Internet

Таны вэб сайтын үнэ цэнэ


Хүмүүс яагаад таны вэб сайтад зочлох вэ? Таны сайт тэдэнд бусдаас илүү, эсвэл өөр хаана ч байхгүй юуг санал болгох вэ?

SmallbizwebsiteБизнесийн вэб сайтаа бүтээх ажлаа та дээрх асуултад хариулахаас эхэлнэ. Таны вэб сайтын дизайн, агуулгыг энэ хариулт чиглүүлнэ.

Хүмүүс яагаад таны сайтад зочлох ёстойг тодорхой хэлж чадахгүй бол тэднийг татах сайтыг та бүтээж чадахгүй.

Интернэтэд сая сая, түүний дотор монгол хэл дээр олон зуун вэб сайт бий. Хэн ч тэр бүгдийг үзэхгүй. Зөвхөн хэрэгтэйгээ л хайж олж үзнэ. Тиймд, өөр хаанаас ч олохгүй тэр зүйлийг хүмүүст өгч байж л таны вэб сайт  тэднийг татна. Үүнийг сайтын үнэ цэнэ тодорхойлдог.

Сайтын үнэ цэнийг хэрхэн бүтээх вэ?

Continue reading "Таны вэб сайтын үнэ цэнэ " »


Мэдээллийн үнэ цэнэ

мэдээллийнүнэАялал жуулчлалын нэгэн компаний захирал надтай уулзахаар ирэв. Бид урьд өдөр нь утсаар товч ярилцсан байсан учир асуудал түвэгтэй, алдааг засах боломжгүйг би гадарлаж байлаа.

Тэдний компани гаднаас жуулчид авдаг, тоо нь байнга өсч, энэ жил олон жуулчин авна гэж төлөвлөж байжээ. Гэтэл ярилцаж, харьцаж байсан жуулчдын олонхи нь ирсэнгүй. Харин яагаад жуулчид эрс цөөрсний учрыг компаний захирал саяхан олж мэдсэн байв.

Тэдний компанид ажиллаж, жуулчидтай нь харилцдаг байсан ажилтан залуу өвөл ажлаасаа халагджээ. Компаний бүх харилцаа холбоог хариуцдаг байсан тэр залуу ажилдаа өөрийн хувийн и-мэйлээ ашигладаг байсан байна. Тэр ажлаас гарахдаа бичиг цаасаа ямар ч асуудалгүй хүлээлгэн өгч, тооцоогоо ном ёсоор хийж, түүний оронд орсон шинэ ажилтан ч ажилдаа хэл амгүй шамдан оржээ.

Зун боллоо. Ирэх жуулчид эрс цөөрчээ. Тэд учрыг мэдэхгүй байв.

Гэтэл ... хөдөө явсан хүмүүс урьд ирж байсан хэсэг жуулчидтайгаа таарчээ. Харин нөгөө ажлаасаа халагдсан залуу жуулчидтай хамт явж байлаа. Тэр залуу шинэ компани байгуулж, хуучин компанийхаа жуулчдыг урвуулан авсан байв.

Яаж гээч? ... Өөрийн и-мэйл хаягаар үргэлжлүүлэн харьцаж ...   

Continue reading "Мэдээллийн үнэ цэнэ" »


Нээлттэй мэдлэг, боловсролыг хөгжүүлэх үзэл санаа (Концепц)

Нэг Монгол үндэсний хөтөлбөр

нээлттэймэдлэгконцепц1. Хөгжлийн чадавхи

Төрийн хөгжлийн бодлогын амжилт нь үндэснийхээ онцлог давуу тал, стратегийн нөөц бололцоог хэр оновчтой харж, төлөвлөн дайчилж чадахаас шууд хамаарна.

Ойрын жилүүдэд эдийн засгийн эргэлтэд оруулж болох манай хамгийн том нөөц бол Монгол орны минерал түүхий эдийн баялаг билээ. Энэ нөөцийг оновчтой ашиглаж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь бидний өнөөгийн гол зорилт юм. Харин, үүнтэй зэрэгцэн, эдийн засгийн өсөлтийг улс орныхоо хөгжил болгон хувиргах түүхэн шийдлийг томьёолон хэрэгжүүлэх шаардлага бидэнд тулгарч байна.

Даяарчлагдсан дэлхийд 3 сая монголчууд бид хэрхэн өрсөлдөн амьдрах вэ? Энэ тулгуур асуултад төрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги үзэл баримтлал тод хариулт өгөх ёстой.

Хэрэв дээрх асуултын хариултыг Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалын суурь гэж үзвэл эдийн засаг, нийгмийн хөгжлийн богино болон дунд хугацааны бодлого ямар байхаас үл хамаарч бид хэтийн амжилтад зөвхөн үндэстнийхээ сэтгэн бодох, ажиллах, бүтээх чадавхийг тасралтгүй өсгөх замаар хүрч чадна гэдгийг харж болно.

Монголчууд бидний өрсөлдөн амьдрах чадавхи бол орчин ахуй, оюун сэтгэлгээний хөгжлөө дагаж олон мянган жилийн турш бүрэлдэн тогтсон үндэсний соёл, орчин цагийн, шинжлэх ухаанжсан мэдлэг, бидний эрчтэй ажиллах чадварын синергетик нэгдэл юм. Харин энэ чадавхийг тасралтгүй өсгөн хөгжүүлэх тулгуур нөхцөл, дэд бүтэц бол төрийн урт хугацааны туйлбартай бодлого, монгол хүн бүрт хүрсэн үндэсний боловсролын шинэ тогтолцоо болно.

Continue reading "Нээлттэй мэдлэг, боловсролыг хөгжүүлэх үзэл санаа (Концепц)" »


Зөгий, Шоргоолж ... Хүн

зөгийЗөгий, Шоргоолж, Хүн гурав чухам юугаараа адил вэ?

Хэрэв 10 жилийн өмнө та энэ асуултыг эрдэмтдээс асуусан бол тэдэнд хариулахад нэлээд хэцүү байсан байх. Харин одоо бол зөгий, шоргоолж болон хүмүүс биднийг адилтгах нэгэн зүйл бий болсныг бидний олонх анзаараагүй л явцгааж байна.

Хэрэв та зөгийн үүрний орчим явж байгаад санаандгүйгээр тэдний нэгийг цохиод алчихвал удалгүй тэр бүлийн бүх зөгий тань руу дайрч ирэх магадлал тун өндөр. Тэд чухам бүгдээрээ ХАМТАРЧ дайрахаа яаж мэддэг юм бэ? Эсвэл дайрахаа БҮГД гэнэт болихоо?

Энэ талаар маш сонирхолтой мэдлэгийг та Интернэтээс олныг олж уншиж болно. Үүнтэй адил олон асуултад эрдэмтэд нэг л хариулт өгдөг – яагаад зөгийнүүд ХАМТРАХАА их сайн мэддэг вэ гэвэл, тэд ХАМТЫН интеллекттэй амьтад. Зүйрлэж хэлбэл, зөгий бүр тус тусдаа интеллекттэй гэхээсээ илүү зөгийн бүл бүр өөрийн нэгдсэн интеллекттэй гэсэн үг. Тэд зөвхөн хамтдаа “сэтгэж”, хамтаараа нэг том амьтан шиг аашилдаг.

Continue reading "Зөгий, Шоргоолж ... Хүн " »


Цахим матаас

Хүмүүс вэб сайтуудад сэтгэгдлээ их бичдэг болжээ. Сайтууд ч үүнд их дуртай. Яагаад гэвэл бусдын сэтгэгдлийг уншиж сонирхох, нэмж бичих хүмүүс олон, энэ нь ч сайтын хандалтын тоог өсгөдөг. Заримдаа, ямар нэгэн нийтлэлд бичсэн сэтгэгдлүүд нь тэр нийтлэлээсээ ч илүүтэйгээр олны анхаарал, сонирхлыг татаж байгаа нь харагддаг.  

anonymousХэд хоногийн өмнө би твиттерт нэгэн жижиг санал асуулга явуулав. "Сайтад сэтгэгдлээ бичиж буй хүнээс и-мэйл хаягаа заавал бичихийг шаардах нь зөв үү?" гэж асуухад нийт 37 хариулт ирснээс 32 нь "Буруу: Нэр хаяг шаардах нь бидний эрх чөлөөг хааж буй үйлдэл", 5 нь "Зөв: Аноним сэтгэгдэл бол зохисгүй зүйл" гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, асуултанд хариулсан залуусын 85% нь Интернэт сайтад сэтгэгдлээ аноним бичих нь зохистой зүйл төдийгүй эрх чөлөөний нэг хэлбэр гэж хардаг юм байна.

Сайтуудад сэтгэгдлээ нэр хаяггүйгээр бичих нь үнэхээр бидний эрх чөлөөгөө эдэлж буй нэг хэлбэр үү? Эсвэл, энэ нь бидний айдсаа нууж, бухимдлаа тайлах гэсэн нэг арга уу?

Хүмүүс үгээ хэлчихээд нэрээ хэлэхээс болгоомжилж байна. Энэ бол эрх чөлөөний илрэл яав ч биш. Сэтгэгдлээ нэр хаяггүйгээр бичих, бусдыг харааж доромжлох, талцан маргалдах цахим "хөдөлгөөн" бол манай нийгэм дэхь бухимдал, амь бөхтэй оршсоор байгаа айдсын нэг илрэл гэж би хардаг.  Эрх чөлөөтэй гэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүсэл зорилгынхоо төлөө ухамсартайгаар явж буй хүнийг хэлдэг бус уу.

Бухимдал их байгааг бид бүгдээрээ мэднэ. Харин яагаад ийм айдас манай нийгэмд, ялангуяа залуусын дунд, ихээр оршсоор байна?

Continue reading "Цахим матаас" »


Монголын анхны блог … 40000 жилийн настай

Блог гэж юу вэ? … Вовкагийн тухай нэг онигоо санаанд орчихлоо. Багш ангидаа “Залхуу хүн гэж хэнийг хэлэх вэ?” гэсэн зохион бичлэг хийлгэж. Цаг дуусахад бүгдийнх нь дэвтрийг хураагаад өрөөндөө аваачаад шалгаж гэнэ. Хүүхэд бүр л залхуугийн тухай янз янзаар бичсэн байжээ. Харин Вовкагийн дэвтэрт юу ч байсангүй, хоосон үлдээсэн хуудасны хамгийн дор харин “Залхуу хүн гэж үүнийг хэлнэ” гэсэн ганц өгүүлбэр байжээ. Товч бөгөөд тодорхой …

Блог бол … одоо таны уншиж байгаа … миний бичсэн энэ тэмдэглэл юм Smile

Блог гэж Интернэт дээр байрлах тэмдэглэлийн дэвтэр сайтыг нэрлэдэг. Ихэнх блог уншигчиддаа санал, бодлоо нэмж бичихэд нээлттэй, интерактив бүтэцтэй байдаг. Орчин үеийн блогчид өөрийн блогтоо зөвхөн бичээд зогсохгүй зураг, аудио, видеог өргөнөөр хэрэглэдэг билээ.

BlogPulse-ийн мэдээлснээр, 2011 оны 2-р сарын 16-ны байдлаар Интернэт дээр нийт 156 сая блог ажиллаж байна.

Интернэт үүссэн цагаас л эхлэн түүн дээр Usenet, Compuserve, BBS, Mailing List зэрэг хэрэглэгчид өөрийн бодол санаагаа бичиж бусадтай харилцан ярилцах олон үйлчилгээ хөгжиж ирсэн байдаг. Өнөөгийн бидний ойлгодог Блог буюу Web Log –ийн энэ хэлбэрийг анх Swathmore College –ийнхан санаачилсан гэдэг юм.

Харин блог Монголд анх хэзээ үүссэн юм бэ?

Монголын Интернэт 1997 онд эхэлсэн. Түүнээс хойш … Анхны Интернэт блогийг хэн бичсэнийг мэдэхгүй юм байна.

Харин Монголын анхны блогийг одоогоос 40 мянган жилийн өмнө нэр нь үл мэдэгдэх нэг нөхөр бичиж үлдээснийг та одоо ч очиж уншиж болно. Тэр үед Интернэт байгаагүй учраас тэр блогчин маань блогоо агуйн ханан дээр бичиж үлдээхээс өөр аргагүй байсныг та лав ойлгоно биз Smile

Tsenkher aguiTsenkher agui 2

 

 

 

 

 

 

Continue reading "Монголын анхны блог … 40000 жилийн настай" »


Уншигч ба Бичигч

Blogpulse сайтын буртгэлээр енеедер (2011.2.6) дэлхий даяар нийт 155,165,477 блог сайт ажиллаж байна. Суулийн 24 цагт нийт 78,106 блог сайт нээгджээ. Мен суулийн 24 цагт дээрх сайтуудад нийт 1,147,936 шинэ бичлэг нэмэгджээ.

Эдгээр блог сайтуудын 20%-ийг буюу 30 саяыг америкчууд, 500 мянгыг оросууд бичдэг юм байна. Еереер хэлбэл, 10 америк хун бурийн нэг нь, харин 300 орос хун бурийн нэг нь блогтой.

Миний ажиглалтаар, Монголд нийт 1000 хурэхгуй тооны блог бий. Уунээс тогтмол буюу долоо хоног бур шинэчлэгддэг нь 100 хурэхгуй тооны байх. Тэгвэл, барагцаагаар, Монголд 3000 хун бурийн нэг нь блог бичдэг болжээ гэж хэлж болно.

Эдгээр тоо юуг егуулнэ вэ ? Энэ тоонууд зевхен орон бурийн иргэдийн Интернэт хэрэглээний тувшинг тедийгуй тэдний бичгийн дадал заншил (соёл?), нийгмийн сэтгэлгээний уйл явцад оролцож буй хувь хэмжээг харуулж байна.

Интернэтийн сулжээний хамрах хурээ, хуртээмжтэй байдлаар Монгол улс Оросоос илуу биш юм аа гэхэд дутуугуй тувшинд хурсэн байгаа. Харин бид интернэтэд бичигч буюу сэтгэн оролцогчийн тоогоор тэднээс 100 дахин (!) бага байна.

Монголчууд бид ТВ их уздэг, бас их сонин уншдаг болж мэдээллийг хулээн авч, хэрэглэх талдаа нэлээд урагшаа явсан. Харин бид мэдээлэл (мэдлэг) солилцох, нийгмийн тувшинд ОРОЛЦОХ тал дээрээ тун сул тувшинд хэвээр байна. Зевхен уншиж, узэх бол идэвхгуй, хендленгийн ажиглагчийн байр суурь болохоос идэвхитэй оролцогчийн байр суурь биш билээ.

Бид Интернэтийг сонин шиг уншиж, ТВ шиг уздэг ч энэ бол интерактив буюу оролцоо, солилцоо, персонал мэдээллийн орон зай болохоос сонин, ТВ-ийн шинэ терел огт биш гэдгийг нэг их ялгадаггүй. Интернэтийн нийгмийн харилцааны загвар нь ТВ, сониноос огт еер, илуу нээлттэй, ардчилсан, хуртээмжтэй, оролцоог хангасан ... Товчоор хэлбэл, Интернэт бол сонин, ТВ-ийн ургэлжлэл биш, харин хувь хуний ургэлжлэл болсон мэдээллийн шинэ орон зай юм.

Одоогоос 50 жилийн емнеес буюу дэлхийн суулийн дайны дараах он жилуудэд сонин сэтгуул, телевиз хурдтай хегжиж хун терелхтен бугдээрээ уншигч, узэгч болсон билээ. Харин одоо бугдээрээ уншигч, узэгч тедийгуй бичигч, оролцогч, мэдлэг тугээгч болж байна.

Монголчууд бид дэлхийгээс хоцрохгуй, хел нийлуулэн явж бичигч, оролцогч, мэдлэг тугээгч болоход чухам юу дутаад байна ?

Бид бухний Интернэтийн оролцоо сонин хэвлэлийн сайтуудад соёлтой, соёлгуй санал, шуумж бичихээс хэзээ цааш хол явах бол ?


The History of Social Networking

1-р сарын 17-нд Монголын Интернэтийн 15 жилийн ой болж өнгөрлөө. Хэдийгээр 15 жил бол их урт хугацаа мэт боловч улс орны болон хувийн амьдралд маань Интернэт чухам ямар үүрэг гүйцэтгэж буйг бид  сайтар эргэцүүлэн бодож амжаагүй л явна.

Интернэтийг Монголдоо авчрахаар ажиллаж байхдаа бид түүнийг Эрх чөлөө, тусгаар тогтнолын маань нэг биелэл гэж илүүтэйгээр мөрөөдөж, мэдэрч байсан байх аа. Би л лав тэгэж мэдэрдэг байсан. Энэ мөрөөдлөө хэрэгжүүлэхэд технологийн мэдлэг, чадвар маань харин бидний багаж зэвсэг болсон.

Интернэтийн нийгмийн хүч нөлөөг бүрэн ухаарья гэвэл түүнийг технологийн талаас нь буюу компьютерийн сүлжээ гэж бус, харин хүмүүсийн хамтын амьдралын шинэ орон зай (хүн төрөлхтөний ч гэсэн болно) гэдгээр нь хараарай.

Интернэтийн хөгжлийг энэ талаас нь тусгаж харуулсан нэгэн диаграмыг OnlineSchools.Org сайтаас олсноо блогтоо тавьлаа.

  The History of Social Networking


Д.Энхбат: Интернэт бол бидний маш том санах ой

Өдрийн сонин, 2011.01.17

Монголд интернэт нэвтэрсэний 15 жилийн ой энэ өдөр тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн  Д.Энхбаттай ярилцпаа. 1996 он буюу интернэтийг анх нэвтрүүлж байсан үеийг эргэн дурссан тэмдэглэлүүд түүний блог (www.Еnкhbat.mn)-т цөөнгүй бий. Тиймээс энэ удаад Монголын интернэтийн өнөөгийн байдал, ирээдүйн талаар хөндөн ярилцсаныг хүргэж байна. 

- Танд болон энэхүү ажлыг эхлүүлэхэд гар бие оролцож явсан танай хамт олонд баярын мэнд хүргэе. Монголын интернэтийн хөгжил, өнөөгийн байдлыг нэгтгэн дүгнэвэл? Таны бодлоор зөв хөгжиж чадаж байна уу?

- Баярлалаа. Энэ бол зөвхөн нэг компанийн баяр биш юм. Нийт мэдээллийн технологийн салбарынхан болон интернэт хэрэглэгч нийт иргэд, шинэ цагийн монголчуудын баяр. Тиймээс интернэт хэрэглэгчдэдээ танай сониноор дамжуулан баярын мэнд хүргэе. Хэд  хоногийн өмнө миний блогт  нэгэн аймгийн төвөөс Сайхнаа гэдэг залуу сэтгэгдлээ бичсэн байсан. "Интернэт хот хөдөөд дэндүү ялгаатай байна. Учир нь манай аймгийн төвд 128 Кbрs-ын хурдтай интернэт тавиулахад сард 22,000 төгрөг төлдөг. Гэхдээ яахав дээ, чамлахаар чанга атга гэгчээр болж л байна" гэж. Тэр залууд би хариу бичсэн л дээ. "15 жилийн өмнө Монголын бүх шугамын хүчин чадал 128 Кbрs байсан. Харин үнэд нь бид 10 орчим мянган доллар төлдөг байсан. Өнөөдөр Монгол улсад интернэтийг мэдэхгүй хүн бараг байхгүй, хүрэх бололцоогүй газар ч гэж үгүй болсон. Хотын гэр холоолол ч интернэтэд утасгүйгээр холбогддог болж, олон сумд ч интернэттэй боллоо. Хүүхэд, залуучуудын амьдралд интернэт яг л хананд байгаа 220 вт, крантны ус шиг л ердийн хэрэглээ болж хувирсан. Интернэт дэлхийн бух улсад яг л ийм байдалтай байна. Харин бидний олзуурхууштай зүйл нь Монгол Улс эдгээр орнуудтай яг л энэ зэрэгцэн явж байгаа явдал юм. Харин интернэтийн    технологийг бизнесийнхэн, төрийн байгууллагууд хэрхэн ашиглах вэ, social network  буюу нийгмийн сүлжээнүүдийг хэрхэн байгуулах, агуулгын тал дээр хэр зэрэг явж байна, онлайн сургалт, эмнэлэг ямар байна гэдгээрээ бусад орнуудаас харьцангуй хоцрогдож байгаа.

Continue reading "Д.Энхбат: Интернэт бол бидний маш том санах ой " »


Өнөөдөр – Монголын Интернэтийн 15 жилийн ойн өдөр

internet15

Монголын Интернэтийн 15 жилийн ойн мэнд хүргэе !

 

15 жилийн өмнө Монголчууд бид Мэдлэг, мэдээлэл, харилцаа холбоо, хамтын ажиллагаа, худалдаа бизнесийн Интернэтийн Их далайд гарцтай болж дэлхийг Монголтойгоо холбосон билээ. Одоо хамтдаа Монголыгоо дэлхийд гаргая !

Та бид чадна !