Gogo.mn – сайтын мэдээ
УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Энхбат нар өчигдөр Т.Анударь охинд 800 ам.доллар гардууллаа. Тэрбээр Баянгол дүүргийн иргэн, 11 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч юм.
Дүүрэг болон хотын физикийн олимпиадад амжилттай оролцсон Т.Анударь энэ сарын 20-31-ний өдрүүдэд Тайландын Бангког хотноо зохион байгуулагдах Азийн олимпиадад шалгарсан аж. Харин замын зардал, олимпиадын бэлтгэл зэрэг санхүүгийн байдал хүнд байгаа учир ийнхүү тойргийнхоо гишүүдэд ханджээ. Баянгол дүүргээс сонгогдсон хоёр гишүүн түүний хүсэлтийг хүлээн авч туслалцаа үзүүлж байгаад Т.Анударь охин баярласнаа мөнгө гардан авах үеэрээ онцлов.



