Previous month:
August 2011
Next month:
December 2011

September 2011

Монгол нутгийн дуусашгүй их баялаг

“Атомщикуудтай маргах нь” блогийг маань уншсан олон уншигчид Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц, хөгжлийн боломжийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл надаас хүссэн юм. Тиймд би энэ салбарт ажилладаг мэргэжлийн хүмүүс, байгууллагаас авсан зарим нэг судалгааны дүн, танилцуулга материалыг тэдний зөвшөөрөлтэйгээр блогтоо хэвлэлээ. 

image

Танилцуулга-1. Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, тоогоор

Судалгаанаас үзэхэд, байгалийн сэргээгдэх нөөцөө ашиглан өнөөгийн Монголын хэрэгцээг 2600 (!) дахин хангаж чадах их эрчим хүчийг тасралтгүй, мөнхөд үйлдвэрлэж явах бололцоо бидэнд байна. 

Доорх танилцуулгыг Монголын сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч NewCom групп -ээс авсан болно.  

Continue reading "Монгол нутгийн дуусашгүй их баялаг" »


Атомщикуудтай маргах нь

Бичихгүй бол болохгүй нь ээ. Эргэн тойронд бүгд л уран, цөмийн хаягдал, цөмийн түлш, Атомын цахилгаан станцын (АЦС) тухай яриад, бичээд байхад …

Нэг хэсэг бид бүгдээрээ л алт-чин, зэс-чин, нүүрс-чин болцгоосон. Одоо цөмөөрөө уран-чин буюу атом-чин, оросуудын хэлдгээр, атомщикууд болж эхэллээ.

Би өөрөө инженер хүн. Цөмийн физикийн анхан шатны ном уншсан гэсэн үг. Бас тэгээд дэлхийн ногоон намуудын бодлоготой танилцаж, эрдэмтэн мэргэдтэй уулзаж, хурал цуглаанд нэлээд суусан хүний хувьд энэ талаар овоо гайгүй мэдээлэлтэй болсон гэж өөрийгөө дүгнэдэг. Тиймд зарим нэг дүгнэлтээ таньтай хуваалцая гэж бодлоо.

Continue reading "Атомщикуудтай маргах нь " »


Монголын анхны блог … 40000 жилийн настай

Блог гэж юу вэ? … Вовкагийн тухай нэг онигоо санаанд орчихлоо. Багш ангидаа “Залхуу хүн гэж хэнийг хэлэх вэ?” гэсэн зохион бичлэг хийлгэж. Цаг дуусахад бүгдийнх нь дэвтрийг хураагаад өрөөндөө аваачаад шалгаж гэнэ. Хүүхэд бүр л залхуугийн тухай янз янзаар бичсэн байжээ. Харин Вовкагийн дэвтэрт юу ч байсангүй, хоосон үлдээсэн хуудасны хамгийн дор харин “Залхуу хүн гэж үүнийг хэлнэ” гэсэн ганц өгүүлбэр байжээ. Товч бөгөөд тодорхой …

Блог бол … одоо таны уншиж байгаа … миний бичсэн энэ тэмдэглэл юм Smile

Блог гэж Интернэт дээр байрлах тэмдэглэлийн дэвтэр сайтыг нэрлэдэг. Ихэнх блог уншигчиддаа санал, бодлоо нэмж бичихэд нээлттэй, интерактив бүтэцтэй байдаг. Орчин үеийн блогчид өөрийн блогтоо зөвхөн бичээд зогсохгүй зураг, аудио, видеог өргөнөөр хэрэглэдэг билээ.

BlogPulse-ийн мэдээлснээр, 2011 оны 2-р сарын 16-ны байдлаар Интернэт дээр нийт 156 сая блог ажиллаж байна.

Интернэт үүссэн цагаас л эхлэн түүн дээр Usenet, Compuserve, BBS, Mailing List зэрэг хэрэглэгчид өөрийн бодол санаагаа бичиж бусадтай харилцан ярилцах олон үйлчилгээ хөгжиж ирсэн байдаг. Өнөөгийн бидний ойлгодог Блог буюу Web Log –ийн энэ хэлбэрийг анх Swathmore College –ийнхан санаачилсан гэдэг юм.

Харин блог Монголд анх хэзээ үүссэн юм бэ?

Монголын Интернэт 1997 онд эхэлсэн. Түүнээс хойш … Анхны Интернэт блогийг хэн бичсэнийг мэдэхгүй юм байна.

Харин Монголын анхны блогийг одоогоос 40 мянган жилийн өмнө нэр нь үл мэдэгдэх нэг нөхөр бичиж үлдээснийг та одоо ч очиж уншиж болно. Тэр үед Интернэт байгаагүй учраас тэр блогчин маань блогоо агуйн ханан дээр бичиж үлдээхээс өөр аргагүй байсныг та лав ойлгоно биз Smile

Tsenkher aguiTsenkher agui 2

 

 

 

 

 

 

Continue reading "Монголын анхны блог … 40000 жилийн настай" »