Усгүй хөгжил ?
Богд хаант төрийн “ногоон бодлого”

Бид япон хүнийг бэлтгэдэг

Хэдэн жилийн өмнө Токио хотын нэгэн бага сургуульд зочлох завшаан надад тохиосон юм. Тэр сургуулийн анги нэг бүр хичээлийн гэх нэг өрөө, тоглоомын гэх бас нэг өрөө бүхий байранд байх юм. Мөн анги бүр ахлах багш, туслах багш гэх хоёр багштай. Хүүхдүүд нэг өрөөндөө хичээлээ хийгээд, дараа нь нөгөө өрөөндөө тоглоод, тэр бүү хэл унтаад, хоолоо идээд, нэг бодлын яг л манай хүүхдийн цэцэрлэгтэй төстэй горимоор бүхэл өдрийг сургууль дээрээ өнгөрүүлдэг гэж байсан. Гэхдээ энэ бол цэцэрлэг биш сургууль гэдэг нь хичээлийн өрөөний ханаар байрлах олон номтой тавиурууд, ханаар нэг өлгөсөн сургалтын үзүүлэн, зураг, схемүүдээс харагдаж байлаа.

Бидэнд хүүхдийн унших ёстой номнуудаа үзүүлэхэд тэдний дунд “Сүхийн цагаан морь’ гэсэн монгол номын япон орчуулга хүртэл байлаа.

Тэнд үзэж харсан бүхэн сайхан зүйлс байж Монголд маань ийм сургуулиуд байвал сайхнаа гэж бид хоорондоо ярилцан явсан боловч жинхэнэ япон бага сургуулийн мөн чанарыг дараа нь санаандгүй нээн ойлгож, бидний өмнө харсан бүхэн бол ёстой л мөнгө нь байвал амархаан хийчих зүйлс  юм байна, харин энэ тогтолцооны нууц нь өөр газарт байдаг юм байна гэдгийг тэнд мэдэрсэн билээ.

Би  нэг багшаас санаандгүйгээр тэдний ажлын цагийн тухай, цалингийн тухай асуусан юм. Тэгэхэд тэр багш “Бид бага ангийн багш учир дунд, ахлах сургуулийн багш нараас илүү өндөр цалинтай байдаг” гэж ярихад надад гайхалтай санагдаж “Яагаад?” гэж лавлан асуусан билээ. Та яагаад миний гайхсаныг гадарлаж байгаа байх. Манай Монголын сургуулиудад байдал яг эсрэгээр, ахлах ангийн багш нар хамгийн өндөр цалинтай, бид ч тийм байх ёстой гэж бодоод хэвшчихсэн байдаг.

Тэгэхэд тэр багш “Бид бол япон хүнийг бэлтгэдэг, харин дунд, ахлах ангийн багш нар бол тэдэнд зөвхөн хичээл заадаг” гэж хариулсан юм.

Бид япон хүнийг бэлтгэдэг … энэ бол тэр бага сургуулийн нийгмийнхээ өмнө хүлээсэн хамгийн гол үүрэг нь байлаа. Тэд япон хүнийг бэлтгэх, тэдэнд шинжлэх ухааныг зааж сургах хоёрын ялгааг маш нарийн гаргаж чухам аль нь хүний амьдрал, улс орны хөгжлийн цаад суурь вэ гэдгийг сайн мэдэж байлаа. 

Тэр багшийн хариулт бидэнд японы боловсролын тогтолцооны суурь бол япон соёлыг тээсэн япон хүнийг хүмүүжүүлж, дэлхийд тэмцэн амьдрах чадвартай япон хүнийг хар багаас нь бэлтгэж эхэлдэг маш нарийн ажиллагаатай бага сургууль, цэцэрлэгүүд юм гэдгийн харуулсан юм.

Түүнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрсөн ч би тэр яриаг мартдаггүй. Тэгээд “Бид Монгол хүнийг бэлтгэдэг” гэж бардам хэлэх сургууль, цэцэрлэг хаана байгаа бол гэж харж явдаг болсон.

Цахилгаан цэнэгийг электрон тээдэг шиг, улс орны хөгжлийн зөвхөн хүн л тээдэг. Өндөр сайхан барилгууд, үйлдвэр, дэд бүтэц, мөнгө хөрөнгө … энэ бүгд бол ердөө л  хүний бүтээл, түүний гараас, оюунаас гарсан бүтээгдэхүүн байдаг.

Иргэн нэг бүр нь хичнээн “цэнэг” агуулж, тээж байна гэдгээр л улс үндэстний хөгжлийн ялгаа тодорхойлогдоно. Улс орны боловсролын тогтолцоо нь иргэн хүн нэг бүрээ “цэнэглэж”, тэдний өөрийгөө тасралтгүй цэнэглэх чадварыг бий болгодог.

Монгол хүүхэд бүр Япон, Хятад, Герман, Орос … хүүхдээс дутахааргүй соёлтой, хүмүүжилтэй, чадварлаг хүн болж чадаж байна уу ? Энэ асуултад та юу гэж хариулна, монголчууд бидний амьдралын түвшин бусдаас тэр хэмжээгээр л ялгаатай байх болно. 

Comments

Мандал

Пүрэвээгийн тависан бичлэгийг үзлээ. Ямар өрөвдмөөр юм бээ? Өрөвдөөд баахан уйллаа. Ийм амьдралтай хүүхдүүд хир олох байгаа бол!!! Энэ төр засаг нээрээ өөдтэй бодлого явуулаад эх орныхоо хөгжлийг өөд нь татах нь яанаа, дан улсаа луйвардах бодлого явуулсаар байтал эх орон чини нүдэн дээр чинь сөнөж, ард түмэн чинь уусаж, мөхөж байна даа. Төр засгийнханд эрх мэдэл, мөнгөнөөс өөр бодох зүйл алга уу?
Нэртэйгээр нь Улсаа Хятадад зар зар, Үндэсний аюулгүй байдал гэж худлаа донгосхоо болимоор юм. Тэртээ тэргүй та нарийн барилгыг барих гээд ирчихсэн 20000 хятад 10000 солонгос эр сүвтэнгүүд аль хэдийнээ наад зах нь 30000 монгол охидуудыг чинь өвөртлөчихсөн байгаа. Энэ охидуудын буруу биш, энэ нийгмийн буруу, ийм бодлого явуулж байгаа төр засгийн буруу. Хөгжлийн гол нь зөв бодлого баймаар юм. Та нарын явуулж байгаа бодлого та нарт л зориулагдсан байдаг байх.

Австралид суралцахад туслана.
www.erdemagency.com.au

Japan

Sain baina uu? Tanii temdegleliig anh udaa unshlaa. Mon Youtube-ees yritslagiig tani uzlee. Mash zov zuiliig bichij, yrisan baina bayarllaa. Bi ooroo Japand PhD surch baina. Minii anzaarsnaar Japanchuud huniig bagaas ni zov humuujiltei, zov bodoltoi, unench, alivaa zuil hiih chadvartai bolgoj humuujuulj, hevshuuldeg ym shig sanagdsan. End humuus baigaa ymaa baga gej gololgui ih hairladag. Manaihan bol alivaa ymiig hairlaj suraagui humuus shig sanagddagiin. Tanii ajild amjilt husie ! Tsaashid bainga zochilj baih bolno.

bigzam.am@gmail.com

ta yostoi goyo helj. bi 20 nastai japand ireed nileen heden jiliin daraa eniig oilgoson. gol ne hunii humuujildee buh yum baidag yum baina gedgiig.

ulemj.com

Одоо манай оронд ямар нэгэн чухал эргэлт л болж байж энэ байдлаасаа ангижирч чадна. Эсвэл энэ чигээрээ дууслаа

Serdaram Damdin

Uuniig l manai bolovsrolyin systemd nevtruuleh heregtei. Gehdee manaid bag bagaar nevterch bainaa. Ta nar 106 surguulid ochood uzeerei. Utaa, ugaar, hir, uns ynertsen ter gazar ene surguuli gereltej baigaa bambar ni bolj sain ajillaj baidag yum baina lee. Japan dund surguulitai ih adilhan, huuhduud ni ch surguulidaa hairtai. Iim surguuliig shine deer ni sain demjij baih heregtei bolov uu? Bidend bas gereltei zuil zondoo baigaa

serdaram

yaag naadahyig chin BOLOVSROLYIN systemd heregjuuleh geed baigaam baigaam daa. Ta nar 106 surguuli deer ochooroi. Tend utaatai, ugaartai, hirtei ch gesen Yapon surgaltyin chanaryig nevtruuleh geed l baina lee, Baharhmaar sanagdsan shuu!

Эрдэнэ

Өглөө гэрээсээ гараад харахад энд тэндээс илжигний чих цухуйгаад байна уу?
Ширэнгийн хуулийг хэн ч өөрчлөөгүй тул бүх хүн, цаашилбал улс орон байгаль, нийгмийн шалгарлаараа шигшигдэх бизээ. Хөндлөнгөөс оролцож, зүй тогтлыг нвднх гнх ямар шаардлага байна.

Mote

Яавал ийм болох вэ?

. . . . . .

шарнууд

Харь оронд 20 жил гаруй тасралтүй амьдарч байна. Энэ ялдамд нутагт нэгт монгол нөхдөө хэрхэн амьдарч хэрхэн бие авч авааг анхааралтай харж байна. Үнэнийг хэлэхэд монгол бүсгүйчүүд дэндүү энгэр султай харагдаж байна. Энэ бол тэдний шууд буруу биш, эцэг эхээс нь багш сурган хүмүүжүүлэгчдээс шууд хамааралтай, тэдний өсөн төлөвшиx нaсанд нь ой тойнд нь ортол улс үндэстэн язгуур угсаа гэж юу байдаг, ямар чухал болохыг огт зааж өгөөгүй, сургаагүйд гол учир нь байна. Манайх шиг жижиг улс орон бүсгүй хүнээ тодорхой бодлогоор хамгаалж явахгүй бол монгол маань 1-2 жарны хооронд хайлаад алга болох аюулын босгон дээр байна. Энхбат гишүүний хэлдгээр хүүxдийг өсөх балчир насанд нь сайн анхаарч хүмүүжүүлэх чухал юм даа.

Говийн бүсгүй

Өнөө үед манай оронд тулгамдаж буй чухал асуудлыг хөндсөн танд баярлалаа.
Миний хувьд Сайн иргэн - Хөгжлийн тулгуур гэсэн зүйрлэлийг өнөөдрийн манай оронд маш оновчтой зүйл болов уу гэж боддог.
Сайн иргэн гэдэг маань 1. Үндсэрхэг үзэлтэй буюу "Миний эх орон бол Монгол" гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон байх, 2. Гэрийн боловсролтой буюу эцэг эх нь амьдралыг үзэх үзлийг зөв төлөвшүүлсэн байх, 3. Чадамжтай байх.
Ер нь үндсэрхэг үзлийг сургуулийн өмнөх болон бага боловсролыг олгож буй багш, сурган хүмүүжүүлэгч нар бий болгож өгдөг бөгөөд манай улс багш, сурган хүмүүжүүлэгчдийг маш өндөр түвшинд бэлтгэх, мөн ажлын байранд орохыг хүсэгчдийг нарийн шалгуураар сонгон шалгаруулдаг байх шаардлагатай байна...

hen

Tanid udriin mend.
Niigem dehi bayan yaduugiin yalgaa her ih baina ter hemjeegeeree huuhduudiin niigmee harj medreh yalgaa tudii chinee ih baina shuu dee. Bolovsroliin standartaa ergen harj dahin bolovsruulah ni zuitei gej uzdeg sh dee. Ali ch ulsad ochson uuriin gesen standarttai baidag. Harin manaih yu yuguil huulaad holiod baih yum. Yagaad Mongol standart gej baij bolohgui gej?

Энхбат.оюутан

идэрзаяагийн сэтгэгдэл таалагдаж байна. яг өнөөдөрийн ахмад үеийн багш нар бол ардчилсан нийгэмд шилжихэд мэргэжилдээ үнэнч үлдсэн, жинхэнэ багш нар гэж би боддог. удахгүй энэ асуудал маш хүнд болох нь. яг ардчилалын толгой эргэм үед ямар ч үнэт зүйл, итгэл үнэмшил төлөвшөөгүй хүмүүс бол одоогийн залуу багш нар. аан одоо багшаар сурч байгаа хүмүүстэй ярих ч хэрэггүй. жишээ нь манай аймагт бага ангийн багшийн хуваарь авах олдохгүй шуудхан хэлэхэд нэг муу сурлагатан авч байсан. би хүн муулах гээгүй шүү. бас л бусдын адил энэ асуудалд санаа зовж явдаг болохоороо л тэр. энэ удаадаа нөхцөл байдал яриад дуусгая даа.

arjuna

Үүнтэй холбоотой байж ч болох үзэл бодлоо блогтоо бичлээ http://selfexistingbeing.blogspot.com/2010/11/blog-post.html таны review

Т.Наран

Манай төр засгийн орой дээр залрагсад үүнийг мэддэг болов уу? Мэдсэн ч ойлгодог болов уу? Ойлгосон ч юм боддог болов уу? Юм бодсон ч юм хийхийг хүсдэг болов уу? Хүссэн ч хийж чаддаг болов уу?

Purevee

Sain bna uu Ta, zav gargad doorh link uzerei, buh series g 75+2 nohdod uzulbel sainsan.

Asuult bna...

Iim amidralt olon olon huhed, ger buluud humus Torin bolgin zolios uu? Torin bodlogot zolios bh yost yu?

http://www.youtube.com/watch?v=FzwJA85h7OE&feature=player_embedded

Hundetgesen:

www.facebook.com/profile.php?id=100001775105004

Мэдээж монгол хүүхдүүд эцэг эх эмээ өвөө нартайгаа ойрхон буюу цугтаа хүмүүждэг болохоор монгол хүүхдийн оюун ярих бодох сэтгэх үйлдэл нь япон хүүхдээс илүү байдаг гэдэг. Учир нь япон хүүхдүүд ихэнхдээ эцэг эх эмээ өвөө нараасаа хөндийдүү тусдаа өрөөнд хүмүүждэг гэдэг. Харин 16аас дээш насны япон хүүхэд залуучуудын ухаан монгол хүүхэд залуучуудынхаас хол илүү байдаг гэдэг учир нь монголчуудын бүтээлч чанар нь байдаггүй дуурайх чанар илүү хөгжиж байдаг. Яагаад гэхлээр монголд буй шинжлэх ухаан ном техник лабортор нь бүгд гадных бөгөөд бэлэн байж байдаг эсвэл байдаггүй. Надад нэг дархан хүн монголын алт мөнгөний дархчуул бол дархан хүн биш, би ч гэсэн дархан хүн биш дуурайгч, эрт цагт дархан хүн гэж багажаа өөрөө хийсэн хүнийг дархан хүн гэж хэлдэг гэсэн. Бидний монгол зон, тэр харь оронд тэгдэг гэнэ, энэ гадаад оронд тэгдэг гэнэ гэдэг яриа нь хэдэн зуун жил үргэлжлээд сүүлдээ дадал зуршил заншил болсон шинжтэй харагддаг. Айлаас эрэхээр Авдараа уудал гэдэг монгол үг байдаг даа.

sony

evreichuud huuhdiig burhnii beleg hemeen huleen avdag. deerees ni huuhduuddee ta nar bol burhnii buyu ertontciin ezenii huuhduud hemeen itguulen unemshuulj osgodog. busad uls undestnuud bol hezee ch evreichuudtei baritcaj bolohgui, ugaasaa dood zayatai meteer alsuuraa tulgasan sanaag hun torolhtond tulgan huleelgehiig orollddog. ene uzlee huuhduuddee buur bagaas ni itguulen unemshuulj ta nar burhnii huuhduud uchraas buh talaaraa ene delhiin hamgiin uhaantai, chadaltai humuus shuu hemeen itguulen unemshuulj, ireeduin evrei huniig beltgedeg. uunii tuld buhel buten uls undestneesee davj garsan delhiin hemjeenii bodlogo yvuuldag. medeej manaihnii huvid odoohondoo iim hemjeend hurch chadah bolomj baihgui ch gesen uls undestniihee hemjeend buren heregjij boloh tcogtc bodlogo bolovsruulj, huuhed bur uls orniihoo bolood ooriinhoo ireeduid togs itgeltei, mongol undesten bol busad ali ch undestenguudtei haritcuulshgui oyun uhaanii chadamjtai getegt buren togs itgedeg, mongol hun bolj torsnooroo bardam baharhdag tiim ireedui osch boijih nohtcol bololtcoog burduuleh heregtei ym. uunii tuld medeej shariin shashnii bolood boo morgoliin muhar susgees uls undestneeree tatgalzaj, burhnii surgaaliin soyn gegeeruuleh unen mon chanariig erhemlen deedleh uzliig delgeruulen, baigal delhiiteigee bolon hun hoorondoo zov zohitcon amidrah,shinjleh uhaanch itgel unemshliig bii bolgoh zailshgui shaardlagatai gej bodoj baina. itgel unemshil gesnees yg odoo manai mongol ulsad, mongol hund ene geed bariad avchih, itgel unemshlee bolgood dagaad yvah ymar ym baina aa. neree solison mah nam, busdad taviad tuuchihsan ashigt maltmal, avilgald idegdsen tor, humuusiin zovlon nudend ni mongo bolj haragddag lam nar................??????? tegehdee ymar ard tumen baina, tiim zasag baidag. bidend ene buhniig zasah bolomj bii.

horloo

Маш их баярлалаа. Миний хувьд бусадтай адил мундаг мэргэжил эзэмших гэж Бизнесийн удирдлагаар бакалаврын боловсрол эзэмшиж байлаа. Гэвч хүний хөгжлийн чиглэлээр судалж, ажилласан таван жил маань намайг багш болохыг тэр тусмаа хүний төлөвшлийн 90% нь бүрэлддэг сургуулийн өмнөх насны хүүхэдтэй ажилладаг сурган хүмүүжүүлэгч болох ёстойг мэдрүүлсэн юм. Одоо би сургуулийн өмнөх боловсролын магистрант бөгөөд энэ намар "ИНДИГО" хүүхдийн хөгжлийн төвөө байгуулсан. Манай төвөөр айлчилбал бид таны хүсэл мөрөөдлийг хэрхэн бодит болгосныг харж болно гэж итгэл дүүрэн хэлэх байна. Бид "ӨВ ТЭГШ ТӨЛӨВШСӨН, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, АМЬДРАЛЫН ЗОРИЛГОТОЙ, ҮНЭТ ЗҮЙЛЭЭРЭЭ НЭГДСЭН ХҮЧИРХЭГ ҮЕИЙГ ТӨРҮҮЛНЭ" гэсэн эрхэм зорилго тавин хичээнгүйлэн ажиллаж байгаа. Таныг манай төвөөр айлчлахыг уръж байна. http://indigohuuhed.blogspot.com/

POELS

10-n jilin bagsh naraa sain beltgex xeregtei bx. Yaj ve gewel ediin zasgiin xushvvregeer shvvdee.

Zuv

Zuv asuudal hundsun bna

POELS

Bi uuruu bagsh xvn l dee. Ene talaar unshaad uuriinxuu bodliig bichixeer shiidlee. Er ni ixenx xugjiltei orond baga angiin nar mash undur tsalintai bdag. Yagaad gewel suuri bolowsrol gedeg bol xamgiin chuxal uchiraas l ter yum. Bi uuruu ix surguuliin bagsh 1-r kursiin oyutand yum zaalaa ixenx ni oilgoxgvi. Yagaad gewel tednii suuri muu uchir. Ter xeddee barag l 10-n jiliin xicheeliig zaaj ugnu. Bas neg baga angiin bagshtai yarij bsan chini bid nar ugsun tsalind ni taaruulj zaadag gej nadad xelj bid 2 barag xereldex yum bolson. Bas Bagshiin ix surguuliin oyutantai yariad tanaid sain tolgoitoi oyutan bn uu gej asuuxad iim oyutan bxgvi gesen. Tegeed l odoo bidnii ireedui bolson xvvxdvvd maani sain bagshgvi l yawj bna.Tugssun xvvxdvvdiin ixenx ni tolgoi ni ajillax bish nvd chix 2-ni l ajillaj bna. Xen xeleed ugchix bol geed chix ni, xen bodson bol geed nvd ni ajillaj bna. Tolgoi ni ajillaxgvi bn shvvdee.Bi solongos-d yaj enexvv asuudlaa shiidsenii unshij bsan bas sonsoj bsan yum bn. Turiin bodlogoor baga angiin bagsh nariin tsaling mash nemeed ugsun chini togloitoi sain xvmvvs ni bagsh bolood tegeed sologosnii xugjil exelsen gej sonsson yum bna.

togy

Монголчууд 200 гаруй жил харь гүрний дарлалд байхдаа устаагүйг бодохоор монголчуудын гэрийн хүмүүжил нь их өндөр түвшинд байсан юм шиг санагддагийн. Өнөөдрийг хүртэл энэ их баялагтай, ан амьтан, ховор ургамлаар дүүрэн өргөн уудам нутгийг хойч үедээ тэр чигээр нь хүлээлгэн өгсөн нь өвөг дээдэс минь боловсролгүй тэнэг байгаагүй нь лавтай. Харин миний эцэг эхийн үеийхэн (одоогийн 40-60 настангууд)нэг сонин эрлийз хурлийз хүмүүс. Айлын тэнэг ганц хүү шиг бодлогогүй ч юм шиг, хүмүүжилтэй, боловсролтой гэхэд арай биш, хоосон уриа лоозон мандуулахдаа харин их чадварлаг... тэднээс гарсан бүтээгдэхүүн нь миний үеийнхэн (30-с доош насныхан). Бидний хүмүүжлийг харахаар монгол орон устах уу л гэж асуумаар тээр доор шороотой бужигнаад л... ард түмэн дорой учраас төр нь бодлогогүй яг архичин хүн шиг, архичны гэр өөдөлдөггүйтэй адил... одооноос л бид бяцхан иргэдээ зөв хүмүүжүүлэхгүй бол монгол орны ирээдүй ч бүрхэг байна даа. Тэр улс орноо хөгжүүлэх гээд улайраад байгаа тэр хэт их идэвхийлэгчдээс үр дүнтэй юм гарахаас илүү хоосон чалчаа үгс л гарах юм дөө. Өнөөдрийн монгол орны энэ байдал юу ч сэтгэдэггүй, юу боддоггүй бодлогогүй миний ээж аавийн үеийнхний нөр их хөдөлмөрийн үр дүн шүү дээ...

TOGY

өнөөдрийн бидний энэ хүмүүжил ээж ааваасаа авсан хүмүүжил, ээж аавын маань хүмүүжил эмээ өвөөгийн хүмүүжил гэж боддог, гэхдээ эмээ өвөө маань ээж, аавыг бодвол арай илүү хүмүүжилтэй хүмүүс байсан юм шиг санагдаад байгаан. Тэдэнд сурч гэгээрсэн юм нэг их байхгүй мөртлөө өчнөөн дээд сургууль төгсөөд байгаа ээж ааваас минь илүү ухаантай. Урьдын цагт монголчуудын гэр бүлийн хүмүүжил их өндөр төвшинд байсан юм шиг байгаан, тиймдээ ч харин гүрний дарлалд урт удаан хугацаагаар дарлагдсан ч монгол үндсээ аваад гараад ирсэн, харин одоогийн дөч, тавин настангуудыг ёстой ойлгодоггүй юм, ямар ч хүмүүжилтэй боловсролтой хүмүүс юм, монгол гэхэд монгол ч биш, боловсролтой гэхэд боловсролтой ч биш. Миний үеийнхэн (30-с доош наснийхан) бол тэдний үр хөврөл нь... үнэндээ бид жинхэнэ түүхээ мэдэхгүй, буруу зөвийг ялгах ёс суртахуунаар тааруухан улс. Ийм сонгогчтой ард түмэнд ийм луйварчин төртэй байхаас өөр аргагүй мэт. Ямар ард түмэн байна яг тийм төр байдаг нь үнэн байх аа. Үнэн зөвийн төлөө үхэх байсан ч босоод тэмцэх аавын хүү алга болж дээ.
Таны бичлэгүүд их таалагддаг шүү...

Хүлцэл өчье.

Жаахан хүүхэдтэй харьцана гэдэг маш хэцүү, тэд юмыг ямарч өнцгөөс нь харж чаддаг. Яагаад гэвэл тэдэнд тэр энэ гэсэн өөрсдийн үзэл бодол байхгүй. Юмыг нээрээ тийм байна шдээ гэж ойлгуулахаар хүртэл юмыг сэтгэдэг. Үнэн хөөрхөн. Тэд юмыг хүлээж авахдаа ямар ч хаалтгүйгээр шууд хүлээж авдаг. Тийм дээ ч бага насандаа их юм сурч авдаг юм шиг санагддаг. Бид одоо юм сурах гэж бөөн хаалт тавьдаг. Багш тэгдэг гэж хэлэхэд тийм юм байхгүй, үгүй шдээ, тийм юм баймааргүй өмнө тэгж байсан даа гэж зөрдөг. Тэхээр Бид Монгол хүнийг хар багаас нь бэлтгэж түүнд их мөнгө зарцуулах нь чухал. Тэгэхээр мэдээж энэ Япон хүүхэд яаж бэлтгэж байгаа сургалтын систем түүнийг Монголын хөрсөн дээр яаж буулгах вэ гэдгийг нарийн судалж оруулж ирвэл их үр дүнтэй байхаа. Уул нь сайн ухвал Монголд ч сургах сургалтын бааз, сургалтын хүмүүс байгаа даа. Өвөг дээдсийн минь үлдээсэн соёлын эх өвд жинхэнэ Монгол ухаан шингээстэй л байгаа даа.

Ц.Батхишиг

Одоохондоо сүүл барьж байгаа ч тун удахгүй цэнэг зөөгчид болноо.

Ganaa

Enkhbat gishyyn tanii blogtoo tavij baigaa niitlelyydiig bi bainga unshdag. Xarin bainga unshdag xyn xed baigaa bol, toog ni gargaj tsaashid ch xyanaj baimaar. Uchir ni yr ogoojtei gex medeellyyd masst ochij chadaxgyi baina. Taraax arga zam ni busad xevlel medeelliin xeregsel. Tedniig ashiglamaar bn. Xaltuur xiij yavaa taxist, languun deer suuj baigaa xudaldagch, object saxij baigaa xamgaalagch nar xaanaas xezee olj unshix yum bol?!

guranz

Монголд байгаа хамгийн том асуудал нь хүмүүсийн юманд хандаж байгаа хандлага, сэтгэлгээндээ л байх шиг байна гэж бодоод байгаан. Бид олон зүйлийг судалж мэдээд харьцуулаад явбал нь залуучуудын сэтгэлгээ ондоо түвшинд очиж ирээдүйд бидний амьдрал Япон байг гэхэд дажгүй түвшинд хүрэх болов уу.

nmnrdn

Манайхан хэдэн багш нараа мөнгө хураалаа гэж ад үзээд. Одоо авч байгаа арга хэмжээ нь мөнгө хураасан багш нарыг торгодог. Тэгтэл юу болж байна гэхээр эцэг эх нараас хэн нэг нь мөнгө хурааж хэрэгтэй зүйлийг нь худалдаж авч байгаа нь бүүр долоон дор. Зүгээр багш нарын цалинг нь нэмчихэд жижиг сажиг зүйлсээ багш нар нь өөрсдөө авчихдаг шүү дээ. Солонгост багш нар нь оюутнуудаа төгсгөөд бүгдийг нь хоолонд даадагийг би мэдэх юм байна.

Purevee

Таньтай энэ тал дээр нэг бодолтой явдгын байна. Би гадны сургуулийн туршлагыг үзээгүй ч, Логикоор нь бодож үзвэл яагаад ч цалин багатай багшийн ажлыг өндөр хувийн болоод академик боловсролтой хүн гэр бүл, ирээдүйгээ бодоод сонгохгүйн ойлгомжтой мэт. Их сургуульд байхад хичээлээ хийдэггүй, босоод явахдаа ч суусан сандлаа засчдаггүй, үг хэлээ билүүдсэн, нэг үгээр хүн болж амжаагүй, үлгэн салган явж байсан нөхдүүд багш, дарга болсон байхыг үзээд өөрийн эрхгүй сайн үр дүн, өөрчлөлт хурдан ирэхгүй юм байна гэсэн бодол тээж явдгын. Тиймээс бид хүүхдүүдээ хүн болгохын тулд эцэг эх нь зөв бодож сэтгэдэг хийгээд суурь боловсрол, цэцэрлэг, дунд сургуулын багш нарын цалинг мэлээн өндрөөр тогтоож өгөхгүй бол бид эх орноо хайрлах, ирээдүйн Монгол улсыг авч явах хүн бэлдэнэ гэж найдаж сууж болохгүй юм. ..., энэ асуудлыг түр орхиод, асуух зүйл байна.

Хууль өргөн барих эрх та бүхэнд байдаг, яагаад Монгол улсын ирээдүйтэй холбоотой олон олон хуулийг бүтэц, суурийнх нь хувьд өөрчлөх, засаж залруулах ажлыг хийж болохгүй байна?

Таны блогыг уншдаг олон хүн байдаг байх, тэд яагаад нэгдэж, салбараар нь, улс орны ирээдүйн 10 зуунаар хэмжигдэх эрх ашгийг хангасан бодлгын асуудлыг дэвшүүлж, их хуралд суух таниар, таны нөхдөөр ажил хэрэг болж болохгүй байгаан бол?

Сүүлийн үеэд таныг багаа бүрдүүлэн, хамтдаа алхаж байна гэж хардаг, гэхдээ та бүхэнд бас цасан буулгасан, зүйл хэрэгтэй байх тийм үү. Үүнийг хийж байгаа ч гэж бодож байна. Гол нь хүлээлт хэрэггүй ... бид хийхгүй бол өөр хэн хийх билээ.

... ... ...

Улс эх орны бодлогыг гаргаж, залж явах хүмүүс 76 Та бүхэн атлаа дөнгөж сургуульд орсон хүүхдүүд мэт юу хийх ёстойгоо ухамсарлаж амжаагүй хүүхдүүд шиг өнөө маргаашийн асуудлыг хэлэлцэх биш уймаралдан суухыг үзээд, дотор маань өндөлзөх юм.

Хүндэтгэсэн:

Идэрзаяа

Тиймээ хүн болох багаасаа хүлэг болох унагнааса гэж. Гараа сайн бол бариа сайн. Хэдий манайд дээрхтэй адил Орчин, нөхцөл бололцоо байхгүй ч Ардын багш нар минь биднийг чадах ядахаараа л хүмүүжүүлцгээсэн. Миний эх ч мөн адил тэдний л нэгэн адил Бага ангийн багш нэгэн. Тиймдээ ч би Багш гэдэг хүнийг илүүтэй мэдэрч зовлонгий нь бага ч болов мэдэрдэг. Тэд бүхнээ л Хүний хүүхдийн төлөө зориулдаг. Хүүхэд гэдэг бол Цав цагаан цаас тэрэн дээр Багш л анхлан гар хүрдэг. Тэр утгаара багш гэдэг хүн Шавь нарыхаа ирээдүйтэй шууд холбоотой улс. Тэд ч үүнийгээ Ухамсарладаг. Гэхдээ зарим нэг нь бол үгүй. Яагаад гэвэл Тэд асар бага цалинтай(Төр төдийлөн авч хэлэцдэггүй). Авдаг цалин нь хаанаа ч хүрдэггүй. Багш нар бол сэхээтэн хүмүүс. Тэд өнөөдөр маш ядуу амидарцгааж байна. Зарим нэг нь Дудаас арай жаахан дээгүүр амидарч байна. Багш, Эмч нар бол хар ухаанаар бодоход Их хурлын гишүүдээс ч өндөр цалинтай байх ёстой. Хэрэв энэ мэтчилэн асуудлыг нь шиидээд өгчихвөл Тэд өөрсдөө эргээд зөв зүйтэй Орчингоо бүрдүүлэх болно.

SRL

Ирээдүйн монгол хүн Эрээний бага сургуульд төлөвших хандлага нэмэгдэж байгаад харамсаж байна.

SRL

Сүүлийн жилүүдэд монголчууд хүүхэд багачуудаа Эрээн, Хөх хот гээд хятадын бусад хотуудад явуулж сургах нь элбэг боллоо. Мэдээж хэрэг ардчиллын тулгуур зарчмууд холбоод яривал энэ төдийлэн гаж буруу зүйл биш мэт. Гэвч ертөнцийг үзэх үзэл нь төлөвшөөгүй бяцхан үрсээ харь нутгийн соёл, сэтгэхүйд энэгшүүлэн дасгахын учир юунд байна вэ. Энэ асуудалд Монголын төр засгаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж арга хэмжээ байна уу....Таны байр суурь

gobi

Хүүхдийг Япон хүн болгон хүмүүжүүлэх, мөн сууж хийж сурч сургах (Японоор 躾ーしつけーшицүкэ) гээч зүйлсийг 3-р ангиас нь хэтрүүлэлгүй сургахгүй бол дараа нь сурдаггүй гэж үздэг бөгөөд үүнийг зөвхөн бага сургууль гэлтгүй гэр орон нийгмээрээ үүнд анхаарч хүүхэддээ цаг гаргаж ажилладаг шүү ер нь. Япон бага сургуульд хүүхдээ сургаж байсных үнэхээр сайн тал зүйлс их шүү.

The comments to this entry are closed.