Нохойн ааш
Хүүхдийн чинь эцэг нь Засаг шүү

“ХалаМанжийн” бодлого

Эрх баригчид маань халамжийн бодлогын талаар их ярьдаг. Хавтгайруулсан халамжийн бодлого бол тэдний төр, засагт тогтох, дахин сонгогдох гол хэрэгсэл нь болдог гэдгийг хүн бүр мэднэ. Ер нь хавтгайруулсан халамжийн бодлогоос өөр тийм хүчтэй, өргөн хүрээтэй хэрэгждэг төрийн том бодлого Монголд бараг л байхгүй болов уу.

Халамжилна гэдэг бол сайхан үг. Гэхдээ халамжийн бодлогууд их олон янз, үнэхээр сайн сайхнаас эхлээд маш аюултай, тэр бүү хэл бүхэл бүтэн улс үндэстнийг устгах, колончлох зориулалттай нь ч байдаг гэдгийг олон хүн анзаардаггүй.

Нарийн судалгаа, шүүлтүүртэй, шаталсан хэтийн зорилготой, ниймийн тодорхой бүлэгт, тодорхой хугацаанд зориулсан сайн бодлого гэж бий. Бас хэнийг ч ялгахгүй хавтгайруулан олгодог, хүсээгүй байхад хүчээр өгдөг, улс төрийн хахуулийн шинжтэй нь ч бий. Чухам аль нь Монголд хэрэгжээд байнаа гэдгийг та өөрөө мэдэх хойно.

Түүхэнд нэгэн “агуу их халамжийн” буюу "ХалаМанж"-ийн гэж миний энд нэр өгөөд буй бодлогын тухай домог байдаг. Энэ бодлого Монголчууд бидний хувь заяатай ч цаагуураа холбоотой. Тэр их бодлогын ачаар бид тусгаар тогтнолоо олж 200 гаруй жилийн колончлолоосоо салсан гэхэд бараг хилсдэхгүй. Уг нь энэ бодлогыг хятадын төрийн нэгэн их түшмэл Монголыг бус харин Хятад орноо Манжийн дарлалаас чөлөөлөх бодолтойгоор бодож хэрэгжүүлсэн гэдэг.

Энэ бодлого нь Манж хүнийг бурхан мэт тахин дээдлэх, хүндэтгэн халамжлах гурван хуулиар хэрэгжсэн байна.

Нэгдүгээрт, Манж хүн бол тэнгэрийн суудалтай учир энгийн иргэн бус заавал ноён байх ёстойг хуульчилсан байна.

Мэдээж хэрэг, тэр олон ноёнд олон зарц, хамжлагат, өөрийн хот, тосгон хэрэгтэй. Нэг тосгонд хоёр захирагч ноён байх боломжгүй учир манж эр бүр өөр өөрийн тосгон, албаттай болохоор их Хятад гүрнээр таран суурьшжээ. Тэгээд тэд бүгдээрээ л ноён болж жаргаж эхэлсэн байлгүй. Харин Манж нутаг эзгүйрчээ.

Хоёрдугаарт, Манж хүн бол тэнгэрийн удамтай учир элдэвийн хар ажил хийх ёсгүй, насан туршийн тусгай цалин пүнлүү эдлэхээр хуульчилжээ.

Удалгүй, мужаан, дархан, тогооч, эрдэм мэдлэгтэй манж хүмүүс байхгүй болж бүгд л тогтмол сул цалинтай учир наргиж хэвтэхээс өөр “ажилгүй” болжээ. Газарт ажиллах манж хүн үгүй болж бүх ажлыг нь хятадууд хийдэг болсон байна.

Гуравдугаарт, Манж эр хүн тэнгэрийн хүү учир ямар ч гурван хятад хүүхнийг инж төлөлгүйгээр өөрийн хүслээрээ эхнэрээ болгон авч болохыг дархалжээ.

Тэр үеийн Хятадад сайхан хүүхнийг худалдан авахад их мөнгө төлдөг ёс байсан ч манж эр хүнд энэ ёс хамаарахгүйг хуульчилсан байна. Харин хэдэн жилийн дараа манж эрийн гэр бүл гэж хэн байх билээ ? Мэдээж хэрэг, бүгд хятад хүмүүс байна.

Манж Чин улсын их хааны дэргэд ажиллаж, манж хүнийг бурхан мэт шүтэж, тэднийг хавтгайруулан "халамжлах, хайрлах" хуулийг гаргасан тэр түшмэлийг хятадын ард түмэн үнэхээр үзэн ядаж, урвагчийн дээдээр нэрлэн харааж байсан гэдэг.

Тэр түшмэл бол хавтгайруулсан халамжийг бодлогын мөн чанарыг ойлгосон агуу ухаантан байсан байна. Хятад орон 100 жилийн дараа л тэр түшмэлийн их ухааныг  ойлгосон гэдэг.

Хэдэн зууны туршид  байлдаад дийлээгүй, Их эзэн Чингэсийн Монголыг хүртэл эрхэндээ оруулсан Манжийн их төрийг нэгэн түшмэл ганцаараа, бүр тодруулбал, нэгэн халамжийн бодлогын хүчээр мөхөөн сөнөөсөн ийм нэгэн түүх домог байдаг.

Өнөөдөр Манжийн хүчирхэг үндэстэн хаана байна ? Тэд халамжлуулан алга болжээ.

Харин тэдний өмнөөс халамжийг нь үргэлжлүүлэн авахыг хүсэгчид та бидний дунд байсаар байна уу ? Сайн хараарай.

Мөн хавтгайруулсан "ХалаМанжийн" агуу муу бодлогыг Монгол нутагт үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүсэгчид ойр хавьд чинь байна уу? Байх шиг байна аа ...

Харин Та манж хүн шиг халамжлуулмаар байна уу, эсвэл хувь заяаныхаа эзэн монгол хүн шиг өөртөө итгэж, өөдрөгөөр зүтгэж амьдармаар байна уу ?

Comments

Enkhbat

Хүнд халамж хэрэгтэй. Гэхдээ бүх хүнд хахууль маягаар өгөхийг л би маш аюултай харалган үйлдэл гэж үзэж байгаа юм. Жишээлбэл сурагчдад сурсан сураагүй бүгдэд онц тавьдаг бол тэр сургууль ямар эмх замбараатай байхав ... ажил хийсан хмйнээгүй мөнгө өгдөг бол ажил хийх хүн олдох уу .... ийм бодлого яагаад явуулаад байгаа гэж та бодож байна ?

Enkhbat

Гэхдээ ганцаараа явж алдав аа .. ;)

ba

tegeeed enenii garts ni odoo yu bn aaaa halamjiig boliod yammar helbereeer ughiiin esvel bur bolih yum uuu end halamj mash buruu geeed yariad muulaad bj baisnaas iim helbereer ingej zohitsuulaad tegj ugie ali esvel tegj uguhgui geeed tegj bichvel arai ur duntei yum shig sanagdahiiin

ba

Yur ni bol yum gedeg 2 taltai bh halamjiin bodlogo het havtgai bga ni erh barigchdiin buruuu gedeg ni zuv gehdee halamjiig hend uguh uu hend uguhgui ve gedgeer ni yalgaj uzeh heregtei bh tuunees hend ch halamj uguhgui gevel bas het hatuu yum boloh boluuu yur ni minii bodloor uls tur gedeg hen olon niited (ard tumen gej bichmeergui bn bugd bichihiiin yadaj l bi bish)taalagdaj chadna ter hun l gardag ni huuli negent l garsnaas hoish surug huchin gej neg ni nuguuhiihuu hiisen ajliig muulah bish aldaag ni buunuuruu tungaagaad hamtdaa zasaad yavbal boloh l yum mongol er hunii chanar odoo haichivaa UIH iin gishuud chine bugd l amjiltand hursen humuus bugd olon niit idej uuj bn geed hardaad bhad bi l lav neeh itgedeggui ted chine nadtai l adilhan mongol hun yum chine uchirgui tegj suvdag setgel gargadaggui blgui dee l gej bodood itgeh yum daaa neg negendee itgej suray l daa hunii itgel daasan hun chine neg hariutslagaa uhamsarladag daa nadaas l teneg hun tur tushiltsev gej deee ene ter nam biy daagch gelgui bugdend ni itgedeg shuu za za niitleltei shal hamaagui setgeliin ug yavchlaa uuchlaarai

Энхбат.оюутан

Би жинхэнэ монгол хүн шиг өөртөө итгэж, өөдрөгөөр зүтгэж амьдармаар байна.

The comments to this entry are closed.