Байгаль орчин, хүнс, ХАА-н байнгын хороогоор Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт орууллаа. Э.Бат-Үүл гишүүн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь эрчимжсэн МАА, газар тариалан хослон хөгжүүлэх нутаг болгон хуульчлах, энэ нутагт “малын хөлийн татварыг” эрс нэмэх төсөл оруулж иржээ. Үндэслэлд:
- 2010 онд улсын хэрэгцээт үр тарианы 78% –ийг Сэлэнгэ аймаг хангана;
- аймгийн малын тоо 1990 оныхоос 2.8 дахин өслөө;
- малын өсөлтийн 51.7% нүүдэллэн ирсэн;
- нийт малын 41.5% ямаа болсон;
- бэлчээрийн даац 42.7% –р хэтэрсэн гэжээ.
Энэ бодлого хэрэгжсэнээр Сэлэнгэ аймаг малынхаа тоог 2 дахин бууруулах юм байна.
Continue reading "Бэлчээр үү, тариалангийн талбай юу - Хэн шийдэх вэ ?" »



