Богд хаант төрийн “ногоон бодлого”
Монголын Интернэт: “Италийн мафи Монголд орж ирлээ”

Монголын Интернэт: Америктай холбогдов

Монголын Интернэтийн 15 жилийн ойд

1995 оны маш хүйтэн өвөл болж байлаа. Бид ч ажилдаа улайрч, өвлийн хүйтэн өдрүүдийг анзаарах завгүй, дор бүрнээ сервэр, программ хангамж, кабель, тоног төхөөрөмжтэйгээ ноцолдож, олонх маань ажил дээрээ хонож байв.

Хэдийгээр бид өөрийн PC-mail гэгдэх и-мэйлийн үйлчилгээгээ эхлүүлээд бараг гурван жилийн нүүр үзчихсэн байсан боловч Америктай шууд холбогдсон, 24 цагийн тасралтгүй ажиллагаатай сансрын холбооны сүлжээ байгуулан Интернэтийн онлайн үйлчилгээ эхлүүлнэ гэдэг бараг л зөгнөлт зохиол биелж байгаа мэт тэр үед надад санагдаж байсан юм.

Юм болгон маш үнэтэй байлаа. Америк руу утсаар 1 минут ярихад 5 америк доллар гардаг байв. Тэгээд ч бүх дуудлага зөвхөн Москвагаар, зарим үед орос оператороор дамжин, гар ажиллагаагаар, бүр урьдчилан захиалж, хүлээж байж хийгддэг байв. Бид Америкаас худалдаж авсан сансрын холбооны антенаа суурилуулж, тохируулга хийхийн тулд олон шөнийн турш байшингийнхаа дээвэр дээр хэдэн цагаар ээлжлэн зогсоцгоож, америкийн талын инженерүүдтэй утсаар ярих бүртээ эсвэл цонхоороо хашгиралдаж, эсвэл шатаар дээш доошоо гүйлддэг байв. Гар утас гэдэг зүйл нь Монголд ирээгүй байлаа.

Америкийн цагийн ялгаанаас болж бид шөнийн цагаар л гол ажлаа амжуулдаг байв. Зарим шөнө утсаар ярихад 1000 доллар гарч ёстой “шатна” гэдэг нь болж сандаргаж байлаа. Тэр үеийн Монголд 1000 доллар бол маш том хөрөнгө байсан юм.

Монголд мөнгө ховор байсан цаг. Алдарт “Алт дилерийн” гэгдэх хэргээс болж Монгол улс валютийн бараг бүх нөөцөө алдчихаад сэхэж амжаагүй, зөвхөн донор орнуудын тусламжаар эрчим хүчээ тасалж гал алдчихалгүй, данс нь бүрэн улайчихалгүй явж байв.

Бид төрөл бүрийн арга замаар хөөцөлдөж байж ХОТШ банкнаас 50 мянган долларыг 6 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэйгээр зээлдэн авч  сансрын холбооны тоног төхөөрөмжүүдээ авсан юм. Бидний хэн маань ч урьд нь ийм их мөнгө зарцуулж үзээгүй, сарын 4.8 хувийн хүү гэж ямар их өндөр эрсдэл болохыг ч мэддэггүй байв.

Миний сэтгэлийг хамгийн ихээр зовоож байсан зүйл бол тоног төхөөрөмжийн гэмтэл, эвдрэл байлаа. Мөнгө хүрэхгүй учир зөвхөн хэрэгтэй төхөөрөмж бүрээ ганц нэг ширхэгээр, сэлбэг хэрэгсэл гэхээр зүйлийг бараг аваагүй байв. Хэрэв ямар нэгэн төхөөрөмж гацаад сэлбэг хэрэгтэй болбол Америк руу захиж, тэр нь сар хагасын дараа л арай гэж ирж амждаг байв. За яахав, сар хагасыг хүлээе гэж бодоход тэр бүх хугацаанд сансрын холбооны шугам сул зогсож бид бүрэн дампуурах аюултай байлаа.

Олон сар хөөцөлдөж, олон өдөр шөнө техникийн бичиг баримт уншиж, туршилт хийж ажилласны эцэст Монгол-Америкийн сансрын шууд холбооны шугам маань ажиллаж эхэллээ. Америкийн ПанамСат-4 хиймэл дагуулаар дамжин Монгол улс АНУ-ын Калифорни мужтай шууд холбогдов. Зөвхөн Москвагаар дамжин гадаад орнуудтай холбогддог байсан он цаг солигдлоо. Үүнийг бид өөрсдөө, Монголын хувийн нэгэн жижиг компани санаачлан хийж том амьдралаа эхэлсэн юм.

Сансрын холбооны шугам бол одоохондоо бас Интернэт биш байлаа. Интернэтийн сүлжээнд холбогдож бүх үйлчилгээгээ эхлүүлэх дараагийн чухал алхам биднийг хүлээж байв. Олон чухал, хэцүү сорилтууд, заримдаа инээдтэй, бас эрсдэлтэй үйл явдлууд үүний дараа үргэлжилсэн юм.

Comments

Ganaa

Ta uneheer gaihaltan yumaa. Odoo ingeed Internet ashiglaj baigaagaa tanii l ach gej boddog. Odoo nom garch baigaa gesen. Hudaldaand gargana bizde?

B4

Uneheer gaihaltai, baharhaj bna, bayarlaj bna...

Ergenbek

Gaihaltai neeree ta nom bicheech

Галаа

Та агуу үйлсийг хийсэн хүн шүү

Enkhbat

Та бүхэнд их баярлалаа !

Бид тэр үед их л зоригтой, эрсдэлтэй алхамууд хийж байснаа өөрсдөө ч ухаараагүй явж байсан байх. Бүхнийг сэтгэлээсээ хийж, Интернэтийг мөрөөдөж, зорилгодоо бүрэн итгэж явснаа л сайн санаж байна.

Бид маш их ажилладаг байсан. Тасралтгүй л уншиж, судалж, системийн гол программуудаа өөрсдөө бичиж, түүнийгээ бүх талаас нь "нухчихсан" байсан учир яагаад ч юм өөрсдөдөө их итгэлтэй байж билээ.

Хүсэл, зориг, хөдөлмөр, зохион байгуулалт нийлэхээрээ заавал амжилтад хүрдэг гэдэг нь үнэн юм байна лээ ... :-)

Танд ч бас амжилт хүсье !

mgl

Дараагийнх нь 2012 оны сонгуульд интэрнет, твиттер, блогын хүчээр МНН-ИЗН их хуралд олонхи болох.

Universe

Sain baina uu? Ene ih ajilaasaa zav zai gargaad internet-iin 15 jiliin oid ooriinhoo bolon bagiinhaa hiisen asar tom gaviyag mash daruuhnaar tovchlon bichsend talarhal ilerhiilie ! Ta buhen hun zorivol haana ch yug ch hiih buren bolomjtoi gedgiig oorsdiin turshlagaaraa oguulj bui ni bas asar tom oyunii horongo oruulalt ym shuu dee, internetiig anh mongold oruulj irsentei zeregtseed. Tanii ajild mash ih amjilt husch, Mongolchuud bid buhen ta bolom tanii bagiinhand talarhaj yvdgaa dahin ilerhiilmeer bna.

Boldsaikhan.O

Wow. Zorig ch heregtei shuu! Galzuu eteng um shig ch baisan...bey beyndee itgesen mash sain bag baijee. Daraagiin tuuhiig huleej bainaa. bayrlalaa

Очко

Та бүхний хийсэн зүйлээр бахархаж байна. Гоё юм аа.

Tsooomo

та бүхэнд ойн баярын мэнд хүргээд ажлын өндөр амжилт хүсье!
Үнэхээр зоригтой алхам хийжээ. Хойч үе бидэндээ энэ тухай ном бичиж үлдээх талаар сайн бодохыг хүсье

Дэлгэрмөрөн

Үнэхээр их зориг байна даа. Гайхалтай. Сайхан дурсамж байна.

Kid

hehe, zorigtoi baina shuuu, 50 myangan dollar 4.8 huviin huutei zeeleed deerees ni iim setgeld bagtamgui tolovlogootei. Uneheer baharhahaas ooor yahav dee..

Ganzorig

Ynexeer tom gaviya. Uchir ni ene bol Mongol ulsad bolson medeelliin texnologiin salbar dax xuvisgal baisan yum. 15 jiliin oig toxiolduulan ter tsag yed ene yil xeregt oroltsoj udirdaj udirduulj ajillaj zytgej yavsan Datacom companii byx xymyyst bayariin mend xyrgej ajliin undur amjilt xysie. Enxbat taniig uls toriin tavtsand ch yyn shigee xuvisgal xiij shine yeiig avch irex boltugai gej eruue.

TengisB

Гайхалтай...

sharavsambuu

Үнэхээр гайхалтай түүх байна. Бүх хийсэн зүйлд тань талархая!!

Amka

I can't imagine if there is no internet in Mongolia. (without your brave)

khairosh@gmail.com

Агуу агуу. Бахархаж байна.

Sergelen,Ts

Монголд интернэт хөгжлийг авч ирж, биднийг дэлхийтэй холбосон бахархам үйлд тань баярлалаа !!!

tumee

Үнэхээр интернэтийг Монголд оруулж ирсэн та бүхэнд талархал илэрхийлж байна. Өнөөдөр бидний амьдралд интернэт байхгүй бол төсөөлөхийн аргагүй тийм биздээ хүмүүс ээ!

Б.Мөнхжаргал

Ирээдүй, зах зээлийг мэдрэх, алсын хараа гэж энийг хэлэх байхдаа бодвол. Танаар болон таны баг хамт олонд баяр хүргэе. Монголдоо интернэтийг авчирсан анхдагч байж даруухан байгаа нь сайхан юм. Бахархаж байна. Их мөрөн дөлгөөн гэж :-)

baterdene

Гайхалтай. Хэлэх ч үг алга.

Moxyflower

Юм бүхний эхлэл хэцүү бдаг даа. Бахархмаар юмаа.

Ганбаяр

Үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж байна

Ц.Батхишиг

Монголыг дэлхийтэй холбосон том гавъяаг чинь үргэж бахдан явдаг шүү.

BrGL

Зориг бүхнийг ялдаг гэдэг ч үнэн юм даа

baldorj

Та энэ тухайгаа гоё дурсамж ном бичээч! Бизнес шинээр эхэлж бгаа хумууст сургамжтай, сурууштай, гарын авлага болхуйц, энгийн хумууст сонирхолтой, уншууштай тийм ном! Монголын бизнесийн орчин, эдийн засаг улстөрийн онцлогийг тусгасан тийм ном!

Unuruu

Гайхалтай, та бүхнээр бахархаж байна!

The comments to this entry are closed.