1 : 100 000
“Боолын” сэтгэлгээ

Туул голд урь орлоо

TuulRiver2010may05Хоёр хоногийн өмнөх Туул гол. Хэдийгээр тавдугаар сар гарсан ч голын мөс хайлж дуусаагүй л байна. Хаврын гол дээр очих сайхан ч  голын ус урьд жилүүдээс улам багасч буйг хараад сэтгэл жаахан эвгүйрхэв. Тэгээд бас голын ойр орчмоор хог дүүрч өмнөх шигээ сайхан байхаа больжээ.

Голын урсгал татарч, хогонд дарагдан, ус нь хүчилтөрөгчгүйдэж, хэт бохирдож байгаагаас болж загас өвчилж олноороо үхэх боллоо гэж эрдэмтэд хэлж байна. Хүн төрөлхтөний 5000 жилийн соёл иргэншлийн бүх түүх гол усаа дагаж өрнөж ирсэн байдаг. Хаана ус их байна тэнд хүнс тэжээл элбэг, хүн ам нь олон, улс үндэстэн нь хүчирхэг байдаг. Хөх мөрөн, Шар мөрний хөндийд хятадууд, Нил, Ефрат мөрнийг даган арабууд суурьшиж өнөөдөр олон зуун сая хүнтэй их үндэстнүүд болсон гэдгийг бид түүхээс уншиж ирсэн. Монгол орон усны нөөцөөр ядуу, дулааны улирал богинотой учир түүхийн турш хүн ам бага суурьшсан нутаг байсаар ирсэн билээ. Ус бол соёл иргэншлийг тэтгэгч байгалийн их “эрчим хүч” юм. Ус нь алга болсон нутгийн соёл иргэншил мөхөж, хот суурин нь хоосорч, хүмүүс нь нүүдэллэн орхин явдаг их түүх үргэлжилсээр л байна. 

Туулын хөндийд орших Улаанбаатар хот бол монголчуудын анхны том суурьшил. Энд шинэ цагийн Монгол үндэстэн төвлөрч, хамтын суурин амьдралд суралцан, төр засгаа байгуулан, үйлдвэрлэлээ хөгжүүлэн амьдарч байна. Харин бидний “эрчим хүчний” нөөц улам багассаар байна. Бид ч өөрсдөө түүнийгээ хайр найргүй багасгасаар байна. Туулын хөндий дэхь бидний соёл иргэншилд хэр хугацаа үлдсэн бэ ? Та энэ цаг хугацааг мэдэрье гэвэл Туул гол дээр очоорой.

Comments

Ц.Батхишиг

Тийм шүү. Үнхээр бидний санаатай ба ухамсар мөхс нйлдлээс байгал тэр тусмаа ус их бохирдоод байна даа.
Уух усгүй л болж байж хамгаалах юм шиг байна.
Ийм л ард түмэнтэй улс л байна шүүдээ.
Энхбат минь
Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ.
Алт хийсэн ч сэгсэрнэ.
Гэдэг ч тун үнэн үг юмдаа,Харин энэ үгийг Монголчууд лав хэлээгүй байхаа.

The comments to this entry are closed.