Хүүхдийн чинь эцэг нь Засаг шүү
Би баян хүн мөн үү ?

Бурхныг өмчил ... Мэдлэгийг хаа !

МЭ 476 онд Ромын Их Эзэнт гүрэн задран унаснаар Баруун Европд мянган жил үргэлжилсэн Харанхуй гэгдэх Дундад зууны үе эхэлсэн гэдэг. Их гүрэн унаснаар асар өргөн уудам нутагт олон зууны туршид тогтож ирсэн  хууль ёс, дэг журам алдагдаж, харилцаа холбоо тасарч, худалдаа наймаа эрс багасч, соёлын хөгжил уналтад орон, олон арван жижиг хаад ноёдын, зуун зууныг дамжсан мөнхийн дайн самууны үе эхэлсэн гэж түүх өгүүлдэг.

Дундад зууны тэр харанхуй он жилүүдэд Европын соёл иргэншлийг хадгалж, нэгтгэж байсан хамгийн сүүлчийн, гэхдээ хамгийн хүчирхэг болон тодорч гарч ирсэн хүч бол Ромын Католик сүм хийд байлаа. Үнэн хэрэгтээ, Ромын Пап нь олон арван вант улсуудыг үзэл бодол, үйл хөдлөлийнх нь хувьд нэгтгэн залж байсан агуу хүчтэн байсан юм. Европчууд ч түүний энэ гавьяаг нь үнэлэн биширч, нэр төр, хүч нөлөөг нь мянганы турш шүтэн дээдэлж ирсэн билээ.

Гэхдээ Ромын Католик сүм хийд Европын түүхийг зөвхөн гавьяа, ялалтаараа бүтээгээгүй юм. Католик сүм хийд маш том нүгэл хурааж, түүхэнд өөрийн хар мөрөө үлдээн, үнэн чанартаа Европын хоцрогдлын гол шалтгаан нь өөрөө болж хувирсан байна. Бид түүхээс Дундад зууны Хятад, Энэтхэг орон цэцэглэн хөгжиж, хүн төрөлхтний соёл иргэншлийн төв болж байсныг, Европт Католик сүм хийд шинэ сэтгэлгээ, шинжлэх ухааны үр хөврөлийг маш хэрцгийгээр нухчин дарж, олон арван нэрт эрдэмтэн, сэтгэгчид, олон мянган жирийн хүмүүсийг залхаан цээрлүүлж, галд өргөн шатааж, шинэ бүхнийг хорьж байсныг мэднэ. 

Намайг яагаад гэнэт түүх өгүүлээд эхлэв гэж та гайхаж байж магадгүй. Тэгвэл одоо хэлэх гэсэн гол зүйлдээ оръё.

Ромын Католик сүм хийдийн албан ёсны хэл, бичиг бол латин хэл байсан. Христийн сургааль, шашины бусад бүх бүтээл зөвхөн латин хэл дээр бичигддэг байсан бөгөөд дээд язгууртан, эсвэл сүмийн хувраг л биш бол ямар ч хүний хувьд латин хэлийг сурах, эзэмших нь хориотой зүйл байжээ. Тариачид, худалдаачид, жирийн иргэд бүгдээрээ л зөвхөн сүм хийд, хуврагаар дамжуулан Есүс бурхнаа шүтдэг, бурхандаа ханддаг хатуу хууль үйлчилдэг байлаа. Библийн сургаалийг зөвхөн латин хэл дээр бичиж, зөвхөн латин хэл дээр уншихыг зөвшөөрдөг байжээ. Библиотека (номын сан) гэдэг үгийн латин язгуур ч библийн судрыг хадгалж уншдаг өрөөг л анх тэгэж нэрлэдэг байсныг өгүүлнэ.

Дундад зууны тэр үед Европт ном хэвлэдэггүй, латин хэл дээр бичигдсэн Библийн судрыг гар аргаар хуулан түгээхээс өөр ямар ч боломж байсангүй.

Европ бол бичиг үсэггүй, бурхны номоо уншиж, бурхандаа дотоод сэтгэлээсээ шууд хандах эрхгүй сая сая хүний нутаг байлаа. Ромын Католик сүм хийд зөвхөн Бурхныг өмчилж байсан төдийгүй, мэдлэгийг хааж байсан юм. Энэ цаг үе бол оюун ухаан, сэтгэлгээний боолчлол, дарангуйллын жинхэнэ харанхуй мянган байсан билээ.

Харин өнөөгийн Европ ямар хөгжилд хүрснийг бид бүгд сайн мэднэ. Өнөөдрийн Европ бол хүн төрөлхтний сүүлийн 500 жилийн соёл иргэншлийн өлгий болсон нутаг болжээ. Харин энэ их түүхийн эхэнд хоёр агуу хүн байж, хоёр том үйл явдал болсон юм.   

1449 онд Германы уран дархан Йоханес Гутенберг  хэвлэх суурь машиныг бүтээж, ном судрыг 400 дахин хурднаар хэвлэх технологийн их хувьсгалыг хийлээ. Мэдлэг хүн бүрт хүрэх боломжтой боллоо.

1517 онд Европын Их шинэчлэлийн эцэг Мартин Лютер Библийн судрыг латин хэлнээс орчуулж сая сая хүний хүртээл болголоо. Бурханыг өмчлөх боломжгүй боллоо.     

Тэд бурхныг чөлөөлж, мэдлэгийг хүн бүрт хүрэх боломжтой болгосон нь Европын Сэргэн мандлын их давалгааг өрнүүлсэн юм. Протестант шашин түгэн тархав.

ТIME сэтгүүлийн Мянганы суут хүнээр Эзэн Чингэс хааныг нэрлэсэн санал хураалтын төгсгөлд түүнд ганцхан өрсөлдөгч үлдсэн байсан нь Йоханес Гутенберг байлаа. Тэр бол   шинжлэх ухаан, мэдлэгийн их давалгаа хүн төрөлхтөнийг нөмрөн түгэх манай шинэ эринийг эхлүүлэгч байсан юм. 

. . .

Зарим агуу эрдэмтэн “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи” (K.Маркс) гэдэг ч олонх хүмүүс Бурханд итгэх итгэл бол Хүнийг амьтнаас ялгаатай болгогч гол хүч гэдэгт итгэдэг. Би бол хоёулаа л үнэн юм байна даа гэж боддог. Яагаад гэвэл бидний ихэнх маань Бурхан багшийн сургаалыг уншиж итгэл үнэмшилээ олох уу, эсвэл лам багш, мэргэч төлөгч, бөө нартаа бүхнээ даатгаад, өөрийн сонголтоо өрөөлөөс хааяа нэг асуучихаад л нойрсож байх уу гэдгээ шийдэж чадахгүй амьдарч явдагаас л дээрх ялгаа гараад байдаг юм болов уу гэж хардаг юм.

Төгсгөлд нь хэлэхэд, зарим нэг асуулт хааяа толгойд эргэлдээд байдгийг нуух юун -

  • Латин хэл – Төвд хэл …
  • Библээ мэдэхгүй Европ тариачин -  Бурхны номоо мэдэхгүй Монгол хүн …
  • Танихгүй хэлээр ярьсан хувраг – Мэдэхгүй мэгзэм уншсан лам …
  • Цаг үеээсээ хоцорсон сүм хийдүүд ...

Нэг л танил зураг шиг … Харин хаана ... хэзээ ... үзлээ дээ ?

Comments

Batbold

REPLY ogch baigaa n ih taatai sanagdlaa.

Enkhbat

Би нэг их тусгайлан уншаад байдаггүй ээ. Философийн, сэтгэлгээний ном уншиж байх үед Будда багшийн сургаал байнга тааралддаг юм. Яг гардаж 2-3 ном уншсан. Дандаа л Будда багшийн сургаалийн тайлбар бичгүүд. Англи хэл дээр.

654897

suuliin ued barag ail bolgon neg bootei bolj baih shig bna. boo boloh gej barag 2 say togrog toldog gesen. ene talaarh tanii bodol

Үлэмж

Би одоо 21 настай ч гэсэн би К.Марксын ном зохиолыг үнэхээр үнэлдэг "шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн" гэж дүгнэсэн нь хүн төрөлөхтөний өмнөх үеийн түүхийг эргэн хархад нотлогддог гэж би үздэг. Тиймдээ ч би ямар нэгэн шашныг үндсэн хуулиар төрийн шашин болгон тунхагласаныг эсэргүүцдэг. Зүгээр л шашин шүтэх эрх эрх чөлөөг нь нээлттэй орхиод л ямар шашин шүтэх эсхийг тэр эрхэд нь хамруулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Магадгүй улсын удирдахын тулд тодорхой хэмжээний шашны тархи угаалт хэрэгтэй л байх л даа гэхдээ илүү цэвэр нийгмийг бүрдүүлэхэд шашин илүүц болов уу гэж бодож байна.

Tsooomo

Мэдлэг одоо нээлттэй байгаад баярлаж байна

Khaliun Minjbadam

Unen heregtei Pope (pap lam) maani Europe-iin negdeliig hadgalj baisnig uguisgej chadahguine. "Ariun zagalmaitni ayan dain" geh met olon tanil jisheenuudiig durdah ch hereggui biz. Harin Europe-iin tsetseglelt hogjiliin tulguur ni ted Amerik-iig neesen yavdald l baigaa bish uu?! Asar ih bayalag, tuuniig dagaad salbar burt shine huvisgal. Negen tsagt Arab-chuudiin terguulj baisan shinjleh uhaani salbart Europe-chuud terguuleh bolson. Tsag ongoroh bur Arab ulam l hotsgordoj, harin Europe holdsoor. Arab-chuudtai ijil emgenelt baidald orson negen bol yah argagui Pope. Ooriin tsagtaa suutan baisan Napoleon Bonaparte Pope-iin garaas titmiig avch ooriin tolgoi deeree zalj baisan.
Bi yug helehiig husch baina ve gevel Bogd haan bidgiin Manj-aas tusgaar togtnoloo olohod tuslasan yag l Romin daraah Pope Europe-iig avrasan shig. Europe Amerik-iig olsonihoo daraa hogjliinhoo toloo Pope-iin huchiig sulruulsan. Bid Oros-iin tuslamjtaigaar ijil zuiliig hiisen gehdee bidend altni olgii Amerik, Eldorado baigaagui. Harin odoo bol gazar door maani Eldorado baina shuu dee. Ene ter shashin shutleg gej uharch gishgehiin orond gazar doorh Eldorado-oo ashiglaya. Europe-chuud Amerik-iig Arab-chuudad, Manj-d aldaagui, tegvel bid Eldorado-oo hil zalgaa bas zalgaa bish horshuuddee zalgiulchihalgui ashiglaya l daa?!

Saikhanbayar

Би бодохдоо шашин бол хүмүүний амьдралын урт удаан хугацааны туршид бий болсон сэтгэлгээний харилцааны бүтээл гэж үздэг. Шашинг тэр энэ гэж ялгаварлах нь буруу. Гагцхүү цаад мөн чанарыг нь ойлгох хэрэгтэй. Миний хувьд Буддын гүн ухаан, Буддын философийг сонирхож судалдаг. Бид ном уншуулахаар бичүүлээд маргааш нь мартах, хурдхан шиг хүрд эргүүлээд гарах гэх мэтийн ялаа мэт ухамсаргүй үйлдлүүдийг хийдэг. Ялааг цохиураар алах гээд алдаж цохиход үргэж нисчихээд буцаад суусан газраа суугаад алуулдаг. Хүний ялаа шавьж,амьтнаас ялгарах гол шинж нь ухамсар буюу тархины боловсруулалт. Шашин бол энэхүү тархины боловсруулалтын тодорхой хэсэгт нөлөөлж чаддаг сэтгэлгээний харилцааны бүтээл. Харин сүм хийд бол энэ бүтээлийг олон нийтэд хүргэдэг төвлөрлийн цэг нь. Манай одоогийн нөхцөл байдлаар энд төвөөс татах хүч үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, ухамсаргүйгээр очих л ёстой, ном уншуулах л ёстой гэсэн татах хүч үйлчилсээр байдаг. Энд бид сүм хийд, лам нарыг буруутгах аргагүй. Бидний эцэг эх, өвөө эмээ нар шашин шүтэх эрхээ хязгаарлуулсаар 1990 оноос хойш гэнэт шүтэх эрх нь нээлттэй болсноор үерийн усыг хааж байгаад тавьсантай адил хүчтэй нөлөөлж, энэхүү нөлөөлөл нь одоо болтол төвөөс татах хүчний нөлөө болон нийт олонлогийн сэтгэхүйгээр үргэлжилсээр байна. Миний бодлоор төв рүү тэмүүлэх хүч нь илүүтэй байвал шашны нийгэмд үзүүлэх үүрэг хүчтэй, үр дүнтэй байх болов уу гэж боддог. Ашигтай бизнесийг олж харчихаад түүнийгээ хийж, ашиг олохын төлөө зүтгэж, ажиллаж байгаатай адил юмны цаад мөн чанар, учир шалтгааныг олж харчихаад түүн рүүгээ тэмүүлэх нь сэтгэлгээний зөв хэлбэр юм болов уу. Миний хувьд Буддын шашны залуу лам нартай уулзаж, ярилцаж үзсэн. Тэгэхэд тэд энэхүү төв рүү тэмүүлэх хүчний талаар илүүтэй санаа зовж, шашныг илүү гүн ухаанлаг, философилог талаас нь харж, тайлбарлаж байхтай таарч байлаа. Өмнөх үеийн хөгшин лам нартай уулзаж, ярилцаж байгаагүй болохоор харьцуулах аргагүй байлаа. Гэхдээ интернэт, мэдээллийн технологи илүү хөгжсөнтэй ч холбоотой юмуу, авч байгаа мэдээлэл нь үнэхээр өргөн хэмжээнд болсон байдаг юм байна лээ.
Хэтэрхий их нуршсан бол уучлаарай. Хэлэх гэсэн зүйлээ дүгнэхэд, шашин нь лам (сүм хийд)болон хүн(нийгэм)хоёрын хоорондын сэтгэлгээний харилцаа учраас цаг хугацааны уртад энэхүү харилцаанд өөрчлөлтүүд бий болох байх. Харин хэр удаан хугацаанд өөрчлөгдөж, шилжилт явагдахыг хэлж мэдэхгүй юм. Магадгүй биднээс шалтгаалах ч юм билүү.

onon

Уучлаарай би өөрийнхөө хэлэх гэсэн санааг арай дутуу бичсэн шиг байна. Монголчууд бид энэ буддын шашнаар явбал хол явахгүй, хөгжилд хүрэхгүй гэдэг санаагаа үлгэрлэн жишин хэлж одоогийн солонгосчуудын шүтлэгийг түр дурдсан юмаа. Тэрнээс бид Унших суртах уншлагагүй ардууд биш дээ. Жишээлбэл, мусулманчууд Коранаа дээдэлдэг, христосчууд Библээ дээдэлдэг, буддистууд Ганжуур данжуураа дээдэлдэг, хятадууд Кунз сүнзынхээ номлолыг дээдэлдэг, наран улсынхан Шинтогийнхоо урсгалыг дээдэлдэг, энэтхэгчүүд Хиндигийнхээ номлолыг дээдэлдэг, харин Монгол түмэн бид яагаад Монголын нууц товчоогоо, Гэсэр, Жангар гэх оюунлаг түмнийхээ ард хоцорсон ард түмэн бид нарт үлдээсэн сургааль номлолыг эрхэмлэн дээдэлж болохгүй гэж. Айлаас эрэхээр авдараа уудал гэдэг нэг Монгол үг байдаг даа. Заавал яагаад харийнхний сүсэг бишрэлийг бид дээдэлж хүндлэх ёстой гэж. МЭӨ үед ч, Хүннүгийн үед ч, Чингисийн үед ч, Манжийн хааны үед ч, Социализмийн үед ч бид энэ газар нутаг дээр амьдарч ирсэн гэдэгийг архелогийн олдворуудад хийсэн гени, ДНК-ийн шинжилгээгээр нотлогдсон байдаг. Библи, коран, ганжуур-данжуур, күнз-сүнз дахь сургааль, суртах номлолууд бүгд л Монголын нууц товчоо, Гэсэр, Жангаруудад гардаг шиг тухайн ард түмнийхээ аж байдал ямар нэг асуудалд тулгарахад тэрийгээ яаж давах, ямар хүмүүжилээр хүмүүжих үү гээд олон асуудлын хариулт нь байдаг шүү дээ эдгээр туулиудад.
Ингэхлээр, бид одоо юу дуртай хийж болж байдаг,
Харин юуг хийх үү хэн хийх үү яаж хийх үү юугаар хийх үү гээд олон асуултын хариултыг олж харахаа байгаад ямагт харийнхнаас эрж хайдаг болсон.
Энэ бүгдээс гарахын тулд бид эхний ээлжинд тархиа оюунаа харийн шашнаас салгах буюу буддатай амраглан холбогдсон энэ амрагын харьцаагаа гээх хэрэгтэй гэж харж байна.

Та энэ бүгдийн талаар яриа сэдэв өрнүүлэх завтай, яриа өрнүүлье гэвэл хэлээрэй,
Таныг хүндэтгэсэн,
Таныг дэмжигч Ж.Онон

Enkhbat

Үзээгүй. Одоо үзнээ. Баярлалаа.

Enkhbat

Энд би Бурханы шашин, ер нь аль ч шашины ном, сургаалийн утга агуулга, түүний дотоод нууцын тухай яриагүйг та анзаарсан байх. Би нийгэм дэхь сүм хийдийн үүрэг, хариуцлагын талаар илүү хөндөхийг хичээсэн. Яагаад гэвэл сүм хийд нь нийгэмд маш их үүрэгтэй институцийн хувьд нийгмийн хөгжилд яаж нөлөөлдгийг эрэгцүүлээсэй гэж уншигчдаа урьсан гэх үү дээ. Европын хөгжилд Католик сүм хийд хэрхэн нөлөөлсөн талаар уншаад Монголын сүм хийдийн талаар танд ямар нэг дүгнэлт, шинээр харах зүйл гарч байна уу гэж асуусан юм.
Харин таны өгүүлсэн зүйлийн талаар үнэхээр манай сүм хийдийн лидерүүд бодоосой. Тэд нийгмийнхээ шаардлагаас хоцорвол шашинаа мухар сүсэр болгох шалтгаан нь өөрсдөө болдог юм байнаа гэдгийг түүхээс хараасай гэж хүсэж байна.

3apaa

Хүмүүс шашинд шинжлэх ухаанчаар хандах гээд байх шиг байна.
Шашны зарим зан үйл, сургаалыг шинжлэх ухаан нотлоод байгаа боловч шинжлэх ухаан нотлож чадахгүй маш олон зүйл байдаг. Энэ бүгд бидний амьдралд тохиолдсоор байгаа. Зөнтэй зүүд зүүдлэх, хүүхэд тогтохгүй байх, үр хүүхэдтэй болохгүй байх, ажил үйлс нь доройтох гэх мэтчилэн дурдаад байвал дуусахгүй. Миний хувьд шашин шүдтэггүй ч далдын, бидний мэдэхгүй, мэдэрдэггүй зүйл байдаг гэдэгт итгэдэг.
Би нэг хэсэг түвпээр бичигдсэн, лам нарын уншаад байгаа судруудыг монголоор орчуулаад тавьчихвал юуны тухай яриад байгааг ойлгон, түүнээсээ гэгээрч, хүний гэрлэн бие ариусч ухаарлыг авна гэж боддог байсан. Тэгэх ч боломжтой. Гэхдээ үүнийг дагалдаад тухайн бичвэр, судрууд нь тарнийн хүчийг өөртөө агуулж байдаг юм байна гэж ойлгосон. Энэ нь зүгээр нэг яруу найраг, сургаалиас өөр гэсэн үг.
Хүний гэрлэн биед нэвтрэх, нөлөөлөх, сайн сайхан байлгах түлхүүр юм болов уу гэж бодсон. Гэхдээ гол түлхүүр нь уншсан, сонссон зүйлдээ тухайн хүн хэр итгэлтэй байгаагаас нөлөөлөх нөлөөлөл нь их бага байдаг.
Сэтгэгдлийн эхэнд хүмүүс шашинд шинжлэх ухаанчаар хандаад, заавал нотолгоо нэхэж байдаг тухай дурьдсан. Шашны шинжлэх ухаанаас ялгарах гол ялгаа нь эхлээд чи итгэ, тэгвэл чи өөрчлөлтийг мэдрэнэ гэдэг. Ямар шашин байх нь ялгаагүй бүгд нэг цэгт буюу сайн сайхан гэдэг дээр нэгддэг. Тэд нэг зүйл рүү тэмүүлдэг боловч хүрэх арга зам нь ондоо.
Миний бодлоор шашны онолуудыг шинжлэх ухаанаар тайлбарлаад, бусдыг нь мухар сүсэг гэж хаях нь буруу гэж бодож байна. Жишээ нь шашны судруудыг монголоор орчуулахаар бүх хүн тэрийг уншаад, гэгээрээд, мухар сүсэг, итгэлээ гээгээд шижлэх ухаан талаас нь амьдарна гэж бодохгүй байна.
Таны нийтлэл дээр гарч буй шинэчлэл хийх нь зөв ба миний хэлэх гэсэн гол санаа бол мухар сүсэг, итгэлийн хүч, тарнийн хүч нь тухайн улс орныг хөгжил дэвшилд хүргэсэн байх гэж бодож байна.

Золбоо

Бид 13-р зууны сүр хүчээр 804 жил бахархлаа. Харин одоо бид 21-р зуунд хойч үедээ үлдээх бахархалаа бүтээх үүрэгтэй........

onon3000

Уучлаарай би өөрийнхөө хэлэх гэсэн санааг арай дутуу бичсэн шиг байна. Монголчууд бид энэ буддын шашнаар явбал хол явахгүй, хөгжилд хүрэхгүй гэдэг санаагаа үлгэрлэн жишин хэлж одоогийн солонгосчуудын шүтлэгийг түр дурдсан юмаа. Тэрнээс бид Унших суртах уншлагагүй ардууд биш дээ. Жишээлбэл, мусулманчууд Коранаа дээдэлдэг, христосчууд Библээ дээдэлдэг, буддистууд Ганжуур данжуураа дээдэлдэг, хятадууд Кунз сүнзынхээ номлолыг дээдэлдэг, наран улсынхан Шинтогийнхоо урсгалыг дээдэлдэг, энэтхэгчүүд Хиндигийнхээ номлолыг дээдэлдэг, харин Монгол түмэн бид яагаад Монголын нууц товчоогоо, Гэсэр, Жангар гэх оюунлаг түмнийхээ ард хоцорсон ард түмэн бид нарт үлдээсэн сургааль номлолыг эрхэмлэн дээдэлж болохгүй гэж. Айлаас эрэхээр авдараа уудал гэдэг нэг Монгол үг байдаг даа. Заавал яагаад харийнхний сүсэг бишрэлийг бид дээдэлж хүндлэх ёстой гэж. МЭӨ үед ч, Хүннүгийн үед ч, Чингисийн үед ч, Манжийн хааны үед ч, Социализмийн үед ч бид энэ газар нутаг дээр амьдарч ирсэн гэдэгийг архелогийн олдворуудад хийсэн гени, ДНК-ийн шинжилгээгээр нотлогдсон байдаг. Библи, коран, ганжуур-данжуур, күнз-сүнз дахь сургааль, суртах номлолууд бүгд л Монголын нууц товчоо, Гэсэр, Жангаруудад гардаг шиг тухайн ард түмнийхээ аж байдал ямар нэг асуудалд тулгарахад тэрийгээ яаж давах, ямар хүмүүжилээр хүмүүжих үү гээд олон асуудлын хариулт нь байдаг шүү дээ эдгээр туулиудад.
Ингэхлээр, бид одоо юу дуртай хийж болж байдаг,
Харин юуг хийх үү хэн хийх үү яаж хийх үү юугаар хийх үү гээд олон асуултын хариултыг олж харахаа байгаад ямагт харийнхнаас эрж хайдаг болсон.
Энэ бүгдээс гарахын тулд бид эхний ээлжинд тархиа оюунаа харийн шашнаас салгах буюу буддатай амраглан холбогдсон энэ амрагын харьцаа гээх хэрэгтэй гэж харж байна.

Та энэ бүгдийн талаар яриа сэдэв өрнүүлэх завтай, яриа өрнүүлье гэвэл хэлээрэй,
Таныг хүндэтгэсэн,
Таныг дэмжигч Ж.Онон

Batzaya

Та Zeitgeist гэдэг баримтат киног үзсэн үү? Хэрвээ үзсэн бол энхний бүлэгт гарч буй шашны тухай өгүүлж буй хэсэгтэй холбоотой өөрийн үзэл бодлоо хуваалцаач?
Миний хувьд эхний бүлэгтэй төстэй зүйлс монголын нийгэмд ажиглагдаад байгаа юм.

http://vimeo.com/13726978

Pcetsogtoo

Энэ шашин тэр шашин нь илүү гэж нийтэд нь хамааруулж маргаад мэтгэлцээд үр дүнд хүрэхгүй. Ямар шашин монголчуудад тухайлан дээр вэ гэдэгийг шийдэхдээ улс төрийн учир шалтгаан болон түүхэн уламжлал, ёс заншил дээрээ тулгуурлах хэрэгтэй гэж мунхаглаж байна. Шашин бол аюултай зэвсэг шашиндаа хэт итгэсэн хүн шашинаа гэр бүл найз, нөхдөөсөө илүү тавьж бусдын гар болон ашиглагдах талтай шүү дээ. Манай жижигхэн улс намаараа, жалга довоороо, дээрээс нь шашинаараа талцвал хэзээ ч өөдлөхгүй. Монголчууд эртнээс бусдыг шашин суртлаар нь ялгаварлаж байгаагүй түүхтэй ард түмээн. Гэхдээ Монголд олон шашныг түгээх нь буруу. Бусад шашныг шахах биш, нэг шашныг илүү түлхүү дэмжих хэрэгтэй. Миний бодлоор тэр шашин нь буддын шашин юм.

Tsoomo A

ёстой сайхан бичлэг байна танд баярлалаа. хүн болгон мэдлэгтэй байвал хэн нэгэн нөгөөгөө мэдэхгүйгээр нь далимдуулж эрхийг нь боох өөрийн зорилгодоо шууд ашиглах гэх мэт бэрхшээлүүд үүсэх нөхцөл байдал үүсдэг байх нь. объект нь бүр тэрийгээ ч мэдэхгүй амиа алдах нь харамсалтай.

Zaagii

Onontoi sanal neg bnaa. Uls ornii xugjild shashin gedeg bol nileen tom nuluu vzvvldeg ed gej bi boddog. Yag sain sanaxgvi bgaach ert ved neg uls bidnii meddeg sashin shvtdeg bsan. Ter ulsiin xugjil tuxain vedee xamgiin undur tuvshind bsan gej sudlaachid vzdeg yum bnlee. Minii bodloor ch gesen mongolchuud zalxuu bgaag ni xoid nasandaa xiinee geed neg tiimerxvv erguulegt orood bdag yum shig sanagddag. Tiimees er ni xamgiin xvnd oilgomjtoi tsegtstei nom bol bible gej bodoj bn. Za tegeed bid nar mash olon yum bodox xeregtei bxaa.

Ganzo

Энхбат ахаа, та миний дээр бичсэн сэтгэгдэлд ямар хариулт өгөх сөн бол? Таны хувьд Буддын шашны ямар ном сургаалыг уншдаг вэ?

Naranmunkh

Шашин бол үзэл суртлын маш том зэвсэг. Манайд шарын шашныг бодлогын чанартай дэлгэрүүлэн улмаар бүх эрчүүдийг лам болгож үр удмыг нь сахил тэргүүтнээр тасалж, төрөлхийн эрэмгий дайчин хурц зан чанарыг нь номхон хүлцэнгүй зан чанараар нухчин дарсан нь амжилттай зохион байгуулсан гадны явуулга гэж ойлгодог. Христ лалын олон сүм дуган байгуулж тусламж, халамж зэргээр олон улсын тагнуулууд шургалан, цаанаасаа заавар зөвлөгөөний дагуу үзэл суртал нийгэмд өөрт ашигтайгаар нөлөөлөн суугаа гэдэгт итгэлтэй байдаг. Үүнд манай бодлого тодорхойлогчид хэрхэн хандаж, ямар ойлголттой байдаг, ямар ойлголттой байх ёстой гэдгийг ёстой бурхан чөтгөрийн аль нь ч бүү мэд.

puujee

сайхан нийтлэл байна. гэхдээ би бодохдоо бурхан гэж ганц том уул гэж боддог түүнрүү хүрэх зам нь л олон янз юм.иймээс л энэ олон урсгалууд байдаг байх гэж боддог.

Нар

Үнэхээр гоё бичлэг болж. Гоё ч зүйрлэн гаргаж ирсэн байна. Шашин, философи хоёрыг бас хальт хөндсөн нь бас л зүйтэй санагдлаа. Түүнээс гадна хамгийн чухал нь хүн өөрөө өөрийнхөө хувь тавилангийн эзэн гэдгийг гаргаж ирсэн нь үнэхээр хэрэгтэй message байлаа. Даанч хүмүүс утгыг нь гуйвуулж ойлгоод нэг бол христийг далимдуулж сурталчлах гээд, нэг бол буддын шашин байх хэрэгтэй гээд, үгүй бол шашин хүнийг хөгжүүлнэ гээд шашныг хэт сурталчлаад (шашны сэтгэлгээг төлөвшихөд гүйцэтгэх үүргийг үгүйсгээгүй шүү) хадуурсан нь нэг бодлын сонирхолтой ч нөгөө бодлын жаахан тиймхэн л юм даа. Бичлэгээсээ комментууд нь сонирхолтой байдаг гэсэн ямар үнэн үг вэ.

Арго багш 10,000 бөөтэй болоорой гээд бараг л айл болгон бөө тодруулах нь эргээд айл болгон лам багштай, лам багшаасаа нүүж суух өдрөө, хурим хийх хийхгүйгээ асууж шийдэж байсан цагийг аргагүй санагдуулахын. Яана даа. Бөө болчихвол доктор болох гэж зовж нойроо хасаж сууснаас амархан ч амьдрах юуу LOL

Enkhbat

Би блогтоо бурханы сургааль, сүм хийдийн хоорондын харьцааны тухай бичсэн... ө/х би бурханы сургаалийн утга учрын талаар маргаан өрнүүлээгүйг та анзаарсан байх. Харин сүм хийд хүмүүсийг бурханы сургаалийг уншиж мэдэхэд, тэдний гэгээрэлд хэрхэн саад болж ирсэн тухай өгүүлсэн. Хоцрогдсон сүм хийд бол харин ч бурханыхаа сургаалийг таран түгэхэд хичнээн их саад болдгийг би харуулахыг хичээсэн юм

Enkhbat

Би Монголчуудыг протестант бол гэж энд хэлээгүй.
Бурханы шашин Монголд орж ирсэн тэр цаг бол манай түүхийн маш түвэгтэй зурвас үе байсан гэж би боддог. Харин одоо бидэнд өөрийн ирээдүйгээ, шашины хөгжлөө үнэхээр сайтар тунгаан бодох цаг дахин ирж байх шиг байна даа

Enkhbat

Баярлалаа

ajaa

сайн байна уу. та буддын сургаалыг ойлгохын тулд наана нь нилээд олон ойлголтуудыг авах хэрэгтэй гэж бодож байна. тэгэхгїй болохоор зїгээр захисан, сэргэсэн шїлэг шиг байдаг. яг бодоод бясалгаад їзэхээр їнэхээр нарийн зїйлїїдийг хэлнэ. жишээ нь С.Хокингын онолын физикийн хїрээнд ертєнцийн їїсэл хєгжлийг тайлбарлах гэж байгаа нь їнэхээр гэнэн боловч сонирхолтой байсан. гэтэл буддын шашинд энэ хорвоогийн бїх зїйлийг судалаад судар номондоо хэдэн зууны ємнє бичээд їлдээчихсэн байнам. Жишээ нь эхийн хэвлийд хїїхэд бий болохоос авхуулаад нэг хоног нэг эгшинд хїртэл юу юу нь бїрэлдэж єсєхєєс авхуулаад тєрж гарах хїртэл бас тэр хугацаандах эх їрд тохиолдох бїх л зовлон гээд мэш нэрийн дурдаж їлдээсэн байдгийн байна. їнэхээр гайхалтай, шинжлэх ухаан ч заримыг одоо болтол судалж, тайлбарлаж чадаагїй л байна. нагажунайн хоосон, чанарын онолыг бид єнгєц байдлаар ойлгоод байгаа нь буруу юмаа. їнэхээр амьтай, амгїй бїх зїйлсын оршин байх їндэсийг тайлсан онол. одоогийн квантын онол чинь энэ шїї дээ. энэ онолыг ойлгоод мэдчихэд их зїйлыг ойлгоод зогсохгїй єшєє илїї зїйлыг мэдэхийг хїсэн эрэлхийлэх болно гэж би боддогиинмаа. гэтэл єнгєрсєн 70 жилд устгаж їгїй хийсэн судар номд ямар их зїйл байсаныг харасаад барахгїй.тэд бїгд тївдээр бичсэн шїлэг гэж хїмїїс боддог. їгїй ээ энд одоогийн шижлэх ухааныг аль эрт нээгээд биччихсэн олон онолууд байсан гэдэг. аливаа зїйлийн ар луу єнгийж харвал эхний сэтгэдэл шал єєр болно.

Мөрөн.

Ухаандаа бодох,
Сэтгэлдээ сүсэглэх 2ондоогоос гадна Хоосон горьдлоготой хүнд бирдийн үүрэг гүйцэтгэгч суварга, хүрд, загалмай, Христ гэж байхгүй.
Бэлэг тэмдэг бүх шашинд хэрэглээ болж байдаг.
Харин мэдлэгтэй хэлбэр, бодит сүм дуган хүмүүний гэгээрэл гэсэн 1цэгт уулзаж болох ч доторх сэтгэл нь ондоо байдаг.
Иймээс Өрөвдөхөөс яахав.
Их санасан газар 9 шөнө хоосон хонодог.
Хэн бага мэднэ тэр их санана,
Хэн их мэднэ тэр бага гэдгийг нь мэддэг. Түүгээрээ үнэлдэг.

ajaa

найз нараа эхлээд бїгдээрээ Б.Амгалан гэдэг хїний бичсэн ОРШИН АМЬДРАХУЙН ТЄЄРЄГ ТАВИЛАН гэдэг номыг эхлээд унших хэрэгтэй("интер ном"-д байна лээ). тун дажгїй ном байна билээ. та нарын нїдийг чинь нээгээд єгнє. тэгээд їзэл бодлоо бичихэд ийм хэрїїлийн биш жинхэнэ сэтгэлгээний, їр ашигтай маргаан єрнєнє.буддын шашин монголчууд бидний амьдралд эртнээс бїр ёс заншил болоод нэвт шингэсэн байдаг. бидний євєг дээдсїїд чингэс хааны їеэс тэр бїї хэл хїннїгийн їеэс олон шашиныг хооронд нь мэтгэлцїїлээд тэгээд буддын шашиныг тєр улсыг тєвхнїїлэх зорилгоор авсан байдаг. тиймээс чингэс хаан мориндоо мордоод дэлхийн талыг эзлэх амархан, мориноосоо буугаад тєр улсыг тєвхнїїлэх хэцїї гэж хэлсэнийг захын хїн мэддэг мєртлєє утгыг нь огт мэддэгїй юм билээ. сайн сайхан нийгэм байгуулах, улс орны хєгжил дэвшил гэдэг хїнийн сайн сайхан сэтгэл зїйг л хєгжїїлэхэд бий болдог зїйл гэдгийг ялангуяа тєр засгийг баригч нар сайн мэдэж ойлгох хэрэгтэй. хєгжил гэдэг материаллаг дэвшлийг хэлдэггїй. хїмїїс бїгдээрээ худлаа хэлэхгїй хулгай хийхгїй, алив зїйл шунаж тачаахгїй бол бие биенээ хулихдахгїй, зодох нїдэх, доромжлох, алах талах зїйлгїй болчихвол їнэхээр аюул осолгїй нийгэм бїрдэнэ шїї дээ їїний тулд євєг дээдсїїд маань бидэн шиг тэнэг биш болохоор буддын шашиныг хий хоосон шїтэх биш харин аливаа їзэгдэл юмсын хоорондын шїтэлцээ, харилцан тэгш оршин байх, учир шалтгааныг тєгс тайлбарладаг болохооор авч хэрэглэсэн юм шїї. иймээс одооноос англи америкчууд буддын шинжлэх ухааныг эрчимтэй судлаад эхэлчихсэн. одоо бид ХХ1 зууны хїмїїс шїї дээ, юмны учирыг сайн тунгаачихаад бурах хэрэгтэй. Бурахаасаа ємнє социализмын їед гуйвуулсан тїїхийг толгойноосоо авч хая. Onon3000 , habul гэх мэт дїї нараа та нар дээрх номыг болон єєр олон ном уншаа. ер ойлгохгїй бол ахаасаа жаахан лекц ав за. нїдийг чинь нээгээд єгєх болохоор..

Onon3000

Би таньтай санал нэг байна даа. Бурханы номлол нь монголын хөгжлөөс хойш татаж байгаа гэдэг нь үнэн байдаг. Жишээ нь Хүн үхэхээр хэн цадаж байна лам, нохой 2 цадаж байдаг. Солонгосчуудын хөгжил хэзээ эхэлсэн гэхээр буддагын шашнаа гээн Христосын Простентант урсгалыг авснаар эхэлсэн байдаг. Солонгос Монгол 2 ижилхэн Манжын хааны харьяанд буддын шашиндаа мунхарсан хэдий эрх чөлөөтэй ч гэсэн тархи нь шашнаасаа болоод түгжигдмэл, үүний тод жишээ бол Халхууд 1911 онд тусгаар улсаа зарлаад хаанаа сонгох болсон чинь Монгол хүнээ сонгох ухамсаргүй Богд жавзандамба гэгч түвд хүнийг сонгосон бөгөөд энэ этгээд Чан Ка Шигийн гамин генерал Сүй Жин-ээс айн эмээж монголыг хужаа нарт Гадаад монгол бол автомат эрхтэй хятадын нэг хэсэг мөн гээд хүлээн зөвшөөрснөөс болж Халх дөрвөдүүд НҮБ-д элсэх хүртэлээ Хятадын харяанд гэгдэж бодит үнэн билээ. Энэ түвд лам халхыг хятадуудд өгч байхад цаана нь эх орноо монгол түмнээ гэсэн зоригт баатар олноо Манлай гэдэг гуншингаар түгсэн Дамдинсүрэн гуай гамин хужаа нарт цаазлуулсан байдаг. Монголын тусгаар тогтнолд гайхамшигтай үнэлээд баршгүй хувь оруулсан 2 эрхэм бол Сталин, хоёр дахь нь Ринчены Элбэгдорж гэгч оросын тагнуул, нармай үзлээ болж Сталинаас цаазын ял сонссон буриад эр билээ. Энэ хоёр эрхэм байгаагүй бол одоо ч гэсэн хятадын нэг хэсэг гээд явж байх байсан нь бодит үнэн билээ.
Эрхэм таныг монгол үндэстний ухамсарыг сэргээхэд бага ч гэсэн хувь оруулж буйд маш их талархаж байна

Ж.Онон
9906-3000

habul

Суврага босголоо гээд, сүм хийдийг, элдэв байгууламжийг монгол орны уул толгод, төв суурин бүрт хөрөнгө мөнгө заран барьж бүтээлээ гээд шашин түгэн дэлгэрч байна гэж хэлж болох уу даа. Буддын сургааль хэр гүн гүнзгий нэвтэрч хэр олон хүн түүний мөн чанарыг ухаарсан юм бэ. Чухам хэд нь бурханд сүсэг бишрэлтэй учраас суврага босгох, замаа засуулах, ном уншуулахад мөнгө зардаг юм бэ. Бурхан болоод хүний амьдрал хоёрын хооронд ангал мэт нүх гаргаад, хүнд худлаа хэлчихээд, хүнийг хууран мэхэлчихээд, хүнийг зовлонд унагачихаад.. бас бурхандаа сүсэглэчихдэг, амандаа уншдаг тарнитай тийм хөгийн явж болох уу даа. Өнгөрсөнд Будда хүний тухай, амьдралын тухай, сэтгэлийн тухай, учир шалтгаан, үр дүнгийн тухай сургасан гэж би боддог. Өнөөдөр харин юуг юу гэж номлоод, юуг юу гэж итгээд явж байгаа юм бэ дээ

Dnljsh

Би бодохдоо шашин хүмүүсийг төлөвшүүлдэг гэж боддог... Харин мэдлэг хүмүүсийг бардам ихэмсэг болгодог гэж боддог. Гэхдээ энэ үнэний талтай юм гэдгийг дээрх сэтгэдлүүдийг уншиж байхдаа харж бас мэдэрч байна. Гэхдээ бардам байх нь буруу биш ч хязгаарлаж байх хэрэгтэй. Хүн махан биеэс гадна сүнстэй гэдгийг өнөөгийн ШУ хэлдэг. Тийм болохоор сүнсийг төлөвшүүлэх арга зам нь итгэл бишрэл юм уу даа. Сайн хүн зүрхэн дэр баялагаасаа сайныг л гаргадаг гэдэг шүү дээ. Бид үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ хүний эрхийг хүндэтгэн үзэх хэрэгтэй, тийм болохоор миний бодлоор гэж өөрийн бодлыг илэрхийлэх нь зүйтэй болов уу залуусаа. Аан тийм хүн өөрийнхөө мэдлэгийн хүрээнд өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй... Дээрх сэтгэдэлүүдийг харж байхад мэдлэггүй нөхдүүд их худлаа мэдээлэл өгч байна шүү...

Just

Ter deer tanil haragdaad baigaa gehdee bas sonin sanagdaad baidag itgel unemshil toruuldeggui ert edugeen shashin nomiig eh hel deeree oilgomjtoigoor tugeevel.... esvel buur mongol ardiinhaa surgaal ugsiig sudar met shutej taniulan oilguuldag bolvol ch ur hoich ni amidraliin nyagt uhaan ovorloj, hen negnii ugend shurgaj morgoj unaad baihaargui bolno doo. yadaj l hun ahtai deel zahtai baidgiig medvel aav eej, ahmad hunii ugend alt tunarch baidgiig uhaarch yavna.

serdaram

MGL-uud yaagaad baigaam be? Yaagaad geed l bichsen baina. Bid yaagaad hogjihgyi baigaag bi oyutnuuddaa ih engiin zyileer tailbarladag yum. Boorch-Temuujin 2-yin nohorlol orchin yed baisan bol:
Neg yaduuvtar amidarltai borog humuujiltei 1 huu yumaa aldaad yavj bailaa. Tegsen Land 200-aas Bayan ailyin gants huu buuj ireed ooriigoo Nahu bayanyi gants huu Boorchi geed taniltsuulaad Temuujin huugiin aldsan zyiliin toloo hamt yavah uu? Za yavlaa gej bodohod gants huugee 3 honog alga bolsond galzuurah shahsan shine tsagiin Nahuu bayan Temuujin huud telee hurganyi mah chanaj ogood "Za ta 2 uunees hoish and bolooroi" gej heleh ni baitugai hoorhii muu Temujin huu-g onchin duu nar, orlog eejiinh ni derged toosyig ni govoh ni buu hel tsusyig ni nustai holiod ogoh baihaa daa. Iimd MGL-d andyin yos aj amidralyin hem hemjeenees shaltgaalahaas oor yaahav. Jamuh and Temuujintei and bolohdoo aj amidralyin baidlaas bish 1 adilhan vision harj baisan bolohoor irleh yed ni hurtsalj, mohooh yed ni mohooj l yavsan baih. Tsoon huntei manai uls neg bol deeshee amarhan gardag, neg bol sehehee medehgyi dooshlood l baina. Arai gaigyi heseg ni togoonyi gadaa garchihaad tolgoi segsereed zogsood baigaam chin yaaj ch seheh bee dee. Togooruu ongiigood hardaa Utaan hoshgond duniardsan "gaihamshigiin oron" baina sh dee. Alisaa ch gesen iishee orj zyrhlehgyi baih shyy

baterdene

sain bna uu Enhbat ahaa bi hubidaa taniig mash ih demjij hvndelj ybdag gedegee heleh gesiin tanii 5 odor MUIS der tabisan iltgel yriltslaga vneher talagdsan. uchir ni
bi 5 n jil erh choloonii talaar yrij helj ybdag bsan getel tanii helsen ter heden vgs nvdiig mini neej ogloo tanii ajild chin setgeleesee amjilt hvsie

Ganzo

Нээрээ санскрит хэл-латин хэл гэх мэтийн адилтгалууд үнэн мэт санагдлаа. Миний хувьд би үеийнхнийхээ адил шашингүй болон өссөн. Гэвч сүүлийн үед сэтгэл минь нэг л хоосон санагдах шиг, ямарваа нэг зүйлд итгэж сүслэхийг сэтгэл маань нэг л уриад байх шиг мэдрэгдэх болсон.. Ер нь л Буддын шашиндаа элэгтэй болоод байх шиг. Гэхдээ Бодь мөрийн зэрэг-ийг уншсанаас хойш олон монголчууд маань энэ шашинд дэндүү мухар сүсгээр хандаж байгааг ойлгосон доо. Энэ номыг бүх монголчууд маань уншдаг ч болоосой. Одоо би Далай багшийн сургаалыг л нэг уншмаар байгаа юм. Яваандаа ер нь Буддист нөхөр болж магадгүй шинжтэй. Би хэрвээ шашнаа үнэхээр шүтье гэвэл үнэнхүү шүтсэн шиг, зөв дэг горимоор нь шүт, эс бөгөөс бүү шүт гэсэн зарчим барьдаг. Тийм болохоор шүтэх эсэхээ ултай сайн шийднээ. Үнэхээр л бурхан багшийн сургаалыг сэтгэл дотроо санаж сэрж явбал заавал буюу дандаа сүм хийдэд очиж хүрд эргүүлж ном уншуулахын хэрэг юун.

Monhgal.blogspot.com

Библи, Коран эсвэл Күнзийн номлол гэдэг нь орчин цагийн хэлээр Үндсэн Хууль гэсэн үг. Энэ бүх сургаальд нийтлэг нэг хориг байсан нь мөнгөтэй харьцах асуудал байлаа.

Монголчууд түүхийн тавцан дээр гарч ирснээр энэхүү хоригийг цуцлан улс төрийн цоо шинэ бренд бүтээгдэхүүн урлан бий болгож цогцлоожээ.

Хүн хувь тавилангийнхаа боол нь биш эзэн нь байх ёстой гэсэн зарчмын эргэлт гаргаснаар хүний эрх, үүрэг, хариуцлагын тухай ойлголтууд мэндэлсэн гэж хэлж болно.

Enkhbat

Шашныг гэгээрлийн зам болгох уу, эсвэл нийгмийн хар тамхи болгох уу гэдгийг сүм хийдийн хөгжил шийддэг байх.

Мөн бурхны сургаалийг гэгээрэл болгох уу, эсвэл мухар сүсэг болгон дагаж амьдрах уу гэдгээ ухамсартай, ухамсаргүйгээр хувь хүн өөрөө л сонгодог

Ц.Батхишиг

Нийгмийн философийн түүх шашинаа аваад л яваад байх бололтой юм тэгэхлээр л нэг юм хэлээд байгаа юм.Би бибил шинэ гэрээг л халть булть харсан бурхан багшын сургаалиа бас л муухан уншсан гэхдээ шашныг хар тамхитай зүйрлэхгүй ээ.Үнэн голоосоо сүсэглэвэл бүх оюун санаагаа дайчиллах том сургуууль юм шиг байгаа юм.Маш их дасгал үнэмшил.

Enkhbat

Маш урт сэтгэгдэл байна даа ... :) Та өөрийн блогтоо бичээрэй. Харин би саналаа тэнд чинь бичье :)

Enkhbat

Тантай 100% санал нэг байна :)

Тэр нэг залуутай гэрлэх нь зөв үү, буруу юу гээд ламаас асууж суугаа нэг охиныг би харсан юм. Хэрэв бурхан гэж үнэхээр байдаг бол, өөрт нь заяасан амьдралыг өөрийнхөө сэтгэл зүрхээрээ мэдрэн амьдрахаас айж байгаа тэр охин, хүний өмнөөс "хувь тавиланг" нь шийдэж байгаа лам хоёулаа л бурхны мөн чанар, хүслийн эсрэг үйлдэл хийж байгаа юм биш үү гэж надад тэр үед бодогдож байж билээ.

Bayarkhuu

Лам, пастер, сүм хийд, итгэгч бишрэгч нар тэгээл хэн хэндээ болоол байдаг юм байлгүй дээ хөөрхийс. Ямар хүчээр аваачаад шүтэж бишэр гээд байгаа биш..Сүм нтр нь ч гэсэн хэдэн мөргөлч нарынхаа өргөлөөр л голоо зогоохгүй бол яаж амьдрах билээ чааваас..

Enkhbat

Би Бурхан багшийн сургаалийг уншдаг. Гэхдээ Гандан дээр очоод хүрд эргүүлдэггүй. Бас надаас өөр хүмүүс ч бий. Тэд Будда багшийн сургаалийг огт хараагүй, гэхдээ хүрд эргүүлээд, тэр хоорондоо гар утсаараа яриад явж байдаг. Түүнийгээ бүүр сүсэглэж байна гэж боддог. Нэг нь агуулга, нөгөөдөх нь хэлбэр. Тийм учраас би хэлбэрийг хөөсөн, хүрд 1000 эргүүлэхээр шалгалтандаа илүү дүн авна гэсэн залуусыг хараад тэдний мухар сүсгийг өрөвддөг. Түүнийг нь дэврээж, мөнгийг нь авч байгаа, хамгийн гол нь хуурч буруу зам руу гэх үү дээ түлхэж байгаа сүм хийдийг өнөөгийн Монголын хөгжлийн шаардлагаас дэндүү хоцрогджээ гэж хардаг.

Энд хоосон чанарын философ ямар ч хамаагүй. Сүм хийд бол хүний нийгмийн институц. Тиймд нийгмийн бусад бүх институцийн нэгэн адил тэд бас хоцрогдож, ялзарч, бас цэцэглэн хөгжиж байдаг.

Би сүм хийд хэрэггүй гэж огт хэлээгүй. Харин ч өнөөдөр их хэрэгтэй байна. Гүн ухааныг, ёс суртахууныг хүргэсэн, хөгжүүлсэн сүм хийдийг цэцэглэн хөгжөөсэй, өнөөгийн хэцүү цагт олон хүнд итгэл гэгээрлийн тулгуур өгөөсэй гэж би хүсдэг. Харин харанхуй сүсэг бишрэлээр хөөцөлдсөн сүм хийд бол одоо бидний хөгжилд тус биш харин ус л болох бус уу

Enkhbat

Тийм ээ, сайн муу хоёулаа бий. Тэр ялгааг л би хөндөж хариулья.

Философ, шашин, сүм хийдийн хоорондын ялгааг хүмүүс бага анзаардаг. Товчоор - сүм хийд бол Бурхны элчин сайдын яам огт биш :) Тэд өөрсдийгөө тэгэж нэрлэх шахдаг ч тэдний ихэнх нь бол үнэндээ "сэтгэлийн үйлчилгээ" үзүүлдэг хүний нийгмийн л ердийн нэг байгууллага. Яг л бизнестэй адил. Зарим нь шударга, зарим нь луйварчид. Бас дотроо төрөлжсөн. Жишээ нь, зарим нь хүний зовлонг, дээр нь нэмээд түрийвчийг нь нимгэлэх төрөлд мэргэшсэн.
Шашины түүхэнд олон зуун гүн ухаантан, мэргэд, эрдэмтэд бий ... Тэднийг би гүнээ хүндэтгэдэг. Тэд агуу философийг бүтээж ирсэн. Тэд бол сүм хийдийн ялзралд огт хамаагүй. Тийм ч учраас би тэднийг их уншаасай, бас нөгөө талаас нь, тэдний нэрийг "зарж иддэг" нөхдүүд дэндүү олуулаа болж байгааг хүмүүс олж хараасай гэж хүсдэг

Purevee

Хүн гэдэг амьтан нь бодохгүй байж чаддаггүй, хайрлахгүй байж чаддаггүй байгалиасаа заяасан мэдэрхүйтэй. Нэг хүний бодол нэг хэсэгт талагдан, олон зуун, мянган жилээр тэрхүү ухаан баяжигдан, үзэл суртал, ертөнцийг үзэх үзэл буюу хүн заяаны туйлын хүсэл зовлонгоос ангижран, хязгааргүй жаргах хүсэлд ирж нэгддэг болов уу. Магадгүй бидний шашин гэж ойлгодог нийтлэг ойлголт ч мөн ертөнцийн хуульд баримжаалсан хүн заяанд амьдрах аргын хэсэг олонлогт харъяалагдах ойлголт юм бол уу. Ингээд бодохоор шашингүй хүн гэж байхгүй байх, тухайн хүний амьдралын ухаан ч өрөө нэгэн төрөл нь юм билүү, альвааг тодорхойлж ойлгох ухаан гэдэг юунд ч хязгаарлагдахгүй тул ИРЭЭДҮЙН ЗАЛУУС БИД ЗҮГЭЭР л СОНСОЖ, БОДОЖ ЯВАХ ЗҮЙЛийн НЭГ гэж ойлгодог.

egiub

Сайхан нийтлэл болжээ.
Хүн ер нь ямар ч юманд нээлттэй байх ёстой гэж боддог. Будда, Есүс... гээд аль аль нь үнэтэй сургаалаа хайрласан. Олон зууны турш хүмүүсийн оюун ухаанд тулгуурласан болохоор өвөг дээдсийн сургааль үнэнийн ортой. Харин мэргэч төлөгч бөө нарт өөрийн болон гэр бүл, үр хүүхдийнхээ амьдралыг даатгадагт гайхаад, харамсаад байдаг юм. Дэндүү мухар сүсэг... Хүн өөрийнхөө амьдралыг хэн нэгэнд даатгаж болно гэж үү?
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.
Баярлалаа.

Анхаа

7-р ангидаа "Багш" гэж зохион бичлэг дээр исүс гэдэг үлгэрийг зохиож библи гэж ном бичсэн хүн агуу багш юм гэж бичээд муу авч байж билээ.
Тухайн үед хүмүүсд хэрэгтэй байсан зүйл одооч хэрэгтэй хэвээрээ байгаа нь бас сонин ч юм шиг эсвэл хүн гэдэг амьтанд эволюц явагдаж дараагын үе шатны амьтад бий болж эхэлтэл энэ ном хүмүүсд хэрэгтэй хэвээрээ л байх юм шиг байгаам.
Манайд байгаа далд увидас, мэргэ төлөг, тарнийн ухаан зэргээр занималдаж байгаа лам нар үнэхээр түүндээ итгэл үнэмшилтэй бол (үнэн бол) бусдад өөрийн үнэнээ түгээх тал дээр доривтойхон юм хиймээр юм. Нэгэнт л ард түмэн бид чинь матерлист юм чинь бидэнд итгүүлэхийн тулд шинжлэх ухаанч баталгаа гаргаж өг тэр изотериктэй хамтар, Монголоор ном бич эдргэж хэлмээр байгаам. Үгүй бол цэвэр буддын гүн ухааныг гүн ухаан чиглэлээр нь дэлгэрүүлмээр юм.

Туяа

Улсын хөгжил хүнийхээ хөгжлөөс эхэлнэ. Гэтэл тэр хөгжил ёсзүй дээр суурилаагүй бол хөгжил хаа хүрэх вэ. Тэгвэл ёсзүйг бид эхээс төрөхдөө бус аливаа итгэл, үнэмшил, заншил, сургаалаас олж авдаг бус уу. Хүний итгэл үнэмшлийг үгүйсгэх нь тэр хүнийг хэн ч биш гэсэнтэй адил биш үү. Хоосон чанар бол дүрс, дүрс бол хоосон чанар гэдгийг шинжлэх ухаанчаар ухаж, тайлаагүй байна. Мэдээж мухар сүсэг, тухайн шашны мөн чанрыг таних 2 ялгаатай. Гэхдээ л тодорхой ертөнцийг танин мэдэх мэдлэг оршиж байгааг үгүйсгэхгүй байх.

Туяа

Миний бодлоор хуь хүний итгэл үнэмшил гэдэг бол таны болон өөр хэний ч үгүйсгэж үл болох тийм л зүйл. Заавал материаллаг талаас нь аливаа хөгжлийг харах ёстой юу. Хөгжлийг агуулга, хэлбэр 2-ийн нийлбэр гэвэл таны бодлоор аль нь чухал вэ. Хоосон гэдэг бол дүрс, дүрс гэдэг хоосон чанар гэдгийг номлосон эртний мэргэдийг яах вэ. Таны шүүмлэх гээд байгаа итгэл үнэмшлийн өмнө зарим нэг шинжлэх ухааны салбар гараа өргөн бууж өгөөд байгаа бус уу. Яагаад энэ сэдвийг хөндөж байгааг мэдэхгүй ч таны мэдлэгийг хэн нэгэн үгүйсгэвэл таныг тэнэг гэснээс өөрцгүй бус уу. Тиймээс "цаг үеэсээ хоцорсон сүм хийд"-ийн дотор бас мэдлэг л байгааг олж хараж, судлах л хэрэгтэй байх. Улсын хөгжил мэдээж хувь хүмүүсийн хөгжлөөс эхэлнэ. Хувь хүний хөгжил ёсзүй дээр суурилаагүй бол бидний улсын хөгжил хаа хүрэх вэ.

khaschuluu

Сонирхолтой л юм. Би хувьдаа шашинг хүний итгэл үнэмшлээр дамжуулан нэгтгэх, нэгэнт нэгтгэгдсэн, нэгэн итгэл үнэмшилтэй болсон хүмүүсийг харин сайн, муу алийг нь ч хийлгэж болох мэтээр санаж явдаг. Үнэндээ бас Христ, Бибили, Лал, Будда гээд шашнууд ашгийн төлөө ч гэсэн авсан мөнгөнийхөө хариуд шаландаа буусан мунхаг хүмүүст итгэл үнэмшил өгдөг нь сайн зүйл ч гэж боддог. Гэвч язгууртан угсаатай, оюун ухааныг эрхэмлэгч хүмүүс мухар сүсэгт тэгтлээ гүн итгэх нь ховор байдаг.

Бас зарим нэг хаалттай Евдэйн шашныг ч гэсэн дурьдмаар байна. Ийм шашины зорилго нь хүн ардыгаа нэгтгэх, үндсэрхэг үзэл, улс үндэстний бат бөх байдлыг хадгалах гэх мэт байдаг байх гэж муйнхарладаг.

Бүх зүйл сайн болон муу талтай шүү дээ. Дээрх зүйлийг харсан чинь нээрэнгээсээ түүх тавтагдах гэж байна уу гэж хармаар ч гэсэн Христүүд хувьчлаад ч гэсэн номын сан, эрдэм мэдлэгийг түгээж байж шүү дээ. Яагаав манай эртний Монголчууд чинь шавь оруулна гээд лаам дээр аваачдаг, лам нар бичиг үсэг, хорвоог үзэх үзлийг заадаггүй юу :D

Сайхан нийтлэл болсон байна. Баярлалаа.

The comments to this entry are closed.