Бид япон хүнийг бэлтгэдэг
Монголын Интернэт: Америктай холбогдов

Богд хаант төрийн “ногоон бодлого”

Өнөөдөр дэлхий даяар ногоон хөгжлийн талаар ярьцгааж, нийгэм, улс төр, эдийн засгийн томоохон ногоон өөрчлөлтүүдийн хөтөлбөрийг батлан гаргаж, улс орондоо, дэлхий нийтийн хүрээнд уралдан хэрэгжүүлцгээж байна.

Ногоон хөгжлийн үзэл баримтлал нь, олон хүний хэлдгээр, 21-р зууны улс төрийн гол сэдэв, мөн  орчин үеийн соёл иргэншлийн хөгжлийн шинэ загвар болж байгаа мэт.

Харин монголчууд бид өөрийн түүх, соёл, амьдарч ирсэн уламжлалт арга хэлбэрээ эргэцүүлэн ухаарвал ногоон гээд байгаа энэ үзэл бодол нь бидний хувьд цоо шинэ зүйл бол огт биш, аль эртнээс л бидний амьдрах ухаанд (амьдралын философид) үргэлж оршин ирсэн зүйл мэт. Энэ талаар нэгэн сонирхолтой жишээг энд иш татья.

Одоогоос 100 жилийн өмнөх Монголын хаант төрийн “ногоон бодлогын” талаар ингэж өгүүлсэн байна -      

Жавзандамба хутагтын дэргэд ноёд Монголын тухайн үеийн болон ирээдүйн нөхцөл байдлын талаар XIX – XX зууны зааг үеэр олон удаа хэлэлцэж байжээ. Харин 1909 онд болсон Богд болон ноёдын хуралдаанаар онцгой асуудал хэлэлцсэн байна. Учир нь Манжийн эрх баригчид, тухайлбал Манжийн Сангийн яамнаас Хүрээнд буй амбангаараа дамжуулан Монголын чуулган дарга, засаг ноёдоос дараах асуултуудад тодорхой хариулт авахыг шаардсан байв.

Эдгээр асуултууд нь:

А. Яагаад Монголын уудам газар нутаг цөөн хүн амтай байж хятад иргэдийг нүүлгэн оруулах, газар тариалан эрхлүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа,

Б. Дээр дурьдсан нөхцөл байдалд Хаалган Хүрээ хоёрын хооронд төмөр зам байгуулах асуудал юугаар нөлөөлж байгаа, үүнд ямар хүндэтгэх үндэслэл байгаа,

В. Хятад иргэдийг суурьшуулах, газар тариалан эрхлэх, төмөр зам барих, авто машины зам тавих зэрэг нь үнэхээр Монголын нүүдэлчид болон мал аж ахуйг шахах үндэслэлтэй юм бол уул уурхайн үйлдвэр эрхлэх нь ямар шалтгааны улмаас бас шахах халгаатай гэж үзээд байгаа

талаар хоёрдмол утгагүй нэгэн хариулт өгөхийг Жавзандамба хутагт болон Монголын ноёдоос Манжийн хааны Засгийн газар шаардсан байжээ. Иймээс Богд болон ноёд эл асуудлыг нухацтай хэлэлцэж, маш болгоомжтой хариулт өгөх шаардлагатай болсон байна.

Удтал хэлэлцсэний дүнд Манжийн эрх баригчдад өмнө өгсөн хятад иргэдийг Монгол нутагт суурьшуулах болон газар тариалан эрхлэх боломжгүй гэсэн байр сууриа хамгаалж, бэлчээрийн мал аж ахуй нь өвлийн ууланд нүүдэллэх хэрэгцээтэй байдаг тул уул уурхай нь төрөл бүрийн муу үр дүн авчирна хэмээн үзэж байгаагаа Хутагт хийгээд ноёд илэрхийлжээ …

“Монгол үндэстэн төр улсаа сэргээн тунхагласны 99 жилийн ойд” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд, 2010 оны 12-р сар 

Зөвхөн энэ баримтад үндэслэн Богд Жавзандамба хутагт болон Монголын төрийн эрх баригч ноёдууд чухам байгаль дэлхийдээ санаа зовсон учир хятад иргэдийг Монголд нүүлгэн ирүүлэх, уул уурхай эрхлэхэд татгалзав уу, эсвэл байгаль дэлхийн асуудлыг урдаа барьж шалтаглан Манж-Хятадын бодлогыг хааж байв уу гэдгийг шууд ялган хэлэхэд хэцүү. Гэхдээ аль ч хувилбараар нь авч үзсэн байгаль дэлхийн асуудал бол тэр үед ч гэсэн Монголын төрийн бодлогын чухал сэдэв байсан, мөн Манжийн төрийн хувьд ч монголчуудын энэ тайлбар нь үнэмшилтэй үндэслэл болж байсныг эндээс харж болно.

Түүхийн энэ жишээ нь өнөөгийн бидэнд нэгэн чухал сургамж, санааг хэлж өгч байна.

Хэрэв монголчууд бид байгаль орчноо хамгаалан хөгжих үндэсний бодлогоо цэгцтэй томьёолон, тууштай хэрэгжүүлж чадвал тэр нь гадаадын уул уурхайн компаниудын тулгалт, тэдний ард байгаа геополитикийн их дарамтыг даван гарах бидний хүчирхэг зэвсэг, тэдний хувьд бол дургүй байсан ч хүлээн дагахаас өөр аргагүй,  олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн “найрсаг” хаалт, зохицуулагч дүрэм байх болно.

Comments

Tsogtkhan

Сайн байнуу. Танд болон таны Блогт зочилдог бүх хүмүүст Шинэ оний мэнд хүргэе. Манай өвөг дээдсийн Ногоон бодлого нъ амъдралийн хэв маяг буюу нүүдэлийн мал аж ахуй эрхэлдэг байсантай нъ шууд холбоотойгоор өнө эртнээс бидний амъдралд тусгагдаж ирсэн байдаг нъ өнөө үед түүхийн сурвалж бичгүүдээр болон ёс заншалийн байдалтайгаар хадгалагдан ирсэн гэж боддог ба танитай санал нэг байна. Бүүр Чингэс хааний үеэс байгал хамгаалах талаар урд нъ зөвхөн зан үйлийн шинжтэй байсан зарим үйлдэлийг хуулъчилаж өгсөн байдаг олон жишээ байдаг: Голийн усанд хувцасаа шууд угааx, Сүү хутгасан шанагаар ус хутгаж болохгүй,.. Гэтэл Улаанбаатарчууд маанъ Туул голоо хэрхэн бузарлаж байгааг бид бүгд хардаг сонсдог мөртлөө үүнийг таслан зогсоож чадахгүй байгаа нъ манай Төрийн ажилаа хийж чадахгүй байгаагийн энгийн жишээ. Урсгал ус болон Ундрага ус, Нуур, Цөөрөм, Ой мод ногоон нуга байгалийн үзэсгэлэнт газар байтугай Алтайн өндөр ууланд хүртэл хаа сайгүй хог хаягдалтай таарах болсон байна. Хий дэмий мөнгө тарааж байхаар ядаж Байгалъ хамгаалах тал дээр илүү анхаарч Улсийн төсөвт тусгаж өгөөсэй...

Блогоо хэвлэлд өгдөг болвол хүмүүсийн сэтгэгдэлүүдээс бас хэвлүүлбэл зүгээр юм шиг санагдаж байна. Бүгдээрээ крил фонтоор блогт сэтгэгдэлээ бичэж байвал бас уншихад эвтэйхэн юмдаа. Би http://krilleer.blogspot.com/2008/05/blog-post.html
энийг ашигладаг. Хэргэлхэд энгийн крил хөрвүүлэгч.

Amaraa

sain bna uu ? bi tanii bichsen zuiluudiig bnga unshdag. bi uuruu taiwand hot tolovloltiin mergejileer suraltsaj master hamgaalj bga bi ene ulaanbaatariin avtobusnii buudal bolon zamiin deerh gudamjnii temdeg nershiliin huvid ih sanaa zovj yvdag yg unendee bid mongoloor yridag tsuuhun hun UB d amidardagtaal odii neg ym bolood bga gadaad hun iree d ene hotod ymar evgui bdald ordogiig bid medne ted gazriin zurag avaad arai gej neg unshaad hasbaatariin gudamj geed hunees asuuval hen ch meddeggui ee ene bidnii muugiinh bish hotiiin zahirgaa ene nershiliig bh yostoi gazar ni bairlulj buh ymiig todorhoi bolgomoor sanagddiimaa. hel medgui hun helgui hun bugd konduktoraas zam asuulgui ochih yostoi gazraa ochih yostoi. bi uuniig l sudalj bna .hamgiin gol ni bi togsoj ireed tanil talgui bolhoor ene talaar ajild orj chadgui bh gej aij bna ug ni tsalingui ch hamaagui l hiimeer bh ym nadad bolomj bii bolov uu?

Enkhbat

Ойлголоо :)

Хэвлэлд өгч байх талаар бодноо ...

Ganzorig

Kashimiriin sanaliig bodoj yzeesei gej xysie. Bi umnu ni ch olon xynii xyrteel bolgoosoi gej xysej yavdgaa bichij baisan. Tanii niitleliig gagtsxyy internet ashigladag ter tusmaa xeregtei medeelliig erdeg oldog esvel taniig meddeg tsoonx l unshij sanaa bodloo xuvaaltsaj bn. Iim baixad ursgalaaraa yavaxaas argagyi shyydee.

кашмир

Уучлаарай, би 1965 онд 6 настайдаа 1 дүгээр ангид сурсан гэснийг нь анзааргагүй уншсан байна.

Munkhtur

taalagdlaa, ikh sonirholtoi barimt bna. Uvud deedeseesee surah yum ikh bna daa.

Enkhbat

Шинэ оны мэнд ! :)

Enkhbat

Мэдээж олон шалтгаан бий. Гэхдээ энэ бүгдийг өөрчлөхийг бидний олонх хүсээгүй, хүссэн ч тэмцээгүй байгаа цагт өөрчлөлт урсгалаараа л маш удаан явах байх.

Enkhbat

Баярлалаа. Хаана байгаа танилцуулга юм бол ?

Би 1959 онд төрсөн :)

Цаасан дээр буулгахыг одоогоор бодоогүй л байна

кашмир

Энхбат гуай, таны танилцуулган дээр 1965 онд төрсөн, 1975 онд 16 настайдаа гадаадад дээд сургуульд гэж бичсэн байна лээ. 10 настайдаа болчихоод байна. Та дахин нэг нягтлаарай. Би таныг их хүндэлж явдаг. Таны бичсэн товч бөгөөд асуудлын голыг олсон их таалагддаг. Боломж олоод интэрнэтэд хүрэлцээгүй унших юм, мэдээллээр ангаж байдаг хөдөөний хүмүүст цаасанд буулгаж хүргэхийг хүсэж байна.

Bek

Assalamagaleikum! Shine onii mend! Tand bolon ger buld tani sain saihaniig husey! Bi tand ih bayrlaj , talarhaj yvdagaa l heleh gesen yumaa. Ta bol jiriin saihan Mongol er shuu!!!

Chinba

Shine onii mend!
Bi huvidaa deed alban tushaaltanguud maani iimerhuu zuiliig meddeggui bish meddeg gej boddog, harin ted neg negendee baritsaalagdaj, negniihee bulhaig delgej chadhaargui boltloo ooroo tedend uusaj baidagt l gol uchir baigaa gej boddog. Ene ih buglarsan idee beeriig yaj hagalah ve? yaj mongoliin uls tord tsoo shine uur amisgal oruulah ve? Ene l ih hund hetsuu asuudal baih,ternii daraa bol mongoliin ireedui zuv golidroldoo oroh baih gej boddog.

The comments to this entry are closed.