Э.Мөнгөн 2009/12/17 № 251 /830/ Ардчилал сонин
Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавиад байгаа. Энэ асуудалд парламентын гишүүд өөр өөрийн байр суурианаас хандаж, зөв буруу гэж мэтгэлцсээр л байна. УИХ-ын гишүүн Д.Энхбаттай дээрх асуудлын талаар ярилцлаа.
-Та тойрогт зарцуулах нэг тэрбум төгрөгнөөс татгалзаж байгаа. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
-Нэг тэрбум төгрөг тойрогт нь хуваарилж байгаа. Гишүүд захиран зарцуулагч нартайгаа зөвлөлдөн юунд зориулахаа шийдэх юм. Тэгэхээр гол асуудал нь төрийн ордонд хууль батлалцаж байгаа 76 нөхөр сүүлд нь үүнийг би хийсэн гэж ухуулга хийх гэж байгаа хэрэг. Энэ нь ирэх сонгуулийнх нь PR болчихоор шинээр сонгогдох гишүүн гэж байх уу.Би нэг тэрбумыг авснаараа амаа таглуулж, үлдсэн 75 гишүүн нэг тэрбумаа юунд зарцуулав, Сангийн яам юу хийж байгааг хянах, ярих боломжгүй болж байгаа юм. Тэгэхээр тавар төлөгчдийн мөнгө ямар ч хараа хяналтгүйгээр урсах нь.
- Яагаад болохгүй гэж?
- Би тэр мөнгийг нь авчихаар бусад нөхдөө шүүмжлээд байхгүй, намайг ч шалгахгүй. Тэгэхээр УИХ төсөв хянах үйл ажиллагаагаагаа нэг тэрбумаар арилжиж байгаа явдал гэж ойлгож болно. Энэ бол шууд утгаараа улс төрийн авлигын хэрэг шүү дээ.
Continue reading "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч алдаагаа залруулах ёстой" »
Recent Comments