Previous month:
March 2014

December 2016

Энтрэпренер, Мэргэжилтэн, Менежер гурав

Pic20161218Энтрепренер бол шинэ санааг төрүүлэгч, тээгч. Тэр саад бэрхшээл болон асуудлыг, эсвэл хаана юу дутагдаж байгааг олж хараад өөрөө эрсдэл үүрч шийдэх замаар ашиг, орлого олдог бизнес эрхлэгч.

Бизнес эрхлэгч бүр Энтрепренер байдаггүй. Жишээ нь, томилогдсон захирал хүн бизнес эрхлэгч мөн боловч Энтрепренер биш. Яагаад гэвэл, нэгдүгээрт, тэр өөрөө хувь хүний хувьд бизнесийн эрсдэл үүрээгүй, хоёрдугаарт, асуудлыг анх олж харж, түүнийг шийдэх бизнесийг эхлүүлсэн хүн биш. Гэхдээ тэр бол бизнес эрхлэгч, менежер хүн.

Энтрепренер хүн үргэлж шинэ санаа, шинэ шийдлийн хойноос явж байдаг.

Continue reading "Энтрэпренер, Мэргэжилтэн, Менежер гурав" »


Мэдээллийн үнэ цэнэ

мэдээллийнүнэАялал жуулчлалын нэгэн компаний захирал надтай уулзахаар ирэв. Бид урьд өдөр нь утсаар товч ярилцсан байсан учир асуудал түвэгтэй, алдааг засах боломжгүйг би гадарлаж байлаа.

Тэдний компани гаднаас жуулчид авдаг, тоо нь байнга өсч, энэ жил олон жуулчин авна гэж төлөвлөж байжээ. Гэтэл ярилцаж, харьцаж байсан жуулчдын олонхи нь ирсэнгүй. Харин яагаад жуулчид эрс цөөрсний учрыг компаний захирал саяхан олж мэдсэн байв.

Тэдний компанид ажиллаж, жуулчидтай нь харилцдаг байсан ажилтан залуу өвөл ажлаасаа халагджээ. Компаний бүх харилцаа холбоог хариуцдаг байсан тэр залуу ажилдаа өөрийн хувийн и-мэйлээ ашигладаг байсан байна. Тэр ажлаас гарахдаа бичиг цаасаа ямар ч асуудалгүй хүлээлгэн өгч, тооцоогоо ном ёсоор хийж, түүний оронд орсон шинэ ажилтан ч ажилдаа хэл амгүй шамдан оржээ.

Зун боллоо. Ирэх жуулчид эрс цөөрчээ. Тэд учрыг мэдэхгүй байв.

Гэтэл ... хөдөө явсан хүмүүс урьд ирж байсан хэсэг жуулчидтайгаа таарчээ. Харин нөгөө ажлаасаа халагдсан залуу жуулчидтай хамт явж байлаа. Тэр залуу шинэ компани байгуулж, хуучин компанийхаа жуулчдыг урвуулан авсан байв.

Яаж гээч? ... Өөрийн и-мэйл хаягаар үргэлжлүүлэн харьцаж ...   

Continue reading "Мэдээллийн үнэ цэнэ" »


Ажил бол Бизнес биш


ажилболбизнесбишУулзалт, лекц дээр бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ, зөвлөөч гэж надаас олонтаа асуудаг. Тэд голцуу өөртөө итгэлтэй, ямар нэгэн шинэ санаа олоод харчихсан, заримдаа бүр бүтээгдэхүүнээ бодоод төлөвлөчихсөн, оролдоод эхэлчихсэн залуус байдаг.

Ярианы явцад харин нэг зүйл их мэдрэгдэнэ. Тэдний ихэнх нь ажил, бизнес хоёрыг сайн ялгадаггүй. Түүгээр үл барам, өөрийн нэг сайн бүтээгдэхүүнтэй болчихвол компани нь цэцэглэчихнэ, асуудалгүй гэж хардаг.

Тэгээд ажиллаж эхэлнэ дээ ...

Хэсэг хугацааны дараа уулзахад тэднээс амжилттай яваа нь 5-аас 1. Магадгүй, түүнээс ч цөөн.

Бизнес санаачлагч маань хэсэг хүн ажилд аваад, өрөө тасалгаа олж, өөрөө манлайлаад өдөржин шөнөжин ажилласан байдаг. Товчоор, тэд сайн ажилласан, зүтгэсэн байдаг. Гэсэн ч эргэн тааралдах үед “Одоо яах вээ ... Мөнгөгүй болчихсон. Түрээс, цалин хэцүү болсон учир хүнээ цөөлж байна. Ер нь ...” гэх нь элбэг. Дараа дахин уулзахад буцаад ганцаараа болчихсон, зорилгоо өөрчилчихсөн, эсвэл хаа нэгэн газар ажилд орчихсон явж байх.

Мэдээж энэ бүхэнд манайд байдаг түмэн төрлийн хүндрэл, зовлон нөлөөлж байгаа. Гэхдээ тэд бол гадаад орчин, гадаад учир шалтгаанууд. Харин хүний амжилтад хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол гадаад бус, дотоод учир шалтгаан нь байдаг. Түүний нэг нь тухайн хүн зорилгоо хэр зөв олж харж бгаа явдал.

 

Continue reading "Ажил бол Бизнес биш" »