О.Билэгт Өдрийн сонин 2009/11/26 №285 /3362/
УИХ-ын гишүүн Д.Энхбаттай уулзаж ярилцлаа.
-Уржигдар орой Сангийн яам гишүүдэд гэнэт нэг тэрбум төгрөг хуваарилах болсноо мэдэгдэж, хийх ажлуудын жагсаалтаа яаралтай гаргахыг хүссэн байна лээ. 500 сая төгрөг байхаас нь эсэргүүцэж байсан таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Тиймээ. Гишүүдэд 500 сая төгрөг хуваарилж байхад эсэргүүцэж байсан минь үнэн. Энэ мөнгө нэг тэрбум болсон гэдгийг өнөөдөр /өчигдөр/ өглөө л мэдлээ. Өчигдөр орой төсвийн асуудлаар хоёр намын бүлэг хуралдаад ийм шийдвэр гаргасан шиг байна.
Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал ингэж дэндүү хоорондоо холилдож байгаа явдалд сэтгэл их дундуур байдаг. Иргэдийн санал хүсэлтийн дагуу эрхэм гишүүд төрөл бүрийн ажлыг санаачлах асуудал байдаг л даа. Гэхдээ яагаад ийм байдал үүсч байна вэ гэвэл манай төсөв дэндүү төвлөрөөд орон нутагт эрх мэдэл байхгүй болсон. Тэдэнд санхүүгийн шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй учраас УИХ-ын гишүүд дээвэр засах, худаг гаргах асуудалд хутгалдаж байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн ИТХ, засаг захиргааны ажилд шууд ороод явж байна л даа.
Continue reading "Д.Энхбат: 76 тэрбум төгрөгийг салхинд хийсгэх нь ээ" »
Recent Comments