Бурхныг өмчил ... Мэдлэгийг хаа !
Түлэнхий Бөө нар

Би баян хүн мөн үү ?

Манай өвөө одон оронч хүн байсан юм. Тэгээд нэг өдөр Ангараг гаригийг дурандаад сууж байсан чинь түүн дээр маш том цул алтан уул байхыг олж харсан юм гэнэ лээ. Том уул л даа, ер нь бол дэлхий дээрээс дурандахад харагдаад байгааг бодоход их л том уул, Богд уулаас 100 дахин том юм шиг байна лээ.

Өвөө маань энэ нууцаа хэнд ч хэлэлгүй олон жил болсон юм гэдэг. Олон улсын хуулиар бол өвөө маань тэр алтны эзэн юм байна. Тэгээд нэг өдөр өвөө маань тэр уулаа хаана байгааг заасан Ангараг гаригийн зургийг надад өгөөд, тэр их алтаа бүгдийг нь гэрээслэн үлдээж билээ. Ингээд би энэ дэлхийн төдийгүй, нарны системийн хамгийн баян хүн болсон юмдаг.

Харин би нэг л асуудалтай тулгараад, одоохондоо ёстой жинхэнэ баян хүн шиг амьдарч болдоггүй ээ.

Алтаа авах гэсэн чинь тийшээгээ нисээд очиж чаддаггүй. 99% -ийг нь аваарай гэсэн ч Ангараг руу нисэх тухай ямар ч улс орон, тэр бүү хэл, АНУ, Орос, Хятадын аль нь ч ойрын 50 жилдээ бодох ч үгүй байгаа сурагтай.

Аргаа бараад банкуудаар явж, алтаа барьцаалж зээл авах гэсэн боловч ямар ч банк түүнийг минь ердөө ганц мянган төгрөгийн баталгаанд ч тооцож авдаггүй.

Одоо яах вэ … гээд хааяа дурандчихаад л сууж байна даа. Алтан уул маань уг нь байрандаа байж л байх юм … Асар том алт. Асар их баялаг. Би … ийм их алттай байж ингээд л ядуу хэвээрээ яваад байдаг … Яагаад ?

Би ер нь баян хүн мөн үү ?

Сонин хэвлэлээс би байнга унших юм. Монголчууд бид хөрсөн доороо асар их баялагтай гэж. Ер нь бол бид алтан дээр л сандайлчихаад суугаад байгаа юм байх аа. Харин нэг гэм нь тэр бүх алт маань Алтай, Хангайн нурууны доор, 5 км гүнд тарчихсан байгаа гэх юм. Ухаад авья гэхлээр яг хаана байгааг нь сайн мэдэхгүй, бүх уул нуруугаа сэндийлж, ус голоо хатааж байж л олно, тэгээд ч Ангараг руу нисэх шиг хүлээж, бас л нөгөө 99% –аа ч төлнө гэх юм.

Бүх монголчууд маань ч надтай адил баян, бас л алтан дээрээ сандайлчихаад авч чадахгүй  амьдарч байгаа хүмүүс юм уу ? Тэгээд над шиг бас ядуу …

За 1% ч байсан яахав. Харин бид хэр удаан хүлээх юм бол ? Нас минь хүрэх болов уу ?

Эсвэл би ажил хийж амьдрах тухайгаа бодсон нь дээр юм болов уу ? Та нэг зөвлөөч ...

Гэсэн нэг захиаг сонгогчоосоо авсан юм Winking Түүнд юу гэж хариулах вэээ … Happy

Comments

Account Deleted

Та ч миний хажууд бол "ядуу" юм байна өө.
Тэр жил америк орос 2 нөхөр түрүүлж сансарт ниссэн, түрүүлж саран дээр бууснаа гайхуулаад байхаар нь наран дээр шөнө очиж алтаа авна гэсэн чинь их тохуурхаж билээ.
Тэгсэн муу америкууд удахгүй нар луу нисэх гээд бэлдэж байгаан байна лээ. Шал хэрэггүй тэнд алттай гэдгээ хэллээ гэж одоо амаа бариад байж байна даа :))

мөнхүүлэй

монголчуудаа монгол хэлээрээ саналаа, сэтгэгдэлээ бичье тийм сэтгэгдэлийг л хүн уншдаг юм галиглаж бичснийг унших хүн ховор шүү 5хувьн л хальт харна даа тиймээс крил үсгээрээ бичье.

tugsuu

angarag deer alt bish amidral baigaag neesen bol ter gereeslel ni hun turluhtund uldeeh hamgiin tom uv baih baijdee. haramsaltai ni hend ch hereggui alt yum. delhiin uur amisgaliin uurchilult ene hurdaaraa urgeljilbel bid delhiidee, mongoldoo uls turjij, uraltsah hugatsaa tun baga uldej bna.

Erdenetuya

Baigaliin baylag ihtei ulsiig bayan ulsad tootsoj tuuniigee ediin zasgiin gazarzui gehhicheeld dund surguulid uzdeg bsan sanagdaj bna. Orchin ued hunii hugjil oyunii buteemj undur hugjsun ued medlegiig undruur uneleh boljee. Zuwhun Dotoodiin niit buteegdehuunii uzuulelteer bish mun hun amiin eruul mend, bolowsroliin tuwshniig tusgasan HDI(Human Development Index)-eer ulsiin hugjliin chig handlagiig togtooj bna. HDI undur uzuuleltei baigaa ornuud baigaliin baylag deeree bus uildwerlel deer suurilan hugjsun bh yum.
Baigaliin baylgaa herhen zuw zartsuulah talaar medlegiig olj awaad daraa ni siidweree gargawal sainsan daa gesen bodol turuh yum.
Mgliin zaluuchuuddaa medleg bol ta bidnii baylag gedgiig oilguulah gesen yum l daa ;)

Ankhaa

Hi ene bol bid bugdiin yriltsah asuudal mon l do. gehdee bidniig ingej altaa herhen avah tuhai hooroldoj suuhad ard tumend mini tulgamdah asuudluud nemegdseer l... bi yu gej heleh geed baina ve geheer deer helsen asuudal geed baigaa zuil maani Niislel ulaanbaatar bolchihood bn. Uchir ni:
1. Hunii eruul mend
a. utaa
b. toosjilt
c. Hun amiin het boognorol
d. Horsnii bohirdol
(Bid medseer baij amidarsaar l...)
Uunees manai ulsiin hogjiliig zarim talaar boochihood baina. Hun eruul mendee bodvol hodoo eruul agaart amidrahiig husne. gevch zaluu humuus hogjil devshild oir tsag ueteigee hol niiluulen alhahiig bodoh ni medeej ingeed l Utaanbaatar aa zorino doo.
4 jiliin omno baina uu daa eronhiilogch maani 'Harhoriniig Niislelee bolgono' oo gej helj yrj baisan uuniig neeree heregjih baih, unereer l zov asuudal hondloo gej harj suuj bsan.
Gevch ene maani nogoo l neg amlaltuudiin adil zamhrav.
Harhoriniig Niislelee bolgodoggui ymaa gehed toviin busiin hogliin tov bolgood chadal baival tomor zam taviad hudaldaachidaa zaaval ulaanbaatariig zorihoor bolgood ogchvol ch arail oor bolno doo. Nemeed 2 ulsiin Ih surguuliig shiljiilchihvelch......
yagaad hudaldaachid gej onysolood baigaag ta bugd medej baigaa baih (nuulgui helhed manai ulsiin ediin zasagiin neleedgui hesgiig edgeer humuus uurdeg). Manai uls hojil buurai deerees ni delhiin 2 tom gurnii dund baidag bolohoor uildverlel hogjino gedeg bol hudlaa geed helchhed helsdehgui. Uuniigee dagaad ch manai ulsiin ihenh huviin hevshliin baiguulguud uilchilgeenii chigleleer uil ajilgaagaa yvuulj baina.
Inneheer bidend orj ireh geed baigaa nogoo olon tolgoin nogoo ard tumendee tsatsaad baigaa mongon deeree gadaadiin zeel tuslamjiig nemerleed bugd niileed hodlovol buteh l baih l daa.
Ene bol huvi hun minii bodol gehdee erhem toriin tushee tanaa enehuu sanaag maani tungaan bodno hemeen naidan suuna.

Davaasuren

Mongold medeelel, Mungu, Buutai hun hamgin bayan ni bhaa ... Er ni erh medel chini ene 3t l bdag uym bish u ?

hen

Medeelel, erh medel, guitsetgegch 3-tai hun Mongold hamgiin bayan yumuu daa.

lamartuvshin@gmail.com

france-ud zalhu bolj bn.62 nas hurtelee ajillahgui geed mashin barilga shataaj bn.gehdee hunee buudaagui.altan uulni tyhaid huvitsaa garga l daa.mongo orj irlee.hunii hogjilgui bol tumen altan uul baigaad ch nemergui dee.nermees l bolno.

Enkhbat

Хүн болгоны мэдлэг, туршлага, үзсэн харсан болон хэрэгцээ, зорилго өөр өөр. Тиймд надад хэрэгтэй мэдээлэл танд огт хэрэггүй ч байж магадгүй. Мөн эсрэгээрээ.

Мэдээллийг системчилэх гол зэвсэг бол мэдлэг өөрөө. Хүний тархи ассоциацийн зарчмаар буюу адил төстэй зүйлийг олж харах зарчмаар ажилладаг. Тиймд их мэддэгтэй хүн их мэдээлэл ангилах чадвартай гэсэн үг.

Их уншаад, мэдээд, ажиллаад ... өөрөөр хэлбэл энэ бүгд бол - дасгал, дасгал, ... дасгал ... :-)

davaasuren

Францчууд тийм залхуу юм бол ? баахан яагаад гарч ирээд байхын ?

davaasuren

tanaas asuuh asuult bna , ta medeelelee yaj systemchildeg ve? turshlagaasaa huvaaltsaach ,,, minii bodloor ene ni her olon nom unshsan be gedgees hamaarahgui , harin medej bhad hamgiin heregtei ter tsoohon medeeleliig l olj avah uym bol uu gej ...Medlegiin management ch gej yaridag shu de ...

Enkhbat

Францчууд тийм залхуу гэж үү ? ... :)

Үлэмж

Энэ их хөгжилтэй санаа байна л даа. Хөгжилтэй хэлбэрээр өнөөгийн Монголын байдлыг харуулсан байна. Миний бодлоор бид өнөөдөр Монгол хүнийг залхуу хоолны тулам биш харин эрч хүч дүүрэн зохион бүтээгч, ажиллах хүч болгох хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Одоогоор би Франц улсад суралцаж байна эндхийн хүмүүс үнэхээр залхуу гэвч эдгээр хүмүүс залхуурхын тулд бүхэл бүтэн зуун жилээр буюу 2, 3үеэрээ хөдөлмөрлөж, аж үйлдвэржсэн байгааг хараад үнэхээр бид энэ их баялаг гэж яригдаад байгаа зүйлийн хөрөнгийг зөв зүйлд зарцуулвал бид өөрсдийн үр хүүхэд ач гучаа Франц шиг сайхан амьдралтай оронд амьдруулаж болох юм шиг санагдах юм.

MG

Оюу толгой төслөөр Оюунтай толгой гэсэн төслийг бий болгож хөшүүрэгдвэл, мөн Таван толгой төслийг ....тай толгой төсөл рүү гэх мэтчилэн. Тэгүл тэр алсын алт юу юм бэ л гэсэн захидал ирэх болуу? Тархи алт мөн үү?

Enkhbat

Улс орны баялгийн байнгын эх үүсвэр бол зөвхөн мэдлэг, чадвар, туршлага ... буюу чадвартай ажиллах хүчин

Enkhbat

Та далд санааг маань мэдчихлээ ... ;-)

Enkhbat

:-)

Enkhbat

Тэр их алт байгаа гэж байнга ярьдаг бол үнэндээ суртал нэвтрүүлэг, тархи угаалт л даа. Тэгээд гол нууц нь ... түүнийг чинь би аваад ирье, харин та саналаа надад өгчих ... эсвэл та нар асар баян болно, санаа зовох зүйлгүй, бид хийчихье, харин та хүлээж л бай гэсэн боолын сэтгэлгээг тэтгэсэн бодлогод байдаг. Би бас энэ талаар "Халамжийн бодлого" (20.09.2010) блогтоо бичсэн байгаа

Enkhbat

Бидний "алт" заавал Ангараг гариг дээр байх албагүй л дээ. Пандора дээр ч байж магадгүй. Харин Пандора маань хаана байгаа юм бол ? - Энэ нь биотехнолог уу, мэдээлийн технолог уу, эсвэл аялал жуулчлал уу ... гэх мэт бидний бусдаас илүү хийж, дэлхийд зарж амьдрах чадвар, өрсөлдөх чадвартай чиглэлд л байгаа гэсэн үг. Тийшээ очиход маш хэцүү. Үнэндээ хэлэхэд пуужинд суугаад нисээд очих шиг биш, харин өндөр бартаатай уул руу авирахтай ч адил юм уу ...

Monhgal

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж ярьдаг. Хүн бүр өөрийн ертөнц, өөрийн үнэнтэй байхыг хүлээн зөвшөөрдөг нь ардчиллын нэг онцлог бөлгөө. Тиймээс жишээ нь баян, эсвэл ядуу гэдэг ухагдахууныг хүн бүр өөрөөр тайлбарлах нь нээлттэй.

Амьдрал бол алдар хүндийн хэмжүүр гэхүү сав гэхүү нэг тийм үзэл байдаг. Араасаа хэр олон хүнийг дагуулна савны хэмжээ тэр хэрээр тэлнэ. Ухаандаа iphone гэхэд өөрийн өртөг нь магадгүй хэдхэн цент, гэтэл зах зээлийн ханш нь хэдэн тэрбум доллараар хэмжигдэнэ.

Чөлөөт худалдаа нь нийгмийн харилцааны ямар ид шидтэй эрдэнэ вэ хэмээн дуу алдсан нэг судлаачийн үзлийг эндээс үзэж болно, мэдээж та амьдралыг өөр нүдээр харах эрхтэй:

What We Believe, Part 3: Wealth Creation
http://www.youtube.com/watch?v=KkXI-MNSb8Q


Н.Ариунболд

minii bodloor bidnii bayalag hezee ch unegvidene gej bhq. ter nogoogoo bolgoj idnuu yuga idnuu uursdiiguu hugjuulj bgad daraa ni uchirtai gazraa uhah heregtei.

murun

Goy niitlel baina.Ter baylgaa say sayar ni huvaagaad ideh bish baingiin baylgiin eh uusveriig l bii bolgoh heregtei.

Erkhemee

Энэ алтан уулний жишээ зүгээр л ёгтлол маягаар монголын өнөөгийн амьдралыг хэлсэн байна. Хэхэ, таалагдлаа

garid2006

hi uug ni bol ih goy uguulleg boljee utga sanaan ch ih zuv chiglesen... gehdee minii bodloor bol bid uursdiiguu altan deer suusan guilagchid geed tur zasgaasaa mungu neheed hevteed baij bolohgui shdee... altaa avah gej bn gej baigali eh hairan mongol eh ornoo sendiicheed yahav ternii orond hudulmurluj baij l yumtai bolno shdee... ajil hiivel am tosdono gej saihan ug bn shuu

Ц.Батхишиг

Би баян хүн мөн шүү би өөрөө өөрийгөө мэддэг учираас хүний хоосон үгэнд итгэж үхэлрүүгээ явдаггүй учираас.Аа тэр шороон доор байгаа алтандаа эзэн болж чадахгүй бол адгийн тэнэг. Авч хэлэлцээд байх шаардлагч байхгүй.

Khaliun Minjbadam

Ene bol bayalag bish, moroodoh ch hereggui. Hamgiin zov shiidver bol martah. Martahgui bodsoor suuya gj uzye l dee. Tegvel yag l zalhuu er ehneriinhee hanand olgoson mahig harj hevteh burtee "unjaad baihaar unaad irdeg boloosoi" gej bodsoor olborch uhehtei ijilhen yum. Gants oor zuil gevel ter mah ni hanand ni unjaad baigaa bish harin heden devharin deer olgootei baigaad yum. Hezee ter utas tasrah bol esvel hen utsig ni buudaad mahig unagaagaad ogoh bol gej bodohin orond ooroo gar doorh zuilsee ashiglah heregtei. Horogchoo uhaad hunsnii nogoo olood hooloo ooroo hiij ideh heregtei orguigees ohintoi gedeg biz dee?! Mahgui ch gesen nogoogoor shol huurga hiigeed idvel ooroo neg odor ter buugaa zohioj buteegeed hentei ch huvaaltsahgui ooroo mahaa idvel deer bailgui dee.

khaschuluu

Хэхэ энэ үнэхээр гоё санаа. Гэхдээ зарим баялаг, системүүд ийм зүйлд зориулагдан, үүн дээрээ тулгуурлан хөгждөг. Гол зорилго бол Пандора гарагийн нэг томоос том модон доор байгаа тэр баялагийг авах. Ингэхийн тулд бид гэрлийн хурдаар сансар огторгуйгаар аялах технологи, мөн генийн хувилах аргаар Аватарын цогцосыг бүтээж, түүндээ хүний оюун ухааныг шилжүүлэх цоо шинэ технологиуд гээд маш олон техник, технологи, зардлыг гаргана. Гол нь Пандорад байгаа тэр баялаг энэ бүхнийг хийхэд зарцуулагдах хөрөнгийг нөхөх үү? Мөн тэр баялаг гэнэт пүл хийгээд ороод ирвэл яах бол? Түүний үнэн нь унах болов уу? Яах бол?

Үнэндээ таны энэ философи бол ганц Ангараг дээр буй алтны бус, ирээдүйд буй хүний хэрэгцээг, ололт, нээлтийг олж харсантай адилтгаж болоход оршино. Мөн тэр хэрэгцээг бий болгоход юу хэрэгтэйг гээд л.

Хэрвээ та зөвшөөрвөл өвөөгийн чинь өвлөж үлдээсэн Ангараг дээрх алтыг олборлоход хир их цаг, хөрөнгө орох, тэр алт хир үнэд хүрэх, тийм их алт орж ирэхэд дэлхийн эдийн засаг, нийгэмд яаж нөлөөлөхийг хамт судлалцаад, хэрвээ боломжтой байвал хамт хийгээд, цэвэр ашгаа 1 99 хувийн харьцаатай хувааж авч болох л юм ;)

Tseso

Миний бодлоор баян гэдэг ойлголт бол харьцангуй ойлгот гэж боддогшд.Хүн толгойндоо л маш том алттай байх юм бол ирээдүй нь гэрэлтэнэ гэж бодож байна даа.Харин Дээрх жишээний хувьд бол Одоогийн нийгэм зөвхөн эд хөрөнгийг л баялаг гэж бодоод байгаа юм шиг санагдаж байна...

The comments to this entry are closed.