Монголын Интернэт: 128 Kbps–ийн өндөр хурд
Өнөөдөр – Монголын Интернэтийн 15 жилийн ойн өдөр

Монголын Интернэт: “Интернэтийн талаар миний санах зүйлс”

Монголын Интернэтийн 15 жилийн ойд зориулав

АНУ-д амьдарч, ажиллаж яваа Жагдаг маань “Интернэтийн талаар миний санах зүйлс” гарчигтай  сайхан блог бичжээ. Миний бичих ажил ч их хөнгөрлөө … Smile 

Монголын Интернэтийн ойд цуврал нийтлэлүүд сэтгэл их хөдөлгөж, олон сайхан дурсамжуудыг санаанд оруулж байна аа. Бодвол удахгүй magicnet = шидэт сүлжээ = Mongolian Access Global Internet Connection ... нэр өгч байсан талаараа дурдах байх аа, тээ?

Би бас ихэд хөөрөөд жаахан зүйл блогтоо бичих гэж оролдлоо - http://bit.ly/dUKJ95

Далимд нь тодруулахад, MagicNet гэдэг нь Mongolian Access to Global Information and Communications гэсэн үгийн товчлол билээ. Мэйжикнэт ХХК бол Датакомоос төрсөн гурван охин компаний нэг юм (http://www.magicnet.mn).

Ч.Батаа Мэйжикнэт компанийхаа Ерөнхий захирлаар, С.Нацагдорж ТУЗ-ын даргаар, Ш.Батцолмон албаны даргаар, Э.Бямбаа инженерээр, Н.Мөнгөнчимэг сис-админаар ажиллаж байна.

Б.Бурмаа, Н.Үнэнбат нар Датаком компанидаа (http://www.datacom.mn) ажиллаж байна . Датаком компаний Ерөнхий захиралаар Г.Энхболд ажиллаж байна.

Дипломатч С.Бадралыг манай Твиттерчид сайн мэдэх байх (@badrals). Сэтгүүлч Д.Цэрэнжавтай блогоор нь (http://www.ajiglagch.mn) танилцаарай Smile

Монголын Интернэтийг бүтээхэд хүсэл зоригоо нэгтгэн, бие биенээ нөхөн хамтран зүтгэж явсан бүх  нөхдөдөө талархлаа илэрхийлье.

Э.Жагдагдоржийн Аргамаг Блог - http://argamag.blogspot.com.

Их баярлалаа ! Open-mouthed

Comments

Ganaa

Deegii egchnii bichsen bichleg bna.

Анхаа

Эдгээр хүмүүсдээ маш их талархаж байна.
Төгссөн цагаас хойш интернеттэй холбоотой бизнесийн салбарт ажиллаж хоолоо олж идсээр өдий хүрч ээ, цаашдаа ч мөн тэгэх бизээ.

Энхбат.М  (инженер 1997-2003он Датаком,Мэйжикнет)  Японоос

Энхбат захиралд болон хамт ажиллаж байсан бүх хүмүүсдээ Монголын Интернэтийн 15 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Ажлын гараагаа энэ сайхан хамт олноос эхэлж олон зүйл сурч мэдэн хамтдаа ажиллаж байснаа үргэлж бахархан дурсдаг.Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Delgersaikhan - the former CFO, Magicnet company

Таньд Монголын Интернэт үүсч хөгжсөний 15 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Таны цуврал нийтлэлүүдийг уншаад таны байгуулсан Датаком, Нэткарт, Мэйжикнэт зэрэг гайхамшигтай компаниудад нийтдээ 9 гаруй жил ажилласан тэр он цагуудын ажил хөдөлмөрөөрөө өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсаныг нуух юун. Танд болон таны гэр бүл, мөн Датаком, түүний охин компаниудад ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа намайг таньж мэдэх бүх хүмүүсдээ аз жаргал эрүүл энх ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

B.Sukhbat

Таньд Монголын Интернэт үүсч хөгжсөний 15 жилийн ойн баярын мэнд хүргэе!

The comments to this entry are closed.