Монголын Интернэт: “Италийн мафи Монголд орж ирлээ”
Монголын Интернэт: “Интернэтийн талаар миний санах зүйлс”

Монголын Интернэт: 128 Kbps–ийн өндөр хурд

Монголын Интернэтийн 15 жилийн ойд

Нэгэн сонирхолтой тоо баримтыг та бүхэнд толилуулья. Үнэхээр гайхалтай !

Өмнөх блогт маань Сайхнаа гэдэг нэгэн залуу аймгийн төвөөс саналаа бичжээ -

… Тухайн хэрэглээг хэрэглэхэд хот хөдөөд дэндүү ялгаатай. Учир нь манай аймгийн төвд гэртээ интернэт хэрэглэхэд 128 Kbps хурдтайгаар гэрээ байгуулан ашиглахад 22.0 мянган төгрөг, харин ийм өртгөөр нийслэлд бол бараг 1 Mbps хурдтай интернэт хэрэглэнэ биз дээ ? Гэвч бидэнд хүссэнээ хэрэглэж, хүссэнээ хийж болох болсонд баярлахаас яахав …

1995-96 оны өвөл бүх Монголын Интернэт яг 128 Kbps хурдаар эхэлж байсан юм. Тухайн үедээ энэ бол мундаг өндөр хурд байлаа. Ихэнх хэрэглэгчид маань 9600 Kbps хурдтай модемтой, харин гадаадын байгууллагын зарим хэрэглэгч 14400 Kbps модем хэрэглэж манай сансрын холбооны шугамыг “хэт ачаалах” асуудал үүсгэдэг байв.

Бидний холбогдсон АНУ дахь backbone шугам 2 Mbps хурдтай байсан гэдэгт одоо залуус итгэхгүй байх даа Smile

Сансрын холбооны 128 Kbps шугамын түрээсийн үнэ сард 9800 ам. доллар байв. Энэ нь тэгээд тусгай хөнгөлөлттэй үнэ шүү дээ! Жил гаруйн дараа бид гайхалтай өндөр буюу 512 Kbps хурдтай шугамтай болж, сард 22000 ам. доллар төлж эхэлсэн …

Интернэтээс 2-3 жилийн өмнө, бид PC-mail үйлчилгээгээ эхэлж файл солилцохоор аймгууд руу өдөр бүр ердөө 30-60 минут л холбооны шугам түрээслэдэг байсан юм. Тэр үед бид 2400 Kbps хурдтай модем хэрэглэж 50 Kb файлаа арайхийж, хэлтэй амтайгаар татаж авч амждаг байлаа.

Интернэтийн үйлчилгээ эхлэх үед бидэнд сүлжээний төхөөрөмжүүд (роутер) олддоггүй (их үнэтэй), түүний программыг өөрсдөө олж, тохируулан  бичиж, PC-гээр орлуулан бүтээдэг байлаа. И-мэйл сервэрийнхээ программыг хүртэл цуглуулан “угсардаг” байв.

15 жилийн дотор технологи ямар гайхалтай хөгжсөнийг энэ бүх жишээнээс харж болно.

Өнөөдөр би гэртээ 3 Мbps –ийн шугам хэрэглээд энэ блогийг бичиж сууна. Шилэн кабелийн холболтийн үнэ сард ердөө (эсвэл их үнэтэй ?) 29 мянган төгрөг Smile 

Дараагийн 15 жилд чухам ямар дэвшил гарах бол ? Мэдээж, Интернэтийн технолог, хэрэглээ  маш их хөгжих болно. Тэр цагт магадгүй, сард 29 мянган төгрөгийн үнэтэй боловч ердөө 3Mbps хурдтай Интернэт хотын айлуудад байсанд өнөөдөр цэцэрлэгт явж буй хүүхдүүд итгэхгүй байх …

Тийм ээ, Сайхнаа, бүх зүйлс сайхан бүтэж байна. Шинэ цаг ирж, гайхалтай шинэ боломж нээгдсээр байна. Бүгдээрээ … Интернэтдээ … баярлахаас яахав Open-mouthed

Comments

Meedee

Saihan niitlel baina.Bayarlala.
Dashramd durdahad Japand 100Mb/per second netin sarin une ni oiroltsogor 5000ien(75000tug).Jaahan unetei sanagdj baiga ch gsn yopondo bol bolomjin une. Iim hurdtai net udahgui mongoldo hereglene dee. . :)

Энхбат

Тиймээ. Интернет улам бүр илүү хурдан болно.

Ердөө л 10 жилийн өмнө 10 жилийн сурагч байсан надад 56 kbps-ийн интернет маш хурдан санагддаг байж билээ. Одоо тэгсэн чинь 1 mbps интернет гэртээ ашиглаад сууж байх гэж...

Интернетийн төлбөрийн хувьд өнөөдөр манай улсад хүн болгонд сар болгон 20000 төгрөг төлөөд ашиглах боломжтой хүн цөөхөн байгаа боловч гар утас шиг хэдэн жилийн дараа ердийн хэрэглээ болох биз.

Munkhtur

kvant fizik deer suurilsan cable :)))

Kid

Нээрээ дараагийнх нь хөгжил хаашаа юм бол?
Урьд нь 98mb хэмжээтэй cd-г татах гэж өглөө нь эхлүүлээд өдөр нь очоод харахад 25 хувьтай орой очоод шөнө дунд нэг харахад 99 хувь дээр гацчихсан байдаг байж билээ. Маш их бухимдуулдагсан.
Харин одоо бол эхлүүлээд цайгааа уугаад дуусахад л татагдчихсан байх юм даа.

Dash

MGL-d ih heregtei, saihan zyil ehlyylj bsand tany bayar hyrgej bnaa. Harin bi gehed l sard 22000 tug tuluud 1mbps hyrej bgaa ygyi ny medegdehgyi MICOM hereglej bnaa, bas ynetei , hurd muu bgaa yum l daa!!! Ter 3 mbps-n ynetei ny haanah ve?? Tanaih yy?? Er ny mgl-d odoo hurd muu syljeegeer ih mungu hiij bnaa l gej bi boddog!!! Ene talaar??? Tand 15 jiliin oin bayariin mendiig hyrgej, amjilt hysie!!!

Myagaa

Энхбат гуайд баярлаж явдаг шүү. Бас асуух зүйл байна. Анх хэрхэн Топ лэвэл Домэйн авсан талаар? Дэд бүтцийн яамнаас анс Монголын домэйнийг авахын тулд бичиг авч байсан гэдэг...
Одоогийн Монголын интернэтийн хурдыг ёстой голох юм байхгүй шүү залуусаа. Өндөр хөгжилтэйгээр нь гайхагддаг маш олон оронд интэрнэт манайхаас өндөр үнэтэй дээр нь манайхаас удаан байх нь бий.
Миний бодлоор 15-н жилийн дараа өнөөгийн интернэт бол зүгээр л access шугам байх болно. Мэдээж тэр шугамаар урсаж буй агуулгын үнэлэмж л үнэлэгдэх болно. Тэр үед өндөр хурдны хөдөлгөөнт холболтуудаар маш олноор холбогдоод л... Гэр ахуйнхаас болоод бүх төрлийн л цахилган төхөөрөмжүүд хөнгөхөн интэрнэтийн шугамд холбогдож мэдээлэл авах мөн дээр нь тэднийг удирдах боломж нэмэгдээд л...
За за сайхан мөрөөдлөө. Бүх юм сайхан болно гэхэд итгэж байна. Таньд ахиад баяраллаа.

Ganzorig

Xogjiltei tyyx bn. Ynendee mongolchuudiin oyunlag chadvarlag gedgiig xaruulj chadsan augaa zyil blaa. Internet orj irsneer mongol xynii angli xelni medleg asar xurdan deeshilsen bilee. Neg xogjiltei tyyx ogyylie l de. Shine internet xereglegch bolj baigaa xyniig byrtgeed: za ta password -oo gexeer garch gyigeed irgenii ulaan passportaa avaad irj baisan avaad irie gej sanaa zovningui xelj bsan toxioldol ch bas bii. Ene yg ter yed odoogiix shig tanil baigaagyi yum.

Tsooomo

Жишээ нь тэр Ганаа юу хэхэ.
100 үгтэй зохион бичлэг хийлгээд 10 алдсан хүүхдэд F(муу) үнэлгээ тавьж хар багаас хүний хийсэн зүйл рүү нулимуулаад сургачихаж байна. яагаад 90 үг зөв бичсэнийх нь төлөө ядаж B (сайн) үнэлгээ өгч болохгүй гэж?

Tsooomo

Ганаа, таны юу хэлэх гээд байгааг ойлгосонгүй.
Харин ч мэдээллийн технологийн ачаар бид сэтгэлгээ, урлаг соёлын өөрчлөлтийг цаг алдалгүй ажиглан, бидний аав ээжийн Битлзийн пянзыг дор хаяж хагас жилийн дараа сонсдог байсантай харьцуулбал одоогийн ХИТ дууг гарсан даруйд нь л сонсож, КЛИП-ыг нь үзэж сууна.
Чөлөөт эдийн засгийн ачаар
эдэлж хэрэглэж байгаагаараа дэлхийн ихэнх орноос дээгүүр байгаа юу гэхээс доор орсонгүй. 20 жилийн өмнө бид дэлхийн ихэнх оронтой харьцуулахад ямар байсан одоо хаана явна гэвэл өөрсдөө үйлдвэрлэхгүй л байгаагаас (яваандаа үйлдвэрлэдэг болно гэж боддог) бас нэлээд ахиц дэвшил байнааа байна.

тэнгэр

Энэ бол хөөрөх зүйл мөн юмаа. Нэлээд хэдэн жилийн өмнө юмдаг. Монголд очсон япон хүн гэр ажил руугаа интэрнетээр харьцаж байгаад таг чиг болчихсон чинь, дараа нь асуухад тэр хүн хятадад хэд хоног аялсан байсан. Тэр үеэс л жижигхэн монгол хятадаас хол түрүүлчихсэн байсан. Гэхдээ энэ ололт нь монгол хүний гараар бүтсэн гэдгийг би мэдээгүй явсан билээ. Үүнийг уншаад л Эхнбат гуай болон түүний багийн хүмүүсээр бахархах сэтгэл төрлөө. Ингэж бичиж таниулахгүй бол зарим хүн хүний зовж ядарч түгшиж хийсэн юмыг хэрэглээд бас дээрээс нь хийсэн хүмүүсийнх нь урам, хөдөлмөр рүү нулимаад сууж байх жишээтэй.

Amarsanaa Ganbold

1998 оны үед одоогийн IT Park-ийн байранд байрладаг Мэжик Нэт-ийн интернэт кафед нэг цагийн 3500 төгрөгийн үнэтэй интернэт хэрэглэж байсан юм.

Tuguldur_T

Бид өнөөдөр интернэт ашиглаглаж байгаад таны оруулсан хувь нэмэр маш их, Танд Монголын интернэтийн 15 жилийн ойн баярыг хүргэе.

Өнөөдөр бид өндөр хурдны интернэттэй, төвөггүй Youtube үзэж чадаж байна. Цахим Монгол хөтөлбөр үргэлжилсээр сумдуудад интернэт хүргэж байна. Монголын интернэтийн хөгжил дэлхийд үсрэнгүй хөгжиж байна /2010 онд 52-с 38-д орсон гэж сонссон/

Харин манай захын хорооллын /гэр хорооллын/ иргэдэд Интернэтийн шугам очих боломжгүй гэх ISP-үүд нь Монголын зах зээл хангагдсан гэх? энд та ямар байр суурьтай ханддаг бол?

Dulmandakh

Анх интернэт хэрэглэж эхэлж байхад үнэхээр удаан, гэхдээ тэр үеийн вэбүүд их жижиг байж билээ. Одоо вэбүүд илүү баялаг, их мэдээлэлтэй бас маш том хэмжээтэй болсон.

Шинэ үеийнхэн тэр үеийг ойлгохгүй байх. 2008 онд энэ талаар ийм зүйл бичиж байж. http://www.dulmandakh.com/2008/02/blog-post_29.html

Dulmandakh

Нээрээ л одоо жаахан байгаа хүүхдүүд ойлгохгүй байх даа. Би бас ийм нэг зүйлийг 2008 онд бичиж байсан юм байна. http://www.dulmandakh.com/2008/02/blog-post_29.html

i3

Өнөөдөр би гэртээ 3 Мbps –ийн шугам хэрэглээд энэ блогийг бичиж сууна. Шилэн кабелийн холболтийн үнэ сард ердөө (эсвэл их үнэтэй ?) 29 мянган төгрөг
haanahin net ve. bi 1mb murtlu sarin 29 myanga tuldiishd :D

ganaa

delhiitei haritsuulval udaan baigaa yum bish uu? boldog zuil boldogooroo bolood l baina shdee. enend neeh surjigneed baih yu baihav dee. har tsagaan televizor uzdeg bailaa, odoo LED uzej baina gedeg shig l zuil shuu dee.

baagii

odoo ulaanbaatart internetiin vnegvi bvsvvd nemegdej bga yu? avtobus bolon svxbaatriin talbai l odoogoor internet vnegvi ashiglah bolomjtoi gej sonsson. ene talaar medex xvn ni helj ogch tuslaach.

Jagdagdorj

Монголын Интернэтийн ойд цуврал нийтлэлүүд сэтгэл их хөдөлгөж, олон сайхан дурсамжуудыг санаанд оруулж байна аа. Бодвол удахгүй magicnet = шидэт сүлжээ = Mongolian Access Global Internet Connection ... нэр өгч байсан талаараа дурдах байх аа, тээ?

Би бас ихэд хөөрөөд жаахан зүйл блогтоо бичих гэж оролдлоо - http://bit.ly/dUKJ95

Enkhsaruul

Таны блог Wordpress дээр хийгдсэн бололтой.

128kb/s хурдтай 50kb file татах гэж зовдог байсан гэхээр хэцүү л байж дээ.

Өнөөдөр би өдөрт бол 3gb file татчихдаг шүү. :D

The comments to this entry are closed.