iPAD-даа монгол гар яаж суулгасан бэ гэж твитерээр олон хүн надаас асуусан юм. Тиймд зарим нэг туршлагаасаа энд хуваалцая.
Юуны түрүүнд хэлэхэд, би программ бичээгүй, харин бэлэн программ ашигласан. Нөгөөтэйгүүр, энэ программ нь системийн түвшинд ажилладаггүй, өөрөөр хэлбэл энэ бол iPAD-ийн жинхэнэ монгол гар (keyboard) огт биш, харин монголоор бичихэд тохиромжтой текст процессор юм.
Unicode Map нэртэй энэ программыг Apple App Store–ээс $1.99-ээр худалдан авч болно.
Энэ программын онцлог бол түүнд 1) Ө,Ү үсгүүдийг оруулж болно 2) Монгол бичгийн машины үсгийн байрлал бүхий гар үүсгэж болно.
Бүх төрлийн Unicode гар үүсгэх бололцоотой энэ редакторыг ашиглан бичсэн текстээ та мэйлд, твитерт илгээж болно, эсвэл Copy хийгээд дурын программ руугаа зөөж болно.
Программын гол онцлогийг дараах зургуудаас үзээрэй.
1-р зураг 2-р зураг 3-р зураг
- 1-р зураг: Unicode үсгүүдийг суулгаагүй байгаа “хоосон” гар
- 2-р зураг: “Хоосон” гарт бүх Монгол үсгийг суулгасны дараа
- 3-р зураг: Unicode тэмдэгтүүдийн хүснэгт. Эндээс та тэмдэгтүүдээ цуглуулж хүссэн гараа бүтээж болно.
Системийн гар дээр Ө, Ү нэмсэн бас нэг өөр программын тухай дараа бичье.



