Уншигч ба Бичигч
Ногоон аялал 2011

“Хулгайч” хаан

Күнзийн сургаальд нэг ийм үлгэр байдаг юм гэсэн.

Эртний Хятадын нэг хаан Күнзээс “Манай түшмэд хулгай хийгээд байх юм. Яаж болиулах вэ ?” гэж асуухад тэр “Та эхлээд өөрөө бүү хулгай хий” гэсэн гэдэг.

Мэдээж хаан хүн өөрөө хулгай хийдэггүй л байх. Харин хулгайч нарыг ивээлдээ авч, хамгаалж байдаг нь түүнийг тэдний хамсаатан болгодог, бүүр цаашилбал адилхан л хулгайч болгодог гэсэн утгыг энэ үлгэр агуулж байна.

Үнэхээр, нэгдүгээр хүн шударга бол хоёрдугаар хүн хулгай хийгээд сайхан яваад байх боломжтой юу ? Хэрэв тэд шударга бол дараа дараагийн хүмүүс мөн хулгай хийсээр хамтдаа явж чадах уу ? 

Энэ бүгд нь орчин үеийн хэллэгээр бол LEADERSHIP –ийн нэгэн алтан дүрэм билээ.

Comments

davaasuren student

Худалдаа, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ Монгол улсын гавьяат эдийн засагч цол авсны дараа news.mn д ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлага дээрх их сэтгэгдэл төрүүлсэн хэсэг бол ..." Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй . Банк ч бай , компани ч бай нэгдүгээр хүнээсээ л шалтгаалдаг. Бүх банк , компани захиралтай. зарим нь дампуурдаг зарим нь дампуурдаггүй. Банкийг хэлтсийн дарга нь жолооч нь дампууруулдаггүй нь мэдээж..."... гэсэн байсан. Бүх зүйл нэгдүгээр хүнээсээ л шалтгаална. Нэгдүгээр хүн шударга ч хоёрдугаар хүн хулгай хийж байвал нэгдүгээр хүний шударга гэсэн статус нь асуудалтай байна байх гэж бодож байна... :)

Мөнхөө

хулгайчаас салах л хэрэгтэй. Хулгайч хүний зан засарна гэж би лав итгэдэггүй.

mygaa

goe gargalgaa bn. mash tseverhen bichsen bn.

Tuguldur

тэгээд хамгийн гол нь тэр хүмүүсд та нар хулгайлаад байна. та нар буруу бүх юмыг эхлүүлээд байна. та нар улам залуужаад байна гэж хэлхээр ямар дургүй байдаг гэж сананаа тэрэнд л хамаг учир байгаа байхгүй юу.

burenchimeg

sain baina uu? Bid buhend heregtei medeellig urgelj ilgeej baidagt tani chin setgeliin talarhal ilerhiiliye. Odoo bi Malaysia-iin Kuala Lumpur hotod bna. Endhiin humuus uneheer shudarga buguud yamar neg zuilee aldah vii gej sanaa zovoh zuilgui amar yum bilee. Tiim ch uchraas iim hugjild hursen biz

Nuuts

Ter haan hulgai hiideggui baisan gedgiig yaj medej baigaa ym be? hiideg baisan ch baij bolno, hiideggui baisan ch baij bolno. Hamgiin gol ym ni hulgai hiisen hun buhniig ilchlesen uyedee busdiin eleg doog bolgoj ner hundiig ni navs unagaah l heregtei, buh horongiig ni huraaj avah, shorond horih geh met. Gol chuhal ym gevel humuus hulgai hiisen huniig medsen l bol jigshij ahin itgehgui baih heregtei shuu dee, yal shiitgelee uureed duustal ni. Harin yalaa edelsniih ni daraa hund 2 dahi bolomj olgodog biz dee, gehdee ahin hulgai hiilge gesen ug bish. Ter shiitgehdee harin yah estoi, yamar baihiig ni gol ni zov shiidsen baih uchirtai.

BEREGU

Санал нэгтэй байна...

The comments to this entry are closed.