Previous month:
April 2013
Next month:
December 2016

March 2014

Нээлттэй мэдлэг, боловсролыг хөгжүүлэх үзэл санаа (Концепц)

Нэг Монгол үндэсний хөтөлбөр

нээлттэймэдлэгконцепц1. Хөгжлийн чадавхи

Төрийн хөгжлийн бодлогын амжилт нь үндэснийхээ онцлог давуу тал, стратегийн нөөц бололцоог хэр оновчтой харж, төлөвлөн дайчилж чадахаас шууд хамаарна.

Ойрын жилүүдэд эдийн засгийн эргэлтэд оруулж болох манай хамгийн том нөөц бол Монгол орны минерал түүхий эдийн баялаг билээ. Энэ нөөцийг оновчтой ашиглаж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь бидний өнөөгийн гол зорилт юм. Харин, үүнтэй зэрэгцэн, эдийн засгийн өсөлтийг улс орныхоо хөгжил болгон хувиргах түүхэн шийдлийг томьёолон хэрэгжүүлэх шаардлага бидэнд тулгарч байна.

Даяарчлагдсан дэлхийд 3 сая монголчууд бид хэрхэн өрсөлдөн амьдрах вэ? Энэ тулгуур асуултад төрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги үзэл баримтлал тод хариулт өгөх ёстой.

Хэрэв дээрх асуултын хариултыг Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалын суурь гэж үзвэл эдийн засаг, нийгмийн хөгжлийн богино болон дунд хугацааны бодлого ямар байхаас үл хамаарч бид хэтийн амжилтад зөвхөн үндэстнийхээ сэтгэн бодох, ажиллах, бүтээх чадавхийг тасралтгүй өсгөх замаар хүрч чадна гэдгийг харж болно.

Монголчууд бидний өрсөлдөн амьдрах чадавхи бол орчин ахуй, оюун сэтгэлгээний хөгжлөө дагаж олон мянган жилийн турш бүрэлдэн тогтсон үндэсний соёл, орчин цагийн, шинжлэх ухаанжсан мэдлэг, бидний эрчтэй ажиллах чадварын синергетик нэгдэл юм. Харин энэ чадавхийг тасралтгүй өсгөн хөгжүүлэх тулгуур нөхцөл, дэд бүтэц бол төрийн урт хугацааны туйлбартай бодлого, монгол хүн бүрт хүрсэн үндэсний боловсролын шинэ тогтолцоо болно.

Continue reading "Нээлттэй мэдлэг, боловсролыг хөгжүүлэх үзэл санаа (Концепц)" »