Монголын бизнесмэнүүд хамтын эрх ашиг, хамтын сонирхлын тогтолцоогоо өргөжүүлж, хөгжүүлэх цаг болсон
Ж.Цогзолмаа tsoogii_2009@yahoo.com , Зууны мэдээ 2010 оны 2-р сарын 1
Давост болдог дэлхийн эдийн засгийн форумтай төстэй уулзалтыг Монголд жил бүр зохион байгуулах эхлэл энэ сарын 8-нд тавигдах нь. Ерөнхий сайд Сү.Батболдын санаачилгаар улсынхаа "хэтэвч"-ийг хэлэлцэж, ирээдүйгээ 10-15 жилээр урьдчилан харж, бодлоо солилцохоор бизнесмэн, хувийн хэвшлийнхэн болон төр, засаг нэгэн дээвэр дор чуулах гэж байна. Бизнесийн салбар дахь шинэчлэл, уул уурхайн сэдвээр өрнөх эл форумын өмнө УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.
-Та "Форум" нэвтрүүлгийг хөтөлдөг байсны хувьд анхны бөгөөд чухал энэ удаагийн уулзалтаас томоохон үр дүн хүлээж байгаа байх. Тэр нь юу бол?
-Монголчууд бидэнд хөгжлийн олон боломж, их нөөц бий. Бүгд өөр өөрийн зорилготой ч улс үндэстнийхээ хөгжлийн дэвсгэр өнгө нь ямар байхыг олж харах нь бидний ерөнхий хүсэл. Түүнээс улс төрчид, бизнесмэнүүд, хүн бүр хөгжлийн дүр зураг, хандлагыг мэдэрнэ. Бидэнд энэ маш чухал. Тэгээд ч монголчууд сүүлийн 100 жил, бүр цаашилбал Манжид эзлэгдсэнээс хойш гурван зууны дараа анх удаа өөрсдийн хүч, чадлаар улс орноо авч явах цаг ирлээ. Биднийг нэгдэн хэлэлцэж үзэл санаагаа нэгтгэх, ойлголцоход ийм форум нэмэр тусаа өгнө өө.
Recent Comments