The History of Social Networking
“Хулгайч” хаан

Уншигч ба Бичигч

Blogpulse сайтын буртгэлээр енеедер (2011.2.6) дэлхий даяар нийт 155,165,477 блог сайт ажиллаж байна. Суулийн 24 цагт нийт 78,106 блог сайт нээгджээ. Мен суулийн 24 цагт дээрх сайтуудад нийт 1,147,936 шинэ бичлэг нэмэгджээ.

Эдгээр блог сайтуудын 20%-ийг буюу 30 саяыг америкчууд, 500 мянгыг оросууд бичдэг юм байна. Еереер хэлбэл, 10 америк хун бурийн нэг нь, харин 300 орос хун бурийн нэг нь блогтой.

Миний ажиглалтаар, Монголд нийт 1000 хурэхгуй тооны блог бий. Уунээс тогтмол буюу долоо хоног бур шинэчлэгддэг нь 100 хурэхгуй тооны байх. Тэгвэл, барагцаагаар, Монголд 3000 хун бурийн нэг нь блог бичдэг болжээ гэж хэлж болно.

Эдгээр тоо юуг егуулнэ вэ ? Энэ тоонууд зевхен орон бурийн иргэдийн Интернэт хэрэглээний тувшинг тедийгуй тэдний бичгийн дадал заншил (соёл?), нийгмийн сэтгэлгээний уйл явцад оролцож буй хувь хэмжээг харуулж байна.

Интернэтийн сулжээний хамрах хурээ, хуртээмжтэй байдлаар Монгол улс Оросоос илуу биш юм аа гэхэд дутуугуй тувшинд хурсэн байгаа. Харин бид интернэтэд бичигч буюу сэтгэн оролцогчийн тоогоор тэднээс 100 дахин (!) бага байна.

Монголчууд бид ТВ их уздэг, бас их сонин уншдаг болж мэдээллийг хулээн авч, хэрэглэх талдаа нэлээд урагшаа явсан. Харин бид мэдээлэл (мэдлэг) солилцох, нийгмийн тувшинд ОРОЛЦОХ тал дээрээ тун сул тувшинд хэвээр байна. Зевхен уншиж, узэх бол идэвхгуй, хендленгийн ажиглагчийн байр суурь болохоос идэвхитэй оролцогчийн байр суурь биш билээ.

Бид Интернэтийг сонин шиг уншиж, ТВ шиг уздэг ч энэ бол интерактив буюу оролцоо, солилцоо, персонал мэдээллийн орон зай болохоос сонин, ТВ-ийн шинэ терел огт биш гэдгийг нэг их ялгадаггүй. Интернэтийн нийгмийн харилцааны загвар нь ТВ, сониноос огт еер, илуу нээлттэй, ардчилсан, хуртээмжтэй, оролцоог хангасан ... Товчоор хэлбэл, Интернэт бол сонин, ТВ-ийн ургэлжлэл биш, харин хувь хуний ургэлжлэл болсон мэдээллийн шинэ орон зай юм.

Одоогоос 50 жилийн емнеес буюу дэлхийн суулийн дайны дараах он жилуудэд сонин сэтгуул, телевиз хурдтай хегжиж хун терелхтен бугдээрээ уншигч, узэгч болсон билээ. Харин одоо бугдээрээ уншигч, узэгч тедийгуй бичигч, оролцогч, мэдлэг тугээгч болж байна.

Монголчууд бид дэлхийгээс хоцрохгуй, хел нийлуулэн явж бичигч, оролцогч, мэдлэг тугээгч болоход чухам юу дутаад байна ?

Бид бухний Интернэтийн оролцоо сонин хэвлэлийн сайтуудад соёлтой, соёлгуй санал, шуумж бичихээс хэзээ цааш хол явах бол ?

Comments

Account Deleted

Сайхан бичлэг байна. Миний хувьд блог нээж ажиллуулахаас өмнө нилээд хэдэн жилийг сэтгэгдэл бичигч үүрэгтэйгээр өнгөрүүлсэн

Account Deleted

uul ni bdag gehdee sain hugjuulj chadaagui um bilee

Account Deleted

Тантай санал нэг байна. Монголчууд бид коммет бичих шатанд арай л удаж байна.

Bilguun

Ene ih saihan niitlel bolson baina. Bayarlalaa
Tanii Twitter deer bichsen baisan GREENTWEET-d burtguulchihsen. Uul ni yariltsah sedevee songood heseg buleg ulsuudaaraa hariltsaj boldog ni nadad ih taalagdlaa. Gehdee odoogiin baidlaar burtguulsen hun ni mash tsuuhun bolhoor sanal bodloo huvaaltsah hun alga gantsaaraa l yum bichij baina daa.
Uul ni ih heregtei yum bilee.

mygaa

hi. minii bodloor bol 2 zuil ih chuhal nuluutei baih.
1. humuusiin setgelgeenii tuvshin. enternet heregledeg humuus, zaluuchuud blog hutluud yavhaasaa iluu hoorondoo uulzaj uchirch yarih n iluu gesen bodoltoi. uurtuu bgaa esvel bodson zuilee zuvhun naiz nuhdiin hureend l yarihaas busad humuustei neeh sociolising hiih sonirhol baga. tegeed gants neg zuil bicheeree eldev haraal ursgasan baahan setgegdel l bicheed bdag. hun uuruus n iluu idevhtei iluu medlegtei bhad unen durgui.
2. humuusiin yalanguya zaluuchuudiin amidraliin tuvshin nuhtsul bdal ih nuluuldug baih. mungu yaj oloh ve yu hiih ve, haana ajild oroh ve, henees heden tsaas unagaah ve, geh metiin l yum ihenh zaluuchuud bodnuu gehees, neg sxan blogtoi boloh yumsan humuustei taniltsaj sanal bodloo soliltsoh yumsan, oroltsoh yumsan gedeg humuus hovor bhaa. er n haraad bhad niigmiin hugjil ard tumnii amjirgaanii tuvshingees shaltgaalj internet heregleh tuvshin uur bdag baihaa. lav minii medeh jiriin naizuud dotor lav gertee nettei hun lav neg 2 l bn. bugd l internet cafe ch yumuu ajil deereesee messengert l ordog tegeed gants 2 zuil heregtei bol haraad l tegeed l boloo. ingeed bodhod mongold internet heregleh n humuusiin ediin zasagtai ih holbootoi yum shig.

Enkhbat

Урьсанд баярлалаа. Гэхдээ 2-р сарын Баасан гарагуудад ажил давхцаж байна. МНН-ын их хуралд бэлдэх 3 долоо хоногийн ажил эхэлж байгаа тулд дараа заавал очноо

Enkhbat

Баярлалаа. Суулгаж үзлээ. Гэхдээ энэ бол огт стандарт бус ажиллагаатай гар бна. Тиймд хэрэглэсэнгүй.

Ж.Бэгзсүрэн

"Би Дэлхийн иргэн" 7 хоног тутмын уулзалт-ярилцлагыг 2011 оны 2-р сараас санаачлан бий болгож, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Нийтийн Уулзалтын танхимд /уншлагын заал биш/ долоо хоног бүрийн Баасан гаригт 15-17:30 цагаас зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ арга хэмжээ нь зөвхөн уулзалт ярилцлага байхаасаа илүүтэй, таны нийтлэлийн гол санаа болох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бие биенээ хүндэтгэн ойлгох, харилцан туслаж /гэхдээ танил тал харж, арын хаалгаар туслах биш/ мэдлэг чадвараа хуваалцах, мөн Улаанбаатарт ажиллаж, аялаж байгаа гадаад иргэдийг ч оролцуулах төлөвлөгөөтэйгээр ажлаа эхлүүлж байна.

Таныг бидний ажлыг дэмжин, зөвлөгөө өгөх, улмаар АНХНЫ уулзалтанд хувийн зүгээс дэмжиж, ирж оролцох боломжтой эсэхийг лавлаж байна.
Уулзалт-ярилцлагын дэлгэрэнгүй мэдээлэл: http://pl.ub.gov.mn

Миний ажлын утас: 70115705

Баясгалан

http://galbayard.blogspot.com/2009/12/android.html
Android-д тохирох монгол гарын програм

Энхбат.оюутан

За намайг Энхбат гэдийн. би яг энэ талаар сүүлийн үед бодож байлаа. блог дээрээ ч буулгах санаатай байсын. гэтэл аминдаа маань гар утаснаасаа амжуулсан байна баяртай байн өө. http://www.alexa.com/topsites/countries/MN энд мэдээлсэнээр бол фэйсбүүк монголчуудын хамгийн их ордог сайт болсон байх юм гэтэл хүмүүсийн яриагаар бол таньдаг хэдэн хүнээ ажиглах гэж фэйсбүүкрүүгээ ордог гэх юм. египет, англи за сүүлийн үед өрнөсөн улс төрийн хөдөлгөөний зэвсэг болсон сайтын бидэнд олгож буй боломжийг хэрхэн ашиглаж байна вэ? хөдөлгөөн нтр чинь хаашаа ийн. гэхдээ л ядаж өдөр өөрийнхөө хамгийн их сонирхол чиглэлийнхээ мэдэллийг шэйрлээд байхад элдвийн худалдагдсан мэдээллийн сайтууд бараг ажилгүй болно шдээ тийм үү.

Diego

Мэдээж сүүлийн үеийн Тзлэвиз, Сонин зэрэг нь ухуулгийн чанартай, тархи угаах чанартай нь ажиглагддаг.(Ийм ч байсаар ирсэн байх) Монголчууд бидний хувьд миний бодлоор Зүрхшээгээд байх шиг байна. Өөрөөр хэлбэл айгаад ч гэхиймүү Өөрсддөө итгэл муутай байха шиг. Зүрх гаргаад бичсэн нэгнийгээ засаад залруулхийн оронд Шүүмжилдэг. Хэдий шүүмж байх ёстой ч Оновчгүй шүүмж Зүрх гарган бичсэн нэгнийхээ Урамыг хугалдаг. Тэгээд л цаашид Итгэлгүй болдог байх. Үнэнийг хэлэхэд нийгэмийн аль ч давхарга Мөнгөнд автаад байх шиг.(Хэт их). Угийн ч гэж яарихгүэ зүгээр Монголчуудын Атаархуу зандаа автдаг байж болох юм. Миний бодлоор Бидэнд үнэхээр Үдэсний үзэл гээч юм дутагдаад байх шиг. Энэнд нь л жаахан юм хийгээд өгвөл Бид өөрсдөө л Босоод ирнээ. Биднийг юу ч зогсоож чадахгүй. Би тэрнийгээ мэдрээд байдымаа ;-)

chimgee

good observation and thoughts..

Enkhbat

Гар утаснаас бичлээ. Андроид дээр ажилладаг монгол гарын програм бдаггуй бололтой

BLT

Яагаад "ү" үсгийг "у" үсгээр, "ө" үсгийг "е" үсгээр сольж бичив? Эвгүй харагдаад байна ш дээ.

Garid

Tuluulliin ardchilalaas oroltsoonii ardchilal ruu hutluh gol tulhuur ni Internet baih ysotoi gej bodoj bna.

Ж.Бэгзсүрэн

Юу дутаад байна вэ гэж үү, юу ч дутаагүй байх.

Харин нэг зүйл л илүүдээд байгаа байх. Тэр нь гар дээр БЭЛЭН МӨНГӨ өгдөг явдал.

Харин орон нутаг, бүс нутгийн нийтийн номын сангууд харъяаныхаа иргэдийн transliteracy-г дээшлүүлэх, дэмжих үйлчилгээг хүртээмжтэй, тэгш нөхцөлтэйгээр явуулах ёстой гэдгээ ойлгохгүй, ухаарахгүй өнөөг хүрээд байгаа нь ДУТААД байгаа зүйл байж магад.

The comments to this entry are closed.