“ХалаМанжийн” бодлого
Бурхныг өмчил ... Мэдлэгийг хаа !

Хүүхдийн чинь эцэг нь Засаг шүү

Өглөөний 6 цаг болж байлаа. Тэрэлжийн нэгэн буудлаас гарч голын усны шуугиан даган алхаж явтал харуулын албаны хувцас өмссөн 60 гаран насны нэгэн эр ихэд танимхайран ирж мэндлэв. Зурагтаар дандаа хардаг байснаас (Форум нэвтрүүлгийг хэлж байх шиг) та чинь их өндөр хүн байна шүү дээ гэж эхлээд л бид хоёр хэсэгхэн ярьж зогслоо. Буудлын шөнийн харуулын албанд хэдэн жил ажиллаж байгаа, энэ нутгийн хүн юм байна. Энэ хавийн айл, тосгоныхны амьдрал, жаргал зовлонг ярилцан явтал, гишүүнээ, та тэр 10 мянга, 70 мянгын талаар ер нь юу гэж бодож байна гэж гэнэт асуудаг юм байна. Уул нь энэ сайхан өглөө, голын урсгал харжээ явах нь эрх баригчдын бохир улс төрийг ярьж явснаас хамаагүй дээр санагдаж байсан тул би товчхоон хариулаад дуусгахын хичээлээ.

Харин манай хүн их сонин ажиглалт, нэлээд бодууштай зүйл ярьж байна аа.

Энэ голын олон залуус зуны цагт гадаад, дотоодын жуулчин, хүмүүст морь унуулж жаахан мөнгө олдог юм байна. Хагас, бүтэн сайнд 20-30 мянган төгрөг олох бөгөөд мөнгөнийхөө хэсгийг гэр орондоо өгч үлдсэнээр нь  дараагийн хагас сайныг хүртэл хэд хоног гашуун усаа ууж, бие биеээ уруу татан өглөө оройгүй согтуу давхилддаг бололтой.

Харин саяхнаас Засгийн газар хүн бүрт 70 мянга, бас хүүхэд бүрт нь 10 мянгыг сар тутам өгөх тухай мэдээг сонсоод морьтон эрчүүдийн маань үүрэг ачаа нь хөнгөрч гэр орон, хэдэн хүүхэддээ санаа зовох нь нэлээд багасч “шинээр” сэтгэн амьдардаг болж эхэлжээ. Нэгэнт л засгаас эхнэр хүүхдэд нь мөнгө өгчихөж байгаа учир тэд тэгэж “царай алдаж” байж олсон мөнгөө “зөв” зарцуулах боломжийг олж харсан төдийгүй гэртээ очих нь ч аажмаар цөөрөх хандлагатай болжээ. Яриа өрнүүлж буй эр маань, монгол эрчүүд гэр орон, эхнэр хүүхэддээ санаа тавихаа больж, засгийн сул халамжаас болж аажмаар гэрийн эзэн, хүүхдүүдийнхээ эцэг байхаа ч мартаж эхэллээ дээ гэж их л харамсангуй ярив.

Би УИХ дээр 10 мянга, 70 мянгын талаар олонтоо сонсож, маргаж явсан боловч энэ эрийн харж хэлж байгаа тэр айхтар холын хор уршгийн талаар огт олж хараагүй юм байна даа гэж бодож явлаа.

Манай айлын согтуу залуу эхнэртээ агсам тавьж, чиний хүүхдийг чинь Төр засаг тэжээчихнээ бүү зов … гэсээр морио унаад ганхсаар давхин одоход, гишүүнээ, таны түшиж байгаа энэ төр засгийн маань билгийн хараа их л тунгалаг бус мэт харагдаад байх юм … гээд мань эр дуугүйхэн боллоо.

Бид сөрөг хүчин, бид эсэргүүцсэн гэж хэлэлтэй биш … Бидний улс төр нэг иймэрхүү байдлаар л ард олны амьдралд тусах юм даа гэж бодож явлаа.            

Comments

Erdee

Manai toirgiin devshigch bid nart songuuliin uer uuriinh n zuragtai tsag ayga calendar gh met zuil ugsun yostoi mundag gej bodhoo odoo boliyoo .. bolij bgaa bailguidee... ter uuriinhuu mungiig bish bidnii, bidnii ah egch, aav eejiin zovj olson munginii taliig n butsaagad yu durtaigaaraa gariinhaa salaagaar savan mavanhanaar zuvhun uuriinhuu hudlaa ner hunded zoriulj tsatsaj bgaa gedgiig oilgoyoo humuusee...hen yu ugsund n tal zasah bish hen bidend ireeduid yu uguh ve her olon hund hereg boloh ve ... minii huuhed yah ve gedgiig bodoj uzyee... iluu ih nariin shiriiniig oilgohgui ch irgeniihee untsuguus neh tulshirahgui ch gsn naad zah n hen n iluu ve gedgiig gadarlaj baiyaaa

Enkhbat

Энэ мөнгөний э/з-ийн болон бусад утга учрыг олох гэж их бодох хэрэггүй :) ... Яагаад гэвэл тийм нарийн утга учир олдохгүй. Энэ бол ердийн л улс төрийн хахууль.

Зөвхөн сонгуулийн зориулалтай, маш "ухаалаг" хахууль. "Ухаалаг" гэдэг нь сонгуульд оролцож буй эрх баригчид хахуулиа өөрсдийн мөнгөөр бус, харин бүр татвар төлөгчдийн мөнгөөр хийдэг болсон нарийн тогтолцоо.

Гэхдээ олон түмэн тэднээс илүү ухаалаг, аажмаар бүхнийг мэддэг болно гэдэгт би огт эргэлздэггүй. Тийм учраас ч бид цаашаа тэмцэх л болно :)

Erdee

70.10-iig uguj bgaag yr n sain oilgohgui yum...
baychuudad neg hoolond orood l duusah yamar ch une tsenegui mungushdee... hichneen ih mungu yamar ch une tsenegui arhi bar hool huvtsasand yvj bgaa bol geheer hairan yum... bidnii ueiin zaluus uursduu hudulmurluj olohgui uvuu emee nartai archaagui esvel ydarsan negentei tsug oochirlood zugeer mungu avj bhaa bolimoor yum. ichij baishdee... bi mungugui ch mungutei boloh gj hudulmurluh gj hicheej bn. mungugui bsan ch avahaas ichij bna. tiim mungiig chin uvchtei humuusd grup biluu, hugshin humuust tetgever, nen yduu aild handiv, unchin huuhded tejeegchee aldsanii tetgemj gej ugdugshdee.... bid uls dayaraa emzeg bulegiinhen bolchihson yum boluu ... !!!
emzeg geed bgaa ter yduusd n hurtel ter mungu yag unendee hereg bolohoosoo bolohgui n ih bgaa shuudee... urh tolgoilson ydarsan eej nar l heden udriin har ajliin mungutei n tensteh tul jaahan amshiisen bh... busad n bugd shal hereggui zuild deed doodgui urj bgaag bid nar harj bgaa her n chimeegui l bh yum. chimeegui ochood ihenh n semeerhen avah yum...YDAJ NEG AARUUL EEZGII HIIDEG CH YUMUU NEG UNDESNII UILDVERTEI BOLOOD 100.1000 HUN AJILTAI BOLGOSON BOL ASHTAI YU DAA ... zarimdaa iim ulsad ingej tenter tuntar alhaj yvaadaa haramsah ch shig... gevch segsger ch gelee eej min gdg shig evii ene eh ydarsan ornoo golood yaaltai ch bilee dee :'(

Enkhbat

Би УИХ-ын гишүүдийг хятадын төлөө ажилладаг гэж бодохгүй байна. Харин тэдний дотор хувийн өчүүхэн эрх ашгаа хараад "кабелийн хулгайч" шиг сэтгэдэг хүмүүс нэлээд бий л дээ. 3 метр зэс авахын тулд 100 сая төгрөгийн үнэтэй холбооны төхөөрөмжийг эвдэхтэй адил. Өнөөдөр Монголын төр задралын үедээ байна. Хууль байв ч үйлчлэхгүй ... Намуудыг ардчилж, санхүүг нь ил болгож, эрс өөрчлөхгүйгээр төрийн ялзрал үргэлжилсээр байх болно гэж би үздэг

Эрдэнэсайхан

дээрх сэдэвтэй холбоотой шог яриа байдаг: 2 найз уулзаад нэг нь нөгөөгөөсөө Чи ойд явж байтал баавгайтай тааралдвал яах вэ? асууж гэнэ. Нөгөө найз нь морио гуядаад зугтана гэхэд, морь байхгүй бол яах вэ? гэж гэнэ. Буугаа аваад буудна гэж хариулсанд буу байхгүй бол яах юм бэ гэж. Хутгаа гаргаад хутгална гэхэд хутгагагүй бол яах гэж гэнэ. Тэгтэл нөгөө найз нь асуулт тавиад байгаа найзаасаа эргүүлээд Чи миний найз уу? баавгайн найз уу гэж ундууцсан гэдэг. Манай УИХ-с гарч буй шийдвэрүүдийн үр дүн, нөлөө нь Монгол улсын эрх ашигт биш хөрш Хятадын эрх ашигт сайхан нийцдэг. Тэгэхээр УИХ-с та нар Хятадын төлөө юү? Монголын төлөө юү гэж асуух мөч олон гарч байна. Яаж үүнийг зогсоох вэ? Улсын бодлого гэдэг чинь цээжний пангаар бий болдог зүйл биш шүү дээ. Маш тодорхой зохицуулалт хэрэгтэй. УИХ гишүүн болбол амнаас гарах үг нь тэнэг боловч ямар ч мэргэжлийн хүнийхээс давж гарч байгаа энэ явдлыг зогсоох механизм бий болгох хэрэгтэй байна. Энхбат гишүүн та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

Амарсайхан

Индианчуудын газар нутгийг булааж авсан европчууд /одоогийн америкчууд/ индианчуудыг үүрд устгахын тулд тэдэнд сар бүр тэтгэвэр өгч байдаг. Цаадуул нь тэтгэврээ аваад л бодох санах юмгүй архидацгаана. Ажил хийх шаардлагагүй. Залхуу, толгой нь ажиллахгүй.

Ингээд бодохоор өнөөдрийн манай УИХ-д баахан хятадууд гарчихаад монголчуудыг үндэстнийх нь хувьд устгах гээд байгаа юм шиг санагддаг.

Enkhbat

Залуучууд энэ networking оо үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ бол иа нарын аз. Интернэт, facrbook, Twitter ... санаа нийлбэл хүч болноо :)

Enkhbat

Гарц заавал байдаг. Тийм учраас л бид бүгдээрээ өөрчлөлт хийнэ гэдэгтээ итгэдэг. Сайхан зүйлийн төлөө явах сайхан шүү дээ. Түүнийг дагаад бүх зүйл чинь бүтдэг юм :)

Ц.Батхишиг

Залуучууд сонголтоо зөв хийвэл болоод л явчихна.Ер нь бүгдээрээ л зөв сонголт хийх хэрэгтэй байна.Ирээдүй нэг л мэдхэд маргаащ щүүдээ.Архины асуудал бүр хэтрээд байгаа ч амьдрал гэдэг чинь ирээдүй щүүдээ.Зөвхөн сонголт харин архидалт хэмээх өвинд нэрвэгдээ тун ч горьгүй байна даа.
Залуу насаа хайрлах ёстой.

Ima

Yg yu hiih ve geed bdag Mongol tv-n neg setguulch sanaand orchloo :D Bid oorsdoo boddog setgedeg 21r zuunii oyun uhaant humuus. Oorsdiigoo hogjuulehees oor ymar ch arga bhgui ni ilt bgaa met. Ternees turhen zuuriin hylbar arga bidend yu ch ogohgui. Zaluus bidend surii bolovsrii gevel bolomj bol neelttei l bna. Buh uls dayaara bish ymaa gehed uls ornoo udirdahuits toonii chadvarlag zaluustai boltlo bugdeeree surch bolovsortsgooy :)

Soul

Minii tanidag olon hun avaad har usand ugsunduu.Ug ni heregtei zuildee zartsuulsan bol

Enkhbat

Бүгдээрээ л авмаар, орон гэр, бүх зүлсээ зараад идмээр байгаа юм бол орон гэргүй л үлдэнэ дээ. Тийм улс үндэстнүүд түүхэнд олон бий. Тийм биш яваад хөгжилд хүрсэн нь ч олон бий. Одоо бидний сонгох цаг ирж байна. Та ч сонголтоо хийх болно

Enkhbat

Үүний өмнөх Халаижийн бодлого гэсэн блогийг уншаарай. Юу хийх вэ ? ... Хавтгайруулсан "халамж" бол үнэн хэрэгтэй улс төрийн хахууль шүү дээ. Тиймд үүнийг улс төрийн аргаар л өөрчилнө дөө

Boldbaatar

Хавтгайруулсан халамж, Олонх болсон ядуу иргэдийг мөнгөөр зодож ээлжилсэн сонгуулиуд байгаа нь үнэн. Бид мэддэг, гэхдээ өөрчлөхийн тулд юу хийх вэ?

b4

Tiimee, ene mongiig uchirgui taraah ugaasaa buruu shuu dee, ireeduidee l heregtei horongo oruulaltad hiimeer baigaa yum daa. Daanch deed humuus ni iheer ideed baihad dood humuus ch gesen bagaar ch bolov avmaar baina shuu dee.

The comments to this entry are closed.