Blogging

Танд бас амжилт хүсье!

Zenway320Шинэ он гарлаа.

Энэ өдрүүдэд хүн бүр ирж буй шинэ оноо угтан харж, хүсэл мөрөөдлөө эргэн санаж байгаа байх. Гэхдээ хүн бүр өөрийнхөөрөө шинэ оноо төлөвлөнө. Зарим нь хүсэл бодлоо цаасан дээр сийрүүлэн бичнэ, нөгөө нь  мөрөөдчихөөд л цааш явна.

Хүсэл мөрөөдлөө цаасан дээр буулгаж бичээд, түүндээ хүрэх огноогоо заачихсан бол тэр хүн зорилготой хүн гэсэн үг. Харин буулгаж бичээгүй, эсвэл бичсэн ч хүрэх огноогоо заагаагүй бол тодорхой зорилгогүй, харин мөрөөдөлтэй хүн гэсэн үг.

Continue reading "Танд бас амжилт хүсье!" »


Зөгий, Шоргоолж ... Хүн

зөгийЗөгий, Шоргоолж, Хүн гурав чухам юугаараа адил вэ?

Хэрэв 10 жилийн өмнө та энэ асуултыг эрдэмтдээс асуусан бол тэдэнд хариулахад нэлээд хэцүү байсан байх. Харин одоо бол зөгий, шоргоолж болон хүмүүс биднийг адилтгах нэгэн зүйл бий болсныг бидний олонх анзаараагүй л явцгааж байна.

Хэрэв та зөгийн үүрний орчим явж байгаад санаандгүйгээр тэдний нэгийг цохиод алчихвал удалгүй тэр бүлийн бүх зөгий тань руу дайрч ирэх магадлал тун өндөр. Тэд чухам бүгдээрээ ХАМТАРЧ дайрахаа яаж мэддэг юм бэ? Эсвэл дайрахаа БҮГД гэнэт болихоо?

Энэ талаар маш сонирхолтой мэдлэгийг та Интернэтээс олныг олж уншиж болно. Үүнтэй адил олон асуултад эрдэмтэд нэг л хариулт өгдөг – яагаад зөгийнүүд ХАМТРАХАА их сайн мэддэг вэ гэвэл, тэд ХАМТЫН интеллекттэй амьтад. Зүйрлэж хэлбэл, зөгий бүр тус тусдаа интеллекттэй гэхээсээ илүү зөгийн бүл бүр өөрийн нэгдсэн интеллекттэй гэсэн үг. Тэд зөвхөн хамтдаа “сэтгэж”, хамтаараа нэг том амьтан шиг аашилдаг.

Continue reading "Зөгий, Шоргоолж ... Хүн " »


Цахим матаас

Хүмүүс вэб сайтуудад сэтгэгдлээ их бичдэг болжээ. Сайтууд ч үүнд их дуртай. Яагаад гэвэл бусдын сэтгэгдлийг уншиж сонирхох, нэмж бичих хүмүүс олон, энэ нь ч сайтын хандалтын тоог өсгөдөг. Заримдаа, ямар нэгэн нийтлэлд бичсэн сэтгэгдлүүд нь тэр нийтлэлээсээ ч илүүтэйгээр олны анхаарал, сонирхлыг татаж байгаа нь харагддаг.  

anonymousХэд хоногийн өмнө би твиттерт нэгэн жижиг санал асуулга явуулав. "Сайтад сэтгэгдлээ бичиж буй хүнээс и-мэйл хаягаа заавал бичихийг шаардах нь зөв үү?" гэж асуухад нийт 37 хариулт ирснээс 32 нь "Буруу: Нэр хаяг шаардах нь бидний эрх чөлөөг хааж буй үйлдэл", 5 нь "Зөв: Аноним сэтгэгдэл бол зохисгүй зүйл" гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, асуултанд хариулсан залуусын 85% нь Интернэт сайтад сэтгэгдлээ аноним бичих нь зохистой зүйл төдийгүй эрх чөлөөний нэг хэлбэр гэж хардаг юм байна.

Сайтуудад сэтгэгдлээ нэр хаяггүйгээр бичих нь үнэхээр бидний эрх чөлөөгөө эдэлж буй нэг хэлбэр үү? Эсвэл, энэ нь бидний айдсаа нууж, бухимдлаа тайлах гэсэн нэг арга уу?

Хүмүүс үгээ хэлчихээд нэрээ хэлэхээс болгоомжилж байна. Энэ бол эрх чөлөөний илрэл яав ч биш. Сэтгэгдлээ нэр хаяггүйгээр бичих, бусдыг харааж доромжлох, талцан маргалдах цахим "хөдөлгөөн" бол манай нийгэм дэхь бухимдал, амь бөхтэй оршсоор байгаа айдсын нэг илрэл гэж би хардаг.  Эрх чөлөөтэй гэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүсэл зорилгынхоо төлөө ухамсартайгаар явж буй хүнийг хэлдэг бус уу.

Бухимдал их байгааг бид бүгдээрээ мэднэ. Харин яагаад ийм айдас манай нийгэмд, ялангуяа залуусын дунд, ихээр оршсоор байна?

Continue reading "Цахим матаас" »


Монголын анхны блог … 40000 жилийн настай

Блог гэж юу вэ? … Вовкагийн тухай нэг онигоо санаанд орчихлоо. Багш ангидаа “Залхуу хүн гэж хэнийг хэлэх вэ?” гэсэн зохион бичлэг хийлгэж. Цаг дуусахад бүгдийнх нь дэвтрийг хураагаад өрөөндөө аваачаад шалгаж гэнэ. Хүүхэд бүр л залхуугийн тухай янз янзаар бичсэн байжээ. Харин Вовкагийн дэвтэрт юу ч байсангүй, хоосон үлдээсэн хуудасны хамгийн дор харин “Залхуу хүн гэж үүнийг хэлнэ” гэсэн ганц өгүүлбэр байжээ. Товч бөгөөд тодорхой …

Блог бол … одоо таны уншиж байгаа … миний бичсэн энэ тэмдэглэл юм Smile

Блог гэж Интернэт дээр байрлах тэмдэглэлийн дэвтэр сайтыг нэрлэдэг. Ихэнх блог уншигчиддаа санал, бодлоо нэмж бичихэд нээлттэй, интерактив бүтэцтэй байдаг. Орчин үеийн блогчид өөрийн блогтоо зөвхөн бичээд зогсохгүй зураг, аудио, видеог өргөнөөр хэрэглэдэг билээ.

BlogPulse-ийн мэдээлснээр, 2011 оны 2-р сарын 16-ны байдлаар Интернэт дээр нийт 156 сая блог ажиллаж байна.

Интернэт үүссэн цагаас л эхлэн түүн дээр Usenet, Compuserve, BBS, Mailing List зэрэг хэрэглэгчид өөрийн бодол санаагаа бичиж бусадтай харилцан ярилцах олон үйлчилгээ хөгжиж ирсэн байдаг. Өнөөгийн бидний ойлгодог Блог буюу Web Log –ийн энэ хэлбэрийг анх Swathmore College –ийнхан санаачилсан гэдэг юм.

Харин блог Монголд анх хэзээ үүссэн юм бэ?

Монголын Интернэт 1997 онд эхэлсэн. Түүнээс хойш … Анхны Интернэт блогийг хэн бичсэнийг мэдэхгүй юм байна.

Харин Монголын анхны блогийг одоогоос 40 мянган жилийн өмнө нэр нь үл мэдэгдэх нэг нөхөр бичиж үлдээснийг та одоо ч очиж уншиж болно. Тэр үед Интернэт байгаагүй учраас тэр блогчин маань блогоо агуйн ханан дээр бичиж үлдээхээс өөр аргагүй байсныг та лав ойлгоно биз Smile

Tsenkher aguiTsenkher agui 2

 

 

 

 

 

 

Continue reading "Монголын анхны блог … 40000 жилийн настай" »


Ногоон аялал 2011

УБ-Өвөрхангай-Баянхонгор-Завхан-АрХангай-УБ маршрутаар 8 хоногт 2800 км зам туулсан аялалд оролцоод ирлээ. Энэ аялалыг Монголын бэлчээрийн менежмэнтийн холбоо, МҮОНТелевизтэй хамтран зохион байгуулсан юм.

Аялалынхаа фото альбомыг ЭНД байрлууллаа. Smile

Манай аялалын зам:

Улаанбаатар –Арвайхээр \431 км\   Арвайхээр-Баянхонгор\Гучин ус-Жинст\Баруунбаянулаан- Богд- Баянговь \440 км\   Баянговь-Баацагаан-Бууцагаан-Хүрээмарал-Баянбулаг-Отгон \375 км\   Отгон-Цагаанхайрхан-Улиастай-Идэр-Нөмрөг \290 км\   Нөмрөг- Тэлмэн \70 км\   Тэлмэн-Тариат-Ихтамир \400км\   Ихтамир-Алтанбулаг \Хустайн нуруу\-Улаанбаатар \520 км\   Бусад \250 км\                                


“Хулгайч” хаан

Күнзийн сургаальд нэг ийм үлгэр байдаг юм гэсэн.

Эртний Хятадын нэг хаан Күнзээс “Манай түшмэд хулгай хийгээд байх юм. Яаж болиулах вэ ?” гэж асуухад тэр “Та эхлээд өөрөө бүү хулгай хий” гэсэн гэдэг.

Мэдээж хаан хүн өөрөө хулгай хийдэггүй л байх. Харин хулгайч нарыг ивээлдээ авч, хамгаалж байдаг нь түүнийг тэдний хамсаатан болгодог, бүүр цаашилбал адилхан л хулгайч болгодог гэсэн утгыг энэ үлгэр агуулж байна.

Үнэхээр, нэгдүгээр хүн шударга бол хоёрдугаар хүн хулгай хийгээд сайхан яваад байх боломжтой юу ? Хэрэв тэд шударга бол дараа дараагийн хүмүүс мөн хулгай хийсээр хамтдаа явж чадах уу ? 

Энэ бүгд нь орчин үеийн хэллэгээр бол LEADERSHIP –ийн нэгэн алтан дүрэм билээ.


Өнөөдөр – Монголын Интернэтийн 15 жилийн ойн өдөр

internet15

Монголын Интернэтийн 15 жилийн ойн мэнд хүргэе !

 

15 жилийн өмнө Монголчууд бид Мэдлэг, мэдээлэл, харилцаа холбоо, хамтын ажиллагаа, худалдаа бизнесийн Интернэтийн Их далайд гарцтай болж дэлхийг Монголтойгоо холбосон билээ. Одоо хамтдаа Монголыгоо дэлхийд гаргая !

Та бид чадна !


Түлэнхий Бөө нар

Бөө нар галын тахилга гэж зан үйл хийж түүн дээгүүрээ хүмүүсийг харайлгаж байна. Дээгүүр нь харайж чадсан нь бөө болдог гэнэ. Өдөр бүр 2-3 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Одоо Түлэнхийн төв дүүрлээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн УИХ-ын Чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнээс

Энэ үгийг сонсоод би найз нөхөд, танилуудтайгаа бөөгийн энэ үзэгдлийн талаар ярилцаж үзлээ. Монголд үнэхээр бөө болох явдал их дэлгэрч байгаа юм байна. Бөө болох хөдөлгөөн нь ерөнхийдөө сүлжээний бизнес бололтой. Бөө болж буй хүн 3-5 сая төгрөг төлж “тусгай сургалтад” хамрагддаг юм байна. Түүнд нь дээрх түлэгдэх, шарагдах ... дасгалууд ордог бололтой. Янз бүрийн дасгалыг давж, "ид шид"-ийг эзэмшээд бөө болж, харин алдсан мөнгөө эргүүлэн олж авахын тулд дараагийн нэг, болж өгвөл хэд хэдэн хүнийг олж элсүүлэх замаар энэ сүлжээ тэлж байдаг гэсэн ойлголт уулзсан хүмүүсийн ярианаас надад төрсөн.

Энэ үнэхээр сүлжээний бизнес үү, эсвэл манай нийгмийн бас нэгэн хэцүүхэн “өвчний” илрэл үү ?

Түлэнхий бөө нарыг ч бол яахав эмчилчих л байх.

Харин Засгийн газар, С.Ламбаа сайд маань энэ хөдөлгөөн-үзэгдлийг яаж “цэгцлэх” юм бол доо ?  


Би баян хүн мөн үү ?

Манай өвөө одон оронч хүн байсан юм. Тэгээд нэг өдөр Ангараг гаригийг дурандаад сууж байсан чинь түүн дээр маш том цул алтан уул байхыг олж харсан юм гэнэ лээ. Том уул л даа, ер нь бол дэлхий дээрээс дурандахад харагдаад байгааг бодоход их л том уул, Богд уулаас 100 дахин том юм шиг байна лээ.

Өвөө маань энэ нууцаа хэнд ч хэлэлгүй олон жил болсон юм гэдэг. Олон улсын хуулиар бол өвөө маань тэр алтны эзэн юм байна. Тэгээд нэг өдөр өвөө маань тэр уулаа хаана байгааг заасан Ангараг гаригийн зургийг надад өгөөд, тэр их алтаа бүгдийг нь гэрээслэн үлдээж билээ. Ингээд би энэ дэлхийн төдийгүй, нарны системийн хамгийн баян хүн болсон юмдаг.

Харин би нэг л асуудалтай тулгараад, одоохондоо ёстой жинхэнэ баян хүн шиг амьдарч болдоггүй ээ.

Алтаа авах гэсэн чинь тийшээгээ нисээд очиж чаддаггүй. 99% -ийг нь аваарай гэсэн ч Ангараг руу нисэх тухай ямар ч улс орон, тэр бүү хэл, АНУ, Орос, Хятадын аль нь ч ойрын 50 жилдээ бодох ч үгүй байгаа сурагтай.

Аргаа бараад банкуудаар явж, алтаа барьцаалж зээл авах гэсэн боловч ямар ч банк түүнийг минь ердөө ганц мянган төгрөгийн баталгаанд ч тооцож авдаггүй.

Одоо яах вэ … гээд хааяа дурандчихаад л сууж байна даа. Алтан уул маань уг нь байрандаа байж л байх юм … Асар том алт. Асар их баялаг. Би … ийм их алттай байж ингээд л ядуу хэвээрээ яваад байдаг … Яагаад ?

Би ер нь баян хүн мөн үү ?

Сонин хэвлэлээс би байнга унших юм. Монголчууд бид хөрсөн доороо асар их баялагтай гэж. Ер нь бол бид алтан дээр л сандайлчихаад суугаад байгаа юм байх аа. Харин нэг гэм нь тэр бүх алт маань Алтай, Хангайн нурууны доор, 5 км гүнд тарчихсан байгаа гэх юм. Ухаад авья гэхлээр яг хаана байгааг нь сайн мэдэхгүй, бүх уул нуруугаа сэндийлж, ус голоо хатааж байж л олно, тэгээд ч Ангараг руу нисэх шиг хүлээж, бас л нөгөө 99% –аа ч төлнө гэх юм.

Бүх монголчууд маань ч надтай адил баян, бас л алтан дээрээ сандайлчихаад авч чадахгүй  амьдарч байгаа хүмүүс юм уу ? Тэгээд над шиг бас ядуу …

За 1% ч байсан яахав. Харин бид хэр удаан хүлээх юм бол ? Нас минь хүрэх болов уу ?

Эсвэл би ажил хийж амьдрах тухайгаа бодсон нь дээр юм болов уу ? Та нэг зөвлөөч ...

Гэсэн нэг захиаг сонгогчоосоо авсан юм Winking Түүнд юу гэж хариулах вэээ … Happy


Бурхныг өмчил ... Мэдлэгийг хаа !

МЭ 476 онд Ромын Их Эзэнт гүрэн задран унаснаар Баруун Европд мянган жил үргэлжилсэн Харанхуй гэгдэх Дундад зууны үе эхэлсэн гэдэг. Их гүрэн унаснаар асар өргөн уудам нутагт олон зууны туршид тогтож ирсэн  хууль ёс, дэг журам алдагдаж, харилцаа холбоо тасарч, худалдаа наймаа эрс багасч, соёлын хөгжил уналтад орон, олон арван жижиг хаад ноёдын, зуун зууныг дамжсан мөнхийн дайн самууны үе эхэлсэн гэж түүх өгүүлдэг.

Дундад зууны тэр харанхуй он жилүүдэд Европын соёл иргэншлийг хадгалж, нэгтгэж байсан хамгийн сүүлчийн, гэхдээ хамгийн хүчирхэг болон тодорч гарч ирсэн хүч бол Ромын Католик сүм хийд байлаа. Үнэн хэрэгтээ, Ромын Пап нь олон арван вант улсуудыг үзэл бодол, үйл хөдлөлийнх нь хувьд нэгтгэн залж байсан агуу хүчтэн байсан юм. Европчууд ч түүний энэ гавьяаг нь үнэлэн биширч, нэр төр, хүч нөлөөг нь мянганы турш шүтэн дээдэлж ирсэн билээ.

Гэхдээ Ромын Католик сүм хийд Европын түүхийг зөвхөн гавьяа, ялалтаараа бүтээгээгүй юм. Католик сүм хийд маш том нүгэл хурааж, түүхэнд өөрийн хар мөрөө үлдээн, үнэн чанартаа Европын хоцрогдлын гол шалтгаан нь өөрөө болж хувирсан байна. Бид түүхээс Дундад зууны Хятад, Энэтхэг орон цэцэглэн хөгжиж, хүн төрөлхтний соёл иргэншлийн төв болж байсныг, Европт Католик сүм хийд шинэ сэтгэлгээ, шинжлэх ухааны үр хөврөлийг маш хэрцгийгээр нухчин дарж, олон арван нэрт эрдэмтэн, сэтгэгчид, олон мянган жирийн хүмүүсийг залхаан цээрлүүлж, галд өргөн шатааж, шинэ бүхнийг хорьж байсныг мэднэ. 

Намайг яагаад гэнэт түүх өгүүлээд эхлэв гэж та гайхаж байж магадгүй. Тэгвэл одоо хэлэх гэсэн гол зүйлдээ оръё.

Ромын Католик сүм хийдийн албан ёсны хэл, бичиг бол латин хэл байсан. Христийн сургааль, шашины бусад бүх бүтээл зөвхөн латин хэл дээр бичигддэг байсан бөгөөд дээд язгууртан, эсвэл сүмийн хувраг л биш бол ямар ч хүний хувьд латин хэлийг сурах, эзэмших нь хориотой зүйл байжээ. Тариачид, худалдаачид, жирийн иргэд бүгдээрээ л зөвхөн сүм хийд, хуврагаар дамжуулан Есүс бурхнаа шүтдэг, бурхандаа ханддаг хатуу хууль үйлчилдэг байлаа. Библийн сургаалийг зөвхөн латин хэл дээр бичиж, зөвхөн латин хэл дээр уншихыг зөвшөөрдөг байжээ. Библиотека (номын сан) гэдэг үгийн латин язгуур ч библийн судрыг хадгалж уншдаг өрөөг л анх тэгэж нэрлэдэг байсныг өгүүлнэ.

Дундад зууны тэр үед Европт ном хэвлэдэггүй, латин хэл дээр бичигдсэн Библийн судрыг гар аргаар хуулан түгээхээс өөр ямар ч боломж байсангүй.

Европ бол бичиг үсэггүй, бурхны номоо уншиж, бурхандаа дотоод сэтгэлээсээ шууд хандах эрхгүй сая сая хүний нутаг байлаа. Ромын Католик сүм хийд зөвхөн Бурхныг өмчилж байсан төдийгүй, мэдлэгийг хааж байсан юм. Энэ цаг үе бол оюун ухаан, сэтгэлгээний боолчлол, дарангуйллын жинхэнэ харанхуй мянган байсан билээ.

Харин өнөөгийн Европ ямар хөгжилд хүрснийг бид бүгд сайн мэднэ. Өнөөдрийн Европ бол хүн төрөлхтний сүүлийн 500 жилийн соёл иргэншлийн өлгий болсон нутаг болжээ. Харин энэ их түүхийн эхэнд хоёр агуу хүн байж, хоёр том үйл явдал болсон юм.   

1449 онд Германы уран дархан Йоханес Гутенберг  хэвлэх суурь машиныг бүтээж, ном судрыг 400 дахин хурднаар хэвлэх технологийн их хувьсгалыг хийлээ. Мэдлэг хүн бүрт хүрэх боломжтой боллоо.

1517 онд Европын Их шинэчлэлийн эцэг Мартин Лютер Библийн судрыг латин хэлнээс орчуулж сая сая хүний хүртээл болголоо. Бурханыг өмчлөх боломжгүй боллоо.     

Тэд бурхныг чөлөөлж, мэдлэгийг хүн бүрт хүрэх боломжтой болгосон нь Европын Сэргэн мандлын их давалгааг өрнүүлсэн юм. Протестант шашин түгэн тархав.

ТIME сэтгүүлийн Мянганы суут хүнээр Эзэн Чингэс хааныг нэрлэсэн санал хураалтын төгсгөлд түүнд ганцхан өрсөлдөгч үлдсэн байсан нь Йоханес Гутенберг байлаа. Тэр бол   шинжлэх ухаан, мэдлэгийн их давалгаа хүн төрөлхтөнийг нөмрөн түгэх манай шинэ эринийг эхлүүлэгч байсан юм. 

. . .

Зарим агуу эрдэмтэн “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи” (K.Маркс) гэдэг ч олонх хүмүүс Бурханд итгэх итгэл бол Хүнийг амьтнаас ялгаатай болгогч гол хүч гэдэгт итгэдэг. Би бол хоёулаа л үнэн юм байна даа гэж боддог. Яагаад гэвэл бидний ихэнх маань Бурхан багшийн сургаалыг уншиж итгэл үнэмшилээ олох уу, эсвэл лам багш, мэргэч төлөгч, бөө нартаа бүхнээ даатгаад, өөрийн сонголтоо өрөөлөөс хааяа нэг асуучихаад л нойрсож байх уу гэдгээ шийдэж чадахгүй амьдарч явдагаас л дээрх ялгаа гараад байдаг юм болов уу гэж хардаг юм.

Төгсгөлд нь хэлэхэд, зарим нэг асуулт хааяа толгойд эргэлдээд байдгийг нуух юун -

  • Латин хэл – Төвд хэл …
  • Библээ мэдэхгүй Европ тариачин -  Бурхны номоо мэдэхгүй Монгол хүн …
  • Танихгүй хэлээр ярьсан хувраг – Мэдэхгүй мэгзэм уншсан лам …
  • Цаг үеээсээ хоцорсон сүм хийдүүд ...

Нэг л танил зураг шиг … Харин хаана ... хэзээ ... үзлээ дээ ?