
Блог бичих завгүй хүнд Twitter буюу микро-блог их зүгээр юм. Ердөө 140 үсэгт багтааж гол санаагаа л бичихэд хангалттай. Хэрвээ хэн нэгэн хүний Twitter –ийг уншиж байя гэвэл та өөрөө тэр хүнийхээ Follower болж и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Twitter үйлчилгээний хаяг –
http://www.twitter.com. Миний Twitter хуудас –
http://twitter.com/enkhbat. Миний энэ блогийн баруун багананд “Миний Twitter” хэсэг бий. Энэ бол миний Twitter –тээ бичсэн сүүлийн 5 бичлэг. Энд Wordpress-ийн Twitter Plug-In –ийг ашигласан.