Зарим хүмүүс улс төрч хүн бодол санаагаа нийтэд “дэлгээд” явбал юуных нь улс төрч байх вэ дээ гэх. Үнэхээр тийм гэж үү ? Миний бодлоор, өнөөгийн Монголын нөхцөлд, нийгэм маань системийн гүнзгий хямралд орчихсон энэ үед, бид шинэ үзэл санаа, шинэ “гарц”-ыг хайж олохгүй юм бол энэ “улс төр”-дөө ингээд яваад байх нь утга багатай юм даа. Монголчууд бид өөрөөр амьдарья гэвэл одоо хийж буй бүх зүйлсээ шинээр, өөр өнцгөөс харах цагт ирээд байна гэж би боддог. Юуны түрүүнд улс төрөө, засаглалаа, хөгжлийн үзэл бодлоо. Шинэ улс төрийг би ганцаараа хийж чадахгүй, бас хуучин сэтгэлгээтэй хүмүүстэй хамт хийх боломжгүй. Тиймд нээлттэй “тоглож”, улс төрийн шинэ соёлыг үүсгэж явахаас өөр сайн зам байхгүй бололтой. Хуучин дүрмээр яваад бид ялахгүй. “Тэдний” дүрмээр бид яваад тэдний л нэг хэсэг болно.
Ардчилал, Интернэтийн боломжийг ашиглаж, шинэ зүгт сэтгэж, шинэ улс төрийг үүсгэхийн төлөө явнаа. Блогийн маань зорилго энэ.
Би бол 21-р зууны Монгол улсын иргэн, Системийн инженер, мөн Ногоон намын улс төрч … :) Иймд блогоо үүгээрээ нэрлэлээ.



