Онигоо : Ард түмний оролцоогүй ардчилал гэж байдаг уу ? - Байдаг! ... Монголд анх үүссэн гэнэ ...
Эрх баригч намуудын байр суурийг хараад байхад тэд нэг л өвөрмөц "ардчилалыг" бий болгохыг хүсээд байх шиг ...
Онигоо : Ард түмний оролцоогүй ардчилал гэж байдаг уу ? - Байдаг! ... Монголд анх үүссэн гэнэ ...
Эрх баригч намуудын байр суурийг хараад байхад тэд нэг л өвөрмөц "ардчилалыг" бий болгохыг хүсээд байх шиг ...
Posted at 03:18 PM | Permalink | Comments (0)
Posted at 09:40 PM | Permalink | Comments (4)
Монголын бизнесмэнүүд хамтын эрх ашиг, хамтын сонирхлын тогтолцоогоо өргөжүүлж, хөгжүүлэх цаг болсон
Ж.Цогзолмаа tsoogii_2009@yahoo.com , Зууны мэдээ 2010 оны 2-р сарын 1
Давост болдог дэлхийн эдийн засгийн форумтай төстэй уулзалтыг Монголд жил бүр зохион байгуулах эхлэл энэ сарын 8-нд тавигдах нь. Ерөнхий сайд Сү.Батболдын санаачилгаар улсынхаа "хэтэвч"-ийг хэлэлцэж, ирээдүйгээ 10-15 жилээр урьдчилан харж, бодлоо солилцохоор бизнесмэн, хувийн хэвшлийнхэн болон төр, засаг нэгэн дээвэр дор чуулах гэж байна. Бизнесийн салбар дахь шинэчлэл, уул уурхайн сэдвээр өрнөх эл форумын өмнө УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.
-Та "Форум" нэвтрүүлгийг хөтөлдөг байсны хувьд анхны бөгөөд чухал энэ удаагийн уулзалтаас томоохон үр дүн хүлээж байгаа байх. Тэр нь юу бол?
-Монголчууд бидэнд хөгжлийн олон боломж, их нөөц бий. Бүгд өөр өөрийн зорилготой ч улс үндэстнийхээ хөгжлийн дэвсгэр өнгө нь ямар байхыг олж харах нь бидний ерөнхий хүсэл. Түүнээс улс төрчид, бизнесмэнүүд, хүн бүр хөгжлийн дүр зураг, хандлагыг мэдэрнэ. Бидэнд энэ маш чухал. Тэгээд ч монголчууд сүүлийн 100 жил, бүр цаашилбал Манжид эзлэгдсэнээс хойш гурван зууны дараа анх удаа өөрсдийн хүч, чадлаар улс орноо авч явах цаг ирлээ. Биднийг нэгдэн хэлэлцэж үзэл санаагаа нэгтгэх, ойлголцоход ийм форум нэмэр тусаа өгнө өө.
Р.ЧУЛУУН (Нийслэлийн БГД дүүргийн 14-р хорооны иргэн, сэтгүүлч)
Алт, нүүрс,зэс,мөнгөний аль нь ч Хөвсгөлийн цэнгэг усыг орлож чадахгүйг эрхэмлээд Бүрэнхааны дархан цаазтай уул болгох Их хурлын шийд гаргаж болохгүй юм болов уу.
“Өнөөдөр”сонины 2010 оны №004-ийн тэргүүн нүүрт тойргоос миньУИХ-д гишүүнээр сонгогдсон Д.Энхбатын тормойсон сайхан зураг гарчээ. Сэтгүүлч С.Туултай хөөрөлдсөн байх юм. Хэдэн жилийн өмнө нэгэнтээ эрхэм гишүүдийн тухай “Дөчин хоног жороолоод Дөрвөн жил ороолдог” гэж бичсэнээ бодохоор инээд хүрэх шиг. С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Д.Энхбат, Ц.Мөнх-Оргил дөрөв минь зурагтаар харагдвал сэтгэл өег суудаг олны нэг нь би л дээ. Бичсэн зүйл, өгсөн ярилцлага нь миний унших дуртай –Өнөөдөр”-т гараад ирвэл хол алсад суугаа хүүхэд, дүү нараас захиа ирсэн юм шиг шимтэн уншина аа. Тэтгэвэртээ суусан завтай хүн болоод авна, түр зуур.
Continue reading "Тойргийн гишүүний минь зураг буюу Хөвсгөл далай ижийгээ өмөөрөхийн учир" »
Э.Мөнгөн 2009/12/17 № 251 /830/ Ардчилал сонин
Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавиад байгаа. Энэ асуудалд парламентын гишүүд өөр өөрийн байр суурианаас хандаж, зөв буруу гэж мэтгэлцсээр л байна. УИХ-ын гишүүн Д.Энхбаттай дээрх асуудлын талаар ярилцлаа.
-Та тойрогт зарцуулах нэг тэрбум төгрөгнөөс татгалзаж байгаа. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
-Нэг тэрбум төгрөг тойрогт нь хуваарилж байгаа. Гишүүд захиран зарцуулагч нартайгаа зөвлөлдөн юунд зориулахаа шийдэх юм. Тэгэхээр гол асуудал нь төрийн ордонд хууль батлалцаж байгаа 76 нөхөр сүүлд нь үүнийг би хийсэн гэж ухуулга хийх гэж байгаа хэрэг. Энэ нь ирэх сонгуулийнх нь PR болчихоор шинээр сонгогдох гишүүн гэж байх уу.Би нэг тэрбумыг авснаараа амаа таглуулж, үлдсэн 75 гишүүн нэг тэрбумаа юунд зарцуулав, Сангийн яам юу хийж байгааг хянах, ярих боломжгүй болж байгаа юм. Тэгэхээр тавар төлөгчдийн мөнгө ямар ч хараа хяналтгүйгээр урсах нь.
- Яагаад болохгүй гэж?
- Би тэр мөнгийг нь авчихаар бусад нөхдөө шүүмжлээд байхгүй, намайг ч шалгахгүй. Тэгэхээр УИХ төсөв хянах үйл ажиллагаагаагаа нэг тэрбумаар арилжиж байгаа явдал гэж ойлгож болно. Энэ бол шууд утгаараа улс төрийн авлигын хэрэг шүү дээ.
Continue reading "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч алдаагаа залруулах ёстой" »
УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.
-Гишүүн ээ, яг одоо УИХ улсын төсвийг хэлэлцэж байна. Парламентад суудалтай намын дарга, улс төрийн гуравдагч хүчний төлөөллийн хувьд ирэх жилийн төсвийн талаар ямар бодолтой байна вэ. Эрх баригчдын гаргаж буй шийдвэр, ялангуяа төсвийн хуваарилалтад хяналт тавих үүрэг МНН, ИЗН-д ногдож байх шиг байна?
-Төсвийн хэлэлцүүлэг дээр гишүүдийн ярьж байгаа том шүүмжлэл бол Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв хоёр уялдахгүй байна. Цаашилбал, Монгол Улсын хэтийн хөгжлийн асуудлуудтай ч улсын төсвийг холбон ярих бололцоогүй байна. Тиймээс гишүүд ямар сайндаа Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай хүртэл хэл ам хийж байх вэ дээ. Бид аливаа зүйл дээр, тухайлбал одоо улсын төсвийг хэлэлцэж байгааг ажиглахад цаашаа яаж явахаа харахгүй байгаатай шууд холбоотой олон хүндрэл гарч байна. УИХ-ын 76 гишүүн тус тусдаа өөрийн бодол, хувийн зорилготой. Бид 76-г, Засгийн газрыг нэгтгэдэг хөгжлийн, тулгуур зарчмуудын үндсэн санаа алга. Хэдийгээр хөгжил зөвхөн төсвөөр төлөвлөгддөггүй ч хамгийн том асуудал энэ байх шиг. Тиймд мөн бид бүхнийг нэгтгэдэг тэр санааг дагах хөгжлийн программ алга. УИХ-ын 76 гишүүн төсвийн төлөвлөлт, хуваарилалтад хэрхэн оролцох вэ гэдэг ил тод зарчим алга. Тиймээс зөвхөн хувь хүний болон бүлгийн чадлаар, зүтгүүлэх чадвартаа тулгуурлаж л төсвийг хэлэлцэж байна. Практик хэлээр бол бидэнд төлөвлөх, приоритет тогтоох, шүүх, харьцуулалт хийх гэх мэтийн шинжлэх ухааны ямар ч хэрэгсэл, арга барил алга гэх үү дээ.
Continue reading "Д.Энхбат: Хөмөрсөн тогооны доорхи сэтгэлгээнээс салах цаг болсон" »
О.Билэгт Өдрийн сонин 2009/11/26 №285 /3362/
УИХ-ын гишүүн Д.Энхбаттай уулзаж ярилцлаа.
-Уржигдар орой Сангийн яам гишүүдэд гэнэт нэг тэрбум төгрөг хуваарилах болсноо мэдэгдэж, хийх ажлуудын жагсаалтаа яаралтай гаргахыг хүссэн байна лээ. 500 сая төгрөг байхаас нь эсэргүүцэж байсан таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Тиймээ. Гишүүдэд 500 сая төгрөг хуваарилж байхад эсэргүүцэж байсан минь үнэн. Энэ мөнгө нэг тэрбум болсон гэдгийг өнөөдөр /өчигдөр/ өглөө л мэдлээ. Өчигдөр орой төсвийн асуудлаар хоёр намын бүлэг хуралдаад ийм шийдвэр гаргасан шиг байна.
Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал ингэж дэндүү хоорондоо холилдож байгаа явдалд сэтгэл их дундуур байдаг. Иргэдийн санал хүсэлтийн дагуу эрхэм гишүүд төрөл бүрийн ажлыг санаачлах асуудал байдаг л даа. Гэхдээ яагаад ийм байдал үүсч байна вэ гэвэл манай төсөв дэндүү төвлөрөөд орон нутагт эрх мэдэл байхгүй болсон. Тэдэнд санхүүгийн шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй учраас УИХ-ын гишүүд дээвэр засах, худаг гаргах асуудалд хутгалдаж байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн ИТХ, засаг захиргааны ажилд шууд ороод явж байна л даа.
Continue reading "Д.Энхбат: 76 тэрбум төгрөгийг салхинд хийсгэх нь ээ" »
Хятад улс нарны эрчим хүчний салбарт маш том төсөл хэрэгжүүлж эхэлж байна -
"The 2GW First Solar project is to be built in multiple phases, beginning with the 30MW Phase 1. Phases 2, 3 and 4 are to be 100MW, 870MW, and 1,000MW, respectively. Phases 2 and 3 are to be completed by 2014 and Phase 4 is to be completed by 2019. The project is part of a planned 11.95GW New Energy Industry Demonstration Zone in Ordos City, Inner Mongolia. The New Energy Industry Demonstration Zone is expected to combine solar, wind, hydroelectric and biomass power sources to provide a steady supply of renewable energy to the region that includes the Chinese capital".
… Ordos project will “serve as a model of renewable power generation for the world. Projects such as Ordos will enable significant cost reductions through scale, and make solar a truly sustainable energy source in the near future”.
Манайтай харьцуулбал -
"Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн цахилгааны суурилагдсан хүчин чадал нь 878 МВт бөгөөд төвийн бүсийн суурилагдсан хүчин чадал 794,3 МВт, үүнээс боломжит чадал 667 МВт, харин дулааны хүчин чадал нь 2030 Гкал/цаг байна".
Сүүлийн 2 долоо хоногт телевизийн бүх сувгуудаар шинэ Ерөнхий сайд Сү.Батболдын танхимын хуралдааныг олон дахин харууллаа. Түүнийг харж суухад нэг сонин зүйл анзаарагдсан нь уг хуралдаануудад чухам хоер өөр Засгийн газрын гишүүд хуралдан хамтын шийдвэр гаргаж байсан явдал юм. Яагаад гэвэл Сү.Батболд бол шинээр томилогдсон Ерөнхий сайд буюу Засгийн газрын шинэ танхимын тэргүүн, харин бусад бүх сайд нар бол хуучин Засгийн газар буюу С.Баярын танхимын гишүүд юм. Хуучин сайд нар өнөөг хүртэл УИХ-аас шинэ танхимын гишүүний эрхээ аваагүй, үүрэг гүйцэтгэгчээр томилогдоогүй явж байна. Эдгээр сайд нар нэг танхимыг бүрдүүлж байна уу, мөн энэ танхимын гаргасан шийдвэрүүд эрх зүйн ямар чадамжтай вэ ?
Хэрэв тэд нэг танхим бол, шинэ Ерөнхий сайд маань хуучин танхимын хуралдаанд суугаад байна уу, эсвэл хуучин сайдууд шинэ танхимын хуралдаанд томилолтгүй суугаад байна уу ?
Өнөөдөр энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр асуухад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл – тэд бүрдээрээ Монгол улсын сайд нар шүү дээ - гэсэн маш ерөнхий хариулт хэлж байх юм. Хэрэв тийм бол Монгол улсын Засгийн газар кабинетийн зарчмаар бус харин Сайд нарын зөвлөлийн зарчмаар ажиллаж байгаа болж таарах нь.
Монгол улсын Үндсэн хуульд шинэ Ерөнхий сайд томилогдсоноор өмнөх Засгийн газрын эрх, үүрэг дуусгавар болох тухай заасан байдаг. Бид засаглалын зарчмаа дахиад л зөрчиж байна. МАХН, АН-ын бүлгүүд “тохирсон” учир энэ намууд энэ тухай ярихгүй, танхим эрх зүйн чадамжгүй байдалд ороод байгааг “харахгүй” байна. Энэ бол хяналтгүй засаг чухам яаж авирладагийн бас нэг тод жишээ юм даа.
Recent Comments