Тахилга ба технологи
Бид япон хүнийг бэлтгэдэг

Усгүй хөгжил ?

Dry future in booming China гэсэн нэгэн мэдээг Интернэтээс уншлаа. Иймэрхүү мэдээ дэлхийн мэдээллийн сувгуудаар байнга л гарч байдаг болсныг хэн хүнгүй мэддэг болсон цаг. Харин дэлхийн олон улс орон энэ талаар үндэсний бодлогоо гаргаж, их хуурайшил, цөлжилт, цэвэр усны хомсдлыг зогсоож чаддаггүй юм аа гэхэд ирж байгаа их өөрчлөлтийн шинэ нөхцөл байдалд иргэдийнхээ амьдрал, хөдөө аж ахуй, хотуудаа хэрхэн дасан зохицуулах вэ гэдэг дээр маш шургуу ажиллаж эхэлснийг бид анзаарч амжаагүй л явна. 

Цөлжилт Өчигдөр Хүнс, ХАА, Байгаль орчны Байнгын хороо "Монгол мал" хөтөлбөрийн явцыг авч хэлэлцлээ. Ярилцлагын явцад би ХАА-н яамныхнаас Монгол орны  цөлжилтийн шинэ нөхцөлд бид мал аж ахуйгаа хэрхэн хамгаалан авч үлдэх стратеги бодлогын талаар асууж лавлахад тэдэнд энэ шинэ нөхцөл байдлын өнцгөөс бодитойгоор бодож төлөвлөж буй ямар нэгэн бодлого байхгүй нь харагдаж байлаа.

Бид байгаль дэлхийн өөрчлөлтөөс төдийгүй өнөө цагийн дэлхий нийтийн хэмнэлээс ч их хоцорсоор байна.   

АНУ-ын Сансар судлалын NASA агентлагаас дэлхийн цөлжилтийн ойрын 20 жилийн явцын талаар  прогноз хийж тайлан гаргасан байдаг. Тэр судалгаанаас үзэхэд 2030-аад он гэхэд Монгол нутгийн 90% цөлжиж, зөвхөн Хөвсгөл нуурыг тойрсон хэсэгхэн нутаг, Сэлэнгэ мөрний дагуу, хил орчмын багахан газар л өнөөгийн байдлаа хадгалж, үндсэндээ Монгол орон бүхэлдээ цөлийн бүсэд орж байна (Энэ талаар дараа блогтоо дэлгэрүүлэн бичнэ).

Улаанбаатар хотын иргэдэд зориулан дараах мэдээг хуучин блогоосоо авч дахин орууллаа. Энэ бол дэндүү чухал асуудал учир ... давтан өгүүлсэн болно. Харин энд нэг санааг нэмж хэлэхэд, 1 сая хүн амтай том хотын усны дутагдал нь зөвхөн байгаль орчны асуудал биш юм. Бид удахгүй усаа зөөж уудаг ч болох магадлал бий. Тэр цагт Улаанбаатар хотод амьдрах үнэ өртөг хэр өндөр болох бол, энд тэгээд ямар нэгэн бизнес эрхлэх боломж үлдэх үү ... гэх мэт асуудлууд өрнөж, байгаль орчны асуудал маань аажмаар эдийн засаг, нийгмийн том асуудал болон хувирах болно. Асуудал бүр цаашлан даамжирвал хэн нь ус ууж, хэн нь уухгүй вэ гэсэн улс төрийн зөрчилдөөн ч болон хувирах аюултай гэдгийг бусад улс орнуудад болж буй үйл явдлууд, хямралын жишээнээс харж болно.

Удахгүй бид, үргэлж сонсож, байнга ярьж байдаг ч огт ойлгож ухамсарлаагүй л яваа, "ус үнэтэй юу, алт үнэтэй юу" гэдэг гүн утгатай асуултынхаа хариуг байгаль эхээсээ мэдэж авах түүхэн боломжтой тулгарах төлөвтэй. Харин биднийг ухаан орох тэр цагт асуудал битгий л их оройтчихсон байгаасай.

Улаанбаатар хотын орчим цөлжинө

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот орчмын мөнх цэвдэг 20 жилийн дараа устаж тэр хавийн нутаг бүрэн цөлжинө хэмээн Япон улсын байгаль орчны хүрээлэнгийн (Цукуба хот) судалгаанд дурджээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд мөнх цэвдэгийн дээд тал нь хоёр метр доошилсон байна. Дэлхийн дулаарал Гималайн мөсөн голыг хайлуулж буйтай адил Монголын мөнх цэвдгийг ч идэж эхэлжээ. Африкийн тал хээрийн бүс төдийгүй сэрүүн бүсэд ч цөлжилт явагдаж байна.

Энэхүү судалгаанд Японд улсын Байгаль орчны хүрээлэн, Кэй-Огийн их сургууль, Байгаль орчны яам оролцжээ. Мөнх цэвдэг гэдэг нь зундаа газрын хэвлий хасах хэмтэй орчинд байж, газар доорх ус цэвдэг хэлбэрээр хадгалагдахыг хэлнэ. Монголын газар нутгийн гуравны хоёр нь цэвдэгтэй байдаг.

Улаанбаатар хот орчмын гурван газарт судалгаа хийж үзэхэд мөнх цэвдгийн зузаан нь 2-4 метр байна. Гэтэл найман жилийн өмнө 4-6 метр байсан бөгөөд 1-2 метрээр багасчээ. Хотын орчимд дундаж температур өнгөрсөн 60 жилийн хугацаанд ойролцоогоор 2.3C хэмээр дулаарч, ялангуяа өвлийн улирлын температур 3.4C хэмээр дулаарчээ. Энэхүү дулаарлаас үүдэн мөнх цэвдэг багассан гэж үзэж байгаа юм байна.

Монголд мөнх цэвдэг нь тал хээрийг усаар хангах чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөнх цэвдэг уствал хөрс эвдрэн цөлждөг. Японы Байгаль орчны яамны зүгээс Монголын Засгийн газартай хамтран ажиллаж, мөнх цэвдэгтэй газар хайлж буй учир шалтгааныг тодруулах болон хөрсийг эвдрэлээс хамгаалах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Дээрх судалгааны үр дүнг энэ оны 11 сарын 26-ны өдөр Хятадын Бээжинд хотод зохион байгуулах Монголын тал нутгийн байгаль орчны асуудлын тухай Олон улсын хуралд танилцуулах ажээ.

Японы Никкэй сонин, 2007 он 11 сар 25 

P.S. Тийм ээ, бид маш их ажиллах хэрэгтэй болж байна. Зөвхөн ус ч биш, газар шороо, агаар, ой, ан амьтан, хог хаягдал, эрүүл хүнс, стандартын эм ... ногоон технологи, сэтгээгдэх эрчим хүч ...

Энэ бүгд бол байгаль орчны асуудал, эдийн засгийн асуудал, улс төрийн асуудал. Энэ бүгд бол Монгол улс, үндэстний хувь заяаны асуудал.

Бүгдээрээ хөдөлбөл бид шийдэж л таараа !

Comments

Enkhbayar E

Ногоон бүсээ хөгжүүлэхэд дэлхийн дулааралтай тодорхой хэмжээгээр тэмцэж байна гэж боддог шд. Мод бут сөөг усыг газрын гадаргад авж үлддэг байх. Aquifer гэж газар өрөмдөж давхарга үүсгэн усыг хуримтлуулдаг. Энийг олныг байгуулчихвал эсвэл хэдийг байгуулаад дараа урсгал усны эргэлтээ тооцчихвол ийм зүйл болохгүй юм биш үү?

Lke

Ус, утаа, үндэсний аюулгүй байдал, ядуу ард иргэд, ... , түмэн асуудал дунд төөрөлдсөн төрийн түшээд. Асуудал шийдэх тухай ажилласаар л. Асуудалууд ар араасаа ундарсаар, тэр бүү хэл тэдний шийдсэн нэг асуудал нь өөр 2, 3-н асуудлыг шинээр санамсаргүй болон санаатайгаар бий болгосоор л.
Өнөөтэй харьцуулахад асар удаан хөгжиж өөрчлөгдөж байсан нийгмийн үед цаг хугацааг алтаар үнэлсэн сургааль сануулга олноороо бий болж байсан байх юм. Одоогийн өдөр хоногийг юугаар үнэлэхийг хэлж мэдэхгүй нь ээ. Харин ихэнх асуудал шийдэгчид олдсон цаг хугацааныхаа багахан хувийг зориулалтаар нь ашиглаж үлдснийг нь зүгээр өнгөрөөхөд болон шинээр асуудал үүсгэхэд зарцуулж байгаа нь эрхгүй айдас төрөм ирээдүйг зөгнүүлнэ.
4.5 тэрбум настай дэлхий ээжийнхээ элгэн дээр 20 мянгахан жилийн өмнөөс бий болсон хүн төрөлхтөн ердөө сүүлийн 100 жилд хөгжлийнхээ 50%-ийг амжуулжээ. Энэ богинохон хугацааны эрчимтэй үйл ажиллагаа эргээд эх дэлхийг багагүй өөрчилчихөж.
Эх дэлхийн элгэн дээр өөрийн гэх газар нутгийг чадлаараа дугуйлан авсан ч азаар өнөөдөртэй золгосон Монголчуудыг яаж хүний зэрэгтэй амьдрах тухай бодолхийлэх зуур секундтэй уралдах хүн төрөлхтний хөгжлийн багахан эерэг, ихээхэн сөрөг давалгаа газар нутагтай нь хамт нөмрөн авчээ. Асуудалууд дундаа төөрөлдсөн төртэй ядруухан ард түмэн яахаа мэдэхгүй санаа зовно бас өдөр хоногийг арай ядан барна.
Таръя л гэвэл бүгдэд хүрэх төмс, будаагаа тарьчих чадалтай, хэнтэй ч ном хаялцсан доор орохгүй, хаа ч явсан газарддаггүй, эрслэн босоод хүч үзчих цөс ихтэй хүмүүс юмсанж Монголчууд. Хүн төрөлхтний бий болгосон, бидэнд байгалийн давагдашгүй мэт санагдах араншинг хүлээн зөвшөөрлөө гэхэд сайн дураараа газар орондоо бий болгоод байгаа асуудлуудаа шийдчих мэргэдтэй, олон саяаар тоологдох малтай, хязгааргүй цэлийх газар нутагт амьдран суугаа хэрэглээ багатай цөөхөн хүмүүс шүү дээ бид. Тэгээд яагаад ийм байдалд орчихвоо?
Төрөө дээдлэх, ахасаа хүндлэх, хойчоо сургах, төрсөн нутгаа хайрлах өвөгдийн сайхан заншилыг аугаа түүхтэй нь, сэхээтнүүдтэй нь хамт дарагдуулсан коммунизмын 70 жилд өсөж торнисон нийгмийн үе, тэдний уламжлалаа сэргээх чадваргүй, үндэсний ухамсаргүй бүлгийн бойжуулсан үр хүүхдүүдийн балаг юмуу даа. Иргэн боловсролтой бол улс хүчтэй. Ийм цагийг эхлүүлэх гэж өдгөө төрд зүтгэж яваа цөөхөн үндэсний баатруудын ачаар Монгол минь урагшлаж л байна. Найдвар хамгийн сүүлд тасардаг болохоор би тэгж итгэхийг хүсдэг юм аа. Ядаж л хүүхдүүд сургуульд орохдоо төрийн дууллаа дуулдаг боллоо. Эдний үе өсөж өндийх цагт Монголд юм бүхэн байраа олж олон асуудлуудыг цэгцлэх зөв үзүүр олдох буйза.
Харин тэднийг хүлээх асар үнэтэй болсон хугацааг яаж худалдаж авах вэ, тусгаар тогтнолоо яаж хадгалах вэ? Энэ цаг үеийн мэргэдийнхээ үгийг төр нь хэрэгжүүлбэл, хэрэгжүүлдэг болгохын төлөө ходоодондоо захирагддаггүй цөөнхчүүдийг, үндэсний үзэлтэнгүүдийг, тэдний санаа бодлыг нэгтгэж чадвал болох л байх.
Түүнээс биш тэнд голын эхэнд уурхай ухаж байхад энд 2 мод тариад нэмэргүй ш дээ, яахав оргүйгээс гээд би ч гэсэн тарих гэж оролддог л юм арга ядахдаа.

Ogii

Ene uls oron chini yu l bolod boditoi tootsootoi yum helj bgaa hune toohgui Yamar saindaa ih hurliin gishuun maani uuruu Blog uusgeed suuj bh vee dee.Ene ih avilgal ene ih heeli hahuuligui ard tumnee irgedee ireeduigee gesen bodoltoi hun blaa ch nam darchih yum ENE IH ZAVHARLIIG YAAJ SHIDEJ GARAH VEE humuusee
hedhen jiliin daraa hooch ye ur huuhedde bi tsuljsun usgui huurai gazar yaj amidar yaj hugj gej helj chadah bilee uunii tuld dorivtoi arga hemjee avmaar bnaa mongolchuudaa

oogii

bid khiisen bukhniikhe tuluusig tolokh tsag ni bolson kharamsaj baina.

UB

Tiim shvv bodoltsox l xeregtei

МУ-ын иргэн

Ус чандмань эрдэнэ, Цөлжиж буй шалтгааныг яг өнөөдрийн байдлаар тодорхойлж, тооцсон тоо судалгаа байна уу, Монгол улсын засгийн газарт, Байгаль орчны яамд
Миний бодлоор эхний ээлжинд дараах ажлуудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй. Үүнд:
1. Мал сүргийн тоо толгой, тэр дундаа ямаан сүргийн тоо толгой хэд байснаас хэд болж өссөнөөс болоод ямар бүс нутгийн бэлчээрийн хэдэн хувь цөлжиж, доройтож байгааг тодорхой болгох,
2. Монгол орны маань 8-хан хувийг эзэлдэг ой модыг ямар хүйтэн сэтгэлт хулгайч нь тайраад байгаа юм, тэрийг 100 хувь таслан зогсоох, модны хулгайч нарт 10 хүртэл жилээр албадан мод тариулж, арчлуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин өгч ажиллуулах заалт бүхий нэмэлтийг эрүүгийн хууль бий болгох. 10 хан минутанд огтолж хаясан тэр мод ямар он удаан жилийн хугацаанд эргэж ургадаг болохыг мах цус ухаан санаанд ойлгуулж, мэдрүүлэх /үүнийг хүнлэг бус гэх байх гэвч бидний ирээдүй үр хойч маань уух усгүй болох аюулыг бодвол энэ шийтгэл юу ч биш/
тэгээд ч Монголд мод огтлохгүйгээр өлсөлгүй амьдарч болох 1000, 1000 арга ажил төрөл байгаа,
3. Ой, тайгын бүсэд уул уурхай эрхэлдэг явдлыг таслан зогсоох, Ерөө голын сав ой тайгад алт олборлоод юу болгож байна, Онги голын эхэнд алт олборлоод Дундговь хүртэл урсдаг байсан гол Арвайхээр орохгүй ширгэчихсэн байна. /хамгийн энгийн жишээ/ Тэндээс олборлох 10 тонн хүрэхгүй алтаар, ширгээсэн гол усаа бид сэргээж чадахгүй,
4. 2008 онд Гачууртад сая хүн амтай хотын цэвэр усны эх үүсвэр дээр гольфын талбай байгуулна гээд ярьж байсан юу гэсэн үг вэ? жилдээ 1000 хүн тоглохгүй талбайг байгуулах гэж 1 сая хүн уух усгүй болж, нийслэлээрээ дүрвэх болж байна уу,
Иймд эхлээд бид одоо байгаа жаахан усаа ариг гамтай хэрэглэж, хамгаалах, дараа нь арвижуулах арга олох нь зүйтэй байх.

Bayarmaa

sain baitsgaana uu, hamgiin amin chuhal asuudal yah argagui mun, gehdee ene olon yaj shiideh ve, yamar aimaar yum be geed hun buhnii halaglaad bgaa asuudluudad minii dandaa boddog neg hariult bdag. Bid humuusiinhee uhamsriig uurhcluh, irgenshsen niigemd amidrah naad zahiin soyoltoi bolgoh tal deer l en terguund anhaarah yostoi. Mod tarih ch yumuu, busad sain duriina ajil zohion baiguulj bolno ldoo gehdee ene bol shiidel bish. Hamgiin gol ni bid uhamsartai, erh zuin bolon irgenshliin soyoltoi tiim irgedtei l boloh yostoi. Dund bolovsroliin surgaltiin togtoltsoog ergeed hariya bugdeeree. Engiin ugeer heleh yum bol gudamjind hogoo bitgii haya, muuhai gej huuhded heldeg nasand hursen hun manaid hed bna aa... Busdad sanuulah ni buu hel, uursduu zugeer l ulsvul hool ideh yostoi, noir hurvel untah yostoi gedeg shig l reflex eeree hogoo hayadag tiim l uhamsartai humuuseer hun amiinh ni ihenh ni burdchihsen unuu ued olon jijig unguts arga hemjeenuud zohiogood ireeduig uurchluh bolomjgui yumdaa. Zaluuchuud mini nom unshaasai....

Batbileg

Өнөөдөр маргаашдаа шийдэгдэх асуудал биш байхөө.. Энд яриад бид жорлонгийнхоо усыг татахаа болихгүй шүү дээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн ихэнх нь уур бухимдлаа бичиж өөрийгөө болоод өрөөлийг бухимдуулж байхаар хийсэн бүтээснээрээ уралдая л даа андуудаа.
Мод тарих нь цөлжилтөөс сэргийлдэг гэсэн, Би их юм хийгээгүй гэхдээ 5 мод тариж 200 метр квадрат шуудуу ухалцаж модыг нь суулгалцсан. Цаашид хавар болгон цаг гаргаж хийе гэж бодож байгаа. Дээр сэтгэгдэл бичсэн хүмүүсээс дараа хавар надтай цуг ууланд гараад мод суулгалцалцаад ажил хэрэг болгох хүн байна уу? Энхбат ахаа та их зөв сануулга өгсөн байна. Гэхдээ та одоо өөрийн зүгээс юу хийхээр төлөвлөж байна?

Ps* Дамдиан чи шүү!!! монголд чам шиг залуус хэрэгтэй байна ҮҮҮҮ!!! :D

ONON

Усгүй болох аюул хэдийн хаалганы ард ирчээд байхад бид тонн тонноор нь жорлондоо татаад, машинаа угаагаад зүгээр л хий дэмий гоожуулаад байдаг зөв үү, яюаж эхний ээлжинд байгаа нөөцийг зүй зохистой хэрэглэхийн тулд хэрэглээндээ өөрчлөлт орууляа.
1. Гүний усыг зөвхөн хүнсэнд хэрэглэдэг болох
2. Ахуйн хэрэглээнд хөрсний болон шүүсэн дахин боловсруулсан ус хэрэглэх
3. Тоолуурыг ус гойждог бүх газарт тавьж үнийг өндөр болгох, үнэгүй юмыг хайрладаггүй хүний төрөлх зан байна. Иймд үнэтэй болгоё.
4. Усны сав газруудаа яаралтай бүх лицензийг цуцалж, нөхөн сэргээлтийг усан байгуулж хийлгэх
5. Гадагшаа гардаг бүх голуудын 30% ийг ашиглах эрхийн дагуу том усан сангууд үүсгэх, ингэхнээр тухайн бүс нутагт усны ууршилт нэмэгдэж хур бороо элбэгшнэ.
6. УУл уурхайн зориулалтаар усыг ашиглахыг бүрэн хорьж хуурай аргыг болон шинэ технолги нэвтрүүлэх
гээд яриад байвал их санаа төрөх байх , ер нь усыг хэмнэх талаар нэг ард түмний хэлэлцүүлэг явуулж хууль гаргах эсвэл одолгын хуульд өөрчлөлт орууляа.

Говийн бүсгүй

Манай улс оронд яалт ч үгүй тулгамдаад байгаа асуудлыг хөндөж бичсэн Энхбат ахдаа баярлалаа. Миний хувьд цөлжилт гэдэг зүйлийг нүдээрээ харж, өссөн төрсөн газар маань хэрхэн сүйдэж байгааг сэтгэл эмзэглэн харж явдаг хүмүүсийн нэг...
Намайг жижигхээн хүүхэд байхад манай аймгийн төвд /Дорноговь/ зун нь бороотой, өвөл нь цас ордог байсан санагддаг. Зун нь үеийн хэдэн нөхдүүдтэй борооны усанд туулж, өвөл нь хөлдсөн мөс, дагтаршсан цасан дээр цаг хугацааг мэдрэлгүй тоглодогсон.
Харин сүүлийн хэдэн жил дэлхийн дулаарал, ашигт малтмал хэмээн хошуурах гадаад, дотоодын өлөн ховдог чоно лугаа эрхмүүдээс болж төрсөн нутаг минь ган ганчиг, хар зуд нүүрлэж буй нь хэн бүхний нүднээ илт. Манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд олгогдсон нь цөлжилт эрчимтэй өсөх явцад дэлхийн дулаарлаас илүүтэйгээр нөлөөлсөн болов уу гэсэн сэтгэгдэл надад төрдөг юм.
Энэхүү цөлжилттэй тэмцэхэд манай аймагт НҮБ-ын санхүүжилтээр "Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент" төсөл 3хан суманд хэрэгждэг боловч энэ нь тухайн сум орон нутагтаа ямар байдаг юм гэхээс аймгийн хэмжээнд төдийлэн үр дүн мэдрэгдэхгүй байх шиг..
Ер нь Цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулахад гадаадын зээл тусламж, төсөл, хөтөлбөрүүдийг татан оролцуулах нь зүйтэй боловч зөвхөн уг асуудлын хүрээнд санаа зовсон бидний хэдэн нөхдүүд бус, тухайн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн сэтгэл зүй, оюун санааг өөрчлөхөөс эхлэх нь илүү зөв алхам мэт санагдаж байна.

taivanbayar

Монголын ирээдүй бүрхэг байна.Энэ тухайн боддог маш олон монголчууд ч бий.Тэдний нэг нь би.АА бас бодохоос айдаг ч хүмүүс бий.Асуудлыг шийдэх итгэл хүлээлгэсэн хүмүүс нь ч бий.Гэхдээ л шийдэж чадахгүй байгаам даа.Мөнх хөх тэнгэр, Эцэг өвгөдийн ариун сүнс, Онгон дагшин байгаль минь биднийгээ ивээлдээ багтаа.Тэр шийдвэр гаргадаг хүмүүсийн алдааг уучилах болтугай

Serdaram Damdin

Hey zaluusaa bid boditoi ajil hiih heregtei. Zaaval tor zasag gej haraad shuumjleed baihgyigeer neg ajlyig negdej baigaad community bolood hiih l heregtei baigaa baihgyi yuu.
Baga bagaar hiigeed baival zaluusyin tarhind hiij baigaa ajiltai ni hamt sain zyil suugaad l baina.

Ц.Батхишиг

Энэ бол бидний өнөөгийн нэн тулгамдсан асуудал болоод удаж байна. Манай орон усгүй болоод цөлжөөд эхэлчихсэн шүү. Энэ асуудлаар одоогоос 5 жилийн өмнө тоо баримттай нь таниулах гээд аргаа барсан юм. Тэгээд одоо гэнт ухаан орж унтах нойрноосоо сэрж байгаа юм шиг сүйд болоод байх юм. Хүний хэлсэн ярсаныг тоодоггүй улс шүүдээ. Зөвхөн өөрөө л зарлига буулгаж сурчихсан дарга нар.

Purevee

Сайн байцгаана уу, Энхбат гуайд бодол санаагаа хурцалж, нийгэмд Иргэн хүнийхээ хувьд үгээ хэлж явдагт талархаж явдагаа хэлье. Үндсэн мэргэжил минь Мэдээллийн Системийн Удирдлага, тиймдээ дээрхи сэдвээр 5-н жилийн өмнө өөрийн бодол санааг системчилэн, цаасан дээр буулган, тодорхой хэсгийн программчилан, өгөгдлийн сангийн загварыг салбарын мэргэжлийн хүмүүст хүргэж байсан юм. Монгол орныхоо байгаль орчны асуудлаар санаа зовж явдгын хувьд Та бүхэнд системийн ерөнхий санааг дахин хүргэх нь зөв гэж бодлоо. ...

Монгол орны хувьд байгаль орчны төлөв байдлыг өөрчилж байгаа үндсэн 2 том замнал байна. 1: Байгалын өөрийн давагдашгүй, 2: Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр баталгаажин хэрэгжидэг төсөл хөтөлбөрүүд юм (ө/х Байгаль Орчны Яамаар Батлуулж, Монгол орны минь байгаль орчныг тусгай программтайгаа бохирдуулж, сөнөөж байгаа хэрэг). Бид 2 дахь сэдэв дээр голчилж ярина. Системийн ерөнхий санаа Байгаль орчны үндсэн мэдээллүүдийг ширхэгчилэн бүртгэснээр тактикийн болон стратеги түвшиний удирдлагуудад цаг үеийн бүрэн мэдээллийг хүргэхэд оршино. Системийг хөгжүүлснээр байгаль орчны салбарийн нийт эрдэмтэн, мэргэжилтэн, ажилчдын ажил үүргийн хуваарлалтыг шинээр зохион байгуулах, мэдээллийн системд байнгын өгөгдөл оруулж байх ёстой үнэ цэнэтэй, хариуцлагатай ажлын талбар болгон өөрчилөн, эцэстээ салбарын удирдлага зохион байгуулалтын бүтцийг гаргаж ирэх юм.

Одоогийн систем нь системчилэгдээгүй, өгөгдлийг бодитоор цуглуулах систем байхгүй, ер нь бол үнэн худал нь мэдэгдэхгүй хэвлэмэл цаасан дээр буусан бүтэцлэгдээгүй архивт баргын хүнд хаалттай хадгалагддаг МЭДЭЭЛЭЛ байгаа юм. Тийм болохоор яаманд ажиллаж байгаа нь ч, салбарын хүмүүст нь ч авч судлах байтугай, нэгтгэн боловсруулаад Монгол орноо хамгаалах хөтөлбөр боловсруулахад ч боломжгүйд учир нь байна.

УИХ тухай жилийн Монгол улсын байгаль орчны төлөв байдлыг өөрчлөлтийг жилдээ нэг хэлэлцэж, харъяа яамны ажилд дүн тавьдаг санагдана.

...Тээр жил хэлэлцэж буй товхимол нь мэргэжлийн хүнд асар их алдаатай байхыг өөрийн нүдээр үзэж, мэргэжлийн тайлбарыг сонсоод, тэгвэл ийм мэдээллийг сонссон УИХ г юм хийнэ гэж найдалтгүй юм гэсэн харамсал төрж билээ. Тэгэхээр учир юунд гэхээр бидэнд одоо ч гэсэн мэргэжлийн аргачиллаар цуглуулж, боловсруулагдсан үнэн зөв цаг үеийн бодит мэдээлэл хэрэгтэй, Гэтэл бидэнд тэр нь АЛГА, энэ л ганц бодит ҮНЭН.

...за ингээд ерөнхийдөө төгсгөе...энд нарийн дурьдсангүй үлдээсэн Нарийвчилсан Үнэлгээ гэдгийн талаар хэрэгтэй үед нь та бүхнийг хүсвэл санаагаа дахин илэрхийлье.

Хүлцэл өчье.

Үнэхээр усны асуудал удахгүй гарч ирнэ. Тэгэхэд бор дарсанд хөлчүүрсэн залуус, охидууд их болж, чоно чацага алдуулдаг залуус их болж. Хүний хөгжлийг эхлээд ярих ёстой түүнийг ярихаар нийт монголын боловсролын систем яригдаж эхлэнэ. Тэгээд цаашаа ярихаар мэргэшээгүй боловсон хүчин, чанаргүй үйлчилгээ гээд яригдаж эхлэнэ. Улс иргэнээс бүтдэг. Иргэн баян бол улс баян. Иргэн боловсролтой бол улс боловсролтой. Ядуу орны баян болох менежментийг хэрэглэх ёстой. Тэрнээс биш ядуу орны ядуу болох менежментийг биш. Аливаа сайн юмыг ч гэсэн муу болгоод ярих амархан. Мэдлэгтэй сайн хүмүүс байна. Би хаад номын дэлгүүр ордог лдоо. Ном хардаг. Үнэхээр ном бол сэдэв сэдвээрээ гарч байна. Хүмүүс орчуулж байна, сэтгэж байна. Тэхдээ өнөөдөр эх орноо хайрлах тухай ярихад хайрлаж яахын, хайрлаад ямар хэрэг байгаан гэж ярих хүмүүс байна. Энэ чинь шүү дээ. Ээж гэж хүнийг хайрлаад яахын тэгвэл. Аав гэж хүнийг хайрлаад яахын. Үгүй шдээ. Эвдэхэд амархан, орхиод явах амархан. Хариуцлагаас бултах амархан. Утга учиртай, мөн чанартай байлгах хэцүү шүү. Мал, хил, хэл 3тай байхад хэн баян МОНГОЛ БАЯН шүү. Эх хэлээрээ ярья, хил нутгаа хамгаалж гадны хүмүүст үзүүлье, малаа бэлчээж малаа хайрлая, бичил уурхай эрхэлье. гар урлал эрхэлье, энэ хурдан дуусгах гээд байгаа явцыг удаашруулья л даа. Гадаадуудыг мөлчөөд мөлчөөд барахгүй шүү. Мөлчүүртэй мах гэж байдаг шиг мөлчүүртэй мах чинь одоо бидэн дээрээ өөрсдөө ирчихсэн байна.

за нэг хэсэг нь дууслаа.
Төрийн байгууллагуудаас өөрсдөө авья гэхээр өгдөггүй мэдээллийг гадаадын хүн нэг утас цохиод мэйл дээр нь динг хийж байна. Яагаад тэр вэ. Монголчууд бие биенийгээ барьж иддэг учраас тэр. Бид өрөөлд байтугай өөртөө итгэхэд хэцүү хүнд үеийг өөрсдийн гараар бүтээж хойч үедээ бахархалтай нь аргагүй бид нар үүнийг хийсээн гээд өгөх гэж байна. Шшш чааваас, Хятадад мэргэжил дээшлүүлж байгаа төрийн албан хаагч архивын ажилчин бие даалтаараа монголын нууц байж ч болох мэдээллийг мэйлээрээ Хятад багш руугаа атачилж байна.

хүн гэж юу болох, амьдрахын тулд хүнээс ямар их тэвчээр, хүч хөдөлмөр шаарддагыг, үндсэрхэг үзэл гэж юу болох, хүн хүнээ хайрлах /ээжийгээ хайрладаггүй эх орноо хайрлана гэдэг юу л бол/, түүний дараа эх орноо хайрлах, өөрийгөө хүндлэх, хүний амьдрал алдаатай, оноотой гэдгийг МОНГОЛ хүний толгойд жаахан ч гэсэн ойлгуулмаар байна.

Бүх нийтийг компьютержуулах биш бүх нийтийн оюуныг дархлаажуулах хөтөлбөр монголд дутаж байгаа шүү.

За ёстой санаанд орж ирснээ шууд бичичлээ. Хүлцэл өчье. Бичмээр юм байсан ч нуршсан байх гэж эмээж байна.

Nonioko

Sain baitsgaana uu?

Tanii enekhuu niitlel yag zagtnasan gazriig maani olood maajchihlaa. Tsuljiltiin asuudal tsaashlaad baigalaa uneheer bodit utgaar hamgaalj tuuniig sergeeh asuudal bidnii umnu boditoigoor tulgaraad baina. Daanch uls ornii tolgoid maani huvalz shig naaldchihaad bui heseg buleg uls turiin fraktsuud bolon uvaigui luivarchidiin achaar ard tumen uvdug deeree sugdchiheed baigaa bolohoor unuu margaashiin talhanii munguu yaya gej bui jiriin ard tumen maani ter bolgon anhaarahgui baih shig bainaa.

Mongol ornii maani bagahan nogoon bus bolood tal heeriin bus maani herhen hurdatstaigaar tsuljij baigaag harahaar uneheer zurkh mine uvduud baih yum.

Bugdeeree yamar negen zuiliig heregjuulj ehelye. Yadahdaa niislel hot dotroo nogoon busuudiig baiguulj ih hemjeegeer mod tarimaar baina. Nasan hursen neg mod 10 hunii heregtseenii agaariig tsevershuulj, toos shoroog bagasgah geed toochood baival asar ih ach holbogdoltoi gej unshij baisan yum baina.

Nadad neg sanaa yavdag l daa. Bugdeeree "Sponsor a tree" gesen mayagtai website baiguulaad teruugeeree gadaad dotoodiin humuuseer tetguulj neg neg mod tednii ner deer taruilj bolohoor yum hiimeer bainaaa. Bid uneheer boldog bol Great Wall of Forest mayagiin yum baiguulah heregtei bainaa.

Ene asuudliig hunduj baigaa Enkhbat tanid bas bayarlaj baina. Ta ene talaar humuusiig urialj ushuu dalaitstai ajiluudiig hiigeerei. Bid ch demjih bolno.

Mungunzezeg

Сайн байцгаана уу,
Энэ маш чухал асуудал.... Ер нь бол гадаадын хөрөнгө оруулалтыг энэ талруу тууштай гүнзгийрүүлэн хандуулах тиймийн тулд тэдний сонирхол мөн хоёр талийн эрх болон ашгийг хөгжүүлэх үүднээс заавар журам хууль тогтоомжийг гаргах, мөн төрөл бүрийн сайн дурын байгууллага ба гадаадын хөгжилт дэвшилтийг ивээн тэтгэгч байгууллагуудтай нягт хамтран ажиллах, ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Хөрөнгө оруулалтын асуудал дээр өргөн цар хүрээтэй арга хэмжээ авбал зохилтой? Энэ асуудал дээр элдэв төрлийн MEDIA ба PR -ийн байгууллагуудын дунд уралдаан зарлах гм. журмаар олон нийтэд сонирхолтой мөн тэд идэвхтэй оролцон хийх, ялангуяа хүүхэд залуучуудын дунд өргөн цар хүрээтэй арга хэмжээ явуулах иймийн тулд Guerilla Marketing- хэлбэр ашиглан хийх арга хэмжээнүүдийг авбал яасан юм бэ?
Та бүхэнд ажлын амжилт хүссэн
Доржсүрэнгийн Мөнгөнцэцэг

Mandal

Эх орон нь чинь цөлжиж байна уу, мөхөж байна уу, сөнөж байна уу гэдэг энэ төр засгийн удирдлагуудад нэг их хамаагүй байхоо, 5 төгрөг яавал зулгааж хувьдаа кармалах билээ, дахин яаж сонгогдож улсаа луйвардах билээ гэж бодохоос өөр бодол тэдний толгойд байдаг юмуу. Байгаль орчноо хамгаалах талаар хуулиндаа тодорхой заагаад тэрийгээ дагаж мөрддөг бол!!! Даанч өөртөө тааруулсан хууль гаргаад тэгээд тэрийгээ байнга өөрчилж байдаг үнэхээр тэнэг тогтолцоо юмаа. Зүгээр нэг мөсөн аль нэг улсад эх орноо худалдчихаач. Овоо хэдэн төгрөг амлавал за л гэх хүмүүс биз дээ. Тэгвэл төр засгийнхан овоо баяжиж, иргэд бидний амьдрал арай сайжирна даа, арай эрүүл ухаантай хүмүүсээр удирдуулаад. Одоогийн энэ төр засаг бол улс эх орноо хөгжүүлэх биш мөхөөх бодлого явуулж байгаа биз дээ шударга хэлэх юм бол.

www.erdemagency.com.au-g sonirhooroi.

habul

Тун удахгүй, TOO LATE!

Анхаа

Золиг гэж ойжуулж хамгаалах ажил хийгээд үнэхээр нэмэртэй бол хийе л даа залуусаа.
Гэхдээ өнөө маргаашийн хоолоо аргацааж байгаа ард түмэн дотор ийм юм хийгээд явах бодь сэтгэлтэн цөөхөн байх л даа. Ингэлээ гээд үлдэж байгаа хүмүүсийг буруутгах ямар ч аргагүй.

Google Map-р өссөн газраа харлаа арай л аймаар улаан хүрэн болчиж ээ. Уг нь ач зээгээ дагуулаад гүзээлзгэнэ улаалзгана түүж, дөрөө шүргэсэн өвсөн дунд тэднийхээ нуугдаж тоглохыг хараад л, уулынхаа урд энгэрт гал түлж мөөг шарж өгөөд л яг өвөө надад хээр гал түлэхийг зааж өгч мөөг шарж өгч байсан шиг тэгээд сууж байх юмсан гэж боддог юмсан амжихгүй нь л дээ.

The comments to this entry are closed.