Би баян хүн мөн үү ?
Тахилга ба технологи

Түлэнхий Бөө нар

Бөө нар галын тахилга гэж зан үйл хийж түүн дээгүүрээ хүмүүсийг харайлгаж байна. Дээгүүр нь харайж чадсан нь бөө болдог гэнэ. Өдөр бүр 2-3 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Одоо Түлэнхийн төв дүүрлээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн УИХ-ын Чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнээс

Энэ үгийг сонсоод би найз нөхөд, танилуудтайгаа бөөгийн энэ үзэгдлийн талаар ярилцаж үзлээ. Монголд үнэхээр бөө болох явдал их дэлгэрч байгаа юм байна. Бөө болох хөдөлгөөн нь ерөнхийдөө сүлжээний бизнес бололтой. Бөө болж буй хүн 3-5 сая төгрөг төлж “тусгай сургалтад” хамрагддаг юм байна. Түүнд нь дээрх түлэгдэх, шарагдах ... дасгалууд ордог бололтой. Янз бүрийн дасгалыг давж, "ид шид"-ийг эзэмшээд бөө болж, харин алдсан мөнгөө эргүүлэн олж авахын тулд дараагийн нэг, болж өгвөл хэд хэдэн хүнийг олж элсүүлэх замаар энэ сүлжээ тэлж байдаг гэсэн ойлголт уулзсан хүмүүсийн ярианаас надад төрсөн.

Энэ үнэхээр сүлжээний бизнес үү, эсвэл манай нийгмийн бас нэгэн хэцүүхэн “өвчний” илрэл үү ?

Түлэнхий бөө нарыг ч бол яахав эмчилчих л байх.

Харин Засгийн газар, С.Ламбаа сайд маань энэ хөдөлгөөн-үзэгдлийг яаж “цэгцлэх” юм бол доо ?  

Comments

baagii

za daa manaihan ch neg tuilshrahaaraa mundag tuilshranashvv.bidnii itgel vnemshil yawah zam tuilshral bishee,etssiin hvreh tseg vnen uchiraas

uurtsaikh_87@yahoo.com

Humuus mash iheer buud itgej bna. ongodiig oruulj bna gene orood ch bga yumu ugui ch yumuu. ih mongonii suljee uuseed bna. buugiin huwtsas oyulah hets hiilgeh ntr geed l. uund turuus anhaaral tawih heregtei hudalch hund dundaj tuunees doosh amidraltai ail bolgond neg buu turuh ni ee. Barag l suuldee zalilan shahu yum bolj bna. anharch uzeh heregtei.

Тэргэл

http://bolor7erdene.blogspot.com/2010/10/blog-post_24.html
энд нэг амьд түүх байнаа

Bataa

За сүүлийн үед бөө олноороо төрөх болсон. худлаа үнэн янз бүр л байгаа байх. аяндаа мөнх тэнгэрийн шүүлтүүр явагдахаар үнэн худлаа нь ялгагдах байх аа. Эзэн богд Чингис хаан нь: "Мөнх хөх тэнгэрийг дагасан хүмүүн дэвжинэ Сөрсөн хүмүүн мөхнө" гэжээ. Хийх юмаа олж ядаад бөөгөөр оролдоод байх шаардлагагүй байх аа. Бөө нарт хариуцлага тэнгэрээс ирэх учиртай. АНУ-н ерөнхийлөгч тангараг өргөхдөө өөрийнхөө шашнийг хүндэтгэдэг. Бусад орны ерөнхийлөгч нар тангараг өргөхдөө өөрийн хэл соёл, ёс заншил, өвөг дээдсээ хүндэтгэдэг. Харийн хэлтэй шашин шүтээд Монгол сайхан болсон нь хаана байна? Мөнх тэнгэрийн дор Монголчууд бүгд хариуцлага хүлээх учиртай. Яаж вэ гэдгийг бид тунгаах хэрэгтэй...

Hugo

Монголын шашин сүм хийдийн талаар...гэхдээ бүр энэ цаг үеийн Бурханы шашины тэргүүн Далай Лам жижигхэн Монголд хэд хэд ирээд буцахдаа, "сүүлийн" айлдвар нь : Сүм хийдүүд та нар битгий худлаа монхруулаад бай,Сүсэгтэн олон та бүхэн битгий мухараар сүсэглээд бай! гэж бараг зандрангуй аясаар хэлсэндээ...Их хүний үг нь товч,утга нь гүн юм даа...Бид нарт бодох юм их байна даа...!

Manlai

Миний таних нэгэн охиноо бөө болгох гээд явж байсныг бодоход үнэхээр газар авч байгаа буруу гарын бизнес цэцэглэж байгаа нь үнэн шүү.Гэхдээ энэ үзэгдэлд хэн буруутай вэ гэдэг нь чухал байна.Бөө болоод гүйгээд байгаа, бөө болгож мөнгөжөөд байгаа өөртөө ч нийгэмдээ ч итгэж амьдрах аргагүй болцгоогчид уу эсвэл АРД ТҮМЭН БОЛ ДЭЭР НЬ ЮУ Ч ГЭЖ БИЧИЖ БОЛДОГ ЦАГААН ЦААС гэж үзээд АРДЧИЛАЛ гэдэг хий хоосон зүйлээр халхавч хийчихээд 20 жил сандал суудал харилцан солилцоод хамаг юмыг хамж шимж идэж суугаа хэдэн луйварчид уу.Тэгээд бас өөрсдийгөө элит энэ тэр гэхийг нь яана.Ардчилалд шилжих монгол хувилбарыг харлаа.Одоо бид мөнгөтэй болсон, улам ч их мөнгөтэй болох боломжтой боллоо.Яг одоо өөр зам хайх хэрэгтэй байна.Хөгжлийн МОНГОЛ ХУВИЛБАРыг гаргаж ирэх хэрэгтэй байна.Дэлхийн банк Валютын сан гэх мэтээр заалгахгүйгээр өөрсдийн замыг бодож олцгооё.Коммунизм бол дэлхийн ирээдүй, дэлхийн аврал байсан юм.Бид ирээдүйгээс ирэгсэд.Империализмыг бас үзлээ.Ингэхээр МОНГОЛ ТОЛГОЙноос монгол хөгжлийн загвар гарна гэдэгт итгэдэг юм. Бөө болоод бөө болгоод байгаа хөөрхий хүмүүсийн буруу байхгүй.Нийгэм нь ийм юм.Болдог юм болдгоороо л болж байна.Гайхах зүйл алга.Чаддаг чаддагаараа л мөнгө олцгоож байна.Энэ бөө-үзэгдэл болон луйварчин-улс төрчид үзэгдэл мөн чанараараа яг адил.Улс төр гэснээс энэ С.Баяр чинь харин Н.Энхбаяраас ч аюултай дарангуйлагч гэж хийсэн үйлдлүүд нь хэлээд байдаг юм шүү.Санал нэгтэй хүн байна уу.ХӨГЖЛИЙН МОНГОЛ ХУВИЛБАРЫН БОДОЖ ОЛЦГООЁ.

Monreve

Солонгосын бөө нар өдөр тутмын сонин хэвлэл дээр өөрсдийн үзэж хардаг, эмчилж анагаадаг тухайгаа болон аварч эдгээсэн, олж тусалсан хүмүүсийнхээ нэр ус, зургийг хамт нийтэлж рекламддаг юм байна. Тэгээд бүр болоогүй нэг сонинд гэхэд 3-4 нүүрний доод хэсэгт байна гээч. Удахгүй манай бөө нар эдний бөө нар шиг ил тод, улаан цайм болох дөхөж, болчихож. Нийгмийн энэ мэт уйваагүй үзэгдлүүдийг гагцхүү хэвэнд нь оруулах хэцүү ч одооноос хийх хэрэгтэй. Тухайлбал бөөгийн шашин болоод бөө болох ёс жаяг, дэг гэх мэт зүйлсийг хүмүүст ойлгуулах /хүссэн болгон болчихдоггүйг/. Ер нь тэгээд ядарч туйлдсан, ажил төрөлгүй, зав ихтэй, амар аргаар мөнгөтэй болох гэсэн сонирхлыг л БИЗНЕС болгон дэврээж байгаа үзэгдэл тул бултаараа дор дорноо завгүй хөдөлмөрлөцгөөх нь зүйтэй болов уу.

Т.Наран

Наверху тьма власти, а внизу власть тьмы гэсэн В.Гиляровскийн нэг үг байдаг. Тэр л манайд болж байх шиг байна. Нөгөөтэйгүүр төр засаг дээрээ балайрчихаар түмэн олон доороо солиорчих юмаа. Манайд одоо дам утгаараа ч, шууд утгаараа ч галзуугийн больницыг л маш олноор байгуулах хэрэгтэй болсон байна. Тэгэхгүй бол сэтгэцийн өвчин дэндүү хурдтай тархаж байна.

Tsogoo Natsgaa

Энэхүү сэдэв цаг үеэ онилсон сайхан хэлэлцүүлэг болжээ. Хүний нийгэм хөгжлийн их хурдыг авах тусмаа гишүүдийг стресст оруулдаг бөгөөд угширч хүндэрсэн хэлбэр нь депресс байдлаар хүндэрнэ. Депресст ихээр өртсөн хүн учир шалтгаангүй өвчилөх, сэтгэл хэт гутралд орох, орчиндоо идэвхгүй болох гэх мэт эмгэгүүд илэрнэ. Үүнийг эмчилдэг арга нь депресс болон стрессээс зайлуулах арга хэмжээ буюу хамгийн энгийнээр хэлэхэд бясалгал, амралт, сэтгэл зүйч эмчийн давтамжит ярилцлага гэх мэт ордог байна. Харин манайд болохоор бөөгийн нэр барьж тэнгэр дээдлэх үзлээ шашин ба зан үйлээсээ ялгахггүй ухамсар дорой хэсэг бүлэг хүмүүс аль гайгүй боломжийн орлоготой нэгнийг БӨӨгөөр тодруулж мөнгийг нь сааж байна. Чингисийн үед Тэв тэнгэр ганц байтал одоо цагт манай орцонд гэхэд 3 ширхэг таньдаг гэвэл гучаад бөө тодроод байгаа нь эмгэнэл юм даа. Нөгөө стресст ороод нүд зовхи нь татаад, нуруу бөөр нь хөшөөд байгаа хүнийг чинь уул өөд гүйлгээд л дуулуулаад л гал дээгүүр харайлгаад ирэхээр нөгөө эмгэг сэтгэлийн хямрал нь цочролоос болж хэсэг сарнихаар эдгэв гэж баясаад мөнгө төгрөгөө багш даа өргөнө аан??? Энэ л манай эмгэнэл... Шатаж шархалсан хүний тухай биш шатан байж мөнгөө үрээд байгаа нимгэхэн менталитетийг л засах хэрэгтэй гэж би бодож байна... Зөв бурууг та бүхэн шүүнэ биз хэ хэ хэ

Tsogjavkhlan

Тэнгэр дээдлэх үзэл энэ тэр гээд нэг хэсэг баахан нөхдүүд шуурч давхиад мэдрэлийн ядаргаанд орж бие нь таагүйрхсэн хүн бүрийг бөө болгох их аян газар аваад нэгэн хоёр жилийг ардаа үдлээ. Нийгмийн амьдралын стресс депресс болох цагаар хүний бие бие онош нь олдохүй тавгүйрхэж эхэлдэг. Энэ үед хамгийн зөв эмчилгээ бол өөрийгөө хянах буюу стрессээс өөрийгөө чөлөөлөх юм. Гэтэл бөөгүүд үүнийг овжин ашиглаад баахан дөвчигнүүр юм зааж өгөөд хүн биш орчинд жаахан хориод ирэхээр нөгөө өвчтөний бие жаахан тавирч ирэхээр нь онгод энэ тэр гээд баахан залж мөнгө цохино. Энэ бол ерөөсөө л нийгмийн нэг эрин давалгааны өмнө жам мэт үүсдэг СИНДРОМ шатаж л байг хамаа алга... Хамгийн гол нь тэр их мөнгийг залилан мэхлэгч нарт өгөөд байгаа ардуудын нимгэхэээээээн менталитет л гамшиг байна даа

aldaraa88

"Түлэнхий бөө" нарыг Ламбаа сайд яаж зохицуулах вэ дэ... Зохицуулах үндэс ч байхгүй. Тэр байтугай эрүүл мэндийн салбарын асуудал болгоныг эрхэм сайдад үүрүүлэх гээд байдаг нь надад хачирхалтай өрөөсгөл санагддаг. Өөрийн хариуцсан ажилаа хийж чадахгүй байгаа аль 1 шатны мэргэжилтэний бурууг сайдад тохох нь эцгийн ялыг гэмгүй хүүд нь үүрүүлэхтэй яг ижил. Өндөг шиг өөгүй системийг хүлээж аваад ажиллаж чадахгүй байгаа бол нэг өөр хэрэг гэхсэн. Танайд болж байгаа салбар хаа байнаа..
Бусдыг хайр найргүй шүүмжлэх явдал бол манайханы хамгийн сайн хийж чаддаг ганц зүйл нь болж дээ/сүүлийн үед/ харамсалтай нь.
Хэн ч өөрийгөө шүүмжилдэггүй...
Бүх асуудлын үндэс нь хамгийн товчхондоо хүний хөгжлөөс л хамаарна.

Enkhbat

Энэ тухай эрдэмтдийн тайлбар Интернэт дээр элбэг бий. Жишээ нь, товчхон гэвэл, Shamanism, Is it a religion? -

http://www.shamanic-healing.org/articles/isshrelg.htm

davaasuren

Бөө яагаад шашинд хамаарахгүй гэдгийг тайлбарлаач ...

Enkhbat


Бөө бол сүм хийдэд, шашинд хамаагүй.

Ер нь бол Монголд төр, шашин хоёр тусдаа.

Сүм хийдийнхэн, лам хуврагууд ч бид бүгдийн нэгэн адил хуулийг дээдэлж явах үүрэгтэй. Тэд ч Монгол улсын Үндсэн хууль, иргэдийн эрүүл мэнд, эрх ашигт харшилсан үйл хийвэл хариуцлага адилхан хүлээнэ.

Enkhbat

Таны хэлж буй энэ чигт л онош нь гарах байхаа даа ...

Ц.Батхишиг

Энэ бол нийгмийн доройтол туйлдаа хүрсэн ядуурал туйлдаа хүрээд байгаагын шинж хүн өөрийнхөө хүчинд итгэхээ байгаад бүр нийгэмд итгэл алдраад гологдоод гомдоод эцсийн очих цэг дээрээ тулаад зогсчихсон ядуудуучуудийн өвчөн зовлон юмдаа.

davaasuren

Бөө бол шашны нэг урсгал. Шашин бол анх үүссэн яг тэр цаг хугацаандаа л үнэ цэнэтэй байсан байх. Магадгүй түүнээс хойш шашин бол төрийн ард түмнээ удирдах гэсэн нэг хэрэгсэл болсон. Буддагын сургаалыг хүн болгон ойлгоддогүй ш дээ, тэр нь яаж батлагдаж байна вэ? гэвэл... "Та нүдээ аниад , дэлхийн бөмбөрцгийг сансраас, гаднаас нь харж байгаа мэтээр төсөөл, их энгийн энэ үед та хэдэн зуун тэрбум долларын өртөгтэй босдог сансрын хөлөгөнд суух шаардлаггүйгээр дэлхийн гадна очсон байдаг, ердөө л нэг секунд" юу гэхээр Сэтгэл өөрөө агуу зүйл. Сэтгэлийн агууг Будда мэдчээд сургааль айлдсан, тэр нь ердөө л бодь сэтгэлийн тухай /Бусдыг хайрлах , хүндэтгэх , бусдад туслах, бусдад гэм хор учруулахгүй байх / л байсан болохоос биш, одоогынх шиг хэн нэгэн ламыг бурхан мэт шүтэж, тэр ламд байдаг мөнгөө урсгаж , баахан шавран баримал "БУРХАН гэсэн" том нэртэй нэг дүрс бүтээх тухай будда сургааль айлдаагүй ээ. Будда хэлсэн нэг үг байдгын "Бурхан гэж байдаггүй , Чи өөрөө л бурхан" , Дээр дурьдсанчлан шашин бол төрийн ард түмнийг удирдах нэг хэрэгсэл төдий л зүйл гэж. Төрд луйварчид гарвал энэ хэрэгслийг ашиглаж л таараа , ашиглаж байгаа хойно мөн хөгжүүлж таараа. Хөгжүүлж байгаагын нэг хэлбэр нь энэ зохиомол Бөө, Мөнхтэнгэр, түлэгдэх, онгод , гэх мэт зүйлүүд
Эцэст нь Бурхан гэж байхгүй, мөнхтэнгэр ч гэж байхгүй, бөө ч гэж байхгүй,..... Зөвхөн өөрсдөдөө итгэж, өөрсдөдөө найдаж байж л бид Монголдоо сайхан амьдрана.
Ингэхийн тулд шавар баримал шүтээд байлгүй, хэн нэгний үгэнд оролгүй түлэгдэж гүйгээд байлгүй, Бодит байдлыг бодитоор харж, хувь тавилантайгаа эвлэрч, Африкийн харууд , өмнөдийн цагаануудтай адил гэдгээ ойлгож, тэнгэр язгуургүйгээ ухааран хэхэ сонгуульдаа хариуцлагатай оролцож, энэ төрийг , энэ засгийг өөрчлөх хэрэгтэй.
ер нь бол шашин , бөө бол нэг талаараа зүсээ хувиргасан халамжийн бодлого юм биш үү

KH

Бөө болцгоох энэ үзэгдэл аль эрт утгаа алдсан.

Бөө барцадыг нь арилгаж байна гээд хүнийг эсгийд ороож халуун цогон дээр удаан хэвтүүлснээс болж нэгэн залуу амьдаараа шарагдаж үхсэн хэрэг хүртэл гарсан.

Tsogterdenej

Babies гээд кинонд олон орны хүүхдүүд дотроос АНУ-д өсч буй хүүхэд багаасаа биеэ даан шийдвэр гаргаж байгааг банана жимс идэж байгаар харуулсан байсан. Харин Монголд насанд хүрсан зарим хүмүүс өөрөө шийдвэр гаргаж, өөрийгөө илэрхийлж, өөрөө сонголт хийж чадахгүй байгаагийн илрэл. Чи тэнгэрийн удамтай, нэг жилийн дотор бөө болохгүй бол хүүхэд чинь үхнэ гэх мэт нэг нөхөр хэлэнгүүт бөө болчихно. Энэ нь боловсролын систем болохгүй байгаагийн, түүний үр дүнгийн илрэл юм бол уу ?

http://biznetwork.mn/topic/show/19488/1 Энэ хаяг дээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнөжээ.

Tsogterdenej

...ерөнхийлөгч маань гал дээр харайн түлэгдэхгүй бөө болж үзүүлэх эсвэл түлэгдэн эмнэлэгт хүргэгдэж байгаагаа ТВ-ээр үзүүлэн таниулбал энэ нийгмийн өвчин яах юм байгаан ?

Түлэнхийн төв өвчтөнөөр дүүрч байгаа нь бөө нартай ч нээх их холбогдох эсэх нь чухал бус гагцхүү 1990 оноос хойш Улаанбаатар хот руу хүмүүс нүүх болсонтой холбогдуулан эрүүл мэндийн салбарт ямар бодлогын шинэчлэл хийсэн юм бол... Үе үеийн сайд нар юу хийсэн юм бэ ?
Улаанбаатар хотын хүн амыг 600000 байхаар төлөвлөж социализмын үед байгуулсан тухай сонсч байсан. Гэтэл Улаанбаатар хотын хүн ам сая хүрчээд байхад нэмж Түлэнхийн төв, Төрөх, ... бүтээн байгуулалтыг хийгээгүй. Хүмүүсийг зовоож байгаад нэг юм сонгуулиас нэг хоногийн өмнө бүтээн байгуулалт хийж магадгүй.Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал хэмээн Монголчууд ярьдаг. Энэ ч сэтгэлгээгээрээ жаахан бүтээн байгуулалтанд нь хөөрөөд буцаагаад саналаа өгчихнө биз дээ...

Бөө нарын асуудлыг шашны холбоод нь шийдэх ёстой. Шашны холбоодтой нь харин төр хариуцлага тооцох ёстой.

3apaa

ЛАМбаа гуай БӨӨ нарын талаар олигтой үг дугарахгүй нь тодорхой байхаа. Ёооё ганц сэтгэгдэл үлдээх гэж 8 удаа оролдлоо. Больчий яшиг

tugsuu

he he. lambaa guain tsegtsleh ajil ch bish bhdaa. manaid shashinii bodlogo gej er ni bdgiim boluu? ene salbart yu ch bolj bbaisan tur zohitsuulalt hiihgui gsn huulitai yu?

The comments to this entry are closed.