Монголын Интернэт: Америктай холбогдов
Монголын Интернэт: 128 Kbps–ийн өндөр хурд

Монголын Интернэт: “Италийн мафи Монголд орж ирлээ”

Монголын Интернэтийн 15 жилийн ойд

Өнөөдөр амралтын өдөр. Тиймд  Монголын Интернэттэй холбоотой нэгэн инээдтэй түүхийг энэ удаад өгүүлье … Open-mouthed

Биднийг Интернэтийн үйлчилгээгээ дөнгөж эхэлж байх үед монголын нэгэн том сонинд “Италийн мафи Монголд орж ирлээ” гэсэн гарчигтай өгүүлэл гарлаа. Сонинд Италийн мафи болон Коза-Ностра хэмээх аймшигтай байгууллагын тухай, ардчилсан, нээлттэй Монгол улсад энэ мафи орж ирснээр ямар аймшиг нийгэмд авчирч болох тухай бичсэн байлаа. Тэгээд өгүүллийнхээ гарчгийг томоо гэгчийн наймаалж ороосон байдлаар зурсан байсан нь сонины нүүрийг бүр сүртэй болгосон байв.

Уг өгүүлэлд Д.Энхбат гэдэг нэг нөхөр бол Италийн мафийн нууц төлөөлөгч бөгөөд Датаком гэх компаниа байгуулан Монголд энэ аюулыг сэм авчирч байна, тиймд бүгд болгоомжлох хэрэгтэй тухай бичсэн байлаа. Д.Энхбат бол Италийн мафийн төлөөний хүн, түүний ард Коза-Нострагийнхан байгаа гэдгийг сэтгүүлч илчлэн бичсэн байв.

Тэр үед телевизээр “Наймаалж” хэмээх олон ангит цуврал кино гарч хүмүүс комиссар Катани ба Италийн мафийн тухай бүгдээрээ л мэддэг, ярьдаг болчихсон байсан цаг. Энэ кино нь ирж буй капиталист нийгмийн тухай бидний ойлголтыг бүрдүүлсэн мэдээлийн анхны томоохон эх сурвалжийн нэг байсан юм.

Тэр бол Монголын хамгийн том сонины нэг байсан учир өгүүллийг олж уншсан зарим хүмүүс над руу утасдаж, юу болоод байгаа, сониныхон яагаад ингэж бичээд байгаа тухай асууж байлаа. Намайг сайн таньдаг нэг нь гайхан асууж, таньдаггүй нь их л болгоомжилж байгаа нь харагдаж байв.

Би ч их гайхаж, сонины газар руу утасдлаа. Тэгээд уг өгүүллийг бичсэн сэтгүүлчийг хөөцөлдөн байж олоод учрыг нь байцаан лавлахад ингэж бичсэн нь үнэхээр инээдтэй учир шалтгаантай болохыг олж мэдсэн юм.

Сэтгүүлч маань Датаком компанийхан байрны дээвэр дээрээ сансрын холбооны том антен суулгаад байгааг олж харжээ. Тэгээд юун антен болох, ямар зориулалттайг тэр хавийн хүмүүсээс болон манай зарим нэг ажилтнаас лавлан асуужээ. Манай ажилтан залуу түүнд Интернэт гэх дэлхийн хамгийн том сүлжээ байдаг тухай, вэб буюу WWW гэж юу болох, англи хэл дээр энэ үг нь “дэлхийг хэрсэн тор”, бас аалзны тор гэсэн утгатай тухай ч ярьжээ.

Харамсалтай нь сэтгүүлч маань “Наймаалж” киног хэт их үзээд түүнд бүр орчихсон явж байсан учир бүх зүйлийг өөрийнхөөрөө хүлээн авсан байна. Тэгээд намайг утасдаж чухам яагаад ингэж бичсэн тухай асуухад Интернэт гэж дэлхийг хэрсэн маш том аалзны тор мэт зүйл байдаг юм байна, тэр нь лав мафи байж таараа гэж ойлгосноо нуулгүй хэлсэн юм.

Тэр сэтгүүлчийн талаар би гомдол гаргаагүй. Гаргах ч арга байсангүй. Харин түүнд Интернэтийн тухай хэлж өгч билээ. Энэ бол үнэхээр л дөнгөж нээлттэй болж байсан Монголын маань дүр зураг. Бид бүгдээрээ л тэр цаг үеийг туулж өнгөрөөсөн … Open-mouthed


P.S. Харин нэг асуулт толгойд орж ирээд байх юм. Цаг хугацаа өнгөрч бүх зүйл маш их өөр болсон мэт. Бас юу ч өөрчлөгдөөгүй, одоо ч гэсэн бид дээрх шиг бичиж, “тайлбарладаг” хэвээрээ л байгаа мэт.

Comments

S.Javkhlan

Үнэхээр сонирхолтой түүх байна. 15 жилийн дотор манай улс хэрхэн яаж өөрчлөгдсөн, даяарчлагдсаныг энэхүү жишээнээс харж болохоор байна. 7 жилийн өмнө би 10 жилийн 7 8 дугаар ангийн сурагч байлаа. Нэг удаа англи хэлний сургалтанд суух гээд 20 гаруй хүүхэд анкет бөглөхөд майл гэдэгт нь юу бичих юм бэ гэж тэнд байсан бүх хүүхэд багшаас асууж билээ. Өөрөөр хэлбэл тэр бүх хүүхдүүдэд мэйл хаяг байхгүй, тэр ч байтугай мэйл гэж мэдэхгүй хүмүүс олон байлаа. Тэнд ганцхан хүүхэд л мэйл хаягаа бичиж байсан санагдана. Тэгээд тэр хүүхдийг ямар лаг юм бэ, баян айлын хүүхэд байна гэж тухайн үедээ дотроо бодож байснаа нуух юун.
Цахим ертөнц өдрөөс өдөрт бидний амьдралруу нэвтэрсээр ...

M

Ter oguulliig unshij baisan mash budeg badag sanagdlaa tuhain uyedee bi zugeer hoshin oguulel uu geed gaihaad ongorlouu.

Санчир

Та яг наад сониноо аваад хадгалчихаагүй биз?
Эхээр нь уншвал их сонин байх.

Uuganaa

Миний ээж бас Одэсса хотод ТЭМ гэдэг мэргэжлээр төгсөж байсан тань шиг анхны програмист.

Би бас ийм мэргэжил хөөсөн.

намайг 3 настай байхад Тээврийн яаман дээр ээж маань намайг аваачиж компьютерын ард суулгаж digger ч билүү нэг юм иддэг тоглоом байнга тоглуулдаг байсан. Дараа нь том болох тусам үргэлж л манайд бүх цаг үеийн компьютерууд байдаг байсан. pentium 1,2,3,4 Үүд гээд л.
бас тэд 86 эд 86 нууд гээд л. заримыг нь мартаж.

дараа нь дотмэйкэр гэж анхны л вэб хийдэг компанид би 10 жилдээ байхдаа ажилд орж байлаа.

Интернэт гэж юмыг харин найзтайгаа хүүхдийн ордны компьютерын дугуйланд анх үзэж харж мэдэрч байж билээ.

ээжийг минь тэр үед компьютер Интернет ярихаар сайд нь солиороод гэдэг байсан юм гэсэн.

Enkhbat

128 kbps багтаамжтай шугам 22 мянган төгрөг ... Хммм ... :-)

Үнэнийг хэлэхэд маш сайхан мэдээ шүү дээ. Бид яг 128 Кbps -ээр эхэлж байсан юм. Бүх Монголын шугам шүү дээ !!! ...

Үнэ нь хэд байсан гээч ? ... Америк-Монголын хоорондын сансрын холбооны 128 Kbps шугамын түрээст бид сарын 9800 ам.доллар төлдөг байлаа !!!

Одоо бол залуус үнэмшихгүй байх аа. Дараагийн блог дээрээ бичнээ :-)

Saikhana

Sonirholtoi blaa. Deer ued bi dund surguliin huuhed bhdaa deerh oguullegiig unshij bsan shig sanagdaj bna. Harin onoodor manai mongoliin honiniihoo belcheerees garch uzeegui hun orchin ueiin devshiltet technology boloh gar utsiig heregledeg bolson. Uls oron hogjihiin hireer manaihnii hereglee ch bas hogjij bgaa n bodit unen. Bid delhiin ondor hogjiltei ornuudaas suuliin ueiin technology oruulj ireed, hereglej chaddag bolson. Tuhain heregleeg hereglehed hot hodood denduu yalgaatai. Uchir n manai aimgiin tovd gertee internet hereglehed 128kbps hurdtaigaar geree bguulan ashiglahad 22.0 myangan tog, harin iim ortgoor niisleld bol barag 1Mbps hurdtai internet hereglene biz dee? Gevch bidend hussen hereglej, hussenee hiij boloh bolsond bayarlahaas yahav...

эрдээ

юмс их өөрчлөгдсөөн ах минь.ард түмэн маань эргүү ухна ишиг шиг болтлоо өөрчлөгдсөн.солиотой галзууг сонсон биширдэг болсон.чоноор хонио мануулж, "хоноц харийн бадарчинд" эхнэрээ өвөртлүүлэх боллоо.залуусаа нүд үзүүрлэн шавхуурддаг болсон.хүйтэн сэтгэлт тонуулчинд авдараа нээж.хүрэн бөөртэй адгсуунуудыг даган хуйлардаг болсон.үнэт эрдэнэсээ хормой гөвөн хаялж,савны шавхруу горидон эрх чөлөөгөө худалддаг болсон.хайран сайхан хөвгүүд маань зугаа болон буудуулж үхлийн хүйтэн тарчлаанд хэвтэж байхад л шатсан шавар тагзнуудад л харамсан уйлдаг болсон.юмс их өөрчлөгдсөөн ах минь алуурчид нь таргалан баяжиж ардууд нь үгүйрэн доройтсон..

kh.

Хэхэ, тэр кино чинь нэг үе ид шуугиулсан даа. Би жоохон байсан ч орой шөнө аавтай зэрэгцэж суугаад л үздэг байлаа. Хөөрхий гол дүрийн баатар маань сүүлдээ мафиханд буудуулаад үхдэг шиг санагдаж байна?. Тэр хэсгийг нь үзээд учир зүггүй уйлж билээ хэхэ. Тэр сурвалжлагчыг бодохоор инээд ч хүрэх шиг, өрөвдөх ч шиг. Тэр сурвалжлагч яг над шиг, жоохон хүүхэд шиг бодит байдал, өөрийн дүрслэл фантази хоёрыг ялгах чадваргүй байжээ. Одоо ч монголд ийм зүйл их л байна шүү дээ. Толгойгоо ажиллуулахын оронд бүтэшгүй хүслээрээ, элдэв шидийн мухар сүсэг, айдас хүйдсээрээ удирдуулсан л хүмүүс байна. Наад зах нь л тэр бөө мөө, далдыг хардаг авъяастан, шинэ наранд хүслээ шивнэх энэ тэр гээд тоочоод байвал барагдахгүй... хэхэ Миний эргэн тойронд л гэхэд энэ балай байдал байна: Залуухан охиныг чи бөө болох хувь тавилантай. болохгүй бол ингэнэ тэгнэ гээд сүрдүүлээд хэхэ. Түүнийг бөө болно гэж би зүүдэндээ ч үзээгүй хэхэ. За тэгээд дээд боловсролтой, гадаад дотоодын их сургуульд төгссөн зарим ойр дотны хүмүүс бүгд л асууж харуулдаг ламтай хэхэ. Хөөрхий яг ажиглаад байхад тэд нар яахаа мэдэхгүй элдэв асуудал, ацан шаланд орохоороо л хандах хүнгүй, тусламжийн байгууллагагүй, сүүлдээ аргаа бараад лам бөө мэргэч төлөгч барааддаг бололтой. Бас нэг жишээ дээхнэ Монголын том их сургуулийн нэг багштай таарч байлаа. Техник, санхүү чиглэл байлуу? Тэр багш хүн бол мичнээс үүсээгүй, мичтэй болон бусад амьтадтай ямар ч холбоогүй энэ тэр гээд маргаад, бууж өгөх юм биш... Арай ч дээ их сургуулийн багш хүн ийм юм яриад явж байхыг хараад үнэхээр гутарсан.
Тэгэхээр танд мэдрэгдээд байгаа парадокс байдал үнэн. Нэг талаас нь буюу эд материал,санхүү, сургууль соёлын диплом гм харвал хөгжиж байгаа. Нөгөө талаас нь буюу хувь хүний ухамсар, төлөвшил, ухаарал талаас харвал зогсонгидуу байдалтай. Яагаад энэ тал дээр зогсонги байдалтай байна вэ? Хүмүүсийн иррациональ, ухамсаргүй тал буюу айдас хүйдэсээр сүүлийн хорин жил наадлаа. Нөгөө талаар хүн аргаа бараад, учираа олохгүй болоход нь хандах хүн, туслах газаргүй бол элдэв мухар сүсэгрүү гулсаж ороод байх шиг... за баахан хэрэгтэй хэрэггүй юм биччихлээ...уучлаарай :-)

reksio

өнөө сэтгүүлч өнөөдөр юу гэж бодож байгаа бол бас өнөөдөр юу сурвалжилж бичиж байгаа нь сонирхолтойлийн

Burmaa

Цаг хугацаа өнгөрч бүх зүйл маш их өөр болж байгаа нь үнэн. Бас юу ч өөрчлөгдөөгүй мэт харагдаж байгаа...
Гэхдээ үүнийг нэг талаас олон түмэнд мэдээлэл хүргэж байгаа сэтгүүлчдийн мэдлэг чадвар, ёс зүйтэй холбон тайлбарлах хэрэгтэй, нөгөө талаас тэрхүү мэдээллийг нь хүлээн авч байгаа хүмүүс янз бүрээр л ойлгож тунгааж байгаа гэж бодож байна даа. (яг л дээрх сэтгүүлч шиг ойлгох нэгэн байхад, арай өөрөөр, эер эгээр хүлээн авах нэгэн ч бас байдаг болсон. энэ бол мэдээлэл олж авах өргөн боломжтой болсных, тухайлбал: та бүхний бий болгох гэж хүчин зүтгэж байсан интернет...)

calvin

medeej alham alhamaar oorchilogdoj bna shuudee.bid delhiin hogjiltei uls ornuudtai en zeregtsehgui bolovch hangalttai hemjeend yavaa gej oilgodog yum.
setgelgeenii hogjiltiin tuhaid udaan bolovch aajmaar oorchilogdoh baih ldaa.
odoogiin tohioldold huuchin ueteigee zuuraldsan humuus l oorchilogdoogui gej uzeed bgaad uchir ni bgaa yu

аагий

Амралтын өдөр бус, ажлын өдөр байноо миний хувьд...

Үгүй ээ, юу ч онцгой өөрчлөгдөөгүй байгаа гэж би боддог.
Хүмүүсийн сэтгэхүй, хүмүүжил өөрчлөгдөөгүй цагт бүх зүйл яг хэвээрээ л байна. Харин ч тэнэг хүнд эрх мэдэл өгвөл юу болдог гэдэг билээ,тэрэн шиг хүмүүжил, сэтгэлгээний доройтолд орсон хүмүүс эрх чөлөөтэй болмогц аль болох болохгүй бүхнийг хийж байна.
Дээрх сэтгүүлч интернэтийг хэрхэн тайлбарлаж, харин ард түмэн тэр хэмжээний ойлголт авч байсан шиг, одоогийн улс төрчид хуучин нийгмийн улс төрчидийн адилаар хийж байгаа буруу алхамуудаа өөрсдийн дураар тайлбарлаж, хөөрхий ард түмэн нь "нээрээ ч тийм юм болуу" гэж хараад л...
Цаг хугацаа урсан өнгөрч байгаа ч манай хүмүүсийн хувьд бие физиологийн өөрчлөлт /хөгшрөөд, таргалаад, "цадаад"/ л явагдаад байгаа болохоос сэтгэхүй нь яг хэвээрээ л байгаад байна даа...

baagii

sain bna uu? amraltiin odriin mend. namaig Baterdene gedeg. bi tanii ovgiig meddeggvi bsan. tegsen harin DANGAASUREN gedegiig say medlee. manai ovoog DANGAASUREN aaviig ENKHBAT gedeg bsan. sonin l tohioldol bna. ta hvvheddee Baterdene gej ner ogoogvi biz? hehe. internettei holbootoi bichlegvvd chin taalagdsan shvv.

hen

Tanid udriin mend.
Ter uyd asuudlaa oilgoj medehgui tegj bichdeg baisan bol odoo medseer oilgosoor baij hen negnii zahialgaar tegj bichdeg boljee.

zochin

Капитализмын тухай ардчиллын тухай бидний ойлголт хуучин нийгмийнхээрээ хэвээрээ л байгаа. Гагцхүү хэрэглэж байгаа эд материал л капиталистууд шиг харагдуулж байгаа тэрнээс сэтгэлгээний хувьд яагаачгүй байгаа гэж боддог.
Дээрээс нь энэ олон халамж тэтгэмж тэрийг тойрсон хэрүүл ард түмнээрээ улс төржиж хийрхдэг бүгд үүнийг гэрчилж байгаа.

BuBu

haha, de facto deer ta orohdoo eneiig yarij bsn bilude te, ter uyed harin sorog pr yaj hiihiig haanaas ch iin surtsan l baij dee, sorog ch gj dee gutaan doromjloh ch ymu

BLT

Өөрчлөгдсөн зүйл байхгүй. Бид өмнөх шигээ харанхуй бүдүүлэг хэвээрээ байгаа. Олон зүйлээс харагддаг, батлагддаг.

hERERA

Enhbaatar ene tuhai bas yarij bsn sanagdana uneheer hugjiltei tuuh bsn iig in parallel sonsoj bsn bn iimerhuu tuuhee bichij baival vision saitai bolohyg tani arduud oilgoj demjih bui zaa

The comments to this entry are closed.