Хулгайч хаан
“ХалаМанжийн” бодлого

Нохойн ааш

1260554273_sledding-team-ed
Хэзээ ч билээ ийм нэгэн түүх сонсож билээ …

Цас мөсөөр хучигдсан Хойд нутагт нэгэн сэтгүүлч залуу нохой чаргаар аялал хийж л дээ. Өдөржин явсаар оройхон нэгэн газар хүрч буудаллахад хамт явсан нутгийн эр овоохойгоо барьж, галаа түлээд, тэд хоолоо хийж идээд унтахаар хэвтжээ. Нутгийг эр ч удалгүй хурхирч эхлэв гэнэ. Харин сэтгүүлч залуу шөнөжингөө унтаж чадсангүй. Овоохойн гадаа уяж орхисон ноход шөнийн турш гаслан улилдаж, хачин их зовж шаналж байгаа нь залуугийн зүрхэнд тустал мэдрэгдэж байлаа. Шөнө арайхийн өнгөрч үүр цайхад тэд ч босч цайгаа уухаар суулаа.

Сэтгүүлч залуу нохдын тухай бодсоор байлаа. Харин нутгийн эр юу ч болоогүй мэт нохдоо хөллөж, чаргаа бэлтгэж эхлэв. Ноход ч зүв зүгээр болчихжээ.

Сэтгүүлч тэссэнгүй, нутгийн эрээс асуулаа. Таны ноход бүхий л шөнийн турш гаслан улилдлаа, та сонссонгүй юу гэж. Тийм ээ дандаа тэгдэг юм гэж эр огт тоосон шинжгүй хариулав. Тэгээд сэтгүүлчийн гайхсан нүдрүү харснаа, эд чинь савраа хурц ирмэгтэй мөсөн дээр тавьчихаад л тэр нь өвдөөд улилдаад байсан нь тэр байхгүй юу гэж инээсээр нэмж хэллээ.

Сэтгүүлч бүр ихээр гайхаж, тэгээд тэд чинь савраа хурц ирмэгээс авчихдаггүй юм уу гэхэд, нутгийн эр инээсээр, яахав дээ авч чадна л даа, гэхдээ бас  савраа татаад авчихаар ч их өвдөөгүй л байхгүй юу гэлээ.

Ноход ч гэж ёстой ноход л юм даа. Хүмүүстэй яг адилхан аашлах юм гэж сэтгүүлч залуу бодлоо.

 

Comments

Ц.Батхишиг

амьдралыг туулж л нохой болдог хүн ч мөн адил юмдаа.

Lke

Хэрхэн дүрэлзэн шатаж байгаагаа илэрхийлж байгаа хүн тэгтлээ шатчихаагүй л байна гэсэн үг гэж Аюурзаны орчуулсан номноос уншиж байсныг санагдуулчихлаа..

Z

Cool :-)

Ganzorig

хэхэ

T

xe xe, yag unen :-)

The comments to this entry are closed.