Түлэнхий Бөө нар
Усгүй хөгжил ?

Тахилга ба технологи

Байгаль дэлхийгээ дээдэлж явах хэрэгтэй гэдгийг монгол хүн бүр сайн мэддэг гэхэд нэг их хилсдэхгүй байх. Тэгээд … бид бүгд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж явдаг бил үү гэвэл нэлээд өөр дүр зураг гарна.

Монголчууд бидний мэдэх ба сэтгэл зүрхээрээ дагах хоёрын хооронд нэлээд их зөрөө (хэлбэрдэлт) байдаг гэдгийг гадныхан олж хараад бичсэн байдаг. Жишээ нь, Монгол нутгийн уул даваа бүрийн л оройд байх чулуун овоог тэд романтик сэтгэлээр дүрслэн бодож, нүдээрээ үзэхээр алс холоос цаг зав, мөнгөө зарцуулан байж ирдэг. Гэтэл ном зохиолд олонтой гардаг, монголчуудын зуун зууны түүхэн өв болсон нөгөө овоонууд нь ердийн л нэг хогийн цэгүүд болчихсон байхыг хараад үнэхээр гайхаж, зарим нь бүр гутарч бичсэн байхыг та Интернэтээс олж уншиж болно.

Бид ч үүнийгээ сайн мэднэ. Архины шил, хогонд дарагдсан овоо … нутгийн наадам, эсвэл Төрийн гэгдэх их тахилгын дараа хөндийгөөр нэг хөглөрөх хог, шил, лааз, гялгар уутыг та лав харсан байх, төсөөлж ч байгаа байх.   

Бид уул овоогоо тахиж, тэр бүү хэл Төрийн тахилга хийж, Ерөнхийлөгчөөсөө авахуулаад олон зуун хүн оролцсон том арга хэмжээг жил бүр хэд хэдээр нь зохион байгуулдаг.

- Бид уул овоогоо тахиж, Лус савдгаа аргаднаа …

- Яах гэж ? …

- Байгаль дэлхийгээ дээдэлж, хур бороо элбэгтэй сайхан зуныг хүсээд … бас ёс заншлаа сэргээн дагаж, жинхэнэ Монгол маягаар аж төрж байгаа учир … 

- Үнэхээр үү ? …

Би ч гэсэн иймэрхүү "арга хэмжээг" ойроос харж л байсан. Гэхдээ энэ бүх “арга хэмжээ”-ний дараа сэтгэлд нэгэн сүүдэр үлдээд байдаг юм. Тэр юу вэ гэвэл, тэр бүхэн бол хуурамч, ёс төдий, хоосон хэлбэр л байгааг би хардаг.

Төрийн их тахилгад олон арав, зуун машин оролцож, тэр хавийн газар нутгийг бүрэн талхалж, архины шил, хогоор дүүргээд буцахад үнэхээр тэр нутагт Лус савдаг гэж байдаг юм бол сэтгэл нь харлаад, эсвэл уурлаж догшроод үлдэж байгаа байх даа гэж боддогоо нуух юун.

21-р зуунд амьдарч буй бид бүхэн иймэрхүү нэгэн арга хэлбэрээр байгаль дэлхийгээ “дээдэлж”, тэгснээрээ хайрлаж хамгаалж байна гэж өөрсдийгөө хуурч болох уу.

Мөн өөрсдийн болон үр хүүхдийнхээ амьдрал болсон байгаль орчноо зөвхөн төрийн нэгэн яам, хэдэн ядуу байгаль хамгаалагч нарт даалган орхиод, өөрсдөө бол оролцохгүй, “нүдээ аниад” л хажуугаар нь яваад байж бас болох уу.

Та хариултыг нь сайн мэдэж байгаа.

Өнөө цагт байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч, үйлдвэрлэл, үйлчилгээгээ байгальд ээлтэйгээр зөв удирдан хөгжүүлэх нь нарийн технологи, дэлхий нийтийн соёл, том шинжлэх ухаан болон маш хурдтай хөгжиж байна. Одоо бид тэр бүхнийг эзэмшиж, мөр зэрэгцэн оролцож, Монгол нутгийнхаа Лус савдгийг жинхэнэ ёсоор баярлуулах цаг ирж байна.

Энэ бол Лус савдгаа тахилгаар биш, харин технологиороо, соёл, шинжлэх ухаанаараа, сайн засаглалаараа баярлуулах цаг.

Бид бүгд үүнийг заавал хийнэ ... Тэр цагт Лус савдаг маань баярлаж, бид бүгдээрээ эрүүл агаараар амьсгалж, цэвэр ус ууж, тохилог сайхан хотын гудамжаараа алхаж, ногоон зүлгэн дээр хүүхдүүдээ тоглуулан сайхан амьдарцгаах болно  Happy

Comments

Монгол инженер

Бид шинэ технологиороо л улс эх орхоо цэвэрээр нь хөгжүүлнэ. Манайхаас бусад бүх оронд шинжлэх ухааныг эх орноо хөгжүүлэх гол зэвсэгээ болгож байхад бид энэ талаар ам нээх ч үгүй байх юм. Бидний эх орон энэ тал дээр анхаармаар юм шиг. Миний бие Солонгос улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцдаг, гадаадад сурдаг монгол оюутнууд хичнээх гоё санаа гаргасан ч гадныханд ашиглуулаад дуусч байна. Энэ талаар та юү гэж бодож байна? Уг нь гадаадад сурч байгаа монгол залуусыгаа дэмжвэл тэр америк солонгосуудаас илүү байж чадна. Яг үнэнийг хэлхэд "Монголчлох" ухаан гэдэг дэлхийн шинжлэх ухааны тавцанд үнэхээр гайхагддаг юм байна лээ шүү. Олон монгол гоё санааг гадныхан аваад байна.

Уянга

Төрийн тахилга гээч юманд нь дагалдан явах баараа бологсод, хамагаалагч нар, протоколын ёслол үйлдэгсэд этэр гээд хичнээн машины цуваа гарч хэдэн литр бензин шатааж, улсын төсвөөс шулаад, ус агаар бохирдуулаад ирдэг, хэнд ч хэрэггүй хэр нь гарз ихтэй ажиллагаа. Энхбаяр гээч эргүү төр, шашин хослуулан баригч болох гээд нэг балай "мода" дэлгэрүүлсэнийг нь Элбэгдорж үргэлжлүүлэд байдаг нь ямар учиртайм бол? Би гэр хорооллыг Individual биш Community Housing маягаар хөгжүүлье гээд нэг төсөл бариад лав 3 дахь жилдээ гүйж бн. Миний ийм мэт ажлыг сонсох хүсэлгүй хэр нь жил бүр утаагүй түлш гээч юманд тэрбум тэрбумаар нь цацаастай. Сүүл рүүгээ ч шантарч л байна. Хамтдаа гэдэг нь лозонгоос хэтрэхгүй нь бололтой.

mugi

ta nartai sanal neg bna.yag unen de darga nar uursduu salhind garj uuj ideh gesen uvaigui arga ni shu de. tedenii tolgoid uhamsar suugaagui bhad ard tumen uhamsargui bh ni argaguim da.ter munguu tsevergeenii kompani baiguulaad tsalinjuulah, bas ih hemjeenii munguur torgoh heregtei. uneheer hiih, heregjuuleh tsag ni boljee. Baigali delhii neg l udur bidniig shiitgeh vii de!

Tuvshee

Sain baina uu Enkhbat gishuunee
Taniig mash hundelj yavdag shuu, tani shig olon hun uls turd orvol Minii Mongol hugjunuu

Ochiroo

Manaih bas ch gej neg uye bodvol deerdej bainaa. Gehdee hogondoo bish hunii tolgoi dotohi hogondoo l bgaa baihdaa. Uuniig uurchluhiin tuld neg neg heseg zunduu yarisan. Negentee zasrahgui humuus bdag shuu dee. Zaluu uye l uurchilvul uuniig zogsooh baih. Nasand hursen baigalaa hairlah bish arhi uuh shaltgaan bolgodog tiim uye udahgui duusah baihaa. Itgej l baihaas uuniig zogsooh ikh hetsuu l dee

Tumee

Үнэн шүү. Энхбат гуай зөв хэлсэн байна. Манай улсад тань шиг ингэж боддог, бодсноо цааш нь үйл хэрэг болгодог хүн олон байвал удахгүй таны хэлсэн тийм сайхан байгаль, сайхан цэвэрхэн хоттой болно гэж бодож байна. Энэ бол ганцхан л жишээ шүү дээ. Бүх л зүйл дээр ийм хандлагаар хандах хэрэгтэй шүү дээ. Энхбат таньд амжилт хүсье. Энэ сэтгэлээрээ улс орондоо ихийг бүтээгээрэй. Таны төлөө залбирнаа. Амжилт...

Мөөгий

Ядуугийнхаа харгайгаар бид олон бохир, бүр гутамшигтай зүйлүүдийг хүлээн зөвшөөрч байна даа.

Мөн олон дүрэм журам бидэнд дутагдаж байна даа. Синга шиг ил хог хаявал, бие засвал 50мянган төгрөгөөр торгодог болгочихвол бас хотын төвд хог дугуй шатаах зэрэгт өндөр торгууль төлдөг болвол байдал хурдан засагдана. Түүнээс толгойд соёлын үр тарьтал мөн ч удна. соёлтой нь буцаад бүдүүлэг болоод уусаад байна даа. Энэ талаар Ногоон нам нийслэлтэй хамтраад соёлын аян зохион байгуулбал яасан юм бэ?

Enkhbat

Баярлалаа

Enkhbat

Баярлалаа

Enkhbat

Яг тийм. Шийдэл дээр илүү анхаарах ... :)

Системийн өөрчлөлтийг шинэ үзэл санаагүйгээр хийхгүй. Шинэ үзэл санаа нь ярилцлага, маргаан, хэлэлцүүлэг, судалгаа, ажиглалт, туршилт, үйл ажиллагаанаас төрдөг. Түүний нэг болгож энэ блогоо ажиллуулж байна.

Enkhbat

Тийм байх аа. Тухайн цаг үедээ бол үнэхээр таарч тохирч байсан сайн үйлс байсан нь дамжиггүй.

Харин одоо бол 21-р зуун. Бид өнөө цагтаа, одоогийн хүмүүст таарсан хэлбэрийг олж чадаагүй байна. Магадгүй зарим орнуудад хийдэг намрын ургацын баяр шиг болговол ч зүгээр мэт. Тэд ч бас байгаль дэлхийгээ дээдэлдэг, маш сайхан цэвэрхэн, хөгжилтэй, орчин үеийн хэлбэрээр хийж, хүүхэд залуусыг оролцуулсан сайхан баяр хийж байгааг би үзэж байсан юм. Мэдээж хэрэг бид хуулах биш, харин монгол агуулга, хэлбэрээр улам сайжруулж хийвэл.

Erdenechimeg.D

Sain baina uu? Erhem uzel sanaa negt ih hurliin gishuun mini ee! Tani yarij helj baigaa, barimtalj baigaa zarchim nadad uneheer taalagddag. Ta uneheer huchin mohosdoj baigaa. gevch ard tumen bidnii songolt! Ongorsnoo hayad odoo yah ve gedeg asuultad anhaarval zugeer baih gej bodoj baina. Minii bodloor tor bariad baigaa ene nohduudiig orvongoor ni oorchilmoor baina. Iimiin tuld sistemiig yaj oorchloh ve? Xuuli erh zuin orching yaj shinechleh ve? Ingeed bodohoor todorhoi tsag hugatsaa orood baigaa um. Tiimees 5-6 jiliin daraa tor barih humuusiig onoodroos beltgeh arga hemjeeg avch alsiin zorilgoo bolgomoor baina. Ta huchtei oluulaa boloh heregtei baina. Ingevel buh zuil sain saihan bolno. Za amjilt! Setgegdlee huvaaltsaj baiya.

Batka

Юуны өмнө энэ сайхан блог нээж ажиллуулж байгаад баяр хүргэе. Би Монголын эх орон, нутаг усаа хайрладаг залуучуудынхаа өмнөөс таныг цаашидаа олон олон асуудал дэвшүүлсэн, түүндээ хариулт эрэлхийлсэн ниитлэл, өгүүлэл бичиж залуучууд бидэндээ ухаарал, гэгээрэл хайрлаарай гэж хүсэж байгаа шүү. Танд эрүүл энх,сайн сайхныг бас ажлын амжилт хүсэе.

~:)((

eh ornoo hairlana gedeg uuriiguu hairlaj bui hereg.uurtuu itgeltei baih ni eh ornii hugjild mash chuhal.gedgiig tanih ni chuhal,muu zan, sain zan, yund durtai,durguigee medeh, (gehdee mongolchuudiin bi ch tiim umand durtai, bi bol tiim l hun geh meteer yridagiig heleegui shuu)buruu zan,uildlee uugshuulehgui bx,zuv umand zorigtoi shudarga baih, zuv zangaa demjij hugjuulj suraltsah ni bidnii her bayan saihan amidrahad mash nuluutei.(uuriiguu hen be)Uul ni eh ornoo hairlana gedeg bol mash engiin uhamsar l daa.Nom unshuulaad, uul tahilga tahiad amidral saijirdag gej munhruuldgiig l boliulmaar(budda,zairan,udgan mongol huniig muhuuj bgaa), bie biendee haraal eruul hiilgeh metchilen,uzen yadah setgelgee zereg uur mash olon muu zan baidag l daa mnogolchuudad doroi uhamsariig herev yavsan ochson gazar bolgondoo hogoo hayalgui tsunhelees ehelvel(oyun uhaan hugjij ehelne gesen ug)... tegvel amidral saijirna,eh orno hugjine, bid delhiin standartiin daguu hugjinu gedgiig l oilguulmaarr baidag daa.
Er ni l chi her hogoo zuv hayj surna,usaa zuv heregelej surna, her uudrug setgeltei,her uurtuu itgeltei baij busdiig zuv umand nuluuleh,daguulah,urialah,hamtrah(bi l busdad gai bolohgui hogoo buruu hayahgui bol nadad hamaagui gej bolohgui)amitan, baigali orchnoo her hairlana zergees l chinii l amidral saihan bolno,tgd irgen bur iim bval eh oron hugjihed usreed l 5 jiliin daraa bid nar zuv goldrildoo orood... tgd tusuulj bgaa bizdee.Thanks

oyuntsesteg

sain baina uu
uneheer mongolchuud omdondoo suudeg huuhed sig hogoo hayah yumaa tegsen mortloo sigleh sujigleh ni yanaa sal hudlaa tiimee bi seyl orson uneheer gaihaltai suu
niitiin bie zasah gasar saitai Bi gobi alati hun Ulaanbaatar orohod bie zasah gazar oldohgui hetsuu suu
za byartai heleed nemer alga

Enkhbat

Ер нь блогоо энэ зүгт их хандуулнаа

Enkhbat

1) Бид Гол мөрний эх, ойн сав ... хуулийг хамтран өргөн барьж, оролцож батлуулсан. Мөн одоо уг хуулийн хэрэгжилтийн асуудлаар бусад гишүүдтэй нийлэн ажиллаж байна. Энэ асуудал маш хэцүү явж байна. Энэ бүгд бол Парламентийн шугамаар хийж буй ажил.

2) ОТ гэрээг анхнаас нь буруу явж байна гэж шүүмжилж ирлээ. Бид олон зүйл дээр алдах хандлага байгааг олон хүн хэлж байсан даа. Харамсалтай нь эрх баригчид хүчээр баталсан. Одоо тэгээд асуудал бидний ярьж байснаас ч дор байдлаар босч магадгүй төрхтэй.

Баяраа

Сайн байна уу. Би Энхбат гишүүнээс асуух нэг зүйл байна. Эх байгалаа хамгаалахын төлөө Гол мөрний хөдөлгөөн г.м. иргэний нийгмийн байгууллагууд шаргуу тэмцэл хийж Засгийн газрыг хүртэл шүүхэд өгөөд байхад Ногоон нам яагаад дуугүй байгаа юм бэ? Голын эх газар ашигт малтмал олборлох хайгуул хийхийг хориглосон хууль хэрэгжихгүй байгааг та болон танай нам юу гэж үзэж байна, энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө юу хийж байна. Оюу толгойн гэрээг та юу гэж үздэг вэ, гэрээ батлуулахад дэмжсэн санал өгсөн үү, эсэргүүцсэн санал өгсөн үү? Эдгээр асуултанд хариулж өгнө үү. Эцэст нь блогоороо дамжуулан иргэдтэй харьцаж асуултанд хариулж байгаа чинь маш сайшаалтай байна шүү. Баярлалаа.

www.facebook.com/profile.php?id=100001775105004

Сайн байна уу? Би таныг дээр шашинтай холбоотой нийтлэлд сэтгэгдэл бичиж байсан монголчууд буддын шашнаасаа болоод мансуураад байгаа утгатай. Би хөвсгөл аймгийн хойд талын сум буюу цагаан үүр сумынх Тэнд маань Нийт ардуудын сүсэлдэг даян дээрхийн гээд их том агуу байдаг юм. Тэрийг шүтэж байна гэж мөрөнгөөс хөдөөний сумдаас хотоос гээд олон ардууд очиж шүтэх биш бохирдуулаад л явдаг. Жишээ нь архины шил пивоны лааз чихэр жимсгэний гялгар уут цаас бүр цаашилбал бэлгэвчээ хүртэл гээгээд явсан байдаг. Сумын захиргаанаас эмч багш ажилчин малчин гээд олноороо очоод цэвэрлэхэд хэдэн машин хог гарч байгаам даа. Монголчуудыг буддын шашнаасаа болоод уламжлалт зан үйлээ мартаад шашны дэг ёс, ардын уламжилалт жаяг 2оо хольдог болсон байгаа юм. жишээ нь Овоолох ёс буюу овоо тахина гэдэг нь будда дэлгэрэхээс өмнө тухайн газар нутаг байгаль дэлхийгээ цэвэрлэн цугларсан хог элдэв зүйлсээ овоолон тавьдаг уламжлал байсныг будда сурталтангууд буруугаар ашиглаад буй юм л даа. Таны тв-ээр гарсан ярилцлагыг үзсэн сайн болсон байна лээ санаснаа гүйцээх ерөөл өргье!!!

Tsog

Энэ бол Лус савдгаа тахилгаар биш, харин технологиороо, соёл, шинжлэх ухаанаараа, сайн засаглалаараа баярлуулах цаг.- Ingehiin tuld yah estoi ve? neg sedev neegeech.

POELS

Manai neg naiz ingej yarij bsan ni sanagdaj bna. Mongoldoo xog xayaxaas uur arga bxgvi ee gej. Yagaad gej asuulaa, xogiin sav bxgvi yum chini gej xelj bna. Neeree ter vedee togloom bolgood ungursun bolowch svvld anzaaraad bxad xogiin sav neex ix bxgvi yum bnlee. Baigaa xed ni xogoor dvvrsen bdag yum bn. Yagaad gewel xoguudaa xogiin savan dotoroo shataagaad tegeed deerees chigjeed ter ni shalzaraad dood tal ni salaad unsan olon xogiin mun ter arai salaagvi muuxai vnertei xogiin sav bn. Er ni bol zarim xujiltei orond 3-n shirxeg xogiin sav zeregtsen bdag. Neg-d daxin bolowsruulax, nuguud ni shil ene ter nuguud ni busad xogoo xayadag. Manaid ch gesen neg iimerxvv yum bwal zvgeer bx. Xogoo xogiin savand xiixeer xog tvvj amidardag nuxud yumaa xaij bna geed l awaad xayachixdag tegeed l buun xog.

dari

Olon mongol halamjaas bolood tarhi tolgoi ni buur hoosorson baina lee.Anh jijig aja ahui baiguulaad tuslah ajild /manaach,tseverlegch,nogoochin,saalichin,.../ hun haihad ajillah hun oldood baidag bailaa. 2007 onoos ehleed hun oldohoo bolison,tegsen murtluu, yaduu hun mash ih baina geed yariad tv ene tereer gargaad baigaan,tegeed neg yaduu hunees asuulaa,ajil hiihgui yum uu ,bidend hiilgeh ajil baina gej, tegsen ingej hariulj baigaan:...50 baitugai 100000 r ch odoo iim ajil hiihgui ee,har gertee hevtej baigaad tuslamjiin mungu hurtene,horoonoos ugdiin,deer ni yaduusiig hoollodog sum ene terd ochood udriin 3 hoollono, deer ni ulaan zagalmai bolon busad gadnii tuslamjiin gazraas unegui huvtsas bugd ger buleeree hurtene,ajil hiih shaardlaga baihgui gej baina lee.Uneheer heleh ug oldoogui ee,tegeed bodson. Mongoloo hugjuuleh bodlogo geechiig yanz bureer jil bur l tsaasan deer gargadag,hunee hugjuuleh,hamgaalah, bodlogo geech yum er ni manaid baina uu.Jaahan yum hiih geheer hun huch dutagdana, teriig zohitsuulsan yamar ch durem juram baihgui, tom kompaniud hyataduud oruulj irj ajlaa hiilgej baigaa, bid met ni bas teren deer 10-20 hyatad oruulj irj nutgaa butsarlaad yahav. tegeed yahav ee,Lamaas asuuh uu,buu shiideed uh yum bolov uu, Uul us geed ch buur hol baina,Ulaanbaatartaa ajil hiih hun oldohgui baihad uul usaa hamgaalaad ochood manaad uh hun baih uu.minii gantshan oilgoj chadlaaraa demjij yavaa asuudal,songuuliar Enhbat,Temuujin,Amarjargal,Jargalsaihan,geed iimerhuu uzel bodol ni zuv,ulsaa zuv zamaar hugjuuleh setgel zurhtei humuus olnooroo garch ireesei.

dddd

yaduu baih n booliin setgehuitei boloh nohtsol gej ta uneheer bodoj baina uu esvel booliin setgehuitei hun yaduu baidag gej bodoj baina uu?? er n bid yaduu baigaa n asuudal baigaa yum shig mon ch olon jil yarilaa, yaduurlaas garchihval buh l zuil saihan boloh geed baigaa met setgej ongo mongonii toloo onoodor mongolchuud hamag yumaa martan zutgej baina. nejgeed humuus ch yaduurlaas garsan biz tegeed ch nemergui met haragdaj baina. unendee aliv zuil ehleed hunii uhamsar ahlan buteegddeg yum shuu. nogoo talaas yaduu hun gej heniig heleh be gej?? odoonii bitgii hel ter uyeiin hemjuureer 13-r zuunii mongolchuud bugd yaduu baisan biz baigaa yum n mal baisan bolohoor. tegehdee yagaad tiim huchirheg baisan yum be yaduu hun huchirheg baij boloh uu ?? huchirheg hun yaduu baih unendee yamar arga baihgui. yaduu hun gej alivaag gadnaas haidag huniig helne. ooroosoo bus gadnaas haidag humuus yaduu humuus. Uuchlaarai bi blog deer dddd gedeg nereer comment bicheed surchihsan yum.

Enkhbat

Санал 100% нэг байна ;-)

davaasuren

ер нь энэ блог дээр улс орныг хамарсан их өргөн хүрээтэй асуудлуудыг та хөндөж тавьж байгаа, Асуудлын цаана асуудал , энэ мянга мянган асуудал явсаар байгаад л хариулт нь нэг цэгт л уулзаад байна, ... Өчигдөр Дуусдаггүй яриаг үзэж амжилгүй дуусаж байхад нь үзлээ л дээ. Миний ойлгож байгаагаар Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 66-34 гэж эзэмшсэн,мэдээж Монголын засгийн газар мөнгөгүй юм чинь эзэмшиж байгаа тэр 34-хувиа зээлээр гэж ойлгосон. Хамгийн сонин санагдаад байгаа зүйл нь Яагаад монголын засгийн газар тэр 34-хувийг Айвенхоу майнзаас зээлсэн юм болоо. Үнэндээ эзэмшсэн гэсэн нэр л авчаад байгаа болохоос биш 2013-онд Oyu tolgoi operation эхлээд орлого орж ирэхэд бид нөгөө Айвенхоуд хүүтэй авсан зээлээ төлөөд тэр нь 2018 он ч билүү 2020-он ч билүү ямар ч байсан оны сайн мэдэхгүй байна хэдэн жилийн дараа дуусах юм байгаан...Асуудал гэвэл Засгийн газар тэр 34-хувиа монголоосоо босгож болоогүй юм байхдаа? бонд нтр гаргаад, 2-рт Давуу эрхийн хувьцаа гээд юу яриад байваа? уучлаарай өчигдөр сонсож амжсангүй?

Эрдэмжаргал

Байгалийг Улаанбаатараас биш хажууд нь ойроос хамгаалж тухайн газрыг хамгаалах эзэнтэй болгох хэрэгтэй байх. АНУ-д дархан цаазтай газар нь Нисэх хүчний сургууль нь байрладаг талаар ТВ-р үзэж байсан юм байна. Магадгүй Цагдаагийн Академи, Батлан Хамгаалахын Их сургууль гэх мэт их дээд сургуулиудыг нүүлгэж байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах хариуцах үүргийг хариуцуулж болох юм гэж бодож байна. Багш оюутнууд ч эрдмийн ажилдаа амжилт гаргах, цаашлаад эрүүл агаарт хотын чимээ шуугианаас хол байх архидалт гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс ирээдүй үеийг хол байлгах шийдэл болох байх.

Эрдэмжаргал

Төрийн тахилга гэдэг бол манай улсын хувьд хэрэггүй үргүй зардал гаргасан л нэг арга хэмжээ. Хэлбэрдэх дуртай хэдэн хүн, лам, бөө нар мухар сүсгээр дагагсад, дарга нарын гар хөл бологсдын салхинд гарах тийм л арга хэмжээ байдаг шүү дээ. Тахилгад зарцуулдаг мөнгөөрөө хүн цалинжуулаад байгалаа хамгаалвал илүү бодитой арга хэмжээ болох байх. Ер нь байгал хамгаалъя гэвэл тэр нутгийг эзэнтэй болгож ойроос хамгаалах хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй Батлан Хамгаалахын Их Сургууль, Цагдаагийн Академи гэх мэт их сургуулиудыг байгалийн үзэсгэлэнтэй газарлуу нүүлгэх тухайн байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах үүргийг өгөх хэрэгтэй байх. АНУ-д тийм жишиг байдаг тухай ТВ-р үзэж байсан юм байна.

Enkhbat

Солонгост үзсэн харсан талаараа та блог хөтөлбөл ? ... :-)

Enkhbat

Ядуурал олон хүнийг боолын сэтгэлгээтэй болгодог. Бидний олонх нь ядуу байх нь эрх баригчдад, гадныханд тун ашигтай байдаг байх. Ядуурал бол өөрөө улс төрийн зэвсэг, ард түмнийг засаглах арга шүү дээ

Enkhbat

Энэ бол манай нийгмийн хамгийн хүнд бөгөөд суурь асуудал ч байж магадгүй. Үүнийг алхам алхамаар л бүх түвшинд шийднэ дээ. Олон улс орон үүнийг шийдэж ирсэн туршлага элбэг бий. Харин манай лидерүүдэд ийм алсын хараа, хүсэл зориг, тэвчээр бий юу гэдэг л одоо гол асуулт

Enkhbat

Үндсэн хуулийн дагуу төрийг өөрчлөх зам бол сонгууль. Хэчнээн хэцүү ч 4 жилд нэг удаа өөрчлалт хийх эрх бид бүхэнд байгаа. Харин одоо өөрчлөх үү үгүй юу бүгдээрээ 2012 онд л шийднэ дээ

Bayarjargal

uul ni uul ovoo tahih chini humuusiig baigalaa hairaldag shutdeg bolgoh gj deedsuudiin hiilgedeg bsn zuil shig bgaa ym odoo ch utgaa aldaj dee
tahilaa l gene urdun garlaa gj bi l lav sonsoogui

Tsogtkhan

2007 onii 9 sard Hovd aimagiin Uyench sumiin nutagt yavj baihdaa Mongol ulsad min atar ongon gazar ulam bur tsuursuur baigaag medersen. Uyenchingiin havtsal r ursah uuliin gol, Ulaanbaatariin dund gol met ergeer n hog huvuulun haygdal ursaj baigaag harhad uneheer haramsmaar. Ter goliin usiig hun, mal, an amitan uudag. Mongolchuud bidnii baharhah durtai ongon baigal zerleg an amitan uduruus udurt hovordoj udahgui bid baharhah zuilgui hogoor duursen gamshigt nervegdsen gazar nutagtai uldehviidee. Tiimees Nogoon nutagaa hairlaya.

Т.Наран

Энхбат гишүүний түрүүчийн нийтлэлдээ бөө гэгдэх нөхдүүд ч, уул овоо тахиж байна хэмээн зүв зүгээр байсан цэвэр сайхан газрыг бузарлагсад ч ялгаагүй цаанаа ердөө цорын ганцхан зорилготой байдаг. Тэр нь юув гэхээр маш амархан аргаар маш богинохон хугацаанд маш их баяжих л хүсэл. Тэдэнд өөр гялайх сайхан санаа зөв сэтгэлийн хэлтэрхий байдаггүй. Хамгийн адгийн шаарууд л ийм юм хийдэг, бас хийлгэдэг.

Jadran_Jamuha

Ногоон эдийн засаг, үйлдэрлэлтэй улс орон болох боломж бүрэн дүүрэн байгаа. Таны дурьдсанчлан ногоон технологи өдөр ирэх бүр хүрээгээ тэлж сайжирсаар байна. Одоо биднээс шалтгаалах зүйлийг л хийх хэрэгтэй. Төрөөс бодлого болгож ийм технологийн техник, үйлдвэрлэл оруулж ирэх цаашлаад үйлдвэрлэлээ явуулахад нь дэмжихээр тийм л эрх зүйн орчинг нь бүрдүүлчихвэл үлдсэнийг нь хувийн хэвшил хийчихнэ.
Харин тэр Төрийн тахилгаар том наадам хийдэгийг больвол таарна. Тахиж шүтэж байгаа нь энэ гээд дараагийн хэдэн жилдээ өвс ургамал ургахааргүй болтол нь давтаад, талхлаад орхих нь зөв гэж бодогдохгүй л байгаа юм даа.

Bayarjargal

Тийм шүү байгаль орчинд ээлтэй эдийн засаг, үйлдвэрлэлтэй улс болох бүрэн боломж байгаа гэж бодож байна. Таны дурьсанчлан ийм технологи өдөр ирэх бүр олширч хүрээгээ тэлж байгаа. Харин үүнрүү чиглүүлэх бодлогыг л хийгээд өгчих хэрэгтэй байх.
Татвар, урамшуулал,зээл гэх мэт орчинг нь сайн бүрдүүлчихвэл хувийн секторын хүч үлдсэнийг нь хийчих байх.

amur

tanii uzel bodol urgelj unen zov bdag uchur bi demjij yavdag shuu.gevch gantc mod gal boldoggui gantc hun ail boldoggui gedeg shig tanii mergen uhaan UIH -iin shiidver gargah tuvshind hurch chaddaggui ni yutai haramsaltai.Tani shig humuus olonhiin suudald suuh tsag udahgui ireh boltugai

Ganbold

Ажаад хараад байхнээ ядуурал гэдэг юм чинь өвчин юм шиг байна. Эртхэн эмчлэхгүй болж ужиграад бусад эрхтэндээ халдварлаад үхэл буюу мөхөл рүү түлхдэг. Ядуу байх нь мода ч юм шиг. Хэн ч ядуу байхаасаа ичиж сайхан амьдралыг цогцлоохын тулд үхэн хатан зүтгэхээ байсан. Мөнгөгүй, өлсгөлөн байгаад удахаараа сэтгэлгээ нь ядуурна. Монголдоо хайртай миний хувьд хичнээн амьдрал сайхан болно гэж Монголдоо үлдэхийг хүсэвч микронд суугаад, "Миний дэлгүүр"-ээр үйлчлүүлээд, утаа үнэртэн хариад зурагтаа асаагаад мэдээ сонссоны дараа "Еээ green card хожоод тэр хүний эрх чөлөөг дээдэлдэг Америкийг зорих юмсан" гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд харвасан сум шиг л орж ирэх юм. Уг нь Монголыг хөгжүүлэхэд мөнгө дутаагүй шүү дээ. Зөв сэтгэлгээ, зөв бодол, хайр, сэтгэл л дутаж байна.

davaasuren

deFacto нэвтрүүлгийг Өчигдөр үзлээ. та сайхан ярилаа, Та хэлсэн "Бид оюун санааны хоцрогдолд орсон байна" гэж. Ойлгож байна харин таныхаар яаж энэ оюун санааны хоцрогдол буюу оюун санааны хоосролоос гарах вэ ?

me.yahoo.com/a/UUyYg5ob2PZk6HWHSS2i4gXAUrSv

Yunii umnu tand ene blog-g ajilluulj buid talarhal ilerhiil'e.
Uuchlaarai, oroitson baij medeh ch "Turiin mungunii 'bodlogo'"- gesen oguuleld tan' handan asuuh gesen yum. Ta: Undsen huuliin daguu ajillaval asuudlyg shiideh buren bolomjtoi gesen sanaag ugchee. Getel ug Undsen huuliin daguu manai ulsyn turiin erh medliin huwaarilalt n' tegsh bus buyu Zasgiin gazryn gishuunii uurgiig dawhar guitsetgej bui Ih hurlyn gishuudiin zohioson, 'zahialsan', 'batluulsan' durmeer l yawsaar baigaa. Ta yag yug bolomjit zam gej harj bna we? Tunhagiin shinjtei zaaltuud law bish baih. Mun, uuniig uurchlih asuudlyg Undsen huul'd nemelt uurchlult oruulah gej buitai holbootoigoor shiidehed demjleg boloosoi gej Tanaas husch baina. Bayarlalaa, Hundetgew.

hawks

uulaa tahiad l, nuurluu mongon yembuu hayad l baidag shdee, man in yellow -uud
deedes ingej munhruulaad baihaar egel manius ni neeree tahih ni sain baih gej bodoh bailgui dee.

бас тэр эмээ нар палкон дээрээсээ цайны дээж өргөөд доор нь байгаа машиныг будаа болгоо л. Хүнд гай болохгүй байх шиг хүндтэй гавъяа байхгүй гэж байдаг ш дээ. тэгээд өөрийнхөө сайн сайхны төлөө өргөсөн сүүгээрээ өрөөлийн машиныг заваартуулна гэдэг ч сайн юм биш байх даа

Batzorig Begzsuren

Хог хаях бол сэтгэлгээ, соёлын асуудал гэж би хувьдаа боддог. Тэгэхээр хүн ардад хог хаях нь буруу гэдгийг тархи толгойд нь сайн суулгавал хамгийн үр дүнтэй арга гэсэн саналтай байна. Үүнд мэдээллийн технологи ашиглаж болно. Нэг хүний гаргасан санаанаас дурдвал хотод хүн ам их очдог нэг газар дэлгэц байрлуулаад хог хаясан хүний бичлэгийг харуулан нийтэд жигшүүлэх арга байж болох юм.

calvin

ene solongos uls gazar nutag ni manai neg aimgiin hemjeenhiih 50say hun am deer ni nad metiin zuuguul heden say hun amidardag gazar bna.gehdee ene ulsiin hot tohijilt gej uneheer ataarhmaar bnaa. oron suutsnii horoolol bolgon dasgaliin talbai,huuhdiin togloomiin talbai niitiin bie zasah gazar geel.deer ni orshin suugchid ni ed yumandaa ooriinmsog baih yumaa.evdeed tasdaad haychihgui yum.hot dotorhi gol usaa dagaad tsetserleg ,yavgan hunii zam amraltiin talbainuud. manaih shig gazartai ulsad bol bolmoor yum. bid yag yu hiih yostoi ve.ulaanbaatar hotoo yadaj tiimbolgoh yumsandaa. manaid bol neg mod tariad l daraa jil ni alga bolchih yum zulgen deeree gishgeed neg hoshoo barimal goyol chimeglel bairluulbal horoodood tasdaad avaad yavchih yum. yumandaa jaahan ooriimsog baimaar bnaa. solongosuud bol tiim l humuus bna.

Б. Дэмбэрэл

Таньтай санал нэг байна. Үнэхээр л хогоо үлдээгээд, худлаа дүр исгээд явдаг шд. Мөн танай намыг жижигдэнэ гэж бодохгүй байна. Харин санаачлага дутаж байж магадгүй. Уул нь намын нэрийг тань харахаар.

Enkhbat

Манай намд жижигдээд биш харин бид жижигдээд байна даа ... Хурдан өсөх хэрэгтэй болж байна ... :-)

Khosbayar

бүгд л тэгж боддог шүү дээ...

гэхдээ ямар шийдэл байж болох тухай л тань шиг бодож төлөвлөн түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж явдаг бил үү?

уг нь ногоон намд "хувьсгалын тохироо" нь бүрдээд л байгаа шиг харагдах боловч энэ хэрэг танай намд хэтэрхий жижигдэж байгаа бололтой, мэдээ энэ тэрээр хараад байхнаа аргаа барсан уугуул нутгийнхан, цээжээ дэлдсэн хэдэн хүнд гарууд л ямар нэгэн юм хийхийг оролдох юм.

Юутай гашуун, юутай харамсалтай

The comments to this entry are closed.