Манай улс цөмийн эрчим хvчний тvvхий эд ураны 63 мянган тонн нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. 1990-ээд оноос өмнө геологичид тогтоосон 1.2 сая тоннын нөөц байх магадлалтай гэсэн нь батлагдвал дэлхийд айргийн тавд орно.
Алтнаасаа ашиг хvртэх бодлого "Өөрийн нохой идэхээр, хvний нохой ид” гэсэн урвуу хувирбарын жишээг “Бороо гоулд” компантай хийсэн анхны тогтвортой байдлын гэрээ харуулсан.
Одоо УИХ уранаа зарж мөнгө олох, бvр цаашлаад эрчим хvчний эх vvсвэрээ цөмийн энергээс гаргадаг vйлдвэртэй болох бодлого батлахаар хэлэлцэж байгаа.
Уран бол энгийн нэг ашигт малтмал биш, буруугаар ашиглавал дэлхийг сөнөөх чадалтай эд. Цөмийн зэвсэг, цөмийн аюулын тухайд хvн төрөлхтөн мартахын аргагvй сургамжийг Японы Хирошимод хаясан атомын бөмбөг, Укрианы Чернобылын атомын станц дэлбэрэлтээс авсан.
Төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг ураны хэрэглээ, vнэ өндөр байгаа өнөө цагт батлах нь зvйтэй гэж УИХ-ын гишvvдийн олонх vзэж байгаа юм. Харин бодлогын баримт бичигт “цөмийн хаягдлыг хадгалах, боловсруулах байгууламж барих” гэсэн өгvvлбэр нь анхаарал татлаа.
Ураны бодлогын талаар УИХ-ын гишvvн Д.Энхбат эсрэг байр суурьтай байна.
-Ураны лицензийн бодлого анхнаасаа замбараагvйтсэн. Лицензийг хувь хvн арав хориор нь халааслаад зарна гээд явж байна. Лицензийг цэгцэлчихээд бодлого ярих хэрэгтэй. Бодлогын баримт бичигт цөмийн эрчим хvч ашиглах гэх мэт сайхан мөрөөдөл олон бий. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайж, нээсэн ордуудаа гадаад, дотоодын хувь хvмvvст алдчихсан, замбараагvй vед ураны бодлого гэж гоё зvйл ярих утгагvй.
Recent Comments