
МУИС-ын эрдмийн танхимд 2009 оны 3 сарын 25-нд оюутан, залуусын хүсэлтээр УИХ-ын гишүүн Д.Энхбат “Эрүүл улс төр” сэдвээр лекц уншлаа. Д.Энхбат өөрийн улс төрийн байр суурь, санал бодлоо улс төр сонирхогч залуустай хуваалцаж, оюутнуудын сонирхсон асуултанд хариулав.
Лекцийн танхим оюутан, залуусаар дүүрэн байсан төдийгүй МУИС-ын эрдэмтэн багш, судлаач, сонирхогчид өргөнөөр оролцож, УИХ-ын гишүүн Д.Энхбатаас асуулт асууж байлаа. Лекцийн төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Энхбат өөрийн зарчимдаа итгэж, Монголын улс төрийг цэвэр болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.