаасаа?

The comments to this entry are closed.